Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Ургамлын тоосны харшилын эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )
С. Бямбанамжил
 
 
Абстракт
Чухал алхам бол аллергенийг тогтоох явдал юм. Моноаллергийн үед эмчилгээний үр дүн илүү сайн байдаг учир өвчнийг энэ үе дээр нь онош тогтоох чухал. Эмчилгээг хоёр хуваана. 1 .Өвөрмөц бус эмчилгээ 2.Өвөрмөц оносон эмчилгээ Мөн 1 .Хурц үеийн эмчилгээ
2.Намжил үеийн эмчилгээ ч гэж хувааж үздэг. Хурц үед: Шалтгаан, эмгэгжам, шинж тэмдгийн эмчилгээ, Намжлын үед эмгэг жамын, урьдчилан сэргийлэх, өвөрмец бус эмчилгээ хийгдэнэ. Шалтгааны эмчилгэз нь: ургамал үгүй суурин газар амьдрах, чийглэг, дулаан уур амьсгалд байлгах зэрэг харшлын хавьтлыг зогсооно. Дархлалын шатанд өвөрмөц, өвермөц бус эмчилгээ хийж болно. Химийн шатанд интал, кетотифен (задитен) харин гистамин, серотинины эсрэг дицерин, гистаглобулин хэрэглэнэ.
Хурц үеийн эмчилгээг тодруулъя:
Ингэхдээ бие махбодийн физиологийн үйл ажилпагааг бүхлээр нь авч үзэж алдагдсан үйл ажиллагаатай хэсгийг сайжруулах горим барина. Гистамины эсрэг эмүүд хэрэглэнэ. Диазолон 0,05 /50мг/ аар өдөр 2 удаа хоолны дараа уух унтахын өмнө димедрол, пипольфен, супрастин, тавегил, димебан, дипразин, зэрэг нь нойрсуулах үйлчилгээтэй . Фенкарол, диазолин, бикарфен, астемизол зэрэг нь нойрсуулах үйлчилгээ багатай, Серотонин, ацетилхолин, брадикинины эсрэг үйлчлэлтэй. Перитол /ципрастин/ -ыг өгч болно. 10 өдөр солино. 0.1% -ийн Адреналин, 2-5% эфедрины уусмал нүд, хамарт дусаах. 1% глкжортикоидын уусмал нүд, хамарт дусааж, хуурай бол гидрокортизоны эмульс хэрэглэнэ. Эмчилгээний дүнд хамрын салстын хөөнгийг багасч, хэвийн амьсгалах боломжтой болно. Судас, нарийсгах үйлчилгээ үзүүлнэ. Физик эмчилгээ хийж болно.
Тоосны харшлын Астмад бэлдмэл үр дүн өгөхгүй. Крамалин натри /интал/ хэрэглэнэ. Биологийн идэвхт медиатруудыг лаброцитд үүсэхээс дарангуйлах нөлөө үзүүлдэг 4%-ийн Инталаар 3-6 утлага хийхэд үр дүнтэй.
Кенолог дексалитозом агшилт тавиулах эмчилгээ хийнэ. Дотуур преднизолон, триомцинолон, палькорталон уулгана. Хүнд хөнгөнөес хамаарна. Метилксантины бүлгийн эмээс хэрэглэнэ. Харшлын үед бөөрний дээд булчирхайн кортикостреод гормоны дутагдалтай байдлыг харгалзаж этимизол, глицерол зэргийг дотуур ууж болно. Намжлийн үед өвөрмөц дархлалын эмчилгээ хийнэ. Улирал уггуулсан, бүтэн жилийн гэж хоёр янз.
 
Манайд улирал угтуулсан эмчилгээ хийгддэг. Энз аргын мөн чанар нь харшил үүсгэгчийг өвөрмөц оношлогооны аргаар тодруулаад түүнийгээ маш бага тунгаас өсгөн нэмэгдүүлэх аргаар замаар өвчтөний арьсан дор тарина. Ингэхэд харшилтай хүний биед хамгаалах эсрэг бие үүсэж, дархлалын системийн үйл ажилгааг сайжруулна. Тухайн аплергены эсрэг дархлап тогтоодог. Сүүлийн жилүүдэд РПЖ-М4 гэдэг шүршигчээр нарийн тун хэмжээгээр шүршиж байна. Манайд 1/4-1/ 7 хүртэл улирал угтуулсан эмчилгээ хийж байгаа. 3-5 жил хийгдэж 1-2 жил завсарлана. Бүтэн жилийн турш хийж болно.
 
Улирлын урьдчилан сэогийлэх змчилгээг зогсоохгүйгээр тарилгын тоог цөөлж, эмчилгээний байнгын тунг тогтоож, 21 хоногт 1удаа өвөрмөц аллергенээр тарина. Улирлын өвөрмөц бус эмчилгээг хийж болно. Ургамал цэцэглэхээс 14-21 хоногийн өмнө гистаглобулин эмчилгээ хийх ёстой. 7 хоногт 2 удаа арьсан дор тарина. Ээлж эмчилгээ 10 удаа тухайн хүнд тохируулна. 1-2 долоо хоногийн өмнө гамма-глобулин 1.5 мл-р, 7хоногг 2 удаа булчинд нийт 5 удаа хийнэ.
 
Энэ эмчилгээний өмнө, биеийн ерөнхий байдлыг сайжруулах, архаг үрэвслийг арилгах эмчилгээг заавал хийсэн байх ёстой.
 
Өвөрмөц эмчилгээг хийж болохгүй заалт: 1.Сүрьеэгийн идэвхтэй үе, цусны өвчин, ревматизмын идэвхтэй үе, элэг, бөөрний өвчин, чихрийн шижин, хордлогот бахуу, хавдар, жирэмсэн, архаг өвчний сэдрэлтийн үе
 
Сүүлийн үед Шаргалжуутын рашаан сувипалд ургамлын тоосны харшил өвчтэй хүмүүсийг сувилуулж байна. Рашаан эмчилгээ, бариа засал, шавар, замаг, зүү, физик эмчилгээ зэргүүдийг хавсран хийгддэг. 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 563
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК