Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Цөсний чулууны нянд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б. Оюупцэцэг Б.Дагвадорж

 
Абстракт

Манай оронд цөсний замын эмгэг, цөс чулуужих өвчин ихэссэнтэй уялдуулж уг өвчний шалтгаан, үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл, чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх асуудал чухлаар шаардагдаж байна. Энэ зорилгоор АУИС-ийн КТЭ-ийн дотрын болон мэс заслын клиникт хэвтэж эмчлүүлсэн 80-н өвчтөнг сонгон авч мэс заслын дараа цөсний чулуунд нян илрүүлэх судалгаа хийв. Судалгааг нян шинжлэх уламжлалт аргууд дээр үндэсл.эн Г.Петерс Кунстманы (1989) хубилбараар халдварг өвчнийг анагаах клииикийп эмнэлгийн нян судлалын лабораторт явуулав. Цөсннй чулуунд нянгийн шинжилгээ хийсэн 60-н хүнд нян илэрсэн 52 чулууны 29 (55.7%)-д стафилококк, 2.1 (40.3%)-д E.coli, 2 (4%)-д грамм эерэг гэдэсний савханцар ургав. Стафилококк дотор St.albus-65.5%, St.epidermitis-27.5%, St.aureus-7%^ илэрснээс дүгиэхэд маиай иөхдөлд St.albus цөсний чулуунд агуулагдаж буй нийт нянгийн 1/3-ээс илүү хувийг эзэлж байна. Дээрхээс дүгнэхэд цөсний чулууны 86.6%-д стафилококк, E.coli, гэдэсний савханцар зэрэг няп тодорхойлогдсон байдал нь цөсны чулуу үүсэхэд халдварыя нөлөө багагүй үүрэгтэй гэсэн судлаач L.Henry (1976), T.Rains (1978), B.Nagase (1988), О.Прошутинская (1992) нарынхтай тохирч байна.

Дүгнэлт

1.Цөсиий чулууны 86.6%-д стафилококк, E.coli, гэдэсний савханцар илэрлээ.

2.Илэрсэн нянгийн 55.7% нь стафилококк байсан. Энэ дотроо 65.5%-r St.albus эзэлж байна.
З.Энэ судалгаагаар цөсний чулуу үүсэхэд төрөл бүрийн нян нөлөөтэй болох нь батлагдлаа.
Investigation on microbe in the gallstone
1.There are 86.6%-staphilococc, E.coli and intestinal bacillus in gallstone.
2.About 55.7% are occupied staphilococc, 65.5% of them a St.albus.
3.From the investigation it shows that for the emerging of gallstone have influanced many kind of bacteria.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 255
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК