Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Гепатит с вирусьш халдварыг илрүүлэхэд PCR-ийн арга хэрэглэх нь
( Судалгааны өгүүлэл )
Ц.Оюунсурэн, С.Тогос, Ц.Отгонгэрэл
/ШУА -ийн биологийн Хүрээлэн Молекул Биолошйн Лаборраторя/
 
Абстракт

А ч биш, В ч биш гепатит вирусын халдварын 70% орчмыг гепатит С вирус (НСҮ) эзлэх бөгөөд олон оронд уг вирусын халдварыг зөвхөн түүиий эсрэг, эсрэг бие үүссэн эсэхээр нъ тодорхойлж байна. Үүнд вирусын комплементар (К) ДНК-ийн экспрессийн дүнд нийлэгжих пептидүүдыг эсрэгтөрөгч болгон ажиглаж, НСҮ-ийи халдварыг оиошлох төрөл бүрийн оношлогоонуудыг буй болгожээ. Гэвч эдгээр оношлуурууд нь зөвхөн НСҮ-ийн архаг халдвар. уг вирусын эсрэг дархлаа үүссэн эсэхийг үзүүлэхээс бус хурд халдвар, эсвэл вирус тээгчдийг илрүүлж үл чадах юм. Иймд сүүлийн үед хүний иусанд НСҮ-ийн геном (РНХ) байгаа эсэхийг PCR (Polymerase Chain Reaction) буюу полимеразын гинжин урвалыг ашиглан тогтоох болов. HCV-ийн удамшлын мэдээлэл 9600 орчим нуклеогид бүхий РНХ молекулд агуулагддаг. Бид ELISA, РНА, RIA оношлууруудаар анти-HCV илэрсэн 32, илрээгүй 5 хүний цусны ийлдэснээс HCV -ийн РНХ ялгаж, улмаар реверси транскриптаза ферментийн оролцоогоор кДНХ нийлэгжүүлэх , 5 UTR хэсгийн праймер ашиглаж уг вирусын геономын хэсгийг PCR-ийн аргаар олшруулан судлах ажил хийв. PCR-ийп дараа анти-HCV эерэг 32 хүиий 8-д нь(25%) HCV-ийн РНХ илэрсэнгүй. Өөрөөр хэлбэл эдгээр 8 хүн урьд иь HCV-ийн халдвар авч уг вирусын эсрэг дархлаа үүссэн, харин тэдгээрийн дусанд вирусын геном байхгүй учир цаашид бусдад хаддваргүй юм. Бусад 24 хүнд HCV-ийн РНХ байв. Харин анти-HCV сөрөг, эрүүл 5-н хүний 1-д (20%) НСҮ-ийн РНХ илрэв. Уг вирусын эсрэг эсрэг бие үүсээгүй знэ үед тэр нь хамгийн их халдвартай байдаг.Ийнхүү PHR-ийн аргаар HCV-ийн дархлаа, халдварыг тогтоохоос гадна дэлхийн өвдөр хөгжилгэй орнуудад хэрэглэгдэж буй интерферон зэрэг вирусын репликаци, үржлийг саатуулж зогсоодог бэлдмэлээр эмчлэх явцад цусны ийлдсэнд вирусын РНХ-г илрүүлэх, түүний багасгах явцыг тогтооход уг аргыг хэрэглэх нь эмчилгээний үр дүнг дүгнэхэд зайлшгүй шаардлагатай юм.

Бид анти-HCV болон вирусын РНХ эерэг, элэгний архаг үрэвсэл оноштой, интерферон эмчилгээ хийлгэж буй 6 өвчтөний цусны ийлдсэнд HCV-ийн РНХ байгаа, багасч, алга болж буй эсэхийг PCR-ийн аргаар тогтоох судалгаа хийв. Эдгээр хүмүүст интерферон тариулахаас омпө болои тариулж буй явцад, өөрөөр хэлбзл 36-108 сая пэгж интерферон тариулсны дараа HCV-ийн РНХ-ийи хэмжээ хэрхэн өөрчлөгдөж буйг PCR-aap тодорхойлох шинжилгээ хийв. Тэдгээрийн 4 өвчтөнд нийт 108-120 сая нэгж интерферои хийлгзсний дараа HCV-ийн РНХ илзрсэнгүй. Эдгээрээс үзэхэд цусны ийлдэс дэхь HCV-ийн геномыг PCR-
 
ийн аргаар илрүүлэх нь HCV-ийи халдварын үе, архагшил, мөн ииетрферон зэрэг бэлдмэлийн эмчилгээний үр дүнг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Application of PRC methods for the diagnosis of HCV infection
Oyunsuren Ts, Togos S, Otgongerel Ts.
Laboratory of Molecular Biology, Institute of Biological Sciences, MAS
Sera from 32 anti-HCV positive, 5 anti-Hcv negative patients and 6 individuals before and after interferon therapy have been tested for HCV RNA by using of PCR method, HCV RNA was found in 24 anti-HCV positive, 1 negative samples. In 4 patients after 102-120 million unit interferon injection HCV RNA was not detected. The results of the present study shows the necessity of PCR method for diagnosis of HCV infection and for judge of interferon therapy.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 592
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК