Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Чингэлтэй дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Ц. Оюунбилэг

 
Абстракт
1997 оны жилийн, 1998 оны 1 дүгээр улиралын дуудлагын байдалд судалгаа хийв. Нийт 8878 дуудлаганд үйлчилжээ. Үүнийг хороодоор хүн амд харьцуулан үзэхэд 1-5 дугаар хороодоос харьцангүй их, 1000 хүы амд 127 дуудлага ногдож байна. Хамгийн их дуудлага өгсөи 2 дугаар хороо 1000 хүнд 164, хамгийн бага дуудлага өгсөн 17 дугаар хороо 1000 хүнд 68 дуудлагатай байлаа. Үр дүнгүй дуудлага 123 гарсан ба хаяг нь тодорхойгүй, хашаа, байрны дугааргүй, дугаар давхардсан, шаардлагагүй тохиолдолд дуудлага дуудаад хаалгаа тайлахгүй унтсан зэргээс шалтгаалжээ. Энэ тохиолдлууд 11-18 дугаар хороодод олонтой ажиглагдсан. Очиход гэртээ нас барсан тохиолдол 11-18 дугаар хороодод гарсан. Энэ нь гэрийн хороололд утас ховор, дуудлага оройтож өгөх зэргээс шалтгаалж байгаа боловч өрхийн эмчийн хяналт хангалтгүй байгаагаас болжээ. Гэрээр нас барсан хүүхдүүдийн итхэых нь өрхийн эмчийн хяналтаид байжээ.
Ихэнх дуудлага 17-24 дагийн хооронд (53-56%), харин өдрийн дагаар (8-16 цаг) нийт дуудлагын 33-34% нь ирж байгаа нь өрхийи эмч нарын эргэлт, гэрийн дуудлагаар үйлчлэх нь хангалтгүй байгааг харуулж байна. Ер нь 0-1 насны хүүхэд өрхийн эмчийн анхаарлын төвд байх ёстой бөгөөд энэ насны хүүхдийн дуудлага их байгаа нь тэдний идэвхтэй эргэлт, үзлэг хангалтгүй байгаагын илрэл юм,
Нийг дуудлагын 26-27% нь амьсгалын замын цочиог халдвар эзэлж байна. Хүүхдийн биеийн байдлын үнэлгээг үзэхэд байршил холдох тусам дуудлага өгсөн хүүхдийн биеийн байдал хүнд байлаа. Хүүхдийн биеийн байдал хөнгөн ба дунд зэрэг байхад заавал түргэн тусламж дуудах шаардлагагүй, амбулаториор буюу гэрээр өрхийн эмчид үзүүлэн эмчилгээ хийж болох байжээ. Гэтэл хүүхдийн биеийн байдал иь хөнгөн буюу дунд зэргийн дуудлага 51.6% (4525) байв.
 
Дүгнэлт:
1.Байршил хол утсан холбоо бага учир мэдээлэл цаг алдаж байна.
2Ахуй нөхцөл тааруу
З.Эцэг эхийн анхаарал халамж сул
4.Өрхийн эмчийн үйл ажгшлагаа хангалтгүйг харуулж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 174
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК