Онош, 1999, (001) 1999.No1(001)
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт 1996-1998 онд хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлнйн байдалд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )
Абстракт
Тус аймгийн хүн амын өвчлөлийн байдлыг тогтоох зорилгоор сүүлийн 3 жилийн хугацаанд тус тасагт хэвтэн эмчлүүлсэн 2612 хүнд судалгаа хийв. Үүний 1045 (40.59%) нь эрэгтэй, 1558 (59.69%) эмэгтэй байв. Ажил хөдөлмөршш хувьд 171 (6.55%) нь малчин, 369 (15.35%) нь биеийн хүчний ажил эрхэлдэг, 510 (19.53%) нь оюуны хөделмөр эрхэлдэг, 821 (31.4%) тэтгэврийн, 220 (8.4%) нь группын, 373 (14.3%) нь ажил мэргэжилгүй хүмүүс байлаа. Насны бүлгээр нь авч үзвэл:
16-20 221 ( 8.46%)
21-30 474(18.15%)
31-40 507(19.41%)
41-50 451 (17.27%)
51-60 377 (14.43%)
61-70 350 (13.41%)
70-аас дээш 221 ( 8.46%)
Өвчлөлийн хувьд зүрх судасны өвчин 740 (28.3%), Хоол боловсруулах эрхтэний өвчин 738 (28.35%), шээс ялгаруулах эрхтэний өвчин 491 (18,8%), амьсгалын замын эрхтэний өвчин 366 (14.01%), бусад өвчин 277(10.6%) байв. Хоол боловсруулах эрхтэний өвчлөлийн дотор элэг, ходоодны өвчлөл давамгайлж байсан ба элэгэий архаг үрэвсэл 214 (73,8%), элэгний хатуурал 76 (26,46%), ходоодны архаг үрэвсэл 142 (72,46%), ходоодны шархлаа 54 (27,55%), шархлааны улмаас дус алдалтаар хүндэрсэн тохиолдол 3 (5,6%) байлаа. Судалгаанаас ажиглахад ходоод, элэгний өвчлөл давамгай тохиолдож байгаа ба өвчин төгс эдгэрэхгүй сэдрэх нь ажиглагдаж байна.
Нийтлэлийн нээгдсэн тоо: 371