Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Ходоод-улаан хоолойн соргөо овчин : эмгэг жам, оношлогоо, эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Ц. Сарантуяа Н.Баярмаа

 
Абстракт
Сүүлийн уед улааи хоолойн эмгэгийн дотор амьдралын хэвийн хэмнэлийг алдуулж, хөдөлмөрийн чадварыг бууруулах болсон тодорхой бүлэг өвчнүүд судлаачдьга анхаарлыг татах болжээ. Эдгээрийн нэгэн төлөөлөгч нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (ХУСӨ) билээ. ХУСӨ гэдэг нь ходоод ба дээд гэдэсиий агуулагдхуун улаан хоолой руу байнга эргэн орсоны улмаас халуун төөнөх, өвчүүний араар өвдөх, горойх зэрэг сөргөөний шинж тэмдгээр илрэх эмгэг юм. Багажийн шинжилгээний үр дүнгээс үл хамаарч, сөргөөний ямар нэгэн зовиур шаналгаа илэрсэн тохиолдолд ХУСӨ, харин улааы хоолойн салст бүрхүүлийн өөрчлөлт шикжилгээгээр батлагдсан үед улаан хоолойн сөргөөт үрэвсэл гэдэг нэр томьёог хэрэглэдэг байна. Эмгэг жам Хэвлийн хөндийн даралт нь цээжний хөндийн даралтаас байш а их байдаг учир ходоодноос улаан хоолой руу сөргөө үүсэх нь физиологийн хэвийн үзэгдэл юм. Ялангуяа хооллосны дараа тод илрэх бөгөөд ойролцоогоор 5 минут орчим үргэлжилдэг байна. Улаан хоолойн сөргөөг эмгэг гэж үзэх шалгуур (Fisher, R.,Ogorek. С, 1994) : -улаан хоолойн сөргөө нь 5-н минутаас илүү хугацаанд үргэлжлэх,
-сөргөө өдөрт 1 цагаас илүү тохиолдох,
-улаан хоолойн хөндийн рН нь 4.0- өөс багасч, хүчиллэг болох
-зовиур шаналгаа нь биеийн тодорхой байрлалд үүсэх зэрэг болно. ХУСӨвчин нь сэтгэлийн бухимдал, биеийн байрлал, таргалалт хорт зуршил (тамхи, архи хэрэглэх), өрцний эвэрхий, улаан хоолойн хөдөлгөөнийг удаашруулах үйлчлэлтэй эм бэлдмэл, жирэмслэлт (жирэмсний сүүлийн З-и cap) булчипгийн эдийг гэмтээгч мэс ажилбар, ( ходоодонд гуурс тавих, улаан хоолой сэтгүүрдэх), холбогч эдийн эмгэг (склеродерми, чихрийн шижин)-ийн улмаас үүсдэг.
Одоогоос 30-аад жилийн өмнө ХУСӨ-г өрцний эвэрхийн улмаас хоёрдогчоор үүсэлтэй гэж үзэж байсан бол орчин үед уг өвчний эмгэг жамын хөгжлийг доорх 4 үндсэн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Ходоод. гэдэсний сөргөө Ходоод болон гэдэсний агуулагдахуун эргэи орох давтамж нь ХУСӨвчин үүсэхэд шууд хамааралтай болохыг судлаачид тогтоосон. Давсны хүчил ба пепсин, цөсний давс, нойр булчирхайн ферментийг агуулсан хольц нь УХ-н салст бүрхүүлийг гэмтээх үйлчлэлтэй. Гэвч эдгээр бодис нь зөвхөн хүчиллэг орчинд идэвхиждэг.
 
Улаан хоолойн доод хуниасны дутагдал Өрдний эвэрхий нь УХ, ходоодны хуниасны хэвийн үйл ажиллагааг бүрдүүлэгч олон хүчин зүйлийг нэгэн зэрэг гэмтээдэг болохыг судлаачид ажигласан байна.Өрцний эвэрхийтэй хүмүүсийн 63-84%-д УХ-н сөргөөт үрэвсэл гохиолддог.(\УетЬеск.1^.Вагке1 Л.1981).Гэвч ХУСӨвчин үүсэхэд УХ-н үйл ажиллагааны хямрал гол үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ үед УХ- н доод хуниасны булчин мэдрэлийн тохируулга алдагдан удаан хугацаагаар сулардаг ажээ. УХ-н доод хуниасны хүчдэлийг:
 
1,Даавар (глюкагон, соматостатин, холецистокинин, вазо интестинал гормон, энкефалин)
2.Эмийн бэлдмэл ( холин рецеитор саатуулагч, тайвшруулах ба иойрсуулах эм, ветта рецептор хориглогч, нитрат, кальцийн сувгийг хориглогч)
3 хоол хүнс (өөх тос шоколад өтгөн кофе, нимбэгний төрлийн жимс) бууруулдаг байна.
Улаан хоолойн клириенсийн чадвар буурах
УХ-д эмгэг сөргөө үүсэх нь ходоод, гэдэсний агуулагдахуун
УХ-д саатах хугадаа болон УХ-н хөндийгөөс түүнийг зайлуулан цэвэрлэх - клириенсийн хурднаас хамааралтай.
Клириенсийн чадварыг доорхи зүйлээр тодорхойлно :
1 .Хүндийи хүчийг үүсгэх босоо байрлал,
2.УХ-Н гүрвэлзэх хөдөлгөөн,З.шүлс болон УХ-н найлзуурхайгаас ялгарах салс, түүний найрлагад байх бикарбонат. Клириенсийн чадвар эрс буурах үеэр үүсдэг шөнийн сөргөө нь ХУСӨвчин үүсэхэд онцгой нөлөөтэй. Улаан хоолойн салст бүрхүүлийн тэсвэрлэх чадвар: Ходоод, дээд гэдэсний салст бүрхүүлийн хамгаалах тогтолцоотой харьцуулахад УХ-ых сул хөгжсөн байдаг. УХ-н хучуур эдийн дээр салсын зузаан бүрхүүл байдаггүй байна. Хучуур эдийн бүрэн бүтэн байдал, салс ялгаруулалт, салст бүрхүүлийн цусан хангамж нь УХ-н салст бүрхүүлийн хамгаалах тогтолцоог бүрдүүлэх ба хүчиллэг орчноос устөрөгчйин ион нэвчихээс хамгаалдаг юм. Эмнэл зуй ХУСӨ-ний үед илрэх үндсэн шинж : халууи төөнөх, эсгэлэн зүйлээр гулигах, өвчүүний ард болон аюулхайд хорсох, тээглэх зэрэг болно. Сүүлийн 2 зовиур нь уг өвчний хүндрэлийн үед илэрдэг. Дзэрх зовиурууд хооллосны дараа болон хэвтээ үед, шөнийн цагт үүсэх нь элбэг. Ийм зовиуртай өвчтөний 50%-д нь багажийн шинжилгээнд өөрчлелт илрэхгүй байж болно. Эдгээр түгээмэл зовиураас гадна зүрхээр өвдөх, хоолой сөөх» ханиалгах, зогисуулах өвөрмөц бус шаналгаа тохиолддог. Оношилгоо 1-Асуулгын арга-өвчний хүндрээгүй үед асуулгын үндсэн дээр тулгуурлан оношилж, дэглэм болон эмээр эмчилнэ.
2.ХУСӨ-НИЙ өвөрмөц бус шинж тэмдэг, хүндэрсэн хэлбэр, түүнчлэн эмчилгээнд үр дүнгүй үед багажидн шинжилгээ хийнэ. Оношийг батлах оновчтой шинжилгээнд УХ~н рентген шинжилгээ, уяи дуран, РН-метрийн аргууд орно. УХ-н гэрлийн шинжилгээ:
Өрцний эвэрхий, УХ-н нарийслыг тодруулна. Зарим тохиолдолд УХ-н сөргөөг оношилдог байна. Сул гал нь УХ-салст бүрхүүлд өөрчлөлт илрээгүй буюу ялимгүй өөрчлөлттэй үед мэдээлэл багатай.
УХ-н уян дурангийн шинжилгээ: УХ-н салст бүрхүүлийн өөрчлөлтийг тодорхойлох хамгийн мэдрэг оношлуур юм. Оношийг амьд эдийн шинжилгээгээр батлах, сэтгүүрдэх
Эмчилгээ Баримтлах дэглэм:
1.бага хэмжээтэй олоя удаа хооллох
2.унтахын өмдө хооллохгүй байх
3.хооллосны дараа хэвтэж болохгүй
4.өндөр дэртэй унтах
З.бариу хувцас өмсөхгүй, чанга бүс бүслэхгүй байх
6.тамхинаас га.рах, архийг хориглох
7.илүү жинг хасах
8.еөх тос, кофе, шоколад, нэмбэгэ, бохь, хийжүүлсэн ундаа зэргийг хязгаарлах
9.УХ-Н доод хуниасыг сулруулах эм бэлдмэлийг үл хэрэглэх гэх мэг.
Эмгэг жамыи эмийн эмчилгээг доорхи булгийн эмээр явуулна.
1.УХ-Н салст бүрхүүлийг гэмтээгч ходоодны ыгүүсний шүүрлийг дарангуйлах үйлчлэлтэй эм бэдцмэл : Н-2 гистаминий рецепторийг хориглох бэлдмэлүүдийг (ранитидин 150мг, эсвэл фамотидин 15 мг) өдөрт 3 удаа, 4-8 долоо хоногийн турш ууж хэрэглэнэ. Хэрэв уян дурангийн шинжилгээид үрэвсэл идэвхтэй, шалбархай ба шарх үүссэн, дээрх эмэнд үр дүнгүй бол Na К Аденозинтрифосфатаза ферментийг хориглох үйлчлэлтэй эмийг (омепразол Юмг, лансопразол 1()мг өдөрт 2 удаа уух) сонгоно. Эдгээр эм ыь ХУСӨвчний үед УХ-н шархлааг эмчлэх таатай нөхцөл бүрдүүлэх боловч сөргөөний эсрэг үйлчилгээ үзүүлдэггүй байна.
2.Прокинетик буюу хоол боловсруулах замын хөдөлгөөнийг зохицуулах, сөргөөг засах үйлчлэлтэй эм бэлдмэл: метоклопрамид (церукал, реглан Юмг) дофаминий төвийн гаралтай рецепторийг хориглогч, бөөлжилг болон ходоод гэдэсний хөдөлгөөнийг зохицуулах төвд нөлөөлдөг. Ходоодны юүлэлтийг хурдасгаж, УХ-н доод хуниасны хүчдэлиш нэмэн, түүний клириенсийн чадварыг дэмждэг ажээ. Гаж нөлоо: төвийн гаралтай голгой өвдөлт, нойр муудах, ядрах, бэлгийн сулрал, хөх гомрох, салгалж чичрэх, шинж илэрдэг. Мотиулум (домперидои 10мг)-дофаминий захын рецепторийг хориглогч,преиульсид (цизаприд)-дофаминий эсрэг нөлөө үзүүлэхгүй, ходоод гэдэсний замын мэдрэл-булчингийн бүтцэд холинергичиский шууд нөлөөтэй. Үйлчилгээний хүрээ иь метоклопрамидтай адил ба төвийн гаралтай гаж нөлөө өгөхгүй, сонгомол үйлчилгээгэй юм. Өдөрт 3 удаа 1 шахмалыг, хоолноос 15-20 минутийн өмиө ууж хэрэглэнэ.
3.Антацид - хүчил саармагжуулах, салст бүрхүүлийг хучих, бүрхээх үйлчилгээтэй эм. Гель буюу цэлцэн хзлбэрээр хэрэглэх нь илүү зохимжтой ба өдөрт 3-4 удаа, хооллосноос 40-60 минутийн дараа уука.
 

 

Ном зүй

1.Лайман. И.В. Осложнения гастроэзофагеалыю-рефлюксной болезни. -Росс. жури. гаст. гепатол. колопрокт.-стр. 69-76.-5.-1998
2.Трухманов. А.С.Места ингибиторов протоыного насоса в лечений рефлюкса эзофагита. -Росс . журн. гаст. гепатол.колопрокт.-стр-99-103. -5.-1997
3.Lars landell,Guidelines for Management of Symptomatic Gastro-oesophagel Reflux Disease.
4.Tadatake Yamada, et al Handbook of Gastroenterology.-Philadelphia.-l 998
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5300
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК