Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Вирусын шалтгаант элэгннй архаг үрэвсэл
( Судалгааны өгүүлэл )
Орос хэлнээс орчуулсан С.Бадамжав  Жангабылов. A. К. /Казакстаны АУИС-ийн дотрьш тэнхмийн эрхлэгч, профессор/
 
 
Абстракт
Вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэл нь Казакстан болон бусад олои оронд тулгамдсан асуудлын нэг төдийгүй түүний ач холбогдол улам бур өссөөр байна. Элэг гэмтээдэг халдварын вирусүүд нь гухайи өвчний шинж илрэх хүртэл бие махбодид нууц байдлаар оршдог. Тодорхой халдварын хүрээнд элэг анхдагчаар гэмтээдэг гепадновирус ихээхэн ач холбогдолтой. Вирусын гадаад халдварын үед өөрөөр хэлбэл шар чичрэг, Лассыи халууралт, цусархаг ба Марбургийн халууралтын үед бусад эрхтэний зэрэгцээ элэг гэмтдэг. Аденовирус ба экховирусээр үүссэн гепатитүүд хөнгөн явцтай ба эдгэрэлтээр төгсдөг. Эпштейн-Баррын /EBV/ вирусээр халдварлагдсан үед элгэнд өөрчлөлт илэрдэг. Элэгний морфологи шишкилгээнд синусоидод ЭСИЙН НЭВЧДЭС ба голомтот үхжил илэрдэг. Цитомегаловирусын /СМУ/ халдварын үед 45% -д нь элэгний сорил өөрчлөгдөп 25%-д яь элэг дэлүү томордог. Элэгний өвчний улмаас дэлхий дээр жил бүр 2 сая хүн нас барж байна. Гепатит A
Сайтар судлагдсан вирус. Пикновирусын төрөлд, энтеровирусын бүлэгт, багтдаг. РНК-гийн нэг цагирагт утаснаас тогтоно. Молекул жин 2.5 млп дальтон. Нууц хугадаа 3-4 долоо хоног.Улираллаг /намар/ байдалтай. Төгс эмчлэгддэг. Гепатит В
Hepadna-гийн төрөлд хамаарагддаг. ДНК-ийн 2 цагирган бүрхүүлтэй. Энэ вирус нь c,e,s ангтигенүүдтэй. Цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж халддаг. Гэр бүлийн дотор халдах нъ ажиглагдсан. Шүлс бэлгийп замаар халдаж болно.
 
Нарком, гомо нарын дунд вирусын халдпар тархалт ихээхэн тохиолддог. Дэлхий дээр 200 сая хун HBsAg тээж байдаг.
 
Гепатит Д РНК агуулсан вирус. Давтан халдвар дамжих байдлаар явагддаг. Ужиг явцтай. Хүндрэл ихтэй. Голчлон элэгний хатууралд шилждэг. Гепатит Е РНК-гийн нэг утастай. Диаметр 32-34 нм. Гэдэсний халдвар, усаар дамждаг. Нууц хугацаа 2-8 долоо хоног. 15-40 насны залуу хүмүүс илүү өвчлөх ба хүүхдэд ховор тохиолддог.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 282
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК