Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Интерферон ба архаг вируст гепатитын эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )
Я.Дагвадорж Г.Зулхуү Д.Лундиа
 
 
Абстракт
Хүиий дотоод ертөнцийг хянан зохицуулах үүрэгтэй цитокинуудын дотор интерферон (ИФН) нь ондгой байр суурнйг эзэлдэг. Эдүгээ 20 орчим зүйл ИФН мэдэгдээд байгаа ба тэдгээрийн химийн найрлага болон биологийн онцлогийг үндэслэн альфа (а), бетта (в), гамма(г), омега (о) гэж ангилан үздэг. ИФН-нууд нь 20-30 кд молекул жинтэй глтюпротеид бөгөөд тэд индукдлэгдэгч уургийн бүлэгт баггдаг. ИФН-нууд нь вирус, нян, эгэл биетний халдвараас бие махбодийг хамгаалж, лимфокинуудыг сэдээдэг ба удмын хувьд харийн гаралтай, мөн хувирч өөрчлөгдсен өөрийн эсүүдийн ургалтыг зогсоодог.
Альфа -ИФН нь вирус болон нийлэг полинуклео тидуудаар сэдээгдэн В ба О лимфоцит, макрофаг, нейгрофилуудаас ялгарч ямарч, эдэд хурдан зуур сайн нэвтэрч вирусээс эсийг хамгаалах нөлөө үзүүлдэг. Бетта-ИФН-г фибробластууд мөн арьсны хучуур эсүүд ялгаруулдаг. Буй болсон тэр газраасаа бараг тархдаггүй. Дархлааны буюу гамма-ИФН нь өвөрмөц бус митогенуудаар лимфоцитууд дочирч идэвхижих үед нийлэгшдэг. Вирусийн эсрэг түүний идэвх нь альфа болон бетта ИФН-нуудынхаас 10 дахин бага, гэхдээ дархлалын системийг зохицуулах вдэвх маш өндөр юм. ИФН-иууд бүтээгдэх материаллаг үндэс нь эсийн удмын апиаратанд нууцалбарлагдаж байдаг. ИФН-иы үүсэлтийг 21-р хос хросом зохицуулдаг.Алъфа-ИФН-ны ген 9-р хромосомд, гамма-ИФН-ны ген 11-р хромосомд агуулагддаг. ИФН-нууд нь эсийн гадаргуу дах өвөрмөд редепторуудтай холбогдосны дүнд эсийн дотоод мэдээлэл дамжиж тодорхой ферментүүдийг идэвхжүүлдэг. Ингэснээр уургийи нийлэгшил явуулах трансляцийг сэдээдэг .
 
Нөгөө талаас эсийн догорхи өвөрмөц рибонуклеаза фермент идэвхжиж (магричний) хэв-РНХ-г хурдан зуур мөхөөдөг.
Энэ үзэгдэл нь бүхэлдээ эсийн дотор амин хүчлүүд нийлэгших үзэгдлийг саатуулдаг. Ийнхүү ИФН нь эсийн хуваагдалыг саатуулж, хавдрын эсрэг мөн гранскриптаци, трансляцийн процессыг саатуулснаар вирусийн (репликаци) хувьлагдах үзэгдлийг зогсоодог. Ингэсиээр ямарч хүчин зүйлийг ялгалгүй тэсвэрлэж, вирус, хламид, микоилазм г.м. эсийн дотор нэвтэрч антигенуудаас бие махбодийг хамгаалах, гадны гаралгай нуклейн хүчлүүдийг таньж тэдгээрийг зайлуулах замаар биед нуклейны хүчлийн гомеостазыг хэвийн байлгах нөхцлийг бүрдүүлдэг. ИФН бол чухамдаа полипепгидын молекулуудаар эс хоороядын мөн эсийн үйл ажилгааг зохицуулж байх нэмэгдэл систем том. (Ф.И.Ершов 1998). ИФН-нуудын хянан зохицуулах ажилгаа олон хубилбартай бөгөөд хамгийн сайн судлагдсан нь вирусын эсрэг, ургалтыг саатуулах, даавар төст, цацаргаас хамгаалах, дархлаа зохицуулах үйлчлэлүүд юм. Түүний дархлаа зохицуулах нөлөөний дүнд:
1.Макрофагын гадаргуу дээр IgG-r таних рецепторуудын тоо олширдог. Үүний үр дүнд тэдгээр нь биесийг таньж, эс хордуулах, залгих үйл ажилгаа нь идэвхждэг.
2.Ердийн тонилгогч (киллер) эсүүдийн идэвхт нөлөөлөн эс хордуулах энгийн тогтолцоог үндсэнд нь зохицуулж байдах.
3. Альфа болон бетта ИФН-ны нөлөөн дор эсийн гадаргуу дахь эрхтэн хоорондын генетик нийцэмж (МНС)-ийн 1-р бүлгийн антигенуудын ажилгаа хүчтэй болдог (Zin Kernagel, Doherty.P, 1974).
4.Альфа болон бетта ИФН-нууд нь Т- дарангуйлагч (CD8) эсүүдийн идэвхийг хүчтэй саагуулдаг. Харин гамма ИФН нь тэднийг идэвхжүүлж; дархлааны хариу урвалыг дарангуйлах шингэний нийлэгшлийг сэдээдэг. (Noma Т, Dorf М. 1985). 5-Гамма -ИФН-ны ыөлөөн дор МСН ийн 2-р бүлгийя антигенуудын нөлөө хүчтэй болдог (Basham T.Y,Merigan Т.С, 1983). Ингэснээр антигенд зуучлах эсүүдийн идэвх
нэмэгдэж Т-туслагч эсүүдийн сэрэх чанар сайжирч, моноцитьш эс хордуулах идэвх нэмэгддэг. Хавдарын эсийг устгах гол нөхцөл болсон лимфокинууд болон интерлейкин-2 ын шүүрэл нэмэгддэг (Blackman М,Morris A 1985). Ийнхүү ИФН-ны үүрэг, ач холбогдол нь олон талтай бөгөөд сүүлийн үед хийгдсэн судалгаанууд тэрээр трофобластуудын идэвхийг, эсүүдийн ялгарал, өсөлтийг зохицуулдаг мөн мэдрэл-дотоод шүүрэл (нейро-эндокрины) г.м. олон шинэ чанаруудыг нээсэээр байна. Өнөө үед вирусийн шалтгаантай архаг үрэвсэл гепатитыг эмчлэхэд үр дүнтэй болох нь батлагдсан нэг эмчилгээ нь ИФН гэдгийг нийтээр мэдэх болжээ. (Bonino F. 1992, Thomas et al . 1994, Nlaguarnera M. 1996, Hoofnagle J. 1997). Ялангуяа архаг В-гепатит үүсэх нь ИФН-ны үүсэлт доголдсоитой холбоотой гэж үздэг.
Альфа ИФН-г тарилга хэлбэрээр олон оронд үйлдвэрлэж буй бөгөөд молекул биологийн аргаар хийсэн рекомбинаит (а-ИФН 2а, а-ИФН 26) ба байгалийн эс (лимфобласт) -ээс ялгаруулсан ИФН-яуудаар вируст гепатитыг эмчлэхээр эмнэлгийн ирактикт хэрэглэж байна.
Эмчилгээний төгс үр дүн нь харклцан адилгүй (19-43%) Thomas et al. 1994 Hoofnagle J. 1997 Maiar K.P 1995).
Манай ориы тухайд 1990 оноос Leuferon (Куба), дараа нь Реоферои (ОХУ), Амферон (China), Реальдирон (Литва), Роферои А (Швед) ИФН-нуудыг хэрэглэн үр дүнг нь судлаж байна. Хэвлэлийн тоймоос үзэхэд өвчтний нас, хүйс, яс үндэс, өвчин үргэлжилсэн хугацаа, эрүүл мэндийн байдал г.м. олон зүйлээс эмчилгээний үр дүн хамаардаг. Ялангуяа ахимаг (40 өөс дээш) наспы, эрэгтэй, илүүдэл жин ихтэй, өвчин эхлээд удсан, цирроз үүсэн, элгэнд төмөр ихээр хуримтлагдсан тохиолдолд ИФН эмчилгээний үр дүн тун гааруу ажээ. Мөн нөгөө талаас вирусийн генотип, цусан дах түүний өтгөрлийн хэмжээ ч гэсэн эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг ажээ.
 
ургэлжлэл дараагийн дугаарт

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 838
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК