Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Тархины хагалгааны үед дардсын эсийн шинжилгээгээр хавдрыг оношилсон нь
( Судалгааны өгүүлэл )

О.Энхээ1, М.Цэцэгдэлгэр1, Б.Болортуяа1, Ц.Энхбат1, Х.Хусаян2, Б.Туул3, Э.Баярмаа3

1Эмгэг Судлалын Үндэсний Төв, 2Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Мэдрэлийн мэс заслын тасаг, 3АШУҮИС ЭЗБАС Эмгэг бүтэц үйл судлалын тэнхим

 
Абстракт

Background: The intraoperative smear cytology (squash preparation) is fairly accurate, simple, reliable tool for rapid intraoperative diagnosis of neurosurgical biopsies [1]. In the early 1930s, Dr Eisenhardt and Cushing introduced intraoperative cytological investigations for rapid examination of neurosurgical specimens and guidance of surgical treatment [2]. Besides rapid decision making during neurosurgical  procedures, it is also to be ensured that minimum injury is caused to the normal brain structures surrounding the intracranial neoplasm. It has become necessary for pathologists to train themselves in the interpretation of cytomorphological features of various central nervous system lesion and used in many neurosurgical units of all over the world [3]. Thus, to begin doing intraoperative squash cytology in our practice is the aim of this study.

Aim: To study the diagnostic accuracy of squash cytology in the intraoperative diagnosis of central nervous system tumors

Materials and Methods: The material for this study was obtained from 30 cases of nervous system neoplasms sent for intraoperative consultation from State Third Central Hospital, Shashtin to the third section of National Center for Pathology between 7th of November 2013 to 28th of March 2014. Squash preparation was performed on all cases and stained with hematoxylin and eosin. The diagnosis given on squash cytology was then compared with final diagnosis given on paraffin-embedded sections. 

Results: Of total 30 cases of primary central nervous system tumors, neuroepithelial tumors are the largest category of tumors (50%). The accuracy of squash cytology was 82.1%.

Conclusion: This is the first study in our country where intra-operative squash cytology in brain tumor was done and diagnostic accuracy was 82.1% as very good category. There were 4 cases had diagnostic discrepancy.

Keywords: intraoperative squash cytology, brain tumor, diagnostic accuracy

Pp.14-18, Tables 3, Figures 2, References 8

Оршил. Хагалгааны үеийн дардсын эсийн шинжилгээ нь мэдрэлийн мэс заслын эд сорьцын оношилгоонд энгийн, найдвартай, онч байдал өндөртэй, алдаа харьцангуй бага гардаг, төв мэдрэлийн тогтолцооны хавдруудын түргэвчилсэн оношилгооны аргын нэг юм [1]. АНУ-ын хүний их эмч Eisenhardt ба Cushing нар 1930-аад оны эхэн үед дардсын эсийн шинжилгээг мэдрэлийн мэс заслын практикт анх хэрэглэж эмчилгээний удирдамж гаргажээ [2]. Мөн мэдрэлийн мэс заслын үед богино хугацаанд шийдвэр гаргаж, хагалгааны цар хүрээг тодорхойлох нь мэс засалтай холбоотой гэмтэл бага учруулах, хавдрын эргэн тойронд буй тархины эдийг хадгалж үлдэх ач холбогдолтой.

Дэлхийн олон орны мэдрэлийн мэс заслын практикт өргөн хэрэглэгдэж буй энэхүү арга нь төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн хавдруудын эсийн морфологийн онцлогийг судлахад эмгэг судлаачаас өндөр мэдлэг чадвар шаардаж байна [3]. Манай орны мэдрэлийн мэс заслын тасагт хийгдэж буй хагалгааны явцад төв мэдрэлийн тогтолцооны хавдруудыг ялган оношилоход дардсын эсийн оношилгоог нэвтрүүлэх нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм.

Зорилго. Мэдрэлийн мэс заслын явцад дардсын эсийн шинжилгээг нэвтрүүлж, оношилгооны онч байдлыг тодорхойлох

Зорилт:

  1. Мэдрэлийн мэс заслын явцад дардсын эсийн шинжилгээ хийх.
  2. Хагалгааны дараах эдийн шинжилгээний үр дүнг эсийн шинжилгээтэйгээ харьцуулан үнэлэх.

Материал, арга зүй. Энэхүү судалгааг бид Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт 2013 оны 11 сарын 7-ноос 2014 оны 03 сарын 28 хүртэлх хугацаанд төв мэдрэлийн тогтолцооны хавдрын мэс засал хийлгэсэн 30 тохиолдолд хагалгааны явцад дардсын эсийн шинжилгээ авч, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн III тасгийн пато-гистологи лабораторт хийв. Adams нарын аргаар 2 тавиур шилний хооронд 1-2 мм3 хэмжээтэй жижиг эдийг дарж 960 спиртэнд 3 минут бэхжүүлж, эдийн шинжилгээний стандарт будгийн арга гематоксилин эозиноор будаж Olympus гэрлийн микроскопоор харж оношилов. Тохиолдол тус бүрт 6 тавиур шилэнд дардсын эсийн шинжилгээг бэлтгэв. Мэс заслын дараах биопсийг 10% саармагжуулсан формалины уусмалд бэхжүүлэн, усгүйжүүлэх, лааны тосонд цутгах, зүсэх, будах үндсэн дараалалаар хийж гүйцэтгэсэн. Хагалгааны явцад хийгдсэн дардсын эсийн шинжилгээний оношилгооны мэдрэг болон өвөрмөц чанарыг 2х2 хүснэгтээр тодорхойлов. Тархины хагалгааны үед хавдрын дардсын эсийн шинжилгээг 15-20 минутад оношилж үр дүнг тодорхойлов. Каппа итгэлцүүрийг тогтоохдоо ижил төстэй 2 аргын үр дүнгийн санамсаргүй тохироог тооцож нийцлийг SPSS 19 программаар тодорхойлсон [4].

Үр дүн. Бидний судалгаанд хамрагдсан төв мэдрэлийн тогтолцооны хавдрын мэс засал хийлгэсэн 30 тохиолдлын 13 (43.3%) нь эрэгтэй, 17 (56.7%) нь эмэгтэй, 10-71 насныхан хамрагдсан бөгөөд дундаж нас нь 45.53±14.5 хүйсийн харьцаа 0.8:1.1 байв (Хүснэгт 1).

Table 1. Distribution of age and sex

Судалгаанд хамрагдсан 30 тохиолдлын 26 (86.6%) нь төв мэдрэлийн тогтолцооны анхдагч хавдар, 3 (10%) нь үсэрхийлсэн өмөн, 1 (3.4%) нь хавдрын бус эмгэг байлаа. Төв мэдрэлийн тогтолцооны анхдагч хавдрын дотор нейроэпителийн гаралтай хавдар 13 (50%), тархины бүрхүүлийн хавдар 11 (42.3%), цус тунгалгийн тогтолцооны өмөн  2(7.7%) эзэлж байв. Нейроэпителийн гаралтай хавдрын 7 нь глиома, 4 нь өнчин тархины аденома, 2 нь үр хөврөлийн гаралтай хавдар байсан. Харин тархины бүрхүүлийн хавдрын 10 нь менингиома, 1 нь шваннома гэж оношилогдсон (Хүснэгт 2). 

Ширхэглэг бус дэвсгэр, бөөмийн цайварталт бүхий бөөрөнхий зууван эс, эсийн төвлөрсөн (концентрик) бүтэц, шохойжлын (псаммома) биенцэр бүхий илрэлээр нь менингиома [3] гэж оношилов (Зураг1). 

Figure 1. (a) А tissue fragment, whorl. HE, x100. (b) Meningiotheliomatous meningioma with psammoma body. HE, x100

Бидний судалгааны 3 тохиолдолд хучуурын гаралтай өмөнгийн үсэрхийлэл байсан. Эдгээр тохиолдлуудын эдийн шинжилгээгээр салслаг булчирхайлаг эсийн өмөн, түрүү булчирхайн булчирхайлаг эсийн өмөн, давхраат хавтгай хучуурын өмөн илэрч онош батлагдсан.

Table 2. Diagnostic issue of squash cytology 

Ширхэглэг дэвсгэр, бөөм сийвэнгийн харьцаа их, рабдоид эс бүхий эдийн хэсэг болон дан эсүүдээр глиома гэж оношилсон (Зураг 2).

Figure 2. (a) A glial background, high NC ratio, rabdoid cell, necrosis. НЕ,х100. (b) Glioblastoma, HE, x400

Бидний судалгаанд 1 тохиолдолд эсийн шинжилгээнд эд тавиур шилэнд жигд тархахгүй, зузаан ширхэглэг бүтэцтэй байсан бөгөөд эдийн шинжилгээгээр хавдар бус, холбогч эд бүхий бүрхүүл гэж оношилов.

Мэдрэлийн мэс заслын дараа хагалгааны эдийн шинжилгээг алтан стандарт болгон оношийн тохироог хийж үзвэл ширхэглэг дэвсгэрээр нь 7 глиомыг оношилсон боловч 4 тохиолдолд хавдрын эсийн зэрэглэлийн ялгаа байсны 3 тохиолдолд зэрэглэл хэтрүүлсэн, 1 нь зэрэглэл бууруулсан байв (Хүснэгт 3).

Table 3. Diagnostic discrepancy between squash cytology and biopsy

Хагалгааны явцад хийгдсэн дардсын эсийн шинжилгээний оношилсон байдлыг 2х2 хүснэгтийг ашиглан мэдрэг чанарыг тодорхойлоход 82.1% буюу оношилгооны онч байдал сайн гэсэн үр дүн тодорхойлогдов. Харин өвөрмөц чанар 50% тодорхойлогдсон нь тохиолдлын тоо цөөн байгаатай холбоотой гэж дүгнэв. Бид алтан стандартаар эдийн шинжилгээний аргыг авсан бөгөөд Каппа итгэлцүүр нь (К=0.7)дундаас дээш нийцэлтэй байв.

Хэлцэмж. Дардсын эсийн шинжилгээ нь оношилгооны онч байдал өндөртэй, аюулгүй, энгийн, үнэ өртөг хямд, хурдан бөгөөд найдвартай оношилгооны хэрэгсэл бөгөөд эсийн морфологи маш тодорхой харагддаг, төв мэдрэлийн тогтолцооны хагалгааны үеийн зөвлөгөө өгөхөд нэн тохиромжтой арга юм [3], [2], [6]. Манай орны мэдрэлийн мэс заслын практикт ТМС-ийн хавдрын хагалгааны явцад дардсын эсийн шинжилгээгээр яаралтай оношилж эмчилгээний тактикийг боловсронгуй болгож буй анхны оролдлогыг бид амжилттай хэрэгжүүлж байна. Бид ШУГТЭийн ММЗТ-т 2013 оны 11 сарын 7-ноос 2014 оны 03 сарын 28 хүртэлх хугацаанд төв мэдрэлийн тогтолцооны хавдрын мэс засал хийлгэсэн 30 тохиолдлыг дардсын эсийн шинжилгээгээр оношилж судлав. Бид эдийн хэсгүүд, хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн (анизоцитоз) эсүүд, хэт будагдалт, митоз хуваагдал, бөгжин эс зэрэг шинжүүдээр нь хучуурын гаралтай өмөнгийн үсэрхийлэл [5] гэж оношилсон. Мөн ширхэглэг дэвсгэргүй, нэгэн хэлбэрийн, бодит биенцэр (tangible body) агуулсан том лимфоцит төст хавдрын эсүүд байгаагаар нь лимфома [6] гэж оношилсон. Бидний судалгаагаар дардсын эсийн шинжилгээний оношилгооны онч байдал 82.1% байсан нь Martinez 100/76 (1988), Shukla 278/243 (2006), Jaiswal 326/272 (2010) нарынхаар дунджаар 76-87% байсан [7] үр дүнтэй ойролцоо байна.

Энэтхэгийн эрдэмтэн Kalpana [1] нарын 2010 оны судалгааны үр дүнгээс үзэхэд 8.8% (250/21), 2008 оны Непалын Kini [8] нарын судалгаанд 14% (100/14) зэрэглэлийн  ялгаатай үр дүнтэй байсан бол бидний судалгаанд 4 (13.3%) тохиолдол эдийн шинжилгээний оноштой тохироогүй буюу зэрэглэлийн ялгаатай байв. Энэ нь бидний судалгаанд хамрагдагсдын тоо цөөн боловч оношийн зөрөөтэй байдлын илрэл ойролцоо байна.

Дүгнэлт: Манай орны нөхцөлд мэдрэлийн мэс заслын явцад дардсын эсийн шинжилгээг хийж, оношилгооны онч байдлыг тодорхойлоход 82.1% буюу сайн үзүүлэлттэй, мэс заслын дараах эдийн шинжилгээний үр дүнтэй харьцуулахад 4 тохиолдолд оношийн зэрэглэлийн ялгаатай байдал илрэв.

Ном зүй

1. Kalpana Deshpande, Sanjay Surase, Rakesh Shadge, Grace D’costa, Bhavana Bharambe. Accuracy and diagnostic yield of intraoperative squash smear technique in the rapid diagnosis of central nervous system lesions. Bombay Hospital Journal, Vol. 52, No. 2, 2010. p. 153- 160.
2. Pratima Savargaonkar and Peter M. Farmer. Utility of Intra-operative Consultations for the Diagnosis of Central Nervous System Lesions. Annals of Clinical & Laboratory Science, vol. 31, no. 2, 2001. p. 133-139.
3. Sumit Mitra, Mohan Kumar, Vivek Sharma, Debasis Mukhopadhyay. Squash preparation: A reliable diagnostic tool in the intraoperative diagnosis of central nervous system tumors. Journal of cytology, 2010, Vol 27, issue 3. p. 81-85.
4. Батзориг Б, Хүдэрчулуун Н, Ганчимэг Ө, Сэр-Од Х, Билэгт Б. Биостатистик. УБ хот.2011он.
5. Nigam Sanjay Kumar , Nigam Nilam , Mishra Anand , Nigam Neetu , Narang Ajay. Diagnostic accuracy of squash smear technique in brain tumours. Journal of Advance Researches in Biological Sciences, 2013, Vol. 5 (2) p. 186-190.
6. Nishant Sharma, Vatsala Misra, PA Singh, Shiv Kumar Gupta, Sharmishtha Debnath, Anupriya Nautiya. Comparative Efficacy of Imprint and Squash Cytology in Diagnosing Lesions of the Central Nervous System. Asian Pacific Journal of Cancer Prevention, Vol 12, 2011. p. 1693-1695.
7. Martinez AJ, Pollack I, Hall WA, et al (1988). Touch preparation in the rapid intraoperative diagnosis of central nervous system lesions. Mod Pathol, 1, p. 370-384.
8. Kini JR1, Jeyraj V2, Jayaprakash CS3, Indira S3, Naik CNR. Intraoperative consultation and smear cytology in the diagnosis of brain tumours. Kathmandu University Medical Journal (2008), Vol. 6, No. 4, Issue 24, p. 453-457.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Л.Галцог


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 866
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК