Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Цээжний мэс заслын үед дан уушгиар мэдээгүйжүүлэг хийх онцлог
( Судалгааны өгүүлэл )

Б.Болормаа1, Л.Ганболд2, Д.Авирмэд3

1Хавдар Судлалын Үндэсний Төв, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Goal: Thoracic surgery usually used for anesthesia double lumen endotracheal tubes, then ventilated one lung.

Methods: The clinical records of the 160 cases patients who had double-lumen endotracheal tubes to place in National Cancer Center of Mongolia (this structure starts from the inferior part of the larynx in the neck, opposite the 6th cervical vertebra, to the intervertebral disc between Th4-5 vertebrae in the thorax, where it divides at the carina into the right and  left bronchi). Inpatients during one lung anesthesia done 2012- and 2014 were reviewed. All cases were performed high Level thoracic epidural catheterization and put double lumen tube for jugularinternal vena. Double-lumen endotracheal tubes are not meant for postoperative ventilation. In addition, because of their significantly larger size and stiffness, they have a higher propensity for trauma after insertion, which may result in postoperative hoarseness or vocal cord lesions.

Results: We are reporting 2012- 2014 anesthesia department at National Cancer Center. In our study involved all 160 open thoracic surgery cases with DLT. In study had anesthesia tidal volume7.77+1.07ml/ kg, one lung volume 5.87+0.46 ml/kg, the women DLT size 33.43+7.25Fr, deep 27.68+2.47 cm, man DLT size 37.09+7.69cm, deep 28.43+2.6 cm. During anesthesia monitored averageSaO2-95%+1.07, in analyzed arterial blood average SpO2- 92.605 %+5.69 (p<0.032).

Conclusion: One lung anesthesia separating two lungs by double lumen tube (DLT) – the advantages of the method are allowing surgeons to operate safely in collapsed side of lung; there are a few reports of airway damages. The bronchoscopy procedure is in need to use during the alloperations. Other types of separation tube are required to be (especially in children) introduced.

Key words: Thoracic Anesthesia, Double Lumen Tube for Anesthesia, Tidal volume, onelung volume.
Pp.45-48, Table 1, Figure 1, References 13

Үндэслэл

Хорт хавдар өвчний тохиолдол сүүлийн 10 жилд өсөн хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна.1 2013 онд монгол улсад хорт хавдрын 5255 шинэ тохиолдол оношлогдсон байна .Хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин жил бүр нэмэгдэж нас баралтын 3660 тохиолдол бүртгэгдэжээ. Эрэгтэйчүүдийн дунд уушигны хавдар гуравдахь байранд (13%), улаан хоолойн хорт хавдар дөрөвдөх байранд (7%), эмэгтэйчүүдийн дунд улаан хоолойн хорт хавдар дөрөв дөх байранд (6,3%) тохиолдож байна.

Шинээр оношлогдож байгаа хорт хавдрын 60-65 % нь хожуу оношлогдон тэдгээрийн 60 гаруй хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна1. Хавдар Судлалын Үндэсний Төвд сүүлийн 5 жилийн байдлаар цээжний хөндийн 340 мэс засал хийгдсэнээс 83 % нь уушиг, голтын мэс засал, 16% нь улаан хоолойн мэс засал хийгдсэн байна.

2000 оноос өмнө цээжний хөндийн мэс заслын үед ерөнхий мэдээгүйжүүлэгт ердийн гуурс хэрэглэдэг байсан тул мэс засал хийгдэж буй талаас амьсгалд оролцож буй уушгийг хүчээр шахаж, унагасны мэс заслын үед болон мэс заслын дараа зүрхний үйл ажиллагаанд нэмэлт ачаалал өгөх, уушиг гэмтэх, амьсгалынз ам цус, цэр, салст болон эмгэг агууламжаар бөглөрөх, мэс заслын хугацаа уртсах, мэсзасал хийх талбай зай хангалттай бус зэрэг дутагдалтай асуудлууд тохиолдож байсан.2 ХСҮТ-д цээжний хөндийн мэс заслын мэдээгүйжүүлэгт салаа гуурсыг өргөнөөр хэрэглэх болсон нь мэс заслын явцад болон мэс заслын дараах хүндрэлийг бууруулахад нөлөө үзүүлсэн юм. Иймд энэхүү ажилбарыг клиникт өргөнөөр нэвтрүүлэхийн тулд үр дүнг тооцож гаргах үүднээс судалгаа шинжилгээний ажлыг хийв.

Материал, аргазүй: Энэхүү мэдээгүйжүүлгийн судалгааг ХСҮТөвд хийсэн ба 2012 оны 02 сараас 2014 оны 02 сард мэс заслын клиникт цээжний хөндийн (уушиг, улаан хоолой, голтын хавдар) мэсзасалд орсон 160 өвчтөнд мэдээгүйжүүлэгийн үед цагаан хоолойд салаа гуурс (ЦХСГ) тавьж, хос болон дан уушигаар мэдээгүйжүүлэг хийн өвчтөнүүдийн эмнэлзүйн онцлогийг судлав.

Цээжний хөндийн мэсзаслын үед хос болон дан уушгиар мэдээгүйжүүлэг хийн судлагаанд хамрагдсан өвчтөнүүдэд хос уушгиар амьсгалах амьсгалын эзэлхүүн болон дан уушигаар амьсгалах амьсгалын эзэлхүүнийг олон улсын стандартын дагуу харьцуулан судалгааг хийв.

Үр дүн

ХСҮТ-д 2012 оны 02 сараас 2014 оны 02 сар хүртэл судалгаанд хамрагдсан нийт 160 өвчтнийг хүйсийн байдлаар нь авч үзвэл 66.3% нь эрэгтэй (n=106), 33.8 % эмэгтэй (n=54) байна.

Тамхины хэрэглээгээр нь авч үзвэл 35.6% нь (n=57) тамхи татдаггүй, 64.4% (n=103) нь тамхи татдаг гэсэн өгүүлэмжтэй байлаа. Насны байдлаар нь судалж үзвэл 51-70 насанд өвчлөл хамгийн их буюу 67,5% (n=108) хувьд тохиолдож байгаа бол 31-50 насанд 20,6%(n=33) хувиар тохиолдлоо.

Дан уушгиар мэдээгүйжүүлэх явцад хүчилтөрөгчийн хангамж дунджаар хяналтын 2 ХСҮТ- ийн дүн бүртгэл 2007 мониторт (SaO2) 95.09%+1.07, артерийн цусанд (SpO2) 92.65%+5.69 байв (p<0.032). Уг судлагаанд хамрагдсан өвчтөнүүдийн 35% (n=56) улаан хоолойн мэс засалд, 26.9% (n= 81) уушигны мэс засалд, 1.9% (n=3) цээжний хөндий нээгдсэн боловч мэс ажилбар хийгдээгүй, 12.5% (n=20) бусад мэс ажилбар (сүрьеэгийн наалдац салгах, бэтэг, энтеростоми...) орсон байна.

Number of conducted surgery

Судалгаанд хамрагдсан нийт 160 өвчтөнд салаа гуурсаар мэдээгүйжүүлгийг мэс засал хийх явцад хос уушигны амьсгалын эзэлхүүн 7.77+1.07мл/ кг, дан уушгины амьсгалын эзэлхүүн5.87+0.46 мл/кг байлаа.

Монгол эмэгтэй хүнд (151-160см өндөр) дунджаар 33,43+7.25(Fr) голчтой гуурсыг 27.68+2.47см гүнд, эрэгтэй хүнд(161-170см өндөр) дунджаар 37,09+7.69 голчтой (Fr) салаа гуурсыг 28.43+2.6 см гүнд байрлуулжээ.

Мэс засалч цээжний хөндийг бүрэн нээх үед цээж нээгдсэн талын уушиг бүрэн унасан (collapsed side) 84.3 % ( n=135), уушиг амьсгалд оролцохгүй боловч бүрэн унаагүй 5.6 % ( n= 9), уушиг амьсгалд оролцохгүй боловч унагах боломжгүй 10 % ( n= 16) тохиолдол байв.(Зураг 1)

Figure 1. Collapsed lung & one lung ventilation

a) Collapsed lung

b) Never collapsed lung (tuberculosis, echinokok…)

c) Segmental collapsed lung

Хэлцэмж: Уг судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 66.3% нь эрэгтэй, 33.8% эмэгтэйбайгаа нь монгол эрэгтэйчүүдийн өвчлөл өндөр байдагтай холбоотой юм1. Тамхины хэрэглээгээр нь авч үзвэл 35.6% нь тамхи татдаггүй, 64.4% нь тамхи татдаг гэсэн өгүүлэмжтэй байгаа нь цээж нээгдсэн мэс засалд эрэгтэй хүйс давамгай өртөж байна2.

Уг судлагаанд хамрагдагсадыг насны байдлаар нь судалж үзвэл 51-70 насанд өвчлөл хамгийн их буюу 67,5% хувьд тохиолдож байгаа бол 31-50 насанд 20,6% хувиар тохиолдож байна. 

Дэлхийн мэдээгүйжүүлэгч эмч нарын мэдээлсэнээр салаа гуурсыг зөв байрлалд байрлуулах нь 80- 98% хувийн амжилттай болдог6. Энэ бидний судалгааны дүнд 84.3 % ( уушиг бүрэн унасан) байгаа нь дээрх судалгааны дүнтэй нийцэж байна.

Америкийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгээс ЦХСГ –ыг 170 см хүнд 28-29 смын гүнд байрлуулж 10 см тутамд 1 см-ын зөрөө гардаг4. Монгол (151-160см өндөртэй) эмэгтэй хүнд дунджаар салаа гуурсыг 27.68+2.47 см гүнд, (161-170см өндөртэй) эрэгтэй хүнд дунджаар салаа гуурсыг 28.43+2.6 см гүнд байрлуулж дээрх судлаачидын тайлбар, дүгнэлттэй санал нийлж байна.

Артерийн цусанд SpO2 нь 90%- ээсбага бол амьсгалын цочмог дутагдлын *дохио* болдог.3 гэж үздэг бол бидний судалгаагаар дан уушгиар мэдээгүйжүүлэх явцад хүчилтөрөгчийн хангамж дунджаар хяналтын мониторт (SaO2) 95.09%+1.07, артерийн цусанд (SpO2) 92.65%+5.69.(p<0.032) байгаа нь цагаан хоолойн салаа гуурсыг мэдээгүйжүүлэгт зөв арга аргачлалаар хэрэглэхэд эрсдэл үүсдэггүйг баталж байна.5

Дүгнэлт:

  • Цаашид уушиг, улаан хоолой, голтын хавдар болон зүрх, нуруу нугас, гол судасны томоохон мэс заслуудад ЦХСГ–ыг дэлхийн нийтийн жишигээр мэдээгүйжүүлэгт өргөн  хэрэглэх боломжтой.
  • Зөв техникээр зөв байрлуулсан ЦХСГ-ыг удирдан дан уушгиар мэдээгүйжүүлэг хийх нь мэс заслын баг болон өвчтөнд эрсдэлгүй бөгөөд мэс заслын хугацаа богинсох, мэс заслын дараах хүндрэл, нас баралтыг бууруулах өндөр ач холбогдолтой байх боломжтой юм.
  • Эрэгтэйчүүдийн өвчлөл тамхи татах хорт зуршилтай нь салшгүй холбоотой гэж үзлээ.
  • 51-70 насанд өвчлөл 67,5% хувь байгаа нь ид ажил хөдөлмөр хийх насанд хавдар өвчний өвчлөл илүүтэй тохиолдож байна.

Түлхүүр үгс: Цагаан хоолойн гуурс ( ЦХГ), Цагаан хоолойн салаа гуурс ( ЦХСГ), Амьсгалын эзэлхүүн (АЭ), Дан уушигны амьсгалын эзэлхүүн (ДУАЭ), Цээжний хөндийн мэс засал ( ЦХМЗ ), Нэг уушиг унах (НУУ)

Ном зүй

1. Эрүүл мэндийн яамны тайлан, УБ,2012
2. “Хорт хавдрын үзүүлэлтүүд” тайлан, ХСҮТ УБ,2013
3. Б.Гомбосүрэн “Амьсгалын эрхтний эмгэг судлал” УБ,2012
4. Jay B. Brodsky, MD, and Harry J.M. Lemmens, MD, PhD Left Double-Lumen Tubes: Clinical Experience with 1,170 Patients. Anesthesia, Stanford, CA.
5. Inoue S, Nishimine N, Kitaguchi K, Furuya H, Taniguchi S. Double lumen tube location predicts tube malposition and hypoxemia during one lung ventilation. Br J Anaesth 2004; 92: 195–201
6. Slinger PD. Fiberopticbronchoscopic positioning of double-lumen tubes. J CardiothoracAnesth 1989; 3: 486–96
7. Yahagi N, Furuya H, Matsui, et al. Improvement of the left Broncho-Cath double-lumen tube. Anesthesiology 1994; 81: 781–2
8. Hannallah M: Response: Unexpected small tracheobronchialtree size and separation of the lungs. J CardiothorVascAnesth 16:261- 262(letter), 2002
9. Gaeta RG, Brodsky JB: A new laryngoscopy blade to facilitatedouble-lumen tube placement. J CardiothoracAnesth 5:418-419, 1991
10. Shulman MS, Brodsky JB, Levesque PR: Fiberoptic bronchoscopy for tracheal and endobronchi intubation with a double-lumentube. Can J Anaesth 34:172-173, 1987
11. Coppa GP, Brodsky JB: A simple method to protect the tracheal cuff of a double-lumen tube. AnesthAnalg 86:675, 1998 a double-lumen tube. AnesthAnalg 87:137, 1998 (letter)
12. Cohen E: Anesthetic management of onelung ventilation, in Cohen E (ed): The Practice of Thoracic Anesthesia. Philadelphia, PA,JB Lippincott Co, 1995, p 316
13. Brodsky JB, Benumof JL, Ehrenwerth J, et al: Depth of placement of left double-lumen endobronchial tubes. AnesthAnalg 73:570-572, 1991
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 622
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК