Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Хавдрын эсрэг үйлчлэл бүхий “Эллипин” бэлдмэлийн үйлдвэрлэлийн явц дахь тосны хүчлийн бүрдлийн харьцуулсан судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С.Бадамцэцэг1, А.Баянмөнх1, М.Ууганбаяр1, Б.Баттулга1, Л.Д.Раднаева2Л.Лхагва1, Л.Хүрэлбаатар3

1Эм Судлалын Хүрээлэн, 2Буриадын Их Сургууль, 3“Монос” Групп

 
Абстракт

Introduction. Monos Group, Drug Research Institute is starting to investigate of Ellipin preparation from the mid-1990s, Ellipin has anti cancer activity in liver and several studies were investigated with scientists from Japan and China. Especially Hayashi K., Khurelbaatar L and Ambaga M were determined anti-cancer action of the preparation and they were explained of mechanism of action, which apoptosis is seduced by influence of unsaturated fatty acids in tumor cells. However, changes of fatty acids composition at production stage were did not study yet. Therefore, we studied that composition of fatty acids in different term of production stage and compared of Ellipin dense substance.

Materials and Methods. Samples of study were collected from production stage of “Ellipin” series 130304, which was tacked in 48th hour, 120th hour of production. Each sample was dried at freeze dryer “Labconco freezone12L” in Drug Research Institute. Total lipids of sample were extracted with chloroform: methanol (2: 1 v/v) according to Folch et al. Fatty acid methyl esters were analyzed using Agilent Packard Gas Chromatograph (GC) (Model HP-6890 Agilent Packard) with mass-spectrum detector (Model HP MSD 5973N) of Buryat State University, in Ulan-Ude.

Results. Ellipin preparation is derived from bovine liver, and which is based on homogenization of bovine liver for isotonic. In this process, unsaturated fatty acids were extracted in organic solution. We studied changes which saturated and unsaturated fatty acids of bovine liver in process of homogenization and consist of each fatty acid contents of end product. Results have shown that unsaturated fatty acids were decreased by 0.4-44% till 120th hour of homogenization process. While, there were decreased by 4-12% in the end product, although, ω-6 fatty acids were increased by 13.1-38.4%. Moreover, 25 saturated fatty acids and 12 unsaturated fatty acids were detected in the Ellipin dense substance (end product). Hence, 67.5% of total fatty acid was saturated fatty acids, 32.5% was unsaturated fatty acids in the Ellipin dense substance. Resent results and results of previous studies indicated that Ellipin dense substance may contains saturated fatty acids on in average 50.34%, unsaturated fatty acids on in average 49,32%, respectively. 

Conclusion. Proportion of saturated and unsaturated fatty acids in Ellipin production was about 2:1. Saturated fatty acids and unsaturated fatty acids were found 25 and 12, respectively. Saturated fatty acids were gradually decreased and unsaturated fatty acids were slowly increased in production period, which from 48th hour of production-conveyer till end product. Moreover, content of ω-3-6-9 fatty acids was consist 83,9-87,5% of total unsaturated fatty acid.

Key words: saturated and unsaturated fatty acid, “Ellipin” preparation
Pp.73-77, Tables 2, References 3

Оршил

Манай улсад элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хавдар зонхилдог бөгөөд үүн дотроо элэгний хорт хавдар 100 мянган хүн тутамд 138 оногдож нийт хавдарын 40%-ийг эзлэн тэргүүлж байна. Харин энэ өвчин дэлхийд дунджаар 100 мянган хүн тутамд 1-2 тохиолддог гэсэн статистик тоо баримт бий[1]. Хорт хавдрын эмчилгээнд химийн болон туяа эмчилгээ өргөн хэрэглэгддэг ба эдгээр нь гаж нөлөө ихтэй байдаг. Монос группийн Эм судлалын хүрээлэн 1990 –ээд оны дунд үес элэгний хавдарын эсрэг үйлдэл бүхий Эллипин бэлдмэлийн судалгааг Япон, Хятадын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Эллипин бэлдмэлийн хорт хавдрын эсрэг үйлдлийг тогтоох судалгааг К.Хаяши, Л.Хүрэлбаатар, М.Амбага нарын эрдэмтэд гүйцэтгэж уг бэлдмэлийн молекул механизмыг тосны ханаагүй хүчилтэй холбоотойгоор хавдарын эсэд апоптоз өдөөгдсөн гэж үзсэн байна [1]. Мөн клиникийн судалгаагаар уг бэлдмэл нь элэгний хавдрын өвчлөлийн үед үр дүнтэй болохыг судлаач К.Хаяши тогтоосон байна.

Бэлдмэлийн хавдрын эсэд үйлчлэх механизмыг молекул биологийн үүднээс тайлбарлах судалгааг 2011 онд Академич Ц.Оюунсүрэнгийн удирдлага дор Монос групп, Эм судлалын хүрээлэн хамтран гүйцэтгэж уг бэлдмэл хавдрын эсийг апоптозод оруулах улмаар хавдрын хэд хэдэн генийн экспрессийг дарангуйлах нөлөөтөй болохыг тогтоожээ [2]. Эм судлалын хүрээлэн нь 2010- 2013 оны хооронд “Хавдрын эсрэг үйлдэл бүхий эллипин шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх” сэдэвт инновацийн төслийг хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн Эллипин бэлдмэлийн тосны найрлагын судалгааг хийсэн байна. Мөн уг бэлдмэлийн молекул биологийн судалгаан дээр үндэслэн шинэ таамаглалыг дэвшүүлсэн болно [3].

Дээр дурьдсан судалгааны дүнгээр Эллипин бэлдмэл элэгний хавдрын эсрэг үйлдэлтэй бөгөөд үүнийг түүнд агуулагдах тосны хүчлийн бүрдэл нь нөхцөлдүүлж байгааг тогтоосон. Харин уг тосны хүчлийн бүрдэл нь гарган авч буй технологийн явцад хэрхэн өөрчлөгдөж буйг судлах, тэр нь Эллипин өтгөн субстанцид хэр агууламжтай байгааг тогтоох ажил хийгдээгүй байсан тул энэхүү судалгааны хүрээнд уг асуудлыг судлах зорилт тавин ажиллалаа.

Материал, арга зүй

Судалгааны дээжийг Эм Судлалын Хүрээлэнгийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн судлалын секторын Туршилтын цехд үйлдвэрлэгдсэн 130304 серийн “Эллипин өтгөн субстанци” мөн тус серийн дамжлага дундын үйлдвэрлэлийн технологийн 48 болон 120 дахь цагийн түүхий эдийн дээжээс авав. Тосны хүчлийн бүрдэлийг Улаан-Үдийн Буриадын Их Сургуулийн Эмийн шинжилгээний лабораторид HP (Hewlet Packard) пүүсийн Agilent 6890N загварын HP MAD 5973Nk масс спектрофотометр бүхий хийн хроматографийн аппарат дээр тодорхойлов.

Хроматографи нөхцлийг HP-5MS гуурсан багана (дотоод диаметр 0,25 мкм), хийн зөөвөрлөгчийн орчин гелийн хий, урсалтын хурд 1,5 мл/мин, гуурсан баганын температур эхний 4 минутад 900С, дараачийн минутаас 90-1650С, уурших температурыг 2500С-д тус тус тохируулав. Дээж уусмалын хэмжээ урсах хурдын 40:1 харьцаагаар тохируулав. Дээжинд агуулагдах аналит бодисын илрүүлэлтийг хийн хроматографийн пикээр, агууламжийг стандарт бодисын талбайн хэмжээтэй харьцуулан тус тус  тооцов. Стандарт бодист диетеро метил тридиканик хүчил болон Bacterial acid methyl ester –ийг тус тус ашиглав.

Үр дүн

Эллипин бэлдмэл нь үхрийн элэгнээс биотехникийн аргаар гарган авсан ба уг арга нь үхрийн элгийг физиологийн уусмалд тодорхой цагийн турш гомогенжүүлж, элгэнд агуулагдах ханаагүй тосны хүчлүүдийг органик уусгагчаар экстракцлан улмаар нэрэх үйл явц юм. Гомогенжүүлэх явцад элгэнд агуулагдаж буй тосны ханасан ба ханаагүй хүчлүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг тосны хүчлийн бүрдэл тус бүрээр Хүснэгт 1, 2-т харуулав.

Table 1. Saturated fatty acids composition at the homogenization stage and in Ellipin dense substance

Table 2. Unsaturated fatty acids composition at the homogenization stage and in Ellipin dense substance

Хүснэгт 1, 2-оос харвал тосны хүчлийн агууламж нь 48 –аас 120 цагт ихэвчлэн өсөж байсанаа өтгөн субстанцид буурсан байна. Ханаагүй тосны хүчлийн хувьд гомогенжүүлэлтийн 120 цаг хүртэлх хугацаанд 0,4-44% хүртэл буурсан, харин өтгөн субстанцид 4-12% буурч байгааг нь тогтоов. Харин омега -6 хүчлийн хувьд 13,1-38,4%- иар нэмэгдсэн байна.

Туршилтын дүнгээр өтгөн субстанцид 67,5% ханасан тосны хүчил, 32,5 % ханаагүй тосны хүчил агуулж байгаагаас ханасан 25 тосны хүчил, ханаагүй 12 тосны хүчил тодорхойлогдов. 

Гомегенжүүлэлтийн 48 цагт ханасан тосны хүчил 72,2%, ханаагүй тосны хүчил 27,8% байсан бол 120 цагт агууламж 71,2%, 28,8%- болон өөрчлөгдөв. Дараачийн шат буюу экстракц дуусах шатанд гарган авсан өтгөн субстанцид ханасан тосны хүчил 67,8%, ханаагүй тосны хүчил 32,2% байгааг тогтоолоо. Гомогенжүүлэлтийн 48, 120 цаг болон өтгөн субстанцид нийт тосны хүчлийн бүрдэлийн 19-21,5% буюу ханаагүй тосны хүчлийн 83,9-87,5%-ийг үл орлогдох тосний хүчлүүд болох ω-3,6,9 эзэлж байна.

Хэлцэмж

Доктор К.Хаяши, Л.Хүрэлбаатар, М.Амбага нарын судалгаагаар эллипийн өтгөн субстанцид тосны чөлөөт хүчил 40-49%, ханасан хүчил 47-50% хувиар агуулагддаг болохыг тогтоосон байна.

Бидний өмнө хийсэн судалгаагаар ханаагүй тосны хүчил 49,85%, ханасан тосны хүчил 50,1%-иар тус тус байгаа нь тогтоогдсон. 

Уг агууламж дотроо ханасан тосны хүчлээс пальмитиний хүчил, пальмитин олеиний хүчил, стареиний хүчлүүд, ханаагүй тосны хүчлээс олеиний хүчил, ваккеник хүчил, омега 6 хүчлүүд өндөр агууламжтай байна. Бидний судалгаагаар ханасан тосны хүчил үйлдвэрлэлийн шатанд 63,48%-иас буурч эцсийн бүтээгдэхүүн болох Эллипин өтгөн субстанцид 50,68% -тай байгаа нь тогтоогдов. Ханаагүй тосны хүчлийн хувьд нийт тодорхойлогдсон хүчлийн эзлэх хувь эцсийн бүтээгдэхүүнд 24,05%, тодорхойлогдоогүй чөлөөт тосны хүчил 25,27% нийлбэр байдлаар 49,32% - тай байна. Энэ үр дүнг урьд өмнөх судалгааны дүнтэй харьцуулан дүгнэвэл Эллипин өтгөн субстанци нь найрлагандаа ханасан тосны хүчил дундажаар 50.34%, ханаагүй тосны хүчил дундажаар 49,16%-иар тус тус байх боломжтой гэж үзэж байна.

2010 онд Эллипин өтгөн субстанцийн найрлагыг БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн судалгааны лабораторийн шинжилгээний дүнгээр эллипин өтгөн субстанцид ханаагүй тосны хүчлүүд үүн дотроо омега 3, 6, 9 хүчлүүд 29.48% хувийг эзэлж байгаа нь тогтоогдсон. БНХАУын Даляны их сургуулийн профессор L.Zhong, Шанхайн Анагаах Ухааны Их Сургуулийн доктор J.Lu нарын судлаач нарын тогтоосоноор омега 3 ханаагүй хүчил нь дундажаар 5-7 %, омега 9 ханаагүй хүчил дундажаар 17- 20 хувиар, омега 7 ханаагүй хүчил дундажаар 3-18 хувиар тус тус байх магадлалтай болохыг тогтоосон байна. Дээрх судлаачдын болон бидний өмнөх судалгааны дүнг энэ судалгааны дүнтэй харьцуулахад ω-3,6,9 хүчлүүд нь 19,9%-30% хүртэлх хувийг эзэлж болохоор байна.

Дүгнэлт:

  1. Эллипин өтгөн субстанцийн найрлаган дахь тосны ханасан болон ханаагүй хүчлийн харьцаа 2:1 байна. Ханасан тосны хүчил 25, ханаагүй тосны хүчил 12  байгааг тус тус тогтоолоо.
  2. Эллипин өтгөн субстанци үйлдвэрлэлийн гомегенжүүлэлтийн үе шатад ханасан тосны хүчил эцсийн бүтээгдэхүүн хүртэл хугацаанд алгуур буурах, ханаагүй тосны хүчлийн хувьд өсөх хандлагатай байна.
  3. ω-3,6,9 тосны хүчлүүдийн агууламж ханаагүй тосны хүчлийн бүрдэлийн 83,9-87,5%-ийг эзэлж байна.
Ном зүй

1. Амбага М, Хаяаши К, Хүрэлбаатар Л, Саранцэцэг Б, Оч Б. Хавдарын эсрэг үйлдэлтэй “Эллипин” эмийн судалгаа. “Монголын анагаах ухаан сэтгүүл”. 2001, №1, х.9-12.
2. Одгэрэл О, Оюунсүрэн Ц, Эрдэнэтуяа М, Эрдэнэбаатар П, Номинтуяа Г, Тэмүүжин Ж, Хүрэлбаатар Л. Эллипин бэлдмэлийн элэгний хорт хавдрын эсийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө. “Монголын анагаах ухаан”. 2011, №2, х.156-158
3. Баянмөнх А, Лхагва Л, Хүрэлбаатар Л. Элэгний хавдарын эсэд эллипин бэлдмэл нөлөөлөх тухай молекул механизмын таамаглал, “Монголын анагаах ухаан”, 2014, №3, х.8-13
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 418
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК