Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Ходоодны тэмбүү өвчний тохиолдол
( Ховор тохиолдол )

Р.Байгаль, Т.Цэндсүрэн

УХТЭ, Хоол боловсруулах эмгэг судлалын тасаг, УХТЭ, Дүрс оношилгооны тасаг

 
Абстракт
A 39-year-old woman presented at InternalMedicine Department of Second Clinical Hospital with epigastric pain associated with nausea,anorexia, generalized malaise, and insomnia. She had no other important symptoms, and her personaland family antecedents for gastrointestinal disorders,abdominal surgery, other diseases, or previous hospitalizationwere negative. Physical examination was normal exceptfor mild abdominal tenderness in epigastrium.
Upper endoscopy observed multiple erosions in antrum of stomach.(Figure 1). Gastric biopsieswere performed, and histopathological analysis resulted in ulcerative changes. Laboratory investigations revealed normal hemoglobin,hematocrit, white blood cell count, and liver and kidneyfunction. Syphilis serologies were positive for TPHA and RPR. Based on laboratory and endoscopic findings Gastric Syphilis was diagnosed.
The patient was treated with 2.400.000 UI dose ofpenicillin, leading to resolution of his clinical complaints and endoscopic findings (Figure 3).
Key words: Ходоодны тэмбүү, дурангийн шинжилгээ, ходоодны нугалуур хэсэг
Pp.90-93, References 18

Түлхүүр үг: Ходоодны тэмбүү, дурангийн шинжилгээ, ходоодны нугалуур хэсэг 

Онолын мэдээлэл

Анх XV зууны үед тэмбүү өвчнийг бэлгийн замын халдварт өвчин гэж тодорхойлсон байдаг. XX зууны эхэн үеэр энэхүү өвчний үед мэдрэл, зүрх судасны тогтолцоо гэмтдэг болохыг олж тогтоосон байна |1|.

1950-иад оноос эмчилгээнд пенициллинийг хэрэглэх болсноор хүн амын тэмбүүгийн өвчлөлийг бууруулж чаджээ. Харин 1980-аад оноос дархлаа хомсдлын хам шинж өвчний тархалттай холбоотойгоор тэмбүүгийн өвчлөлихсэх болсон байна |1|.

Тэмбүү өвчин нь эмнэлзүйн 3 үе шаттай |1|.Тэмбүү өвчний гуравдугаар шатанд дотор эрхтэнүүд гэмтдэг ба ходоодны тэмбүү нь цөөн тохиолддог эмгэг юм. Ходоодны тэмбүү өвчний талаар сүүлийн 50 жилд англи хэл дээр хэвлэгдсэн материалд хийсэн судалгаанаас үзвэл энэ хугацаанд ходоодны тэмбүү өвчний 52 тохиолдолд илэрсэн байгаа нь уг өвчин ховор тохиолддогийг харуулж байна |18|.

1834 онд Андрал нар ходоодны тэмбүүгийн 2 тохиолдлыг анх удаа олж илрүүлсэн байна |2| .Энэ нээлтээс хойшхи 100 жилд эмнэлзүйн шинж, ийлдсийн шинжилгээ болон дүрс оношилгооны тусламжтай ходоодны тэмбүүг оношилсон тохиолдол мөн ихэссэн байна |3.4|.

Мэс засалч Грахам анх ходоодны тэмбүүг эсийн шинжилгээгээр оношилсон тохиолдлоо мэдээлсэн байдаг|5|.Хожим нь аутопсийн шинжилгээгээр ходоодны тэмбүүг оношилсон тохиолдол цөөн байгаа нь тогтоогдсоноор амьд ахуйн эмгэг судлалын шинжилгээ нь оношилгоонд чухал гэдгийг онцолжээ |6.7|.

Эмнэлзүйн тохиолдол

Өвчтөн А, 39 настай.

Зовиур: Аюулхайд халуу оргино, Өлсөөд байх шиг болно. Энэ нь хоолтой холбоогүй. Алга улны арьс хууларна. Хоолны дуршил муу, нойр муу(гэр бүлийн асуудлаас болоод нэг жилийн өмнөөс нойргүйдсэн). 

A.morbi: Эмнэлэгт хэвтэхээс14 хоногийн өмнөбүх биеэр тууралт (зовиургүй) гарч эмчид үзүүлэхэд харшил гэж оношилсон. Эмчийн зөвлөсний дагуу ходоодны уян дурангийн шинжилгээ (ХУДШ) хийлгэхэд: Ходоодны өнгөц тархмал үрэвсэл. Антрум хэсэгт олон тооны шалбархайт өөрчлөлт илэрсэн (Зураг1). Ходоодны салстын өөрчлөлт нь өвөрмөц бус эмгэгээс ялгаатай байсан тул шинжилгээ хийсэн эмч шалбархайт өөрчлөлт бүхий хэсгээс эдийн шинжилгээ авсан байна. Биопсийн шинжилгээнд: ходоодны архаг шархлаат өөрчлөлт илэрчээ.

ХУДШ-ний дүгнэлтэнд үндэслэн ходоодны улайлтат үрэвсэл гэж оношлон хеликобактерийн эсрэг гурвалсан эмчилгээг эхэлсэн. Бүх биеийн арьсаар тууралт гарснаас хойш 7 хоногийн дараа арьсны тууралт арилсанболовч ходоод халуу оргих зовиур ихэссэн, мөн эдийн шинжилгээнд ходоодны архаг шархлаат өөрчлөлт илэрсэн тул эмнэлэгт төлөвлөгөөт журмаар хэвтүүлэн ходоодны шархлаа оношоор эмийн эмчилгээ хийсэн.

Эмчлэгч эмч дараах үндэслэлээр онош тодруулах зорилгоор эмчилгээний 7 дах хоногт ХУДШг давтан хийх шаардлага байгаа эсэх талаар дурангийн эмчтэй зөвлөлдөхөөр болсон: Эмнэлзүйд илэрсэн өөрчлөлт болох арьсаар гарсан тууралт ямар нэг зовиургүй байж, өвөрмөц эмчилгээ хийгээгүй байтал өөрөө арилсан.

Биж хам шинж эмийн эмчилгээнд засарч байгаа хэдий ч ХУДШ-д илэрсэн өөрчлөлт, эдийн шинжилгээний дүгнэлт ялгаатай байсан (Улайлт архаг шархлаа)

Дурангийн эмчтэй зөвлөлдсөний дагуу: 

ХУДШ–г давтан хийхэд ходоодны салстын өөрчлөлт 14 хоногийн өмнөхтэй адил байсан. Нэмэлт анамнез (ганцаарчилсан ярилцлага) цуглуулсан: Эмнэлэгт хэвтэхээс нэг сарын өмнө тохиолдлын бэлгийн харьцаанд орсон, сарын дараа биеэр тууралт гарсан. 

Өвөрмөц үүсгэгчийг (тэмбүүгийн спирохет) илрүүлэх зорилгоор ийлдсийн сорил TPHA(гемагглютинацийн урвал), RPR хийхэд эерэг гарсан.

Иймд ДОХ, бэлгийн замын халдварт өвчин судлалын төвийн эмчтэй зөвлөн өвөрмөц эмчилгээг хийж, өвчтөний биеийн байдал сайжирч, ХУДШ-ний өөрчлөлт арилсан.

Figure 1. Stomach antrum circular erosions with protruded margins

Figure 2. 14 days after treatment: no significant dynamic changes, margins are slightly flattered but hemorrhage is noted

Figure 3. After syphilis treatment erosions are disappeared, athrophic changes of the stomach antrum

Хэлцэмж

Ходоодны тэмбүүгээр өвдөхийн өмнөуг өвчин оношлогдсон байх нь (13%) ховор |18| . 

Ходоодны тэмбүүгийн үед аюулхайд өвдөх, хоолны дуршил буурах, өглөөгүүр цатгалдах (92%) |18|, дотор муухайрах, бөөлжих, жин буурах зэрэг эмнэлзүйн шинж голдуу илэрдэг|8,9,18|.

Харин бодит үзлэг оношилгооны ач холбогдлоор бага |10|.

Ходоод гэдэсний дээд замаас цус алдах хүндрэл их (35%)тохиолдоно |18|. Энэ нь бөглөрөлт эндартеритийн улмаас ходоодны салстын цусан хангамж алдагдсантай холбоотой. Мөн ходоод цоорох хүндрэл цөөн боловч бас гардаг |11-13|. 

Эмнэлзүйн хувьд өвчтөнүүдийн 87%-д ямар нэгэн шинж илэрдэггүй. Харин бодит үзлэгээр өвчтөнүүдийн 56%-д өөрчлөлт илэрдэггүй. Иймээс нэмэлт анамнез (бэлгийн харьцаа) цуглуулах нь оношилгоонд чухал ач холбогдолтой байдаг |10,18|.

Ийдсийн шинжилгээ нь өвчний үе шатаас хамаарах ба ихэнхдэээерэг байдаг. Ийлдсийн сорилыг өвөрмөц ба өвөрмөц бус гэж 2 хуваана |14|. VDRL ба RPR нь өвөрмөц бус сорил юм. 

Харин өвөрмөц сорилд FTA-Abs буюу тэмбүүгийн эсрэг биеийн дархан туяаралт шинжилгээ,TPHA (гемаглютинацийн урвал) ба спирохетийн эсрэгтөрөгч ашиглан хийдэг ELISA шинжилгээнүүд орно |15|.

Ходоодны уян дурангийн шинжилгээгээр: Ходоодны антрум хэсэг хамгийн их гэмтэх (56%) ба салстын хаван, тууралт, шалбархай, өнгөц шархлаа, ходоодны хуниасны зузаарал, зангилаат өөрчлөлт, ходоодны хана сорвижин хатуурч нарийсал үүсгэх (43-48%) зэрэг маш олон янзын өөрчлөлтүүд илэрч болно|16,18|.Уян дурангийн шинжилгээнд дархан туяаралт аргыг хэрэглэх нь ходоодны тэмбүүгийн оношилгоонд өвөрмөц байдаг |17|.

Эсийн шинжилгээгээр: артерийн хана, салстын доори давхаргын зузаарал бүхий эндоваскулит, судас орчмын эсийн нэвчдэс, лимфоцит, плазмоцит эсийн нэвчдэс зэрэг өөрчлөлт илэрнэ|8|.Эндартерит, эндофлебит үүсэх нь тэмбүүгийн онцлог шинж боловч ходоодноос авсан эдийн сорьцонд ховор харагддаг нь уян дурангаар ходоодны салстын доорх давхаргад хүрч эдийн сорьц авахад бэрхшээлтэй байдагтай холбоотой байж болох юм |17|

Пенициллин эмчилгээнд ихэнх (83%) өвчтөнүүдийн зовиур ариду хурдан сайжирдаг боловч хүндрэлийн улмаас мэс засал эмчилгээ хийх шаардлага (17%) гарах тохиолдол ч байдаг.

Дүгнэлт

Ходоодны тэмбүү өвчний үед өвөрмөцөөр илэрдэг шинж бага тул оношлогооны асуудал маш чухал юм.

Ходоодны эмгэгийн зовиуртай, залуу насны хүмүүст ходоодны хавдар байж болох шинжүүд илэрч байгаа тохиолдолд нэмэлт анамнез, эмнэлзүй, уян дуран, эсийн шинжилгээнүүдэд үндэслэн өвчнийг зөв оношлох боломж байна.

Ном зүй

1. E.W. Hook III and C.M.Marra, “Acquired syphilis in adults,”The New England Journal of Medicine, vol. 326, no. 16, pp.1060–1069, 1992.
2. C. B. Morton, “Syphilis of the stomach,” Archives of Surgery,vol. 25, no. 5, pp. 880–889, 1932.
3. R. L. Sexton, R. E. Dunkley, and A. F. Kreglow, “Gastroscopicstudy of 100 cases of early syphilis,” Transactions of theAmerican Therapeutic Society, vol. 37, pp.73–77, 1937.
4. J. A. Hartwell, “Syphilis of the stomach: a critical review ofreported cases from the pathological and clinical viewpoints,”Annals of Surgery, vol. 81, no. 4, pp. 767–790, 1925.
5. E. A. Graham, “Surgical treatment of syphilis of the stomach,”Annals of Surgery, vol. 76, no. 4, pp. 449–456, 1922.
6. D. Symmers, “Anatomic lesions in late acquired syphilis: astudy of 314 cases based on the analysis of 4880 necropsiesat Bellevue Hospital,” The Journal of the American MedicalAssociation, vol. 66, no. 19, pp. 1457–1465, 1916.
7. H. A. Singer and K. A. Meyer, “Syphilis of the stomach withspecial reference to its incidence,” Surgery, Gynecology &Obstetrics,vol. 48, pp. 23–29, 1929.
8. T. Fujisaki, M. Tatewaki, and J. Fujisaki, “A case of gastricsyphilis,” Clinical Gastroenterology and Hepatology, vol. 6, no.7, p. A34, 2008.
9. D. B. Greenstein, C. M. Wilcox, and D. A. Schwartz, “Gastricsyphilis: report of seven cases and review of the literature,”Journal of Clinical Gastroenterology, vol. 18, no. 1, pp. 4–9,1994.
10. E. E. Mylona, I. G. Baraboutis, V. Papastamopoulos et al.,“Gastric syphilis: a systematic review of published cases of thelast 50 years,” Sexually Transmitted Diseases, vol. 37, no. 3, pp.177–183, 2010.
11. H. A.Winters, V.Notar-Francesco, K. Bromberg et al., “Gastricsyphilis: five recent cases and a review of the literature,” Annalsof Internal Medicine, vol. 116, no. 4, pp. 314–319, 1992.
12. W. P. Vaughan, F. H. Straus II, and D. Paloyan, “Squamouscarcinoma of the stomach after lueticlinitisplastica,” Gastroenterology,vol. 72, no. 5, part 1, pp. 945–948, 1977.
13. M. E. Morin and A. Tan, “Diffuse enlargement of gastricfolds as a manifestation of secondary syphilis,” The AmericanJournal of Gastroenterology, vol. 74, no. 2, pp. 170–172, 1980.
14. L. Gwanzura, A. Latif, M. Bassett, R. Machekano, D. A. Katzenstein,and P. R.Mason, “Syphilis serology and HIV infectionin Harare, Zimbabwe,” Sexually Transmitted Infections, vol. 75,no. 6, pp. 426–430, 1999.
15. S. Lautenschlager, “Cutaneous manifestations of syphilis: recognitionand management,” American Journal of ClinicalDermatology, vol.7, no. 5, pp. 291–304, 2006.
16. B. W. Long, J. H. Johnston, W. Wetzel, R. H. Flowers,and A. Haick, “Gastric syphilis: endoscopic and histologicalfeatures mimicking lymphoma,” The American Journal ofGastroenterology, vol. 90, no. 9, pp. 1504–1507, 1995.
17. C. Y. Chen, K.H. Chi, R.W. George et al., “Diagnosis of gastricsyphilis by direct immunofluorescence staining and real-timePCR testing” Journal of Clinical Microbiology, vol. 44, no. 9, pp. 3452–3456, 2006.
18. Mylona E, Baraboutis IG, Papastamopoulos V, Tsagalou EP, Vryonis E, Samarkos M, Fanourgiakis P, Skoutelis A.“Gastric syphilis: a systematic review of published cases of the last 50 years”, “Sexual Transmitted Disease”no. 37 (3), pp. 177-83, 2010.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 948
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК