Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Монголын анагаах ухаан-2014 онд: шинэ мэдлэг, мэдээлэл” Үзэсгэлэн, цуврал лекцийн тухай
( Товч мэдээлэл )

Б.Бурмаажав

 

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны нотолгоо нэн чухал билээ.

Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн, төв, их сургууль, гуравдугаар шатлалын эмнэлгүүд 2014 онд гүйцэтгэсэн эрдэм судлалын ажлын үр дүнд бүтээсэн шинэ ололт амжилтаа нийтэд сурталчлах, харилцан суралцах үйл ажиллагааг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЭМЯ-д зохион байгууллаа.

Ийм үйл ажиллагааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Чуулганы Нээлтэд МАУА-ийн Эмзүй, уламжлалт анагаах ухааны салбарын дарга, эмзүйн ухааны доктор Д.Туяа, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Б.Амарсайхан нар оролцож, доктор Д.Туяа нээлтийн үг хэллээ.

Нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, биоанагаах, эмзүй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байгууллагууд 2014 онд бүтээсэн шинэ бүтээлээ дэлгэн харууллаа. 

Үзэсгэлэн гарахын зэрэгцээ 2014 онд хэрэгжүүлж дүүргэсэн төслүүдийн үр дүнгээр цуврал лекц зохион байгуулж байгаа нь өөрийн хийсэн судалгааны оргил хэсгийг нийтэд тайлбарлан таниулах чухал ач холбогдолтой юм

Үзэсгэлэн, лекцэд эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн төв, томоохон эмнэлэг, ЭМЯ-ны төлөөлөл оролцлоо.

Б.Бурмаажав, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын анагаах ухааны хөгжил, шинэчлэлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, МАУА-ийн Ерөнхий  эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

 

“МОНГОЛЫН АНАГААХ УХААН-2014 ОНД: ШИНЭ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ” ЛЕКЦИЙН ХӨТӨЛБӨР

ЭМЯ-ны сургалт, мэдээллийн төв “Б” танхим

2014-12-05

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 277
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК