Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ГЕНТАМИЦИНЭЭР ӨДӨӨСӨН БӨӨРНИЙ ХУРЦ ХОРДЛОГОТ ҮРЭВСЛИЙН ЭМГЭГ ЗАГВАРТ ХОРДЛОГО ТАЙЛАХ БЭЛДМЭЛИЙН НӨЛӨӨГ СУДАЛСАН ҮР ДҮН
( Тойм өгүүлэл )

Г. Гэрэлсайхан 1, Б. Ууганбаяр1, З. Болортулга 2
 

Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Корпораци1
ЭМШУИС УАС2

 
Абстракт

Удиртгал:

Ургамлын гаралтай эмчилгээний бодис нь хоруу чанар багатай, дагавар
сөрөг үйлчлэлгүй, хүний бие организмд нэн их нийцтэй байдгаараа онцлог юм.
Эрдэмтэд ургамлын гаралтай эмийн бодисыг “21 р зууны эрүүлжүүлэгч бэлдмэл“
хэмээн нэрлэж, цэвэршүүлсэн комплекс байдлаар үйлдвэрлэн гаргаж байна.1
Сүүлийн жилүүдэд олон улсын судлаачид шар ба ногоон буурцгийг төрөл бүрийн
өвчин эмгэгийг эмчлэх ялангуяа цэвэршилтийн үеийн хам шинжийн эмгэгийг эмчлэх,
шээс хөөх, цусан дахь сахар болон холестрины хэмжээг бууруулах, ясны
сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, хордлого тайлах, хавдрын эсийн өсөлтийг
сааруулах үйлдэлтэй болохыг нотолсоор байна. Монголчууд шар буурцгийг эрт дээр
үеэс хэрэглэж ирсэн. Эртний сурвалж зохиол болох Анагаах ухааны дөрвөн үндэс-ийн
идээ ундааны бүлэгт “Шар буурцаг нь хийг дарах, бадгана шарыг арвидуулах бөгөөд
дуслыг нэмэгдүүлнэ” гэж тэмдэглэсэн байна. “Хятад анагаах ухааны эм судлал”-д
“Ногоон буурцаг нь амтлаг амттай, хүйтэн чанартай, хаванг буулгах, хорыг тайлах,
халууныг буулгах, ам цангахыг зогсоох, таван цулыг тэгшитгэх, мэдрэлийг
тайвшруулах, биемахбодын тамирыг нөхөх, эм болон архи хүнсэнд хордсон хордлогыг
тайлах, элэг, бөөрийг хамгаалах үйлдэлтэй” гэж бичжээ.2,3 Ногоон ба шар буурцаг нь
нэг овогт хамрагдах бөгөөд хүний биемахбодод байдаг үл орлуулагдах амин хүчил,
уураг агуулдаг онцлогтой . Ийм учраас бид ногоон, шар буурцгийн хордлого тайлах
бэлдмэлийг 1:1 харьцаатайгаар жорлон найруулсан хордлого тайлах бэлдмэлийн бөөр
хамгаалах нөлөөг туршилтын хархны эмгэг загварт судлахаар сонгон авсан.

Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй: Туршилтанд УАШУТҮК-ийн Эрдэм
шинжилгээний төвийн виварт үржүүлж буй харьцангуй эрүүл 180-220 грамм жинтэй 40
толгой Вистар үүлдрийн харх ашигласан бөгөөд туршилтын хугацаанд амьтдыг
виварийн хэвийн нөхцөлд (20±20C) байлгаж, ердийн тэжээлээр хооллосон. Судалгаанд
төслийн хүрээнд УАШУТҮК-ийн уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Хордлого
тайлах бэлдмэлийг хэрэглэсэн. Тус бэлдмэлийг ногоон буурцаг (phaseolus radiatus), шар
буурцаг (Glycine max L.)-г 1:1 харьцаатайгаар найруулан 70% спиртээр 72 цаг хандлаж,
дараа нь мөхлөгжүүлж уг мөхлөгөө усанд найруулж хэрэглэнэ.
Туршлагын харханд бөөрний хурц хордлогот үрэвслийн эмгэг загварыг
Neugarten et al, (1983)-ийн аргаар гентамицин 80 мг/кг тунгаар тооцож нийт 3 өдөр
дараалан булчинд тарьж үүсгэнэ. Хордлого тайлах бэлдмэлийг 100мг/кг, 200 мг/кг-аар
10 хоног уулгасан.
Шээс хөөх нөлөөг К.Д.Сарген (1986)-ийн аргаар 18-20г жинтэй 40 хулгана авч
хяналт, бэлдмэлийн 50, 100, 200 мг/кг гэсэн 4 бүлэгт хуваасан. Туршилтын амьтадыг
тэжээлийн тусгай дэглэмтэй байлган өдөр бүр 1 мл ус зондоор уулгаж, 1 мл
физиологийн уусмал хэвлийн хөндийд нь тарив. Ингэж хяналтын амьтны тус бүрийн
шээсийг 4 хоногийн туршид хэмжиж дундажийг тогтоосны дараа туршилтын амьтны 1
кг биеийн жинд хордлого тайлах бэлдмэлийн ялгаатай 3 тунгаар амаар өгсөн. Хяналтын
бүлгийн амьтдад бэлдмэлтэй ижил хэмжээний нэрмэл ус амаар өгсөн. 1 цагийн
давтамжтай 5 цагийн шээсийг цуглуулан хэмжиж авав.
 

Ном зүй

1. Дагвацэрэн Б., Наранцэцэг Г., Хишигжаргал П., Зина С., Оюун 3., Батчимэг Ө., Ургамлын эмийн
зохистойхэрэглээний гарын авлага., УБ., 2005.
2. Ч.Онгоодой 1991он “Монгол идээн товчоо”
3. “中医药理学” 2007
4. Цэнгэл Д. Нутагшуулан тарималжуулсан Шар буурцаг (Glycine max L.)-ны химийн судалгааны
дүн УБ 2005
5. ШУТ-ийн төслийн “Шар буурцгийн уурагт бэлдмэл гарган авах технологийн судалгаа” сэдвийн
эрдэм шинжилгээний тайлан 2001-2004
6. Li Shi Zhen Өвсөн эмийн нэрийн тайлбар
7. Chawara V. J. Protective Effect of the Aqueous Extract of Phaseolus radiates Seeds on Gentamicin
Induced Nephrotoxity in Rats. Int 2012; p 73-75
8. Jose M Lopez-Novoa, Yaremi Quiros, Laura Vicente, Ana I Morales, Francisco J Lopez-Hernandez
New Insights into Mechanism of Aminoglycoside Nephrotoxicity. Kidney Int. 2011;79(1):33-45
9. M.Pramila Padmini, J. Vijay Kumar. A Histopathological Study on Gentamycin Induced
Nephrotoxicity in Experimental Albino Rats IOSR Journal of Dental and Medical Sciences
(IOSRJDMS) Volume 1, Issue 1 (July-August 2012), PP 14-17 www.iosrjournals.org
www.iosrjournals.org
10. Tang D, Dong Y, Guo N, Li L, Ren Y J of the science of food and Agriculture 2013. Nov 6
/Metabolomic Analysis of the Polyphenols in Germinating Mung beans (Vigna radiata) Seeds and
Sprouts./
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 367
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК