Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ГҮРГЭМ-8 ЖОРЫН ТУРШИЛТЫН АМЬТНЫ ЦУС БҮЛЭГНЭЛТЭНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ЭД СУДЛАЛЫН АРГААР СУДАЛСАН ДҮН
( Тойм өгүүлэл )

Ч.Лхамжав1, Ч.Чимэдрагчаа2, Б.Дэжидмаа3
 

 ЭМШУИС УАС 1
ЭМШУИС УАС, УАШУТҮКорпораци 2
УАШУТҮКорпораци3

 
Абстракт

Товч утга: Цус тогтоох үйлдэлтэй Гүргүм-8 жорын туршилтын амьтны цус бүлэгнэлтэд
үзүүлэх нөлөөг эд судлалын аргаар судалсан бөгөөд судалгааг АУ-ы ёс зүйн хяналтын
салбар хорооны зөвшөөрлийн дагуу УАШУТҮК-ийн ЭШТ болон МЭХ-ийн эмгэг
судлалын тасгийг түшиглэн явууллаа. Судалгаанд 25 толгой цагаан хулгана, 25 толгой
вистар үүлдрийн харх, УАШУТҮК-ийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Гүргүм-8 жорыг
ашигласан. Туршилтын амьтдад уг жорыг 4 өөр тунгаар 7 хоногийн турш амаар
уулгасаны дараа хархны элгэн дээр гистоморфологийн шинжилгээг хийсэн ба цагаан
хулгана дээр цус гоожих хугацааг Дюкийн аргаар судлав. Уг жор нь 200мг/кг тунд цус
гоожих хугацааг хяналтын бүлэгтэй харьцуулахад 50,7%-иар богиносгосоноос гадна
элэгний эс гэмтэж сөнөрөл үүссэн өөрчлөлт үүсгэсэн байна. Бүх туршилтын бүлэгт
элэгний судсанд микротромб үүссэн (100 мг/кг тунд хамгийн бага, 600мг/кг тунд
хамгийн их). Үүнээс үзэхэд Гүргүм-8 жор нь цус гоожих хугацааг эрчимтэй ихэсгэх
үйлдэлтэй байна.

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс. (Хөрвүүлсэн Х.Тумбаа). Улаанбаатар хот,1991он, х.47-48, 91-92
2. Лувсан нар. Монгол эмийн судлал. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 2006 он,
х.98,103,118,139,140,237,245,381
3. Б. Хүрэлчулуун, Ө.Батчимэг. Монгол эмэнд хэрэглэдэг гадаад ургамалын түүхий эд. Улаанбаатар хот,
2004 он, х.24,66,95,97,100
4. Б. Хүрэлчулуун, Ө.Батчимэг. Монгол орны ургамлын гаралтай зарим түүхий эдийн лавламж.
Улаанбаатар хот, 2006 он, х.58-59
5. Duke WW. The relation of blood platelets to hemorrhagic disease: description of a method for determining the
bleeding time and coagulation time and report of three cases of hemorrhagic diseases relieved by transfusion.
JAMA. 1910; 55(14); 1185-1192
6. Б.Дэжидмаа, Ч.Чимэдрагчаа нар. Цусны бүлэгнэлтэд нөлөөтэй эмийн ургамал, уламжлалт жор
найрлагын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүл. 2012(4)21. х 54-56
7. С.Отгонбүрэн, С.Сээсрэгдорж нар. Жонш-8 тангийн туулайн цусны бүлэгнэлтэд үзүүлэх нөлөөг
судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүл. 2012(5)22. х 31-36
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 274
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК