1ЭМШУИС, УАС-ийн магистрант
2,3ЭМШУИС, УАС
Бид нэрт оточ Ишданзанваанжилийн зохиосон “Шүрэнчимэг” (Жүрүдошил)
хэмээх зохиолд тулгуурлан түүний уламжлалт анагаах ухаанд ухаанд оруулсан хувь
нэмрийг тодруулахыг зорилоо. Судалгаанд эх бичиг, сурвалж бичиг судлалын арга,
задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга, магадлан жагсаах аргуудыг ашиглан судалгааг
хийж гүйцэтгэв. Тус зохиолд өвчин эмгэг жам болон гарах шинжүүдийг бичсэн 63
өвчин, зөвхөн эмчлэх аргын талаар бичсэн 30 өвчин, нийт 93 өвчнийг багтаасан бөгөөд
эмнэлгийн пратикт зайлшгүй тохиолдож болох 10 өвчнийг нэмэлтээр оруулж өгсний
зэрэгцээ зарим өвчний эмгэг жам, гарах шинжүүдэд шинэ нэмэлт хийсэн байдаг.
Нөгөө талаар эл зохиолд нийт 254 жор тэмдэглэгдсэнээс туршлагаар баталсан 48
жор байгаа нь нийт жорын 20% байсан бөгөөд Чун-5, Зову-8 жоруудад дээр нэмэр хачир
тавьж хэрэглэх талаар олон хувилбартай бичсэн нь түүний олон жилийн эмчилгээний
туршлагаар нотолгоожсон жор гэж үзэхээр байна. Мөн түүний зохиолд туйплан
эмчилгээг өвчний байдалд тохируулан хэрэглэх арга, технологи, нэмэр хачир автах ёс,
цээр гам, уух ёсыг дэлгэрэнгүй бичсэн нь сурвалж болон бусад томоохон тайлбаруудад
бичигдээгүй байгаа нь нэг томоохон онцлог болж байна. Мөн тэрээр орос туйпланг
хэрхэн хэрэглэх арыг болон туйплан орсон жоруудыг бичиж тэмдэглэсэн нь эмийн
эмчилгээний нэр төрлийг олшруулж хүрээг өргөтгөж өгсөн хувь нэмэр ач холбогдол
юм. Дээрх үр дүнг нэгтгэн дүгнэвэл Ишданзанваанжил нь уламжлалт анагаах ухаанд
онолын чиглэлээр болон өөрийн эмчилгээний туршлага дээрээ тулгуурлан өвчнийг
анагаах аргуудыг бичиж үлдээсэн нь нотолгоо түшсэн анагаах ухааны хөгжилд чухал
хувь нэмрээ оруулахын зэрэгцээ уламжлалт анагаах ухааныг эмчилгээний шинэ олон
аргуудаар баяжуулсан болох нь батлагдаж байна.
Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухааны тодорхой цаг хугацаанд алдарт оточ
нар өөрсдийн мэдлэг, арга туршлагадаа тулгуурлан уламжлалт анагаах ухааны
хөгжлийг баяжуулан хойч үедээ залгамжлан үлдээсэн тодорхой юмаа. Нөгөө талаар
уламжлалт ангаах ухаанд хувь нэмэр оруулсан оточ нарын бүтээлүүдийн талаар
хийгдсэн судалгаа цөөхөн байгаагийн зэрэгцээ энэ талаар хөөж тодруулах нь өнөөгийн
бидний зайлшгүй хийх асуудлын нэг болж байна. Бид энэхүү орон зайг бага ч болтугай
нөхөх зорилгын хүрээнд нэрт оточ Ишданзанваанжилийн зохиосон “Шүрэнчимэг”
(Жүрүдошил) хэмээх зохиолд тулгуурлан түүний уламжлалт анагаах ухаанд ухаандоруулсан хувь нэмрийг тодруулахыг зорилоо. Түүний туурвисан “Жүрүдошил”
бүтээлийг бүхэлд нь агуулгын талаар шинжилсэн асуудал хараахан гараагүй байгаа
бөгөөд түүнийг нарийвчлан судалж, задлан шинжлэх нь тус бүтээлийг бодитойгоор
нээн харуулах боломжтой юм.
Судалгааны ажлын зорилго: Ишданзанванжилийн туурвисан “Жүрүдошил” бүтээлд
үндэслэж түүний уламжлалт анагаах ухаанд оруулсан хувь нэмрийг тодруулах