Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ХОДООДНЫ ЗАРИМ АРХАГ ЧАНАРТАЙ ӨВЧНҮҮДИЙН ҮЕД ИЛРЭХ ҮНДСЭН ШИНЖИЙГ ХАРЬЦУУЛСАН ҮР ДҮН
( Тойм өгүүлэл )

У.Алимаа1, С.Сээсрэгдорж2, Х.Оюунцэцэг2
 

1ЭМШУИС УАС, 2ЭМШУИС АУС

 
Абстракт

Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны онолын, өвчний эмнэлзүй,
эмчилгээний асуудлыг харьцуулан дүйлгэж авч үзэх нь өнөөгийн нөхцөлд анагаах
ухааныг хөгжүүлэх нэг гарц байж болох юм. Энэ арга нь Азийн орнууд ялангуяа
БНХАУ, БНСУ-ын эмч нарын дунд түгээмэл дэлгэрч өрнө дорнын анагаах ухааныг
нэгтгэсэн анагаах ухааны шинэ салбар болох тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол
улсын эрүүл мэндийн судалгааны ажлын тэргүүлэх чиглэлд Уламжлалт анагаах
ухааныг орчин үеийн анагаах ухааантай эвцэлдүүлэн нэгдсэн онол бий болгох талаар
тусгасан байдаг.[1] Дээрх чиглэлийг үндэслэн монголчуудын дунд зонхилон
тохиолддог хийгээр сарнисан шар, эс шингэсэн өвчин, ходоодны архаг, ходоодны бор
зэрэг ходоодны өвчнүүдийг орчин үеийн анагаах ухааны ходоодны эмгэгүүдтэй
харьцуулан авч үзэх нь хоол боловсруулах эрхтний өвчний эмчилгээнд чухал ач
холбогдолтой гэж үзэж байна.
Учир нь Монголын гастроэнтерологи эмч нарын судалгаагаар хоол
боловсруулах эрхтний эмгэгүүдээс тэргүүлэх байрыг ходоодны үрэвсэлт өвчин (57%),
ходоодны шархлаа өвчин (17%) эзэлж, хөдөлмөрийн насны хүмүүст (48,4% нь 30-49
насны хүмүүст) зонхилон тохиолддог байна. [2]

 

Судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн: Бид судалгаандаа эх бичиг сурвалж судлалын
харьцуулах аргыг хэрэглэн “Анагаах ухааны дөрвөн үндэс” болон бусад тайлбар
зохиолуудад байгаа шарын өвчин, борын өвчин, ходоодны өвчний бүлгүүдийн
эмгэгүүдийг орчин цагийн анагаах ухааны хоол боловсруулах эрхтний эмгэгүүдтэй
харьцуулан адил төстэй шинж чанар, ялгаатай талуудыг жишив.

Ном зүй

1. Монголын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны судалгаа УБ 2006 х20
2. Энхдолгор Г, Бира Н, Бадамжав С, Сарантуяа Ц, Оюунцэцэг Х.... Монгол хүний хоол
боловсруулах замын эрхтний эмгэгүүдийн ялган оношлогоо, эмнэл зүй, эмчилгээ, эмгэг
судлалын судалгаа. ЭМЯ-ны төсөлт ажлын тайлан. ЭМШУИС. ХБЭСТ.2005.х28-30
3. “Анагаах ухааны дөрвөн үндэс\" ӨМӨЗО-ны ардын хэвлэлийн хороо 1977. х1019-1051
4. С.Сээсрэгдорж,... Монгол уламжлалт анагаах ухааны өвчнийг анагаах увдис УБ2012. х81-82
5. “Анагаах ухааны язгуурын үндэсийн бүрэн тайлбар” (1989).Өвөр монголын шинжлэх ухаан
техник мэргэжлийн хэвлэлийн хороо,х: 621
6. Монголын гастроэнтерлоги эмч нарын нийгэмлэгийн эмнэлзүйн удирдамж-2008 Хоол
боловсруулах эрхтний зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээ УБ 2008 х35-45
7. ЭнхдолгорГ, Бира Н...Хоол боловсруулах эрхтний эмгэг. УБ2011.х202-241
8. ОюунцэцэгБ, Дотор өвчний онош зүйн гарын авлага. УБ2009. х139-145
9. Оюунцэцэг Х. Шархлаа өвчний дурангийн оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох
асуудалд. /Анагаах ухааны докторын диссертац./УБ. 2003.х.45-46
10. Лувсан. (1989), Монгол эмийн судлал. Үндэстэний хэвлэлийн хороо, х: 172. 173
11. Олдох С, Цэрэнцоо Б, Батхуяг П. Монгол эмийн судлал УБ.2009. х. 128
12. Соёлт Т. Уламжлалт аргаар номхотгосон жоншны ходоодны шархны эмгэг загварт үзүүлэх
үйлдлийн судалгаа. АУ-ны магистрын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт бүтээл УБ.2010.х.55
13. Одгэрэл Ч. Жонш-6 капсулт эмийн чанарын судалгаа. АУ-ны магистрын зэрэг горилж бичсэн
нэг сэдэвт бүтээл УБ.2012.х.58,15-21
14. Хүрэлчулуун Б, Батчимэг Ө. Монгол эмэнд хэрэглэгдэх мод үрийн зүйлс УБ: х. 43-46, 76-79
15. www.Globinmed.com abc… pathy
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 400
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК