Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ТУРШИЛТЫН ХАРХАНД ДӨРВӨН ХЛОРТ НҮҮРСТӨРӨГЧӨӨР ҮҮСГЭСЭН ЭЛЭГНИЙ АРХАГ ҮРЭВСЛИЙН ЭМГЭГ ЗАГВАРТ МАНАГСЭЛЖОР ЭМИЙН ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ
( Тойм өгүүлэл )

М. Нямсувд1, Б. Дэжидмаа2, Ч. Чимэдрагчаа1,2
 

1ЭМШУИС, УАС
2УАШУТҮК

 
Абстракт

Манагсэлжор талх эмийн фармокологийн үйлдлийг судлах зорилгын
хүрээнд харханд CCL4-өөр өдөөсөн элэгний архаг үрэвслийн эмгэг загвар үүсгэн
судалсан. Судалгааны үр дүнг биохими болон цусны ерөнхий шинжилгээгээр 1, 2, 3
саруудад үнэлсэн. Элэгний архаг үрэвслийн эмгэг загварт Манагсэлжор эм нь хяналтын
бүлэгтэй харьцуулахад туршилтын 1 дэх сард Лактатдегидрогеназа ферментийн
хэмжээг 52,12%-иар, Шүлтлэг фосфатазын хэмжээг 34,42%-иар, харин Aльбумин
хэмжээг 13,54 хувиар нэмэгдүүлж байна. 2 дахь сард Лактатдегидрогеназа ферментийн
хэмжээг 64,24%, Шүлтлэг фосфатазын хэмжээг 41,66 хувиар бууруулж, харин
Альбумины хэмжээг 42,10%-иар нэмэгдүүлж байв. Судалгааны 3 дахь сард
Лактатдегидрогеназын хэмжээг 36,56%-иар, Шүлтлэг фосфатазын хэмжээг хэмжээг
50,38%-иар бууруулж, харин Aльбумины хэмжээг 6,8-иар нэмэгдүүлж байгаа нь
элэгний архаг үрэвслийн эмгэг загварын үед элэг хамгаалах нөлөөтэйг харуулж байна.
Харин цусан дахь цагаан тоог хяналттай харьцуулахад 1 дэхь сард 63.06%, 2 дахь сард
33.61%, 3 сард 38.31%-иар тус тус бууруулсан нь үрэвслийн эсрэг нөлөөтэй байж
болохыг харуулж байв.Сүүлийн үед хийгдэж байгаа судалгааны өвөрмөц чиг хандлага бол УАУ-д
хэрэглэгдэж ирсэн жоруудын үйлдлийн механизмыг ижил төстэй үйлдэл бүхий орчин
үеийн анагаах ухааны бэлдмэлүүдийн судлан тогтоосон өндөр мэдрэмж бүхий арга
зүйгээр судалж, тэдгээрийг хамтруулан, хослуулж хэрэглэх, эсвэл орлуулж хэрэглэх
эмнэлзүйн үндэслэлийг тогтооход чиглэгдсэн судалгаанууд өргөнөөр хийгдсээр байгаа
юм.
Бид судалгаандаа уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн практикт өргөн хэрэглэгдэж
ирсэн жор найрлагын нэг болох Манагсэлжор эмийг судлахаар сонгон авсан бөгөөд
Сэрүүний эрхэм гиван, цагаан зандан, Шимийн эрхэм жуган, гүргэм, Тангийн эрхэм
дэгд, Өвсний эрхэм бонгар голлон найруулагдсан, гашуун амттай, шарын халууныг
дарах үйлдэлтэй, 23 нийлмэл найрлагатай талх эм юм.4,5 Уг жорыг элэг, цөс, дэлүүнд
цус дэлгэрсэн бор өвчин, нүд бие шарлах, идээний хор, борын халуун, хижгийн халуун
судсанд шунасан, хавсарсан, хурсан өвчин, ялангуяа бадган халуун дийлэнх үедхэрэглэж ирсэн уламжлалтай.2,3 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан
уриалгын дагуу уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж буй эм, эмчилгээний аргуудыг
нотолгоожуулах нь зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнд үндэслэн энэхүү нийлмэл
жорын элэгний архаг үрэвсэл, хатууралд үзүүлэх нөлөөг судлан тогтоож, үйлдлийн
механизмыг тайлбарлах зорилго тавьсан.
Зорилт: CCL4-өөр үүсгэсэн элэгний архаг үрэвсэлд Манагсэлжор эмийн үзүүлэх
нөлөөг судлах
 

Судалгааны хэрэглэгдэхүүн: Судалгааны ажлыг Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан
Технологи Үйлдвэрлэлнийн Корпорацийн эрдэм шинжилгээний төвийн эм судлалын
лабораторийг түшиглэн явуулав. Судалгаанд Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан
Технологи Үйлдвэрлэлийн Корпорацийн Эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн талх эмийн
ерөнхий стандартын (MNS 5585:2006) шаардлага хангасан Манагсэлжор талх эмийн
1:10 идээшмэлийг хэрэглэсэн. Туршилтанд Манагсэлжор эмийг 100мг/кг–аар, Карсил
эмийг 5 мг/кг-иар тооцон харханд уулгаж бэлдмэлийн нөлөөг судаллаа.
Судалгааг сорил туршилтын загвараар “Амьтанд туршилт хийх био анагаахын ёс зүйн
удирдамж”-ийн дагуу Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургуулийн Био- Анагаахын
Ёс зүйн Салбар хорооны шийдвэрийг баримтлан батлагдсан сэдэв аргачлалын дагуу
хийж гүйцэтгэсэн.
Судалгааны арга зүй: Туршилтанд 250-280 г жинтэй вистар үүлдрийн харх ашиглан
туршилтын бүлгээ эрүүл, хяналт, харьцуулах, Манагсэлжорын гэж 4 бүлэг болгон
хуваасан. Элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг 10%-ийн CCL4 –ийг 1.0мг/кг-аар
бодож долоо хоногт 3 удаа туршилтын амьтны хэвлийн хөндийд тарих замаар үүсгэсэн
бөгөөд ажиглалтын 1, 2, 3 дахь саруудад бэлдмэлийн нөлөөг үнэлсэн6. Элэгний архаг
үрэвсэл үүссэнийг батлах зорилгоор эсийн задрал, үхжлийг харуулдаг гол үзүүлэлт
болох ийлдсийн AсАT, AлAT ферментийн идэвхи, мөн цөс зогсонгишрох, цөсний
хүчил хуримтлагдаж эсийн мембран гэмтэхийг ШФ-гийн идэвхээр төлөөлүүлж,
элэгний эсийн дутагдлыг шинжийг альбумин, элэгний голомтод үхжлийн идэвхийг
ЛДГ-иар төлөөлүүлэн судлав. Биохимийн шинжилгээний үр дүнг “Humalyzer 2000”
аппарат ашиглан тодорхойлов. Цусны ерөнхий шинжилгээг “Fully Auto Hematology
Analyzer PE 6800” аппарат ашиглан цусны цагаан эсийн тоог тодорхойлсон.

Ном зүй

1. Д. Цэнд-аюуш, Т. Алимаа, Б. Цэрэнцоо, Б. Баярмаа. Дорно Дахины Уламжлалт Анагаах Ухаан
Сэтгүүл, Улаанбаатар хот, 2013 он, х. 41
2. С.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа, С.Хишигжаргал ба бусад. Монголын уламжлалт анагаах ухааны
өвчнийг анагаах увдис. Улаанбаатар хот, 2005 он, х.127-130
3. С.Олдох, Б.Цэрэнцоо, П.Батхуяг. Монгол эмийн судлал. Улаанбаатар хот, 2009 он, х.137
4. Я.Ганбаяр. Монгол эмийн жорын гарын авлага.Улаанбаатар хот, 2001 он, х. 243
5. Ютиг Ёндонгомбо. Анагаах ухааны дөрвөн үндэс. Улаанбаатар хот. Улсын хэвлэлийн газар: 1990.
х. 636.
6. Gi-ppeum Lee, Won-IL Jeong. Diagnostic evaluation of carbon tetrachloride-induced rat hepatic cirrhosis
model. Anticancer research 25: 1029-1038 (2005)
7. Иш данзанваанжил. Жүрү досил. Улаанбаатар хот, 1991 он, х. 27
8. Arun Raj GR, Shailaja U, Prasanna N Rao, Ajayan S, Nivya P Thomas. Review on the contribution of
Ura-Marunnu, a traditional baby care practice in southern India. The pharma innovation – journal. 2014
он.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 306
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК