Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ТУРШИЛТЫН ХАРХАНД ДӨРВӨН ХЛОРТ НҮҮРСТӨРӨГЧӨӨР ҮҮСГЭСЭН ЭЛЭГНИЙ ХАТУУРЛЫН ЭМГЭГ ЗАГВАРТ ТАНЧИН-25 ЖОРЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
( Тойм өгүүлэл )

Б.Анхбаяр1, Б. Дэжидмаа2, Ч. Чимэдрагчаа1,2
 

1ЭМШУИС, УАС
2УАШУТҮК

 
Абстракт

Танчин-25 эмийн фармокологийн үйлдлийг судлах зорилгын хүрээнд
харханд CCL4-өөр өдөөсөн элэгний хатуурлын эмгэг загвар үүсгэн судалсан.
Судалгааны үр дүнг биохими болон эд судлалын шинжилгээгээр 1, 2, 3 саруудад
үнэлсэн. Элэгний хатуурлын эмгэг загварт Танчин-25 эм нь хяналтын бүлэгтэй
харьцуулахад туршилтын 1 дэх сард Лактатдегидрогеназа ферментийн хэмжээг 43,3%,
Шүлтлэг фосфатазын хэмжээг 37,7 хувиар бууруулж, харин альбумины хэмжээг 15,4
хувиар нэмэгдүүлж, 2 дахь сард Лактатдегидрогеназа ферментийн хэмжээг 77,9%,
Шүлтлэг фосфатазын хэмжээг 54,3% бууруулж, харин альбумины хэмжээг 11,9 хувиар
нэмэгдүүлж байв. Харин 3 дахь сард Лактатдегидрогеназын хэмжээг 30,1%, Шүлтлэг
фосфатазын хэмжээг хэмжээг 65,1 хувиар бууруулж, харин альбумины хэмжээг 4,3
хувиар нэмэгдүүлж байгаа нь элэгний хатуурлын үед эмчилгээний үр дүнтэй болохыг
харуулж байна. Хяналтын амьтдын элэгний эд эсийн шинжилгээг эмчилгээний бүлгийн
амьтдын элэгний эсийн шинжилгээтэй харьцуулахад тэжээлийн хямралын өөрчлөлт нь
харьцангуй багасаж, нөхөн төлжилт явагдаж байгаа нь хатуурлын үед элэг хамгаалах
нөлөөтэй харуулж байна.
 

Судалгааны хэрэглэгдэхүүн: Судалгааны ажлыг Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан
Технологи Үйлдвэрлэлнийн Корпорацийн эрдэм шинжилгээний төвийн эм судлалын
лабораторийг түшиглэн явуулав. Судалгаанд Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан
Технологи Үйлдвэрлэлийн Корпорацийн Эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн талх эмийн
ерөнхий стандартын (MNS 5585:2006) шаардлага хангасан Танчин-25 талх эмийн 1:10
харьцаатай идээшмэлийг хэрэглэсэн5. Судалгааг сорил туршилтын загвараар “Амьтанд
туршилт хийх био анагаахын ёс зүйн удирдамж”-ийн дагуу Эрүүл Мэндийн Шинжлэх
Ухааны Их сургуулийн Био- Анагаахын Ёс зүйн Салбар хорооны шийдвэрийг
баримтлан батлагдсан сэдэв аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн.
Судалгааны арга зүй: Туршилтанд 250-280 г жинтэй вистар үүлдрийн харх ашиглан
туршилтын бүлгээ эрүүл, хяналт, харьцуулах, Танчин-25 эмийн гэж 4 бүлэг болгон
хуваав. Элэгний хатуурлын эмгэг загварыг 10%-ийн CCL4 –ийг 1.0 мг/кг –аар бодож
долоо хоногт 3 удаа туршилтын амьтны хэвлийн хөндийд тарих замаар үүсгэсэн
бөгөөд ажиглалтын 1, 2, 3 дахь саруудад бэлдмэлийн нөлөөг үнэлсэн6. Харьцуулах
бүлэгт авсан Карсил эмийг 40 мг/кг-аар, Танчин-25 эмийг 141 мг/кг-р бодож харханд
уулгаж бэлдмэлийн нөлөөг үнэллээ. Элэгний архаг үрэвсэл үүссэнийг батлах зорилгоор
эсийн задрал, үхжлийг харуулдаг гол үзүүлэлт болох ийлдсийн AсАT, AлAT
ферментийн идэвхи, мөн цөс зогсонгишрох, цөсний хүчил хуримтлагдаж эсийн
мембран гэмтэхийг ШФ-гийн идэвхээр төлөөлүүлж, элэгний эсийн дутагдлыг
альбумин, ЛДГ-аар судлав7. Биохимийн шинжилгээний үр дүнг “Humalyzer 2000”
аппарат ашиглан тодорхойлов. Сар бүрийн төгсгөлд туршилтын амьтдыг егүүтгэж
элгийг авч гистологийн шинжилгээ хийж үр дүнг тооцсон.

Ном зүй

1. Д.Цэнд-аюуш, Т.Алимаа, Б.Цэрэнцоо, Б.Баярмаа Дорно Дахины Уламжлалт Анагаах Ухаан Сэтгүүл,
Улаанбаатар хот, 2013 он, х. 41
2. С.Олдох, Б.Цэрэнцоо, П.Батхуяг. “Монгол эмийн судлал”. Улаанбаатар хот, 2009 он, х.169
3. Ютиг Ёндонгомбо Анагаах Ухааны Дөрвөн Үндэс.Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар.1991 он.х.
161, 633
4. Я.Ганбаяр. Монгол эмийн жорын гарын авлага.Улаанбаатар.2001 он.х. 320
5. Б.Дагвацэрэн, Л.Хишигжаргал, Г.Наранцэцэг, Л.Туул, Д.Наранцэцэг, Д.Бархасдорж. “Уламжлалт эмт
бодис, жорын хяналтын лавламж” Улаанбаатар. 2003. Х.
6. Gi-ppeum Lee, Won-IL Jeong. Diagnostic evaluation of carbon tetrachloride-induced rat hepatic cirrhosis
model. Anticancer research 25: 1029-1038 (2005)
7. Г.Энхдолгор, Л.Долгор, Н.Бира, Н.Баярмаа, Н.Туул, С.Бадамжав, Ц.Сарантуяа, Б.Оюунцэцэг,
Х.Оюунцэцэг. Хоол боловсруулах эрхтэний эмгэг. Улаанбаатар, 2003. х. 217-220
8. Б.Баянмөнх, Л.Долгорсүрэн, Д.Цэрэндагва, С.Олдох, С.Хишигжаргал “Элэгний халуун чанартай
өвчний үед Дэгд-3 тан, хануур заслын хавсран хэрэглэх асуудалд “ Монгол анагаах ухаан сэтгүүл
2001 он 2(115) х.35
9. Бадамсүрэн.Д “Элэгний циррозын үеийн цус бүлэгнэлтийн тогтолцооны хямралын асуудалд”.
Анагаах ухааны докторын зэрэг горилох бүтээл, Улаанбаатар хот, 2009 он, х.7-8
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 413
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК