Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ТУРШИЛТЫН АМЬТНЫ ЦӨСНИЙ ЯЛГАРАЛТАД ГАШУУН БАНЗДОО (SAUSSUREA AMARA(L.)DC) УРГАМЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
( Тойм өгүүлэл )

С.Чинсанаа1, Д.Цэнд-Аюуш1, Торопова А.А.2, Ринчинова М.Б.1,
 

1 ЭМШУИС, УАС Chinsanaa@yahoo.com
2ОХУ-ын ШУА Сибирийн салбар, Ерөнхий
ба сорилын биологийн хүрээлэн

 
Абстракт

Уламжлалт анагаах ухаанд олон төрлийн эмийн ургамлыг цөсний төрөл
бүрийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны төвшинд
судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ. Тэдгээрийн
нэг нь Банздоо хэмээх ургамал бөгөөд тус ургамал Монгол оронд 42 зүйл ургадаг ба
монголчууд Банцан бүрүү (Saussurea involucrata), Гашуун банздоо (Saussurea атаrа),
Рүда (Saussurea lappa), Нарийн навчит банздоо (Saussurea salicilifolia) зэргийг түлхүү
хэрэглэж ирсэн. Бид эдгээрээс Гашуун банздоог сонгон авч түүний цөс ялгаралтын
идэвхижилд нөлөөлөх нөлөөг харханы цөсний ерөнхий цоргонд гуурс тавьж цөсний
ялгарах хурд, хэмжээ, цөсний гол агууламжаар нь тодорхойлоход цөс ялгаралтын
идэвхижилд нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдлоо.
 

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Ургамлын дээж: Судалгааны түүхий эд болох Гашуун банздоог Архангай аймгийн Их
тамир сумын нутгаас түүн бэлдэж ашиглав. Ургамлын зүйлийг ШУА, Ботаникийн
Хүрээлэнд (доктор, профессор Э.Ганболд) тодорхойлон баталгаажуулсан болно.
Цөсний ялгаралтыг судалсан арга: Гашуун банздоо ургамлын ханд нь цөс ялгаралтын
идэвхжилд хэрхэн нөлөөлж байгааг судлахын тулд Вистар үүлдрийн эр, эм хүйсний
200-240 г жинтэй хархан дээр туршилт хийв. Туршилтын амьтны цөсний ерөнхий
цоргонд гуурс тавьж 5 цагийн турш 1 цагийн зайтайгаар цөсийг цуглуулсан.
Туршилтын бүлгийн харханд Гашуун банздоогийн 1:10 хандыг 10 мл/кг тооцож 12хуруу гэдсэнд тарьсан. Хяналтын бүлгийн харханд нэрмэл усыг адил хэмжээгээр тарив.
Цөс ялгаралтын идэвхижлийг цөс ялгарах хурд, цөсний хэмжээ, цөсөнд агуулагдах гол
агууламжаар нь тодорхойлов.
Судалгааны үр дүн: Гашуун банздоо ургамал нь Нийлмэл цэцэгтний овог
(Compositae)-ийн олон наст өвслөг удгамал юм. Эмийн түүхий эдэд бүхэл өвсөөр нь
ашиглах бөгөөд Монгол орны Хөвсгөл, Хангай, Монгол дагуур, Дорнод монгол, Их
нуурын хотгор, Олон нуурын хөндий зэрэг голын хужир мараатай газар, айлын бууц,
тариа ногооны газар зэрэгт өргөн тархсан нөөц ихтэй ургамал юм [4]. Уг ургамал нь
гашуун амттай бөгөөд хөнгөн, ширүүн, мохдог чанартай. Томуу хижиг, хорын халуун,
хижиг халуун, нян халуун, шинэ хуучин халуун, цус хямарсан, гэдсээр хатгуулах,
халуун суулга, бээрлэсэн шарх, тулай, хэрх, булчирхай томрох, давсагны өвчин зэргийг
анагаах чадалтай гэж судар бичигт заасан байдаг.
Сүүлийн жилүүдэд судлаачид Гашуун банздоо ургамлын фитохими,
фармакологийн судалгааг иж бүрнээр нь явуулсан бөгөөд цөс хөөх үйлдлийг гашуун
банздоогийн усан хандаар туршилтын амьтны тусгааралсан элгэнд үзэхэд тун
хамааралтай цөс хөөх идэвхийг (27-66-74%) үзүүлж байсан нь тогтоогдсон.
Гашуун банздоогийн усан хандыг харханы цөсний ерөнхий цоргонд гурс тавьж
үзэхэд цөс ялгаралтын идэвхи, холестирины болоод цөсний хүчлийн ялгаралтанд нөлөө
үзүүлж байна. Шүлтлэг фосфатаз 11%, холестерин 14% тус бүр буурсан үзүүлэлт
гарсан.
Дүгнэлт: Гашуун банздооургамлын ханд (1:10; 10 мл/кг тун) нь туршилтын амьтны
цөс ялгаралтыг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг нь тогтоогдлоо.

Ном зүй

1. Скакун Н.П., Олейник А.Н., Сравнительное действие атропина и метацина на
внешнесекреторную функцию печени. Фармакол. и токсикология. 1967., №3, 334-337
2. Скакун Н.П., Нейрогуморальный механизм желчегонного действия инсулина. Проблемы
эндокринологии. №6.75-78
3. Меньшиков В.В., Делекторская Л.Н., Золотницкая Р.П и др, Лабораторные методы
исследования в клинике. Справочник. 1987.368
4. Лигаа.У, \"Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор\" УБ, 1996, х138-139.
5. Мирошниченко В.П., Громашевская Л.Л., Касаткина М.Г., Козачек Г.А., Определение
содержания жёлчных кислот и холестерина в жёлчи. Лаб. Дело №3. 149-153
6. Цэнд-Аюуш Д. Гашуун банздоогийн фитохими.фармакологийн судалгааны асуудал. \"Эрүүл
мэндийн шинжлэх ухаан\" сэтгүүл 2005., №1., 8-10
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 440
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК