Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ЦЭХ ГАЛУУН ТАВАГ (CHIAZOSPERMUM ERECTUM L.) УРГАМЛЫН ХАВДРЫН ЭСРЭГ ҮЙЛДЛИЙН СУДАЛГАА
( Тойм өгүүлэл )

Т.Цэцэнгоо1, С.Олдох1, Д.Цэнд-Аюуш1

 

1 ЭМШУИС, Уламжлалт Анагаахын Сургууль

 
Абстракт

Элэг, цөсний өвчлөл нь багасах хандлагагүй байгаа энэ үед уламжлалт
анагаах уааны баялаг туршлагад түшиглэн шинэ эмийн бэлдмэл гарган авах, улмаар
элэгний хавдрын эсрэг эмийн ургамлуудын хүрээг судлан өргөжүүлэх шаардлага гарч
байна. Hypecoaceae овгийн нэг наст өвслөг ургамал болох Цэх галуун таваг
(Chiazospermum erectum L.) ургамлын хуурай ханд нь туршилтын харханд үүсгэсэн В
вирүсийн хепатитын төст D-галактозамины хепатитын үед элэгний эсийн задралыг
сааруулан улмаар элэгний үрэвсэлт процессийг дарангуйлж, цөсний ялгаралтын үйл
ажиллагааг хэвийн байдалд оруулан цөсний зогсонгишилыг бууруулдаг, 25 мг тунгаар
элэг хамгаалах, цөс хөөх зорилгоор хэрэглэх зөвлөмж гарсан (Ринчинова М.Б., 2010).
Нийлбэр алкалоидын зонхилох хувийг (0,6%) протопин эзэлж, тэр нь хавдрын эсийн
колони үүсэлтийг саатуулдаг болохыг тогтоосон (Болгарын судлаачид). “Барбадин”,
“Силодин”, “Хиазасол” эмүүдэд цэх галуун тавгийн нийлбэр алкалоид, толбот
силибумын үрээс ялгасан флавогинан, хурц дэгд, дугуй дэгдгэний газрын дээд хэсгийн
полифенолт нэгдэл зэрэгтэй хавсран ордог.
 

Судалгааны ажлын зорилго: Цэх галуун таваг (Chiazospermum erectum L.) ургамлын
газрын дээд хэсгийн хавдрын эсрэг үйлдлийн судалгааг явуулах.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааны ажлыг “Монголын
уламжлалт анагаах ухааны эм, бэлдмэл зарим жорын бактерийн эсрэг үйлчлэлийг
тогтоох фармакологийн судалгаа”сэдэвт ШУТ-ийн төслийн (2010-2013) хүрээнд
ЭМШУИС-ийн УАС, Эрүүл Мэндийн Технологийн Сургуулийн Сургалт Судалгааны
Төв, Австри улсын Вены АУИС-ийн Төв Эмнэлгийн Эмгэг Физиологийн лабораторийг
түшиглэн хийж гүйцэтгэв.
Шугаман эсийн загвар: HEP-G2. Эсийн төрөл: Хүний элэгний анхдагч хавдрын
эс (human hepatocellular carcinoma), DSMZ No: Acc 180.
Сульфородамины В өнгө хэмжих аргаар хавдрын эсийн амьдрах чадварыг
тодорхойлсон. 24 ц инкубацийн дараа 5 секунд автомат холигчоор хольж 750 нм
долгионы уртад ELISA дээр уургийн агууламжийг уншина. Акридин оранж нунтаг
будгийг 3х104 эс бүхий нүд бүрт 2μl АО будгийг хийж будан апоптозд орсон эсийг
тодорхойлсон.
Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж: Монголын уламжлалт анагаах ухаанд
хэрэглэдэг элэгний өвчин эмгэгийг эмчилдэг жор найрлаганд ордог Цэх галуун тавагургамлын усан экстракт (aqueous extracts)-ын 5 янзын тунгийн (0,4-4000 μg/ml) хавдрын
эсийн эсрэг үзүүлэх үйлдлийг хүний элэгний (HepG2) хавдраас ялган гаргасан эсийн
өсгөвөр дээр тодорхойлов. Эсийн хорон чанарын туршилтанд эсийн өсгөврийн савны
нүд бүрт 3x104 эс/ мл байхаар тооцсон. Дээрх нүд бүхэнд А урвалжийн ажлын
уусмалаас 25 μL нэмсэн. Дээрх нүд бүхэнд В урвалжийн ажлын уусмалаас 100 μL нэмж
хольсон. 30 минутын инкубацийн дараа автомат холигчоор 5 секунд хольж 750 нм
долгионы уртад ELISA дээр уургийн агууламжийг тодорхойлсон. ЦГТ ургамлын усан
хандны 4000 μg/ml, 400 μg/ml тун апоптозыг өдөөж, улмаар Hep-G2 хавдрын эсийг
үхэлд хүргэх хортой нөлөө үзүүлсэн байна.
Дүгнэлт: Цэх галуун таваг (Chiazospermum erectum L.) ургамлын усан ханд 0,4-4000
μg/ml тундаа элэгний анхдагч хавдрын эсийн өсгөвөр дээр (HepG2)судлахад эсийн
амьдрах чадварыг 50-25% дарангуйлж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 742
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК