ЭМШУИС, УАС-ийн сургууль1
ЭМШУИС, НЭМ-ийн сургууль2
УАШУТҮКЭмнэлэг3
Уламжлалт анагаахын чиглэлээр ажиллаж байгаа III, II шатлалын
эмнэлгүүд, БОЭТ, АНЭ-ийн уламжлалтын тасаг, хувийн уламжлалт анагаахын эмч
нартай тэдний Уламжлалт анагаахын их эмчийн ажлын ачааллыг тодорхойлон түүнд
нөлөөлж буй хүчин зүйлүүдийг илрүүлэх, ажлын байрны үйл ажиллагаанд тулгамдаж
буй асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаарх мэдээллийг ярилцлагын
аргаар олж авахад оршино. Мэдээллийн боловсруулалтыг чанарын судалгааны
мэдээллийн удирдамжийн хүрээнд бүлэглэн матриц үүсгэн агуулгаар нь нэгтгэх аргыг
ашиглан дүн шинжилгээ хийсэн.
Ярилцлаганд нийт 18 уламжлалт анагаахын их эмч оролцсоноос эмэгтэйчүүд 88,9%,
эрэгтэйчүүд 11,1% байв.
Судалгааны дүнгээр Уламжлалт анагаахын их эмч нарын ажлын байрны тодорхойлолт,
ажил үүргийн хуваарь хэт ерөнхий, түвшний ялгаагүй ур чадвар бага шаардсан механик
ажлууд ихтэй, эмнэлгийн цахим сүлжээ бүрэн нэвтрээгүйтэй холбоотойгоор ач
холбогдол багатай ачааллууд их байдаг байна.
Судалгааны арга, аргачлал: Ярилцлагын аргаар уламжлалт анагаахын эмч нарын
ажлын ачааллыг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүд, ажлын байрны үйл ажиллагаанд
тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга замын тухай бодол санаа,
хандлагын талаарх мэдээллийг олж авахад оршино. Ярилцлаганд хронометражийн
судалгаанд хамрагдсан эмч нарыг оруулсан ба ганцаарчилсан ярилцлага авах талаар
зөвшөөрөл авч, ганцаарчилсан ярилцлагын удирдамжийг танилцуулан нийт 18 хүнээс
(хүснэгт1) ганцаарчилсан ярилцлагаар 11 асуултаар 15-20минут мэдээлэл цуглуулсан.
Судалгаанд хамрагдах нэгжийг сонгохдоо Улаанбаатар хотын уламжлалт анагаахын
чиглэлээр ажиллаж байгаа гуравдагч болон хоёрдогч шатлалын эмнэлэгүүд, хувийн
уламжлалт анагаахын эмнэлэгт ажиллаж байгаа нийт эмчийн тоог гаргасны дагуу
судалгаанд оролцох хариулагчийг сонгон, судалгаанд 18 эмчийг хамрууллаа.[3]
Чанарын судалгааны мэдээллийг удирдамжийн хүрээнд бүлэглэн матриц үүсгэн
агуулгаар нь нэгтгэх аргыг ашиглан дүн шинжилгээ хийсэн. Ганцаарчилсан ярилцлага
авахдаа судалгаанд оролцогчдод таниулсан зөвшөөрлийн хуудас бөглүүлж,
ганцаарчилсан ярилцлагын бичлэг болон тэмдэглэлийг компьютерт текст хэлбэрээр
бичиж агуулга, утга санаа, ижил төстэй санаа, агууллагын харилцан хамаарал зэргээр
нь дугаарлан нэгтгэн38 дүгнэлт хийв. Нэгтгэн дүгнэлт хийхдээ чанарын судалгаанд
баримталдаг гол асуудлаа тодорхойлж, үүнээсээ хамгийн учир холбогдолтой гэсэн
асуудлуудаа боловсруулсан.
Судалгааны үр дүн: Уламжлалт анагаахын их эмч нарын ажлын онцлог, ажлын
ачаалал түүнийг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүд, ажлын байрны үйл ажиллагаанд
тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга зам
Ажил мэргэжлийн онцлогийн талаар: Уламжлалт анагаахын их эмчийн ажил
мэргэжлийн онцлог, үүрэг, чиглэл бусад мэргэжлийн эмч нартай харилцан адилгүй
байдаг. Уламжлалт анагаахын эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх,
хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх ажил үүргийг түлхүү
гүйцэтгэж байдаг. Эмч нарын ажлын ихэнх хэсгийг үйлчлүүлэгч үзэх, эмчилгээг гардан
хийх, зөвлөгөө өгөх, амбулаторын карт, өвчний түүх хөтлөлт зэрэг эзэлдэг байна.
Ажлын ачааллын талаар: Ажлын ачаалал эмч нарын хариуцсан ажил, мэдээ тайлан,
сургалт суртачилгаа гээд үүрэг даалгаврын хувьд, мөн ажилласан жил, мэдлэг чадвар,
туршлага, хувь хүний онцлогтойгоор тухайн ажилдаа хэр зэрэг мэргэшсэн зэргээс
хамаарч харилцан адилгүй байна.
2. Эрүүл мэндийн статистикийн мэдээлэл. 2011 он.
3. Чимэдсүрэн О. Эпидемиологи УБ, 2008 он.
4. Отгон баяр Ч. Сувд Б. Эрүүл мэндийн нэгдлүүдийн ажлын ачааллыг тодорхойлсон байдал. Онош,
2010, 47(03)
5. Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар. УБ.2012 он.
6. Halm, E.A., Lee, C., & Chassin, M.R. Is volume related to outcome in health care? A Systematic review
and methodological critique of the literature. Annals of Internal Medicine. 2002; 137(6):511-520.