Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
Монгол дахь шизофренийн эндофенотипийн судалгааны үр дүн
( Судалгааны өгүүлэл )
Оюунчимэг Н1,Гүлжанат Е1, Насанцэнгэл Л1, Jablensky, A2, Gregory W. Price2
 

1-Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв 

2-Баруун Австралийн Их Сургуулийн мэдрэл сэтгэц клиник судалгааны төв

 
ҮНДЭСЛЭЛ
Шизофрени эмгэгийн үед илрэх эмнэлзүйн хэлбэрийг тархины үйл ажиллагааны эндофенотипийн хэмжигдэхүүн ба удамзүйн дүрслэлтэй холбон тайлбарладаг.
Бүх геномын ассоциацийн шинжилгээ гэх мэт генетикийн шинжилгээний маш сайн арга техникүүд байгаа хэдий ч шизофрени өвчний үеийн  “генотипийг фенотиптэй холбох” асуудал судлагдаагүй хэвээрээ байна. Баруун Австралийн гэр бүлийн шизофренийн судалгаа нь хорин жилийн турш Австралид шизофренийн генетикийн тархвар зүйг судалсан. Уг судалгааны баг нь Монгол улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтарч ажиллаж байна.
Тархины үйл ажиллагааг шинжлэх буюу электрофизиологийн шинжилгээг тархины цахилгаан бичлэг (MMN - Р50, Р300потенциал)-ийн тусламжтайгаар хийсэн. Тархины цахилгаан бичлэгийн аппарат нь 1000 sps-ийн 32 сувагтай бөгөөд техник үзүүлэлт нь FPz-д хамаарагддаг. ЭЭГ-ийн холболтын давтамж нь: δ (0.5–3.5 Hz), θ (4.0–7.5 Hz), α (8.0–12.5 Hz) ба β (13.0–30.0 Hz), давтамж бүрийн хүчийг FFT-ээр хэмжиж байсан.
Тархины цахилгаан бичлэгийн үндсэн 4 холболтоор 3 минутын турш нүдийг нь аниастай үед 2 секундын зайтайгаар бичлэг хийсэн.
СЭМҮТ-ийн судалгааны үр дүнд эрүүл бүлгийн {MMN: (t=7.23; p<0.01); P300: (t=5.75; p<0.01)} болон хяналтын 
ДҮГНЭЛТ
бүлгийн MMN: t=7.83; p<0.01; P300: (t=4.34; p<0.01)} MMN, P300-ийн дундаж үзүүлэлт нь илүү бага байсан. Р50-ын харьцаа хоёр бүлэгт хоёуланд нь бага байсан. {пробанд: (t=7.04; p<0.01); хяналт: (t=6.51; p<0.01)}. Энэ нь электрофизиологийн далайцын ялгааг ч харуулж байж магадгүй юм.
СЭМҮТ-ийн судалгааны үр дүн нь Баруун Австралийн шизофренийн судалгааны мэдээллийн сангийн өгөгдөлтэй нийцэж байна.
СЭМҮТ болон Баруун Австралийн гэр бүлийн шизофренийн судалгааны хоёр когортыг харьцуулан судлахад фенотипийн мэдэгдэхүйц их ялгаа байхгүй. Эндофенотипийн шинж чанар нь эрүүл бүлгийн болон хяналтын бүлэгт нийцэлтэй байлаа. 
 
 
Ном зүй

1. Jablensky A (1992) PsychologicalMedicineMonogrSuppl 20:1-97 2. Carlson Cs et al (2004) Nature 429:446-452
3. Botstein D, Risch N (2003) Nat Genet Supp 33:228-236
4. Jablensky A (2006) Subtyping schizophrenia: implications for genetic research. MolecularPsychiatry 11:815-836
5. Bleuler E (1950) Dementia praecox IUP New York [original published 1911]
6. Hallmayer JF, Kalaydjieva L, Badcock J, Dragović M, Howell, S, Michie PT, Rock D, Vile D, Williams R, Corder EH, Hollingsworth K, Jablensky A (2005). Genetic evidence for a distinct subtype of schizophrenia characterized by pervasive cognitive
deficit. American Journal of Human Genetics 77:468-476
7. Castle DJ, Jablensky A, McGrath JJ, Carr V, Morgan V, Waterreus A, Valuri G, Stain H,
8. McGuffin P, Farmer A (2005) The diagnostic interview for psychoses (DIP): development,reliability and applications. Psychological Medicine 35: 1-12
9. Phillips WA, Silverstein SN (2004) Behav Brain Sci 26:65-138
10. Heinrichs RW (2004) NeurosciBiobehav Rev 28:379-394
11. Gur R et al (2007) Schizophr Bull 33:49-68
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 189
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК