Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ ОНОШТОЙ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АВС/VEN ДҮН ШИНЖИЛГЭЭ
( Судалгааны өгүүлэл )

Г.Оюунцэцэг, Б.Амаржаргал, Х.Гүлдана, Р.Оюун-Эрдэнэ

“Монос” ДС

 
Абстракт

 Introduction: As of the beginning of 1990, Mongolia changed to a free market economy and dramatic socio-economic change. As the result of this, impacts of alcohol usage on the health and social life of the people is the most critical issue for Mongolia. Around 51.2% of the total number of adults use alcohol and 8% of them are mothers and women. This estimation tends to increase unless any measures are taken involving a wide range of society in future. In regards to the rapid change in alcohol usage, the economic solutions should be considered for the medical therapies for serious alcoholism. Our budget on the health is limited and the financing is poor. Therefore; in order to accomplish an appropriate budget, using medical ABC/VEN economic software can be effective. It is important to make economically appropriate choices on the medicine to save on expenditure.
Objectives: The objective of this work is to research and identify the appropriateness of the expenditure structure and usage of the medicine for inpatients with alcoholism by АВС/VEN hierarchical methods.
Results:
1. The names of the medicine that must be stored regularly in the Narcological Hospital are detected. These
include:
AV groups – Natrium chloride 0,9% (500ml), Vitamin В1 (50)mg/ml AE groups – Ceftriaxone 1g, Kalium chloride 0.7% (250ml), Phezam (425mg), Disulfiram (500mg), Hypo B
-B complex, Riboxinum 0,2g, Activated carbon (500mg) BV groups - Natrium chloride 0.9% (100ml), Diazepam 5mg, Diazepam 5mg/ml
BE groups – Nicotinic acid 1% (1ml), Thizertsin (2.5mg), Glucose 10% (500ml), Piracetam 20% (5ml) and Vitamin B6 50mg/ml
Conclusion:
1. The budget spending structure on medicine for inpatient with alcoholism was evaluated by the ABC analysis and MNT 1 295,856 in total from budget were spent from 33 types of medicine in 17 pharmacology class by the identification process. According to the budget spending, 23.4% of A group was spent for contamination
removing liquid, which was relatively high whereas relatively low amount as 5.83% of Disulfiram for addiction-reducing medicine.
2. The VEN analysis was conducted for medicine usage of inpatients with alcoholism and identified types of medicine in classifications of essential (АV, ВV) and compulsory (AE, BE) medicines as of primary supply and the appropriate proportion of budget spending. These include: V class 23.14% of A group, E class 46.57% of A group, V class 6,54% of B group and E class 8,64% of B class.
3. The names and types of inessential medicine (N) for inpatients with alcoholism which can save the budget were identified. The spending medicine for inessential class (N) Actovegin 5ml and Ascorbic acid instead of 8.47% for A group spending of the main budget was identified.
Keywords: ABC analysis, VEN analysis, AV group, AE group, BV group, BE group, AN group

Судалгааны ажлын үндэслэл: Дэлхийн зарим улс орон болон Монгол улсад согтууруулах ундааны хэрэглээ, түүний тойрсон асуудал, архи, мансууруулах бодис болон сэтгэц нөлөөт бодисуудыг хортойгоор хэрэглэх явдал XX зууны эцэст бүх дэлхийг хамарч, ДЭМБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар архинд донтох болон сэтгэц нөлөөт бодисийн хамааралтай өвчтөний тоо 500 саяд хүрээд байна. Дэлхийн өндөр хөгжилтэй 15 оронд сүүлийн 40 жилд хийсэн судалгаагаар архинд донтох өвчний тархалт 10-20 дахин нэмэгджээ. Иймд «Архинд донтох эмгэг» оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээнд АВС/VEN дүн шинжилгээ хийх нь чухал ач холбогдолтой юм.1990-ээд оны эхээр Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж, нийгэм эдийн засаг гүн гүнзгий өөрчлөлтөнд орсон билээ. Энэ үеэс эхлэлтэй согтууруулах ундааны хэрэглээ болон түүнээс үүссэн хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдралд учирч байгаа хор хөнөөл нь монгол улсын тулгамдсан асуудал болж байна. Нийт насанд хүрэгчдийн 51,2% нь архийг хэрэглэдэг, үүнээс 8%-нь эхчүүд, эмэгтэйчүүд байдаг ажээ.Цаашид өргөн далайцтай, нийгмийг хамарсан арга хэмжээ авахгүй бол энэ тоо өсөх хандлагатай байна
[4]. Архины хэрэглээний эрс өөрчлөлттэй холбоотойгоор, архаг архидалтыг эмчлэх эмэн эмчилгээнд эдийн засгийн үр дүнг зайлашгүй тооцож гаргах хэрэгтэй болж байна. Манай эрүүл мэндийн төсвийн хязгааарлагдмал байдал, санхүүжилт бага байгаа нөхцөлд эмийн төсвийн зарцуулалтыг төгөлдөржүүлэхийн тулд эмэн эмчилгээний ABC/
VEN эдийн засгийн программ хангамжийг ашиглах нь ач холбогдолтой юм.Судалгааны ажлын зорилго: Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн зардлын
бүтэц, эмийн хэрэглээний оновчтой байдлыг АВС/VEN шаталсан дүн шинжилгээний аргаар тодорхойлох.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотын Наркологийн эмнэлэгт 2012 онд хэвтэн эмчлүүлсэн “Архинд донтох эмгэг» оноштой 100 өвчтөний түүх болон түүн доторхи эмийн зарцуулалтын баримтыг ашиглан үндсэн болон хавсарсан эмийн эмчилгээнд АВС/VEN шинжилгээ хийсэн [1,2]. Архидан согтох
эмгэгийн үеийн эмийн эмчилгээний нэр төрлийг фармакологи ангилал болон зах зээлд байршиж буй Олон улсын нэршил болон Худалдааны нэршлээр нь задлан ялгаж тодорхойлсон.Эдийн засгийн тооцоололыг АНУ-ын Drug Management Program, Management Sciences Health байгууллагын эмийн менежмент хөтөлбөрийн Rational Pharmaceutical Management төслийн хүрээнд боловсруулсан ABC/VEN компьютерийн программ хангамжийг ашиглав.Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж: Судалгаанд
хамрагдсан хэвтэн эмчлүүлэгчдийн архи хэрэглэсэн хугацааг жилээр нь 4 интервал бүлэгт ангилав. Бидний судалгаагаар 5 жил хүртэл 3% (n=34,0±7,81), 5-10 жил хүртэл 18% (n=40,39±8,04), 10-15 жил хүртэл 21% (n=44,76±6,81), 15 жилээс дээш архи хэрэглэсэн өвчтөн 58% (n=46,31±6,40) байна.Бидний судалгаанд 21-29 насны залуус хэвтэн эмчлүүлээгүй бол Яковлева нарын судалгаагаар Пятигорс хотын Наркологийн эмнэлэгт 8,7% нь тухайн насны эмчлүүлэгчид хэвтжээ. Энэ нь ОХУ-д харьцангуй өсвөр наснаас архины хэрэглээ эхэлдэг нь харагдаж байна [3]. ОХУ-ын Пятигорск хотод 30-39 насны эрчүүд (41 өвчтөн) 41,5% буюу ихэнхи хувийг эзэлж байхад Монголд 40-49 насны эрчүүд (36 өвчтөн) 40,9% буюу дийлэнх хувийг эзэлж байна. Улаанбаатарын Наркологийн эмнэлгийн хувьд 30-39 нас, 50-59 насны эрчүүдийн тоо ойролцоо (27өвчтөн) 30,7%, (24 хүн) 27,3% байна. Архинд донтох эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээ, зарцуулалтанд хийсэн шинжилгээ: Эмийн эдийн засгийн ABC/VEN
шинжилгээг хийхийн өмнө нийт эмийн фармакологи ангилал болон Наркологийн эмнэлгийн өнөөгийн байдлыг тодорхойлсон. Наркологийн эмнэлэгт архидан согтуурах эмгэгийн эмчилгээнд 33 нэр төрлийн 17 фармакологи ангилалын эм хэрэглэгдэж байна. Бүтцийн хувьд: Нийлмэл найрлагатай эм 4 буюу нийт эмийн 11.76%, шахмал эмийн хэлбэр 17 буюу нийт эмийн 50%, дотоодын үйлдвэрийн эм 19 буюу 55.88%, импортын эм 15 буюу 44.12% -ийг тус тус эзэлж байна. Архины стандарт эмчилгээнд ордог амин чухал буюу зайлшгүй шаардлагатай эм ба хоёрдогчоор үүссэн дагалдах өвчлөлд хэрэглэгдэж буй эмийн харьцаа 76.47% -23.53% байна.

Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгдийн эмийн эмчилгээний АВС шинжилгээний үр дүн: АВС- шинжилгээ нь ямар эмэнд хамгийн их зардал гаргаж буйг тооцоолох боломжийг олгоно. Энэ шинжилгээгээр бүх бүртгэгдсэн эмийн бэлдмэлийг зардлын хэмжээгээр гурван бүлэгт ангилдаг А-ангилалд нийт эмийн зардлын 80%,эмийн нэр төрлийн 10-20%, В-ангилалд нийт эмийн зардлын 15%, эмийн нэр төрлийн 10-20%, С-ангилалд нийт эмийн зардлын 5%, эмийн нэр төрлийн 60-80% багтаж байна. АВС шинжилгээгээр нийт эмчилгээнд хэрэглэгдсэн эмийн өгөгдлүүдийг, программд оруулан тооцоход дараах үр дүн гарав. Үүнд: Наркологийн эмнэлэгт, архинд донтох эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний 100 тохиолдолд нийтдээ 33 нэр төрлийн, 17 фармакологи ангилалын, нийт 1295,856 төгрөгийн
эм хэрэглэсэн байна.
Үүнээс:
А -бүлэгт-11 нэр төрлийн эмнүүд, нийт эмийн 29,7%, нийт зардлын 78,2%
В - бүлэгт 9 нэр төрлийн эмнүүд, нийт эмийн 24,3%, нийт зардлын 16,6%
С - бүлэгт -17 нэр төрлийн эмнүүд, нийт эмийн 45,9%, нийт зардлын 5,2% -ийг тус тус эзэлж байна.

Figure1.The summary of ABC category of the Pharmacy Treatment of Alcohol abuse (%, ₮)

Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээний VEN шинжилгээний үр дүн: Бидний судалгаагаар архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд VEN- шинжилгээ хийсэн юм. Эмийг, нарийн мэргэжлийн шинжээчдийн үнэлгээгээр V-vital -амин чухал, Eessential -зайлшгүй шаардлагатай, N-non essential-чухал биш гэж 3 ангилалд хувааж, шинжээчдийн баг эмийг дараахь байдлаар ангилсан байна.Vital (V) -Аминчухал эмийн ангилалд төсвийн 31% зарцуулагдсан 403 971,0 төгрөгийн 11 нэрийн эмүүд Натри хлорид, Витамин В1, Натри хлорид 100мл, Диазепам, Фенобарбитал, Магни сульфат, Амитриптиллин, Карбамазепин, Галоперидол багтжээ. Figure 3. ABC category on the amount of Purchases(%) Essential (E) -Зайлшгүй эмийн ангилалд төсвийн 57% буюу 732 624,0 төгрөг зарцуулагдсан 15 нэрийн эмүүд Цефтриаксонof, Калий хлорид, Фезам, Дисульфирам, Нуро Б, Рибоксин, Идэвхжүүлсэн нүүрс, Никотины хүчил, Тизерцин, Глюкоз,Пираце там, Витамин В6, Рибоксин, Лабори, Каптоприл орсон байна. Харин Non essential (N) -Чухал бус эмийн ангилалд төсвийн 12% буюу 159 261,0 төг зарцуулагдсан 11 нэрийн эмүүд Аскорбины хүчил, Актовегин, Метронидазол, Дибазол, Ренаприл, Цианокобаламин, Атенолол, Метоклопрамид, Ампициллин, Кальц глюконат, Нифедипин орсон байв

.

Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн Амин чухал (V) ангилалын эмүүдийг судалсан дүн:
Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний амин чухал (V) ангилалын 11 нэрийн эмнээс Натри хлорид 500мл, Натри хлорид 100мл, Витамин В1 гэсэн 3 нэр төрлийн эм 338 870,0 төг буюу нийт V ангилалын 83.88%-ийг эзэлж байна.

Table 2. The Total expenditure on medicines of group Vital (V).

Эмгэг жамын хувьд этилийн спиртийн задралын завсрын бүтээгдэхүүнүүд төв мэдрэлийн систем (ТМС)-ийг ихээр хордуулдаг билээ. Иймд бидний судалгааны үр дүн архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийг аль болох богино хугацаанд хордлогыг нь тайлах зорилгоор судсаар сэлбэх шингэнийг ихээр хэрэглэдэг, амин
чухал шаардлагатай болохыг харуулж байна. Нөгөөтэйгүүр Витамин В1 ийн хэрэглээ багагүй хувийг эзэлж байгаа нь энэ витамин, нүүрс-ус, энергийн солилцоо мөн элэгний бодисын солилцоог тэнцвэржүүлэх биохимийн урвалуудын кофермент болж голлох үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотой юм .
Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн зайлшгүй (Е) ангилалынэмүүдийг судалсан дүн:  Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн зайлшгүй (Е) ангилалын нийт 15 нэрийн эмүүдээс Цефтриаксон, Кали хлорид, Фезам гэсэн 3 эмэнд энэ бүлгийн зардлын 52,23% -ийг зарцуулсан байна.

Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээ болон шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн тоон болон үнийн үзүүлэлтийг харьцуулах АВС/VEN шинжилгээг хийсний дүнд эмийн бэлдмэлийг бүлэглэн ялгаж шинжилсэн юм.

Архинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн судалгаагаар нэн түрүүнд зайлшгүй, тогтмол байлгаж байх эмийн нэр төрлийг дараах хүснэгтээр илэрхийлэв.

Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний эмийн эмчилгээг ABC/VEN шаталсан дүн шинжилгээний аргаар судалсаны үр дүнд чухал бус эмийн ангилалд багтсан А бүлгийн эмнээс 8,88% буюу 115 136,0 төгрөг, В бүлгийн эмнээс 0,57% буюу 7 410,0 төгрөг, N ангилалын эмийг төсвөөс орсон үнийн дүнгээс хасвал 12% буюу 159 261,0 нийт 21,45% буюу 281 807,0 төгрөг хэмнэх боломжтой байсан байна. ABC/VEN шинжилгээ нь эм тус бүрийг нарийн хяналтанд оруулж, эмэн эмчилгээний нөөцийг байж
болох дээд хэмжээнд хүргэж, эмийг эдийн засгийн хамгийн боломжит үнээр худалдан авах боломжийг бүрдүүлддэг байна. Иймээс ДЭМБ-аас хэрэглэхийг санал болгодог, марке тингийн шинэлэг аргачлал болохыг судалгааны ажлын үр дүн харуулж байна.

Дүгнэлт:
1. А рхинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн төсвийн зардлын бүтцийн ABC дүн шинжилгээний аргаар үнэлж, 17 фармакологи ангилалын нийт 33 нэр төрлийн эмэнд төсвийн 1 295,856 төгрөг зарцуулсаныг тогтоов. Төсвийн зардлын А бүлгийн 23,4%-ийг хордлого тайлах шингэнд зарцуулсан нь харьцангуй өндөр, харин архины дуршил бууруулах эм болох Дисульфирамд 5.83%-ийг зарцуулсан нь харьцангуй бага байна.

2. А рхинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд VEN дүн  шинжилгээ хийж, нэн тэргүүнд хангалт хийх амин чухал (АV, ВV), зайлшгүй (AE, BE) ангилалын эмийн нэр төрөл, эмийн төсвийн зардалд эзлэх хувийг тогтоов. Үүнд: А бүлгийн V ангилал 23.14%, А бүлгийн E ангилал 46,57%, В бүлгийн Vангилал 6,54%, В бүлгийн E ангилал 8,64% -ийг эзэлж байна.
3. А рхинд донтох эмгэг оноштой хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн чухал бус (N) ангилалын, төсвийг хэмнэх боломжтой эмүүдийн нэр төрлийг тогтоов.
Эмийн зардлын дийлэнхи хувийг эзлэх А бүлгийн зардлын 8,47%-ийг чухал бус ангилалын (N) Актовегин 5мл, Аскорбины хүчил эмүүдэд зарцуулсаныг илрүүлэв.

 

Ном зүй

Ном зүй:
1. Kathleen Holloway, Terry Green. Drug and Theapeutics committees. (2004) 75-79
2. Anell, A. Pharmacoeconomics and Clinical Practice Guidelines /Anell A.// PharmacoEconomics. 2000. -Vol. 17, N2.-P. 175-185.
3. Яковлева Н.Г, Совершенствование лекарственного обеспече ния наркологических больных на региональном уровне, Дисс.канд.фарм.наук, Барнаул, 2007, с217
4. Ш.Дорждамба “Наркологийн туусламжийн өнөөгийн байдал хэтийн төлөв” УБ. Анагаах ухаан сэтгүүл №1 х-21
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1662
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК