Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
ХОДООД , ДЭЭД ГЭДЭСНИЙ ШАРХЛАА ӨВЧНИЙ ҮЕД ХЭРЭГЛ ЭГДДЭГ ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУД АЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Л.Уламбаяр1, Б.Баярцэцэг1, Л.Хүрэлбаатар2, С.Мөнхбат3, Р.Цэрэнлхагва4, Х.Оюунцэцэг5

1,2Монос Дээд Сургууль
3, 4,5ЭМШУИС-ийн Эм Зүйн Сургууль

 
Абстракт

Introduction:The main purpose of health organizations, hospitals and pharmaceutical assistant service organizations are supplying active, efficient and high quality estimation for a treatment, reasonable priced, safe and guaranteed drugs to the people and the health organizations constantly. Digestive system especially peptic ulcer which is one of the disease and its occurrence is high in the population and might be increased further .The reason of death caused by peptic ulcer which takes fourth place in the five prior reason of death . Statistics of digestive organ system’s hospitalized disease is 92363 including 3218 peptic ulcer disease in Mongolia and its 1533 incidence was registered in Ulaanbaatar by 2010.
Goal of study: The aim of the study was to determine items and real usage of drugs which are used in the stationary treatment of patients who are suffering from peptic ulcerin the II,III hierarchy hospitals of Ulaanbaatar and within the propose of determining demands and real usage of main drugs for treatment of peptic ulcer especially and sickness rate of digestive system and its occurrence is high in the population of Mongolia.
Objectives of the study:Identify disease prognosis and disease genetic from the health statistic report of digestive organ system disease which is most common in population particularly peptic ulcer.  Identify the concrete list of drugs which is used for peptic ulcer patients who is having stationary hospital treatment in the II,III hierarchy hospitals in Ulaanbaatar, Mongolia.
Conclusion: The major causes of peptic ulcer are stomach acid increasing and contagion. Infection with a type of bacteria called Helicobacter pylori. Purpose of the research work is reveal the drug consuming of treatment eradication Helicobacter pylori, determine up and down trend of the peptic ulcer and suggest the
proper usage of drug. Additive or synergistic effects in eradication of H.pylori have been produced by combining two antibiotics with either bismuth ranitidine citrate or proton pump inhibitors.European consensus is that although many options are available, the emerging treatment of choice is seven-day proton-pump-based triple therapy with
either omeprazole or Lansoprazole plus two antibiotics (any two of clarithromycin, metronidazole and or amoxicillin). From the survey III hierarchy hospitals didn’t use latest antibiotic clarithromycin and proton pump inhibitor , bismuth, gastroprotecting and treatments pantoprazole, famotidine, quamatel, venter, denol, sucralfate, zantac and zapazid. The II,III hierarchy hospitals used the above mentioned drugs in short terms by few amounts. The cause of not using expensive potent pharmakinetic drugs not often is hospital budget limit and not registered Mongolian drug registrations and not penetrated market. 28 types of main drug were used in the treatment of patients who were suffered from peptic ulcer and treated in the hospital. So 78448.00 thousand tugrik will be spent in the treatment of peptic ulcer.
Key word: peptic ulcer,disease, helicobacter pylori, main drug, drug use

Оршил: Хүн ам болон эрүүл мэндийн байгууллагыг чанар, аюулгүй байдлын хувьд баталгаатай, эмчилгээний өндөр идэвх, үр дүнтэй, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах үндсэн үүрэг, зорилго эрүүл мэнд, эмнэлэг, эм зүйн тусламж үйлчилгээний байгууллагуудын өмнө тавигддаг билээ. Дэлхийн нийт хүн амын 50 орчим хувь, өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 30-40%, хөгжиж буй орнуудын хүн амын 70%, Монгол улсын насанд хүрсэн хүн амын 74-82% (Б.Нацагдорж, Х.Оюунцэцэг 1999, 2003), Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн 69% (Н.Бира 2001), эрүүл өсвөр насны хүүхдийн 65-100% (Г.Отгонсүрэн 2002), ходоод дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн 83-97% (Х.Оюунцэцэг) нь Helicobacter pylori-ийн нянгаар халдварлагдсан байна.1,2 Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл түүний дотор нилээд элбэг тохиолддог ходоод , дээд гэдэсний шархлаа (ХДГШ) өвчин нь хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнүүдийн нэг болж байгаа төдийгүй уг өвчлөл улам бүр өсөх хандлага ажиглагдаж, энэхүү өвчнөөс үүдэлтэй ходоод, дээд гэдэсний өмөн нас баралтын тэргүүлэх таван шалтгааны дөрөвдүгээр байрыг эзэлж байна2. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны нийт өвчлөл Монгол улсад 2010 оны статистик мэдээгээр 335611 тохиолдол үүнээс ста ционарын өвчин 92363 тохиодол бүртгэгдснээс ходоод, дээд гэдэсний шархлааны ста ционарын өвчин 3218 байгаас Улаанбаатар хотод 1533 тохиолдол бүртгэгдсэн байна2.

Судалгааны ажлын зорилго: Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл түүний дотор нилээд элбэг тохиолддог ходоод , дээд гэдэсний шархлаа өвчний хөдлөл зүй болон ста ционарын эмэн эмчилгээний үндсэн эмүүдийн бодит хэрэглээ г гарга н, хэрэгцээг тоо цоход оршино. Судалгааны ажлын зорилт: 1. Монгол улсын хүн амын өвчлөлийн дотор зонхилон тохиолдож байгаа Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл түүн дотроо ХДГШ өвчний хөдлөл зүйг эрүүл мэндийн статистикийн тайлангаас судлан, өвчлөлийн прогнозийг гаргах 2. Улаанбаатар хотын II,III шатлалын эмнэлгүүдэд ходоод, дээд гэдэсний шархлаатай өвчтнүүдийн стационарийн эмчилгээнд хэрэглэж буй үндсэн эмүүдийн нэр төрөл, бодит хэрэглээг гарган хэрэгцээг тооцох

Судалгааны ажлын материал , арга зүй: 1. Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолдох Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, түүний дотроос нилээд элбэг тохиолддог ходоод, дээд гэдэсний шархлааны өвчнийг судлахдаа ЗГХА-ЭМГ-ын 2001-2010 оны эрүүл мэндийн улсын статистикийн он тус бүрийн нэгдсэн тайлан ба холбогдох эмнэлгүүдийн статистикийн тайланг үндэслэн гүйцэтгэв. 2. Улаанбаатар хотын II,III шатлалын эмнэлгүүдэд 2010-2012 онд ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний улмаас стационарит эмчлэгдсэн 250 өвчтөнд хийгдсэн эмийн эмчилгээ, бодит хэрэглээг тусгайлан боловсруулсан судалгааны картаар түүвэрлэн, нэг агшингийн (crosssectional studies) аргыг ашиглав. Дээрх эмүүдийн хэрэгцээг ДЭМБ-аас зөвлөмж болгосон “Эмийн хэрэгцээг зарцуулалт болон өвчлөлөөр тооцох” арга (Jonathan D.Quick,James R.Rakin, Richard O.Laing, Ronald W.O’Connor,Hans V.Hogerzell,M.N.G.Dukes, Andrew) болон Кобзарь Л,В, Дрёмова Н.Б,Глембоцкая Г.Т Мнушко З.Н нарын боловсруулсан арга аргачлалаар тооцов.

Судалгааны ажлын үр дүн: 1. Ходоод , дээд гэдэсний шархлаа өвчний хөдлөл зүй Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнүүдийг 2001-2010 оны эрүүл мэндийн статисти кийн улсын тайлангаас өвчний олон улсын X ангилалын дагуу эрхтэн тогтол цооны өвчтнүүдийн бүлэглэлийн дүнг бодит тоогоор түүвэрлэн авч,10000 хүн амд ноогдох өвчлөлөөр тоо цоолон үзэхэд хоол боловсруулах эрхтэн тогтол цооны өвчлөл 2-р байрыг эзэлж байна . Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааныг зураг 1-д харуулав.

Зураг 1-ээс харахад сүүлийн арван жилийн статисти кийн үзүүлэлтээр хоол боловсруулах эрхтэн тогтол цооны өвчлөл нийт өвчний тэргүүлэх байрыг эзэлж улмаар өвчлөл нь жилд дундажаар 4,44%-ийн өсөлттэй байгаа нь уг өвчлөл улам бүр өсөх хандлагатай байгааг харуулж байна.Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй хоол боловсруулах эрхтэн тогтол цооны стационарийн өвчлөлийн бүтцийг 2001-2010 оны статисти к тайлангийн үзүүлэлтээр авч үзсэн дүнг хүснэгт 1-д харуулав.

        Table 1. Digestive Organ System stationary hospitalized disease (2001-2010 он)

Дээрх хүснэгтээс үзэхэд Монгол улсын хүн амын хоол боловсруулах эрхтэн тогтолцооны стационарийн өвчлөл түүн дотроо нилээд элбэг тохиолддог ХДГШ өвчин нь цаашид жилд дундажаар 3,5 %-иар өсөх хандлагатай байна. ХДГШ-ны стационарийн өвчин Улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд хэрхэн тархсанг доорх хүснэгтээр харуулав.

                         Table 2.Stationary hospitalized peptic ulcer disease.

Хүснэгт 2-оос үзэхэд ХДГШ-ны стационарийн өвчин Улаанбаатар хотод нийт өвчлөлийн 50.1%- ийг эзэлж уг өвчин ирэх жилд дундажаар 1646 тохиолдол бүртгэгдэх ба жилд дундажаар 4.7% -иар өсөх хандлагатай байгаа нь харагдаж байна. 2. Улаанбаатар хотын II,III шатлалын эмнэлгүүдэд ходоод, дээд гэдэсний шархлаатай өвчтнүүдийн стационарийн эмчилгээнд хэрэглэж буй үндсэн эмүүдийн нэр төрөл, бодит хэрэглээг гарган хэрэгцээг тооцсон дүн: Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний үед хэрэглэж буй ходоодны хүчил үүсэлтийг бууруулах , ходоод, дээд гэдэсний салстын хамгаалах механизмыг ихэсгэх, бактерийг устгах, хүндрэл, зовиурыг арилгах эмүүдийг өвчтөний түүхээс түүвэрлэн авч эмчилгээний хэлбэрээр ангилан дүнг гаргаж хүснэгт 3-д үзүүлэв.

                       Table 3. General drug classification of peptic ulcer.

Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын II,III шатлалын эмнэлгүүдэд уг өвчний онош тавигдан эмчлэгдсэн нийт 250 өвчтөний үндсэн эмийн эмчилгээнд 28 нэр төрлийн эмийг хэрэглэсэн байна. Үүнээс II шатлалын эмнэлгүүдэд 18 нэр төрлийн эм, III шатлалын эмнэлгүүдэд 28 нэр төрлийн эмийг тус тус хэрэглэсэн байна .Судалгаанд хамрагдсан 250 өвчтөний эмчилгээнд хэрэглэсэн үндсэн эм болох 28 нэр төрлийн эмийн зарцуулалтыг нэр төрөл, тоо хэмжээ, эмээр эмчлэгдсэн хувиар гаргаж хүснэгт 4-д харуулав.

Table 4. Expenditure of drug cost used for stationary hospitalized peptic ulcer disease.

Хүснэгтээс үзэхэд судалгаанд хамрагдсан өвчтөний 73%-д нь омепразолыг, 57.6%- д солкосерил, 52%-д сукралфат, 44.8%-д нь амоксициллин, 42.8%-д нь кларитромицин, 33.2%-д алоэ, 32%-д метронидазол болон бусад эмүүдийг хэрэглэсэн байна. Үүнээс харахад шархлааны гол шалтгаан болох хеликоба ктерийг устгах эмчилгээний үйлдэл сайтай боловч өндөр үнэтэй эм ялангуяа протоны шахуурга саатуулах эм бэлдмэлүүд болон зарим хослолийг төдийлөн стационарийн эмчилгээнд хэрэглээгүй байна . ХДГШ өвчний үед хэрэглэж буй үндсэн нэр төрлийн эмүүдийн дундаж зарцуулалтыг хүснэгт 5-д харуулав.

Table 5. Average number of total used medicines.

ХДГШ өвчний үед хэрэглэж буй үндсэн нэр төрлийн эмүүдийн дундаж зарцуулалтыг SPSS-16 программыг ашиглан гаргав . 3. ХДГШ өвчнөөр стационарит эмчлэгдэх өвчтөний эмчилгээний эмүүдийн хэрэгцээг тодорхойлсон нь: ХДГШ өвчний эмчилгээнд хэрэглэсэн эмүүдийн бодит хэрэглээний зарцуулалтыг ашиглан Улаанбаатар хотод стационарит ХДГШ өвчнөөр нэг жилд эмчлэгдэх 1646 өвчтөнд шаардагдах үндсэн нэр төрлийн эмийн хэрэгцээг тодорхойллоо.

Table 6. Reduction calculation based of drug supply and disease rate.

Дээрх хүснэгтээр нэг жилд ХДГШ өвчний эмчилгээнд шаардагдах үндсэн нэр төрлийн эмүүдийн хэрэгцээг тодорхойлон гаргалаа .

Table 7. Indication of budget of supplied necessary medicines in the market.

Дээрх хүснэгтээс үзэхэд Улаанбаатар хотын II,III шатлалын эмнэлгүүдэд ХДГШ өвчний эмчилгээнд дээрх нэр төрлийн эм хэрэгцээтэй байгаа ба эдгээр үндсэн эмүүдийн хэрэгцээнд нийтдээ 78448.00 мянган төгрөгийн төсөв шаардлагатай байна.

Дүгнэлт: 1. Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний нэг Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нь хүн амын нийт өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны эхний хоёрдугаар байрыг эзэлж, тус өвчлөл нь жилд дундажаар 4,44%-ийн өсөлттэй байна. Харин хүн амын хоол боловсруулах эрхтэн тогтолцооны стационарийн өвчлөл эхний гуравдугаар байрыг эзэлж түүн дотор нилээд элбэг тохиолддог ХДГШ өвчин нь жилд дундажаар 3,5 %-иар өсч байна. Үүний тархалтын байдлыг судлан үзэхэд Улаанбаатар хотын хүн амын өвчлөл 50.1%- ийг эзэлж, уг өвчин ирэх жилд дундажаар 1646 тохиолдол болох ба 4.7% -ийн өсөлттэй байгаа нь уг өвчлөл улам бүр өсөх хандлагатай байгааг харуулж байна.

2. Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын II,III шатлалын эмнэлгүүдэд ХДГШ өвчний онош тавигдан хэвтэн эмчлүүлсэн 250 өвчтөнд үндсэн эм болох 28 нэр төрлийн эмийг хэрэглэснээс II шатлалын эмнэлгүүдэд 18 нэр төрөл, III шатлалын эмнэлгүүдэд 28 нэр төрлийн эмүүдийг тус тус хэрэглсэн байна. Үүнээс үзэхэд II шатлалын эмнэлгүүдэд шархлаа өвчний үндсэн шалтгаан болох “Helicobacter pylori” халдварыг устгахад хэрэглэж буй сүүлийн үеийн антибиотек кларитромицин мөн протоны шахуурга саатуулах, ходоод хамгаалах эм бэлдмэлүүд пантопразол, фамотидин, денол, сукралфат , запацид зэрэг зарим нэг эмүүдийн хослолыг хэрэглээгүй байна. Харин III шатлалын эмнэлгүүдэд дээрх эмүүдийг бүгдийг хэрэглэсэн боловч маш богино хугацаагаар цөөн тоогоор хэрэглэсэн байна. Эндээс харахад сүүлийн үеийн үйлдэл сайтай боловч өндөр үнэ бүхий эмчилгээний хослолыг төдийлөн хэрэглэхгүй байгаа нь эмнэлгүүдийн эмийн төсөв хөрөнгийн хязгаарлагдмал байдал болон Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж зах зээлд орж ирээгүй байгаа зэрэг шалтгаантай байна. Улаанбаатар хотын II,III шатлалын эмнэлгүүдэд ХДГШ өвчний эмчилгээний үндсэн нэр төрлийн эмэнд нийт 78448.00 мянган төгрөгийн төсөв шаардлагатай байна.




 

Ном зүй

Ном зүй:
1. Б ира Н., Отгонсүрэн Г. Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин: оношлогоо эмчилгээний удирдамж. УБ:2008 х 46-49.Oнош сэтгүүл.
2. Монголын гастроэнтотеролог эмч нарын нийгэмлэгийн эмнэлзүйн удирдамж– 2008: Хоол боловсруулах эрхтний оношлогоо, эмчилгээ. УБ:2008. х.39-45
3. Оюунцэцэг Х. Шархлаа өвчний дурангийн оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох асуудлууд. УБ:2003
4. Стандарт хэмжил зүйн үндэсний төв. Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний оношлогоо, эмчилгээний стандарт MNS:5942;2008
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны доктор А.Баянмөнх


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 978
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК