Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
УРГАМЛЫН ҮНДЭСНИЙ МИКОРИЗМЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Б.Дэнсмаа1, БАО Үu Ying2

1“Монос” дээд сургууль
2“Өвөр Монголын Их Сургууль”-ийн Биологийн сургууль

 
Абстракт

Introduction: Arbuscular mycorrhizal (AM) fungi inhabit various ecosystems with a wide range of host plant species. However, as these funge are obligate symbionts with livings roots, the hosts play an important role in mycorrhizal development, spore formation and distribution of AM fungi. The community of AM fungus
species in the rhizospere may vary with host species (McGonigle and Fitter 1990). AM fungal trap cultures can be very helpful in unveiling fungal community members that are undetected in initial extraction spores from field soil (Morton et al. 1995). Although many AM fungi are thought to have a broad host range, the appropriate test plants for trap cultures should be evaluated to ensure maximum detection of fungal species in specific soils or site types.
Gool: The primary purpose of this investigation was to evaluate natural plants root and silverweed cinquefoil as trap plants under pot-culture condition for detecting the presence of species of AM fungi.

Materials and methods: Samples were collected from six diverse types of soil: larch forest, larch forest edge, mountain slope, wetlands, steppe and winter camp around “Shajin Khur” of Bogdkhan mountain. Research work to study AMF in root was performed there. Roots were washed with tap water, cut into 0.5-1.0 cm segments, cleared in 5% KON and stained with acid fucshin. Mycorrhizal colonization percentage was determined (Biermann and Linderman 1981). Analysis of variance was applied to spore and species numbers, and the colonization rate and means were compared by Duncan’s Multiple Range Test, .
Results: Soil samples were taken from investigatory 6 points in variety environmental ranges such as larch forest, larch forest edge, mountain slope, wetlands, steppe and winter camp around “Shajin Khur” of Bogdkhan mountain. Research work to study AMF in root was performed there. And colonization rate of AMF in 34 species, 23 genera and 15 families.I did the research work at laboratory of Department of Botany, School of Biology, Inner Mongolia University. When the research work was done in according to method, there is following results. Hereto: versicular 16.4% and hyphae 39.1% in root contained in mountain slope soil versicular 14.3% and hyphae 54.4% in larch forest edge soil, versicular 8.1% and hyphae 61% in larch forest soil, versicular 24% and hyphaе 42.4% in steppe soil, versicular 21.3% and hyphae 50% wetlands soil, 6.1% and hyphae 55.1% in winter camp soil. Versicular and hyphae rate contained in root is showed in following table
Conclusion: Studying AMF (Arbuscular mycorrhizal fungi) colonization in root is very important. Fungal symbioses in root are detected by the research work. Root and fungal symbioses are beneficial mutual. Plants have ability to adapt in various condition of ecology and AMF is very important factor for rehabilitation ecology. Thus I did AMF in roots. Attached pictures of mycrrohiza in some roots used to the research (Pictureг I).
Key word: Bogdkhan mountain, mycorrhiza, colonization, root

Оршил: Ургамлын үндэсний мөөгөнцөр (AMF) нь амьдрах орчин нь өөр хоорондоо ялгаатай экосистемүүдэд болон ургамлуудад оршин байдаг. Хэдий тийм боловч мөөгөнцөр нь ургамлын үндсэнд амьдран симбиозын үүргийг гүйцэтгэж байна. АМF буюу микориз (мөөгөнцөр) нь ургамлын амьдралын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд улмаар микоризын хөгжил, түүний спорын бүрдэл болон АМF-ийн тархацыг судална. АМF-ийн зүйлүүд нь тухайн эх ургамлынхаа ризоспер (rhizosphere) дотор
нийлмэл байдалтай агуулагдаж байдаг (McGonigle and Fitter 1990). Нилээд хэдэн экосистемүүдэд микоризын судалгааг хийхэд тариалангийн газар, тусгай хамгаалалттай
газар нутаг, мөн давстай болон хөрс нь эвдэрсэн нутгуудыг оруулж судалгаа хийсэн. Эдгээрээс үзэхэд микоризын төрөл зүйлүүд нь муудсан буюу эвдэрсэн хөрсөнд бага илэрсэн байдаг ба унаган буюу байгалийн ургамал түшиглэсэн хөрсөндөө микоризын төрөл зүйл нь багасах илэрсэн (Helgasonet al. 1998, Liu and Li 2000). Харин хээр талын ургамлуудад микоризын колонь амьдралтай байхыг тэмдэглэсэн (Genney et al. 2001). Микоризын төрөл зүйлүүд нь өөр хоорондоо ялгаатай ургамлуудад судалгааны ажлыг явуулсан бөгөөд энэ ажил нь микоризыг салгаж ялгахад чухал ач холбогдолтой судалгаа болсон (Frank-Snyder et al. 2001; Helgason et al. 1998). Микоризын судалгааны ажлыг анх олон нийтэд таниулсан судалгаа нь микоризын спорыг тал хээрийн хөрснөөс илрүүлсэн ажил байдаг (Morton et al. 1995). Микориз нь байрлал болон хөрсний хэв шинжийн хувьд хоорондоо ялгаатай хөрснөөс мөөгөнцрийн төрөл зүйлүүд нь хоорондоо ялгаатай байна.
Зорилго: Судалгааны гол зорилго нь байгалийн ургамлын үндэсний микориз (АМF)-ын судалгааг хийж, ургамлын үндэсний микоризын колоныг илрүүлж үнэлгээ өгөхөд чиглэсэн юм.
Түлхүүр үг: Богд хан уул, ургамлын үндэс, микоризын колонь
Судалгааны материал, арга зүй: Дээж болон сорьцоо ялгаатай 6 хөрснөөс сонгон авсан. Богдхан уулын “Шажин хурх” орчмын шинэсэн ой, шинэсэн
ойн зах, уулын энгэр, нуга, хээр, айлын өвөлжөө зэрэг газраас ургамлын үндэсний дээж аван лабораторт судалгааны ажлаа хийсэн. Ургамлын үндсийг угаахдаа 0.5-1.0 см хэрчимтэйгээр жижиглэж, KOH-ийн 5% болон ургамлын үндэс буддаг тусгай бодисыг (acid fuchsin) хэрэглэдэг. Ингэж мөөгөнцрийн колоны хувийг тогтоодог (Biermann and Linderman 1981). Гаргаж авсан микоризын спор, микоризын зүйлүүдийг хэрэглэх нь одоогоор маргаантай байдаг боловч колоны норм зэрэг үзүүлэлтэнд Duncan’s Multiple Range Test () -ийг өргөн хэрэглэж байна.
Үр дүн: Богдхан уулын “Шажин хурх” орчмын байгалийн янз бүрийн бүслүүр болох шинэсэн ой, шинэсэн ойн зах, уулын энгэр, нуга, хээр, айлын өвөлжөө зэрэг судалгааны 6 цэгээс хөрсний дээж авч, ургамлын үндэсний AMF-ийг судлах судалгааны ажил хийн 15 овгийн 23 төрлийн 34 зүйл ургамлынAMF колоны эзлэх хувийг гаргалаа. Судалгааны ажлаа аргазүйн дагуу хийж үзэхэд дараах үр дүнг гарч байна. Үүнд: уулын энгэрийн хөрсөнд агуулагдаж байгаа хөрсний ургамлын үндсэн дотор versicular 16.4%, hyphae 39.1%, шинэсэн ойн захын хөрсөнд versicular 14.3%, hyphae 54.4%, шинэсэн ойн хөрсөнд versicular 8.1%, hyphae 61%, хээрийн хөрсөнд versicular 24%, hyphaе 42.4%, нугын хөрсөнд versicular 21.3 hyphae 50%, айлын өвөлжөөний хөрсөнд versicular 6.1%, hyphae 55.1% тус тус эзэлж байна. Ургамлын үндсэнд агуулагдаж байгаа versicular, hyphae - ийн эзлэх хувийг дараах хүснэгтээр харуулж байна (1-р хүснэгт).

           Table 1. Versicular and hyphae index contained in root.

Хэлцэмж: Судалгааны дээж авсан 6 газрын ургамлын үндэсний колоныг ажиглахад versicular болон hyphae нь байгаа боловч arbuscular-ыг бараг олж харсангүй. Аrbuscular-ын үндсэн хэлбэр удаан хугацаагаар хадгалагдахгүй хурдан задрах онцлогтой байдаг. Энэ судалгааны ажил нь манай оронд анх удаа хийгдэж байгаа бөгөөд судалгааны ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Дээж авсан 6 газрын ургамлын үндсэнд агуулагдах микоризын колонь харилцан адилгүй байна.
Судалгаанд хамрагдсан 6 газрын ургамлын үндсэнд микоризын колонь илэрсэн. Энэ нь бусад эрдэмтдийн судалгааны ажилтай нийцэж байна Судалгаанд 15 овгийн 23 төрлийн 34 зүйл ургамлын микоризын колоны эзлэх хувийг гаргасан бөгөөд 34 зүйл ургамлын үндэсний микоризын колонь харилцан адилгүй юм. Богдхан уулын “Шажин хурх” орчмын байгалийн ургамлын микоризын судалгааг хийсэн бөгөөд микоризын зүйлүүд нь олон янз байгаа ажиглагдлаа. Rosaceae, Cyperacaea, Lilaceae зэрэг
овгийн ургамлууд микоризын колонь өндөр байгаа нь Хятад улсын ӨМӨЗО-ны эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнтэй таарч байна (包玉英et al. 2004).
Өөр хоорондоо ялгаатай байгаа экосистемүүдээс олон ургамлын микоризыг судлах хэрэгтэй. Тухайн төрөл зүйлийн микоризүүдийн нэгдмэл байдал нь ургамлын өсөлтийн явцад тохиромжтой нөхцөлд бүрэлдсэн үедээ харилцан холбоотой идэвхтэй хэлбэрээр илэрхийлэгдэж байна (Bever et al.1996). Микоризын мөөгөнцрийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд мөөгөнцрийн өсөлтүүд нь ургамлын нэгдмэл байдалд чухал ач холбогдолтой юм. Ургамлын төрөл зүйлүүдийг улам нарийн
боловсронгуй судлан мөөгөнцрийн судалгааны шинэ шинэ таамаглалуудыг дэвшүүлэн гаргах, мөн бусад шинжлэх ухааны хөгжлөөс хоцролгүй судалгааны шинэ шинэ аргуудыг цааш үргэлжлүүлэн эрж хайх хэрэгтэй байна.
Дүгнэлт: Ургамлын үндэсний AMF (Arbuscular mycorrhizal fungi) микоризыг судлах ажил нь маш чухал ач холбогдолтой юм. Энэ судалгааны ажлыг хийснээр ургамлын үндсэнд, мөөгийн симбиоз байгааг илрүүлж байгаа юм. Ургамлын үндэс – мөөгийн симбиоз нь харилцан ашигтай хэлбэр байдаг бөгөөд экологийн олон янз байдалд ургамал дасан зохицох чадвартай бөгөөд тухайн орчны экологийг сэргээхэд микориз нь маш чухал ач холбогдолтой хүчин зүйл байдаг. Иймээс ургамлын үндэсний AMF-н судалгааг хийсэн юм. Судалгаанд орсон зарим ургамлын үндсэнд байгаа микоризын зургийг харуулав (зураг I).

                                Figure I. Plants versicular and hyphae in roots

 

 

Ном зүй

Aшигласан хэвлэлийн жагсаалт:
1. Bever JD, Morton JB, Antonovics J, Schultz PA (1996) Host-dependent sporulation and species diversity of arbuscular mycorrhizal fungi in mown grassland. J Ecol 84:71-82
2. Biermann B. Linderman RG (1981) Quantifying vesicular arbuscular mycorrhizae: a proposed method towards standardization. New Phytol 87:63-67
3. Frank-Snyder M, Douds DD Jr, Galvez L, Phillips JG, Wagoner P, Drinkwater L, Morton B (2001) Diversity of communities of Arbuscular mycorrhiza (AM) fungi present in conventional versus low-input agricultural sites in eastern Pennsylvania, USA. Appl Soil Ecol 16:35-48
4. Genney DR, Hartley SH, Alexander IJ (2001) Arbuscular mycorrhiza colonization increases with host density in a heathland community. New Phytol 152:355-363
5. Helgason T, Daniell TJ, Husband R, Fitter AH, Yuong JPW (1998) Ploughing up the wood-wide web? Nature 394:431
6. Liu RJ, Li XL (2000) Arbuscular mycorrhiza and application (in Chinese). Science Press, Beijin, pp 1-224
7. McGonigle TP, Fitter AH (1990) Ecological specificity of vesicular-arbuscular mycorrhizal associations. Mycol Res 94:120-122
8. Morton JB, Bentivenga SP, Bever JD (1995) Discovery measurement and interpretation of diversity in arbuscular endomycorrhizal fungi (Glomales, Zygomycetes). Can J Bot 73:25-32
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны докторант Гантогтох


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 447
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК