Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
ГИШҮҮНИЙ ХУЯН ӨВЧИНГ САМ СОРУУЛАХ ЗАСЛААР ЭМЧЛЭХ, ГАРСАН ЦУСЫГ ЗАХЫН ЦУСНЫ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ХАРЬЦУУЛАХ
( Судалгааны өгүүлэл )

Р.Мөнхжаргал1, Л.Баттөр 2

1 УНТЭмнэлэг, УЗЭТасаг
2 “Ач” Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Abstract : The sickness rates of lumbar herniated disc and symptoms of waist padding rupture, such as spinal cord compression, arterial vessel compression and spinal marrow compression are very high among population. However, it is not easy to diagnose. This study investigated the possibility to diagnose these sicknesses using an oriental cupping method. In this study we applied several methods such as cupping method, questionnaires, characterization method, and applied a comparative treatment study method of Japanese Orthopaedic Association (back pain evaluation questionnaire) JOA, and driven blood from patients by cupping method was compared with an end blood test results from patients. The comparative study of blood driven by cupping method and the end vessel blood showed that mobility of blood was high and leucocyte and lymphocyte cells were high compared to end vessel blood. The erythrocytes, thrombocytes, hemoglobin and hematocrit were lower in blood driven by cupping method. The treatment results showed that from all patients 62.5% were improved, 31.7% noticeably improved, 0.00% was healed and 6.8% were no result.
BACKGROUND: The sickness rates of lumbar herniated disc and symptoms of waist padding rupture, such as spinal cord compression, arterial vessel compression and spinal marrow compression are very high among population. However, it is not easy to diagnose.
MATERIAL AND METHODS: Current study was performed in the Department of Oriental Medicine at Central Clinic, Laboratory of Central Clinic. In this study we applied several methods such as cupping method, questionnaires, characterization method, and applied a comparative treatment study method of JOA in 53 patients those have and driven blood from patients by cupping method was compared with an end blood test results from patients. Blood driven from cupping method from 17 patients were compared
with end blood test result.
CONCLUSIONS:
1. The difference in blood sample which driven by cupping method from end blood was high in leucocytes, lymphocytes. The hemoglobin, hematocrit, trombocytes and red cell number were low in most samples.
2. We concluded that the illness have began due to the damage of vessel, microcirculation, and which resulted in aggravation of nerve vein, numbness in leg, become hot and gross in legs. The study showed that it is efficient to use cupping method which heal these symptomps in eary stage of illness withdrawing the blood.
Keywords: Oriental medicine, lumbar herniated disc , cupping, bad blood, serum

Удиртгал : Уламжлалт анагаах ухаан (УАУ)-д яригддаг гишүүний хуян буюу бүсэлхий нугалмын жийргийн ивэрхийн хам шинжүүд, тухайлбал нугасны ёзоор болон нугас, артерийн судасны дарагдал зэрэг нь хүн амын дунд элбэг тохиолддог ч эмчилгээ оношлогооны асуудал нь түвэгтэйн дээр уг өвчнийг УАУ-ны засал болох сам соруулаар эмчлэх нь эмнэл зүйн үр дүн ихтэй арга бөгөөд гарсан цусыг нь эмгэг зүйн өөрчлөлттэй эсэхийг тухайн өвчтөний захын цусны үзүүлэлтүүдтэй харьцуулан үздэг билээ. Бидний судалгаагаар эмнэл зүйн хувьд сайжирсан 62.5%, мэдэгдэм сайжирсан 31.7%, эдгэрсэн 00%, хэвэндээ буюу үр дүн багатай 6.8% гэсэн үр дүн гарсан. Сам соруулаас гарсан цусыг захын цустай харьцуулахад цусны хөдлөл зүйн хувьд өөрчлөлт ихтэй байсан бөгөөд цусны цагаан эс, лимфоцит эсүүд ихэссэн, улаан эс, ялтас эс, гемоглобин, гематокрит эсүүд багассан байв. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т [1] ханах засалд тохирох өвчин нь доргисон ба хямарсан, хижиг, хавдар, яр, тулай, сүрьеэ, гал намс, шар ус, хулгана яр тэргүүтэй халуун ба цус шараас болсон өвчинг хэмээсэн байдаг. Мөн “Монгол судлалын нэвтэрхий толь, анагаах ухаан” [2] зохиолд сам соруулын засал нь Уламжлалт анагаах ухааны (УАУ) өвөрмөц заслууд болох соруулдах, ханах заслыг уялдуулсан эмчилгээний засал бөгөөд халуун хүйтэн чанартай муу цус, шар усаар шалтгаалсан үе гишүүний өвчин бүхнийг засах засал болно хэмээжээ. 2006 онд судлаач Cheng Ying Sun нарын “Бүслүүр нурууны жийргэвч гулссан буюу суусан гэмийг сам соруулаар эмчилсэн судалгаа” [3], мөн 2004 онд судлаач Bao Ba Tu нарын “Patients of Cervical Vertebra Disease Curred and Clinical Practice Observation by Combining Mongolian Medical Letting out Blood Cupping and Traditional Therapy” [4] нэртэй судалгааны ажлууд нь бүслүүр нурууны ёзоор дарагдах хам шинжийг сам соруул заслаар эмчилэх боломжтой болохыг бидэнд харуулж байна.

Зорилго: Сам соруулаар гарах цусыг судалж тухайн өвчтөний захын цустай харьцуулах, энэхүү зорилгыг шийдэхийн дор дараах зорилтыг дэвшүүлсэн болно.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг асуумж, шинжлэх арга, багажийн шинжилгээг оролцуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уламжлалт зүү эмчилгээний тасаг болон Клиникийн лабораторийг түшиглэн гүйцэтгэв. Бид судалгаагаа явуулахдаа “Ач” АУДС-ийн Биоанагаахын ёс зүйн хорооны зөвшөөрөлийг авч гишүүний хуян өвчтэй
53 өвчтөнийг багажийн болон эмнэл зүйн асуумжийн дагуу судласан болно. Сам соруул заслын дараа 10 хоногт эмнэл зүйн үр дүнг, эмнэл зүйн удирдамж болсон Japanese Orthopaedic Association (JOA)-гийн аргаар судлан давтан үзлэгийн картыг хөтлөн эмнэл зүйн үр дүнг боловсруулсан болно. Үүнээс 17 өвчтөний сам соруулаас гарах цусыг авч клиник лабораторид шинжлэн тухай өвчтөний захын цустай нь харьцуулан үзэв.

Сам соруулдах арга, техник:
• Өвчтөнийг эвтэй байрлалд суулгах буюу хэвтүүлнэ.

• Шинжлэх аргаар бумба тавих бэлчирээ сонгоно. Сонгосон бэлчирт олон улсын МNS 4621:2008 стандартын дагуу эмнэлгийн зориулалтын спиртэн дэнг ашиглан ариутгасан цэвэр шилэн бумбан дотроо гал улалзуулан оруулж аваад тавина. Бумба тавьсны дараа эмчлүүлэгчээ дулаан хучна. 10-15 минутын дараа бумбаны амсрын орчимд дарж бумбанд агаар оруулан суллаж авна[5].
• Соруулдсан ором дээр нэг удаагийн шивүүр зүүг ашиглан арьсыг нэвтэртэл шивээд дээр нь дахин спиртэн дэнгээр ариутгасан цэвэр, 0.5мл цитратын найрлага агуулсан бумбаа тавина.Тавихдаа цитратаа асгахгүй байхын тулд доороос дээш хагас хазайлтаар ажлаа гүйцэтгэж дуусгана.
• Шивэх тоо болон гүн гүехэний байдал нь өвчтөний биеийн байдалтай уялдуулан 1-5 удаа, 3 мм хэртээ гүн байна[6].
• Бумбанд авч буй цусаа бүлэгнүүлэхгүй байлгахын тулд Na2-н цитратыг EDTA 2Na (Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын “Antimex Pharmaceuticals Chemicals” Хувьцаат Компани) судалгаандаа ашигласан бөгөөд 0.005 гр нунтаг цитратыг 100 мл нэрсэн усаар найруулан 0.005% ийн конце нтрацтай байхаар найруулж, ариутгасан бумбаны дотор хоолойг шүршиж мөн цитратыг ашиглахад хэрэглэгддэг 1:4мл гэсэн харьцааны дагуу бумбанд 2 мл цус авна гэж тооцоолон 0.5 мл цитратыг хийж судалгаанд оролцогчийг босоо байдалд цусаа авна. Авсан цусаа нэг удаагийн вакум зүү ашиглан, мөн дээрх компанийн оруулж ирсэн нэг удаагийн EDTAK2-тай хуруу шилэнд савлан авч лабораторийн шинжилгээнд өгнө. Эмнэл Зүйг судлах JOA гийн арга: Японы мэс заслын нийгэмлэгээс 1984 онд бүслүүр нурууны өвдөлтийг
анагаах баримжааг тогтоох судалгааны аргыг боловсруулж эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн. Уг үр дүнг тооцдог арга нь тохиолдолд илрэх шинж тэмдэг, эмчилгээний үеийн асуумж, өдөр тутам илэрдэг эмнэлзүйн хувиралтыг багтаасан байдаг. Мөн ажиллах чадвар, ажлын чадвар алдалтыг тогтоодог онцлогтой арга. Эрүүл хүнд хамгийн өндөр нь 29 оноо авах боломжтой судалгааны арга юм. Эмчилгээний өмнө илэрсэн асуумж, шинж тэмдгийг эмчилгээ хийсний дараах үеийн асуумж, шинж тэмдэгтэй харьцуулан тодорхой тоон утгаар илэрхийлж хувиар бодож гаргана. Тоон утгыг зохих хувиар илэрхийлж нийт 15 үзүүлэлтийг 3 хүртэл оноогоор үнэлдэг бөгөөд эмчилгээний үр дүн 100% бол эдгэрсэн, 60%-с дээш бол мэдэгдэм сайжирсан, 25-60% бол сайжирсан, 25%-с бага бол хэвэндээ гэж үздэг.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 25 буюу 47% нь эрэгтэйчүүд, 28 буюу 53% нь эмэгтэйчүүд байсан ба хамрагдсан хүмүүсийн дундаж наслалт 41.0 буюу идэр залуу хөдөлмөрийн насны хүмүүс байлаа. Үүнээс хамгийн өндөр настай нь 65-тай байсан бол хамгийн залуу нь 27-той байлаа.
Ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзэхэд талаас илүү буюу 50,8% нь биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг байсан. Багана нуруу нь хүний биеийн тулгуур эрхтэний үүргийг гүйцэтгэж байдаг учраас багана нурууны өвдөлтөнд мөн биеийн жин шууд хамааралт харьцаанд орших учир судалгаанд оролцогчидыг биеийн жингийн индексээр харьцуулан судалж үзлээ (Тable1).

                                                                           Table 1. Body mass index

Мөн өвдөлтийн хэлбэр, хүчийг эмчилгээний өмнө хүчтэй, дунд зэрэг, бага зэрэг болон өвдөлтгүй гэсэн
өгүүлэмжийн дагуу тус тус хувиар илэрхийлэн дараах зурагт харуулав (Figure1).

                                                     Figure1: type and strenght of sickness

Эмнэл зүйн үр дүн: Эмнэл зүйн үр дүнг эмчилгээний 10 хоногийн дараа JOAгийн аргаар бодож гаргахад эдгэрсэн 00%, мэдэгдэм сайжирсан 31.70%, сайжирсан 62.50%, хэвэндээ буюу бага зэрэг өөрчлөлттэй 6.80% гэсэн үр дүн гарсан бөгөөд энэ нь Өвөрмонголын судлаач Алтанчимэгийн “Бүсэлхий нугалмын жийргийн ивэрхийг уламжлалт
заслын аргаар эмчлэх асуудалд” сэдэвт халуун хатгуур, хятад зүү болон сам соруул заслаар бүсэлхий нурууны ивэрхий өвчнийг 14 хоногт эмнэл зүйн судалгааны үр дүн болон сам соруул заслын үзүүлэлт нь халуун хатгуур, хятад зүү эмчилгээнээс өндөр буюу 83.50% сайжирсан гэсэн үр дүнтэй бидний судалгааны үр дүн дүйж байна(Figure2).

                                         Figure 2: results of pediatrics

Хятадын зарим судлаачид [8] хийсэн судалгаагаар тэр хэсгийн үрэвслийн голомтод хүчилтөрөгч, цусан хангамж дутагдаж, хатгаж цус авахад эсийн хүчилтөрөгчийн ханамж сайжирч, хэсэг газрын цусан хангамж, мэдрэлжүүлэлт сайжирдагийг тогтоосон байдаг нь мөн бидний судалгааны үр дүнтэй нийцэж, байгаа бөгөөд өөрөөр хэлбэл түнх,
хөлрүү дамжиж өвдөх нь 52%-аар намдсан, 32% дамжих өвдөлт арилсан бол 16% нь өөрчлөтгүй байсан гэсэн сайн үр дүнг үзүүлсэн билээ (Figure3).

                                     Figure 3: Pediatrics after treatment of pain

Судлаач Д.Цэрэндагва, М.Амбага [9] нарын судалгаагаар муу-цус гэдэг нь иммуносупрессив чанартай цусны улаан эстэй холбоотой бөгөөд хэсэг газраас цус авахад цусан хангамж сайжрахаас гадна, эс гэмтээх хорт бодисыг биеэс зайлуулах, дархлал сайжруулах үйлдэлтэй болохыг тогтоосон байна. Бидний судалгаан дээр сам соруулаас гарсан цусны улаан эсийн хувьд 23.5% нь хэвийн хэмжээнээс бага үзүүлэлттэй, 70.5% нь хэвийн хэмжээний хүрээнд хэдийч захын цустай нь харьцуулахад багассан үзүүлэлттэй гарсан нь дээрх судлаач нарын дүгнэсэнчлэн муу цус нь цусны улаан эстэй холбоотой гэсэнтэй дүйж байна (Figure4).

                                               Figure.4 Difference in redcell and hematocrite cell

Дүгнэлт:
1. Сам соруулаас гарсан цусны өөрчлөлт захын цустай нь харьцуулахад Цагаан эс, Лимфоцит эсүүдийн ихсэлт, гемоглобин, гематокрит, ялтас эс болон улаан эсийн хэмжээ багассан байна.
2. Судас, бичил эргэлтийн хямралын улмаас өвдөлт үүсэж, мэдрэлийн ширхэгийг цочроон жирэлзэх, хөл дагаж бадайрах, халуун оргих болон чинэрэх зэрэг өвдөлтийг үүсэж байхад сам соруул заслаар цус гаргаж эмгэг жамын гинжин холбоог эрт тасласан нь эмчилгээний үр дүн сайн байгааг харуулж байна.

 

Ном зүй

Ном зүй:
1. Т өвд, М.х., Ханах засалд тохирох өвчин. Уламжлалт Анагаах Ухааны Дөрвөн Үндэс, 1997. доод дэвтэр: p. 504-506.
2. хороо, Ү.х., Сам соруул заслын тухай ойлголт. Монгол судлалын нэвтэрхий толь, анагаах ухаан 2010: p. 595.
3. Sun, C.Y., Бүслүүр нурууны таваг товойсон гэмийн сам соруулаар эмчилсэн судалгаа. Монгол эм, эмнэлгийн хорооны сэтгүүл, 2006 (№8): p. 6
4. Tu, B.B., Patients of Cervical Vertebra Disease Cured and Clinical Practice Observation by Combining Mongolian Medical Letting out Blood Cupping and Traditional Therapy. Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, 2004 p. 8.
5. УНТЭмнэлэг, Соруулдах засал УНТЭ-ийн Уламжлалт зүү төөнө эмчилгээнд мөрдөх стандарт, 2008
6. Уул.Б, Сам соруул заслын үндсэн зарчим. Монгол эмнэлгийн уламжлалт заслын болор эрх, 2000 p. 43-46
7. А лтанчимэг, Судалгааны үр дүн. Бүслүүр нурууны жииргийн ивэрхийг уламжлалт аргаар эмчлэх асуудал,докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл 2010: p. 96-98.
8. Bao Ba Tu, B.L . Хятадын үндэсний эм эмнэлгийн сэтгүүл, 2009 №09 p. 56-62.
9. Цэрэндагва Д., Төмөрбаатар Н., Саранцэцэг Б., Нарантөгс Ц., Муу-цусны тухай шинэ санаа. Ханах засал, 2003: p. 66.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 654
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК