Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
ШОДОЙН ХӨВЧРӨЛИЙГ 40-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Н.Нансалмаа1 Р.Оюун-Эрдэнэ2 Ж.Мөнхцэцэг3 М.Намсрай4

1“AДАМ” эмнэлэг, 2 “Монос” Дээд Сургууль,
3 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль, 4 Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

 
Абстракт

Introduction: Before discovering phospho-diesterase5-blocker erectile dysfunction was considered to treat by psychologists only. Early diagnosing and treating the erectile dysfunction is preventing myocardial infraction and brain stroke. There is not enough evidence based study related to erectile dysfunction with prostate symptoms, aging and testosterone deficiency syndrome.Purpose of our study is investigating the erectile dysfunction men over 40 years comparing to control group.And we studied the relation of erectile dysfunction to prostate symptoms, aging male symptoms and testosterone deficiency syndrome. To determine to late onset hypogonadism by serum level of total testosterone less sensitive than free testosterone.
Result:1. Mean IIEF score was in control group 22.38±3.06, respectively in case group 11.36±3.47 (p<0.001).2.There was not statistically significant association with risk factors alcohol, smoking with erectile dysfunction. But IPSS was in control group 10.53±7.22 and in case group 5.79±5.86 (р<0.001).3.Aging male symptoms scale and erectile dysfunction correlated(p<0.002). We detected24.27% (75) of men in this studysuffering from erectile dysfunction with late onset hypogonadismvia using free testosterone.

 

Удиртгал: Анагаахын шинжлэх ухаанд 1998 онд фософдиэстераза-5 хориглогч эмийн нээлт гарснаар шодойн хөвчрөлийн механизмыг тайлбарласнаар уг эмгэгийг эрт оношлож эмчлэх нь судасны эмгэгүүд, зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэх болсон байна.[1-3]. Эрэгтэйчүүдийн бэлгийн
үйл ажиллагаа, шодойн хөвчрөлийн хэвийн байдал нь шодойн хөндийлөг биеийн хялгасан судасны эндотел, судасны гемодинамикаас хамаардаг тул шодойн хөвчрөлийн сулралыг эрт илрүүлж оношилох нь зүрх судасны эмгэг, титэм судасны нарийсал зэрэг судасны эмгэгүүдийн хүндрэлээс урьдчилан сэргийлж эрэгтэйчүүдийн насжилтыг
уртасгах ач холбогдолтой [4].Бидний судалгаа нь ахимаг насны монгол эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөлийг хүнд хөнгөний зэргээр ангилан, тестостерон дааврын түвшин, түрүү булчирхайн шинж тэмдэгтэй холбон хийсэн анхны клиникийн судалгаа юм.Те стостероны дааврын дутлыг нийт, чөлөөт тестостероны түвшин, шодойн хөвчрөлийг үнэлэх олон улсын үзүүлэлттэй харьцуулан олон оронд хэрэглэдэг стандарт асуумжуудийн дагуу оношилж даавар нөхөлт эмчилгээг анх удаа өөрийн орны эмнэл зүйн практикт хэрэглэсэн ньэмчилгээний шинэлэг арга юм.
Түлхүүр үг: шодойн хөвчрөлийн сулрал, насжилт, түрүү булчирхайн шинж тэмдгүүд, нийт ба чөлөөт тестостерон, биологийн идэвхт тестостерон
Судалгааны ажлын зорилго: Шодойн хөвчрөлийн сулралтай 40-өөс дээш насны эрэгтэйчүүдэд насжилт, төмсөг, түрүү булчирхайн байдал, андрогендааврын статустай холбон судлахад бидний судалгааны зорилго оршино.
Судалгааны ажлын хэрэглэгдхүүн, арга аргачлал: Бид 40-өөс дээш насны нийт 309 эрэгтэйчүүдийг “Био-Анагаахын судалгаанд хүмүүсийг хамруулах тухай олон улсын ёс зүйн удирдамжийн дагуу судалгаа, шинжилгээ хийдэг судлаачдад тавьдаг нийтлэг зарчмуудыг баримтлан хэмжилтүүдийг хийсэн болно. Судалгаанд оролцогсод дараахь 3 төрлийн асуумжинд хариулав. Үүнд: Шодойн хөвчрөлийг үнэлэх олон улсын үзүүлэлт [5, 6] Түрүү булчирхайн шинж тэмдгийг үнэлэх олон улсын үнэлгээ [7, 8]
Насжилтын хам шинжийн үнэлгээ [5,[9] Бэлгийн үйл ажиллагаа хэвийн буюу хяналтын бүлэгт IIEF 22-25 оноотой, шодойн хөвчрөлийн сулралтай буюу тохиолдлын бүлэгт 21≥ оноотой хүмүүсийг хамруулав. Оролцогч бүрт артерийн даралт, зүрхний цохилт, биеийн өндөр, биеийн жин, хэвлийн тойрог гэсэн ерөнхий хэмжилтүүд, урологийн үзлэгт хамруулав. Прадерийн орхидометрээр төмсөгний хэмжээг харьцуулан тодорхойлсон ба насанд хүрсэн эрэгтэйчүүдэд төмсөг 15≤аас дээш хэмжээтэй үед хэвийн, 12≥ үед хэвийн хэмжээнээс бага гэж үздэг [10]. Биохимийн шинжилгээг өлөөний 8-10 цагийн хооронд өлөн үед авсан цусны сийвэнд нийт болон чөлөөт тестостерон, бэлгийн даавар холбогч глобулины түвшинг тогтоож, чөлөөт тестостероны индекс, био идэвхт тестостероныг тооцоолон гаргав. Цусны ийлдсэн дэх тестостерон даавар ба бэлгийн даавар холбогч глобулины түвшинг спектрофотометрын аргыг ашиглан өрсөө фермент холбох урвалын зарчмаар АНУ-ын Ecardio компанийн оношлуурыг ашиглан тодорхойлсон болно.
Үр дүн: Бидний судалгаанд 40-өөс дээш насны 309 эрэгтэйчүүд хамрагдав. Нийт судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн дундаж нас нь 56.15±10.3, хяналтын бүлэгт 58.23±10.23 (n=110), (n=199) шодойн хөвчрөлийн сулралтай буюутохиолдлын бүлэгт 50.85±9.92байв. Шодойн хөвчрөл: Хяналтын бүлгийн IIEF онооны дундаж нь 22.38±3.06, бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлттэй бүлгийнх 11.36±3.47 байв (p<0.001). Нийт судалгаанд хамрагсдын IIEF-5 асуумжаар бэлгийн үйл ажиллагаа хэвийн 68 (22.0%), хөнгөн хэлбэрийн 42(13.59%), дунд зэргийн 94 (30.42%), хүндэвтэр 58 (18.77%), хүнд 47 (15.21%) хэлбэрийн шодойн хөвчрөлтийн өөрчлөлттэй байлаа.Шодойн
хөвчрөлтийн сулралыг үнэлэх IIEF- 5 асуумжийг асуулт бүрээр нь буюу хөвчрөлт, хурьцал, дур тавилт, бэлгийн дур сонирхол, ерөнхий сэтгэл ханамж гэсэн асуумж бүрээр хоёр бүлэгт харьцуулав.Тохиолдлын бүлэгт дур тавилтын оноо хамгийн бага буюу 2.29 байв. Хяналтын бүлэгт дур тавилтын онооны дундаж нь 3.59 байлаа.Хамгийн их онооны зөрөөтэй асуумж нь бэлгийн дур хүсэл гэсэн онооны дундаж байв. Хоёр бүлэгт энэ онооны зөрүү 4.47 ба 2.75 буюу 1.72 оноо байв. Шодойн хөвчрөлийн сулрал
нас ахих тусам ихэсдэг болох нь харагдаж байна. IIEF онооны нийлбэр ба насны хооронд урвуу хамаарал (r=-0.380, p <0.01) ажиглагдав. Нас ахих тусам хөвчрөлтийн үйл ажиллагааны оноо буурч байна. Эрсдэлт хүчин зүйлс: Шодойн хөвчрөлийн сулралд хүргэх эрсдэлт хүчин зүйлсийг судлахад хяналтын бүлэгт архи хэрэглэдэг 52.72% (n=58), тохиолдлын бүлэгт 68.3% (n=136) байв. Хяналтын бүлгийн хүмүүсийн архины хэрэглээ тохиолдлын бүлгээс бага байв. Тамхины хэрэглээг тамхи татдаг,
татдаггүй гэсэн хоёр ерөнхий асуултаар дүгнэхэд хяналтын бүлгийн 50.91% (n=56) нь тамхи татдаг, 49.09% (n=54) нь тамхи татдаггүй байлаа. Харин ШХС-тай тохиолдлын бүлэгт тамхи татдаг 74.37% (n=148) ба тамхи татдаггүй 25.63%(n=51) байсан нь ялгаатай байв.Хөдөлгөөний идэвхтэй амьдралын хэвшилтэй эрэгтэйчүүд нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 31.71% (n=98) байлаа. Хяналтын бүлгийн 40.09% (n=45) нь, тохиолдлын бүлгийн 26.2% (n=53) нь аль нэгэн спортоор хичээллэдэг эсвэл явган явдаг
гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл хяналтын бүлгийн 59.09% (n=65), тохиолдлынбүлгийн 73.8% (n=146) нь биеийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэдэггүй байна. Судалгаанд оролцогчдод архи, тамхины хэрэглээ нь хяналтын бүлэгт шодойн хөвчрөлийн сулралтай бүлгээс бага хувийг эзэлж байгаа ч статистикийн магадлалтай хамаарал ажиглагдсангүй (p=0.078)
Төмсөгний хэмжээ: Хяналтын бүлгийн эрэгтэйчүүдийн төмсөгний хэмжээ ШХС-тай бүлгийнхээс том буюу зүүн төмсөг 21.91±4.28 баруун төмсөгний хэмжээ 21.09±3.36 байв. Харин шодойн хөвчрөлтийн сулралтай хүмүүсийн зүүн төмсөгний дундаж хэмжээ 18.52±5.1 баруун төмсөгнийх 19.40±4.16 хэмжигдлээ. ШХС-ийн эрэгтэйчүүдийн 14.5% (n=29) зүүн төмсөг, 7.3% (n=15) баруун төмсөгний хэмжээ нь Prader-ийн орхидометрийн хэмжээгээр ≤15 буюу жижиг байлаа. Гэхдээ энэ нь
хэвийн төмсөгний тооцогдох ба статистикийн ямар нэгэн хамааралгүй байв.
Түрүү булчирхайн хэмжээ: Түрүү булчирхайн хэмжээ, тогтоц, сэжиг бүхий голомтыг илрүүлэх зорилгоор судалгаанд оролцогч бүрт шулуун гэдэсний хурууны үзлэг хийлээ.
Түрүү булчирхайн хэмжээг хэвийн, дунд зэргийн,томорсон гэсэн гурван бүлэгт ангилав Түрүү булчирхайн хэмжээ хяналтын бүлэгт 34.54% (n=38) хэвийн хэмжээнд, 52.72 % (n=58) дунд зэргийн хэмжээтэй, 12.72% (n=14) томорсон байв.Түрүү булчирхайн шулуун гэдэсний хурууны үзлэгээр нийт 37 хүнд ямар нэг голомтот өөрчлөлттэй байв.
Хяналтын бүлэгт түрүү булчирхай хэвийн хэмжээтэй эрэгтэйчүүд ШХС-тай бүлгийнхээс 7% орчим илүү, томорсон түрүү булчирхайтай хүмүүс 10% орчим бага байлаа. Энэ нь түрүү булчирхайн томролт ихсэх тусам ШХС-ын өөрчлөлт илүү илэрдэг гэсэн гадаадын судлаачдын дүгнэлттэй ижил байна. Түрүү булчирхайн шинж тэмдгүүд ба шодойн  хөвчрөл: Түрүү булчирхайн хам шинжийн оноо нь (IPSS) хяналтын бүлэгт 5.79±5.86 буюу шээсний доод замын бөглөрөлийн шинж хөнгөн хэлбэрийн өөрчлөлттэй, харин ШХС-тай бүлэгт 10.53±7.22 дунд зэргийн өөрчлөлттэй байв. Түрүү булчирхайн хам шинж ба шодойн хөвчрөлийн олон улсын үнэлгээний хооронд статистикийн магадлал бүхий буюу дунд зэргийн түвшинд буюу ялгаатай нь (р<0.001) ажиглагдав. Эрэгтэйчүүдийн насжилтын шинж тэмдгүүд ба шодойн хөвчрөл Хяналтын бүлгийн насжилтын хам шинжийн нийт оноо 33.59±11.02 ШХС-тай бүлэгт 42.98±11.37 байлаа. Эрэгтэйчүүдийн насжилтын
хам шинжийн нийлбэр оноо нь ажиллагааны өөрчлөлттэй шууд хамааралтай (p<0.002) нь ажиглагдлаа.
Андроген дааврын статус: Нийт тестостероны дундаж хэмжээ 6.04±1.83 нг/мл байсан ба 40-49 насанд 6.14±1.65 нг/мл, 50-59 насанд 6.04±2.36 нг/ мл, 60-69 насанд 6.05±1.80 нг/мл, 70-дээш насанд 5.85±1.43 нг/мл хэмжээтэй байна.Хяналтын бүлэгт 6.01±2.32нг/мл, ШХС-тай бүлэгт 5.69±1.159 нг/мл байна. Пирсоны корреляцийн коэффициентоор тооцож үзэхэд урвуу хамааралтай ч статистикийн үнэн магадлалтай хамаарал ажиглагдсангүй (r=- 0.046, p=0.315). Чөлөөт тестостероны дундаж хэмжээ 0.11±0.06 нг/ мл, 40-49 насанд 0.12±0.05 нг/мл, 50-59 насанд 0.11±0.07 нг/мл, 60-69 насанд 0.10±0.07 нг/мл, 70- аас дээш насанд 0.09±0.04 нг/мл байна. Харин шодойн хөвчрөлтийн сулралтай бүлэгт дундажаар 0.081±0.06 нг/мл байгаа нь статистикийн магадлал бүхий бага байна (p<0.05).Нас ахих тусам чөлөөт тестостерон хэмжээ буурч урвуу хамааралтай болох нь ажиглагдаж байна (r=-0.168, p= 0.03). Биологийн идэвхт тестостероны дундаж хэмжээ 2.53±1.48 нг/мл, 40-49 насанд 2.76±1.37 нг/мл, 50-
59 насанд 2.60±1.70 нг/мл, 60-69 насанд 2.51±1.56 нг/мл, 70-дээш насанд 2.04±1.05 нг/мл байна. Харин шодойн хөвчрөлтийн сулралтай бүлэгт хяналтын бүлгийн түвшингээс насны бүлэг бүрт бага байгаа нь статистикийн хувьд үнэн магадтай байна (p<0.005). Нийт тестостероны түвшингээр нийт судалгаанд хамрагдсан 309 хүнээс 7.3% (n=23) хүнд 3.46 нг/мл- ээс бага буюу тестостерон дааврын дутагдал илрэв. Харин чөлөөт тестостероны түвшингээр24.27%(n=75)хүнд тестостерон дааврын
дутагдал (ЧТ<0.072 нг/мл). илрэв[11].
Хэлцэмж: Судлаач Alison M. Mondul нарын (Baltimore 2008) судалгаанд түрүү булчирхайн томролтоос хамаарсан шээсний доод замын шинж нь шодойн хөвчрөлтийн үйл ажиллагаа буурах эрсдэлт хүчин зүйл гэсэнтэй ижил байна [12, 13]. Эрэгтэйчүүдийн насжилтын хам шинжийн оноо 2 бүлэгт 10 орчим онооны ялгаатай 42.98±11.37 ба
33.59±11.02 байна. Нийт болон чөлөөт тестостероны түвшин насны бүлэг бүрт буурсан ба тестостероны дутагдалтай эрэгтэй нийт 75 (24.27%) байлаа. Те стостероны дутагдал Boston-ы их сургуулийн судалгаагаар насжиж буй эрэгтэйчүүдийн 30% [14], Massachusetts-ийн өргөтгөсөн судалгаанд 19- 34% [15],[16] тохиолддог гэсэн дүгнэлттэй бидний судалгааны дүн ойролцоо байна.
Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хяналтын бүлгийн IIEF онооны дундаж нь 22.38±3.06, тохиолдлын бүлгийнх 11.36±3.47 байв (p<0.001).Тохиолдлын бүлэгт дур тавилтын оноо хамгийн бага буюу 2.29, бэлгийн дур хүсэл 1.72 оноо байв. Шодойн хөвчрөлийн сулрал нас ахих тусам ихэсдэг болох нь харагдаж байна. Архи, тамхины хэрэглээ, шодойн хөвчрөлийн сулралтай бүлэгт хяналтын бүлгээс илүү харин хөдөлгөөний идэвхи сул байгаа боловч эдгээр эрсдэлт хүчин зүйлс, төмсөгний хэмжээ нь
хоёр бүлэгт статистикийн магадлалтай зөрөө ажиглагдсангүй. Түрүү булчирхайн шинж тэмгүүдийн үнэлгээний оноо хоёр бүлэгт 10.53±7.22 ба 5.79±5.86 буюу хяналтын бүлэгт шээсний доод замын хам шинж хөнгөн хэлбэрийн өөрчлөлттэй байхад тохиолдлын бүлэгт дунд зэргийн түвшинд буюу ялгаатай нь (р<0.001) ажиглагдав. Эрэгтэйчүүдийн насжилтын хам шинжийн нийлбэр оноо нь ажиллагааны өөрчлөлттэй шууд хамааралтай (p<0.002) нь ажиглагдлаа. Шодойн хөвчрөлийн сулрал, тестостероны дутал бүхий эрэгтэйчүүд 24.27% байсан нь чөлөөт тестостерон тодорхойлсоны дүнд илрэв.

Ном зүй

Ном зүй
1. Kelvin, P.D. and A. Malmon, Markers of erectile dysfunction. J Urol., 2008. 24 (3)(320-328).
2. Orhan, K., C. Selehattin, and etc, Vascolugenic erectile dysfunction and metabolic syndrome. J Sex Med, 2010. 7: p. 3997-4002.
3. Mulhall, J., P. Teloken, and J. Barnas, Vasculogenic erectile dysfunction is a predictorof abnormal stress echocardiography. J Sex Med, 2009. 6: p. 820-825.
4. Hamid, A., Mechanism of vascologenic erectile dysfunction. BJU, 2004. 94: p. 497-500.
5. Melike, D. and O. Umran, Evaluation of sexual function in Turkish alcohol dependent males. J Sex Med, 2011. 8(11): p. 3181-3188.
6. LuisaQuintana, A. and P. Nobre, The international index of erectile function (IIEF-15) Psychometric properties of the portuguese version. J Sex Med,
2012. 9: p. 180-187.
7. P Rodrigues and A. Meller, International prostate symptom score – IPSS.AUA as discriminat scale male patients with LUTS Int Braz J Urol, 2004. Vol. 30 (2):: p. 135-141.
8. IsoldeDaig, L.A. Heinemann, and etc, The Aging Male’s Symproms (AMS) scale: review of its methdological characteristics. Health and Quality of life outcomes, 2003. 1(77).
9. Heinemann, L., et al., The aging male symptoms scale:update and international versions. Health and Quality of life outcomes, 2003. 1(May): p. 15.
10. Corona, G. and G. Rastrelli, Body mass index regulates hypogonadism-associated CV risk: results from a cohort of subjects with erectile dysfunction. JSM, 2011 8: p. 2098-2105.
11. Barkin., J., Erectile dysfunction and hypogonadism (low testosterone).Can J Urol., 2011. 11: p. 2-7.
12. Alison M. Mondul and E.B.R.e. al, A prospective study of lower urinary tract symptoms and erectile dysfunction. J Urol., 2011. June; 179(6): 2321-2326.
13. Denti, L., G. Pasolini, and L. Sanfelici, Agingrelated decline of gonadal function in healthy men: correlation with body composition and lipoproteins. J Am Geriatr Soc, 2000. 48(1): p. 51-8.
14. John Dean., Assessment and treatment of hypogonadal men in World Men’s health conference. 2009: Vienna. Austria.
15. Mikhail, N., Does testosterone have a role in erectile dysfunction. Indian J Urol, 2008. 24: p. 320-328.
16. Feldman, H.A., et al., Age trends in the level of serum testosterone and other hormones in middle-aged men: longitudinal results from the Massachusetts male aging study. J Clin Endocrinol Metab, 2002. 87(2): p. 589-98.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 969
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК