Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний 4 дэх хэсэгт заасан “Сөүл” төслийн хүрээнд тусгагдсан
“Зочин профессор” хөтөлбөрийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 2014 оны 1 сарын 6-аас 2 сарын 15-ны хооронд хэрэгжүүлэхээр эхэлж байна.
“Зочин профессор” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Ионсей их сургуулийн эмнэлэг, Вонгканг их сургуулийн эмнэлгийн 8 профессорууд ЭХЭМҮТ-д долоо хоногийн хугацаатайгаар 4 ээлжээр ирж ажиллах юм.
Эхний ээлжинд Ионсей их сургуулийн эмнэлгийн профессор Yong-Won Park, M.D., PhD эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт, Вонгканг их сургуулийн эмнэлгийн профессор Jong-Duck Kim M.D., Ph, D.хүүхдийн эмнэлэгт 2014 оны 1 сарын 6-аас 10-ны хооронд зочин профессороор ажиллаж байна.