1Эм судлалын хүрээлэн
Introduction: Constipation is not often regarded as a major therapeutic issue, but the use and abuse of laxatives by older people is highly prevalent. It is important for clinical to have an understanding of constipation to people, and of ways to improve laxative use. The laxatives most appropriate for older people include stimulants such as senna, bulking agents. Cassia acutifolia L and Rheum undalatum L have been used as a laxative drug in Asian traditional medicine for a long time. The pods and leaves contain antraquinone aglycons and antraquinone glycosides which are laxative form while rhein is a major component. The anti constipation ability of combinations of plant preparations consisting of Cassia acutifolia, Rheum Undalatum, Terminilia Chebula Retz, and soda were studied. Anti constipation drug set for LD50 samples of. The pharmacological experiments were done on 30 rat of wistar species weighing 200 -250 grams and 30 rabbits of Shinshilla species weighing 2000-2200 grams, 60 mouse of Balb/c species weighing 20-32 grams. The combinations of plant were given to experimental animals orally with the dose of convenient. The experimental results indicate that sample 1 compared to other samples dungy moisture to add the most during pathological induced anti constipation.
Goal: The aim of study is determination anti constipation activity in plant preparations.
Material and methods: Rheum undalatum L was collected from Medicinal botanical garden of Drug Research Institute in September of 2011. Cassia acutifolia, Terminilia Chebula and Soda were to be out from Monos food LLC in August of 2013. Maceration was chosen by suitable extraction method and optimal extragent was ethanol. Antraquinone was determined in evaporated extract of Cassia acutifolia, Rheum undalatum using the method by Russian Pharmacopeia. The pharmacological experiments were done on 30 rat of wistar species weighing 200 -250 grams and 30 rabbits of shinshilla species weighing 2000 -2200 grams, 60 mouse of Balb/c specie weighing 20 -32 grams. The combinations of plant were given to experimental animals orally with the dose of convenient. The experimental results indicate that sample 1 compared to other samples dungy moisture to add the most during pathological induced anti constipation.
Result: Liquid extracts were obtained from Cassia acutifolia L, Rheum undalatum L with maceration method. Liquid extracts were evaporated on Vacuum rotor. Sample 1 was have anti constipation activity
Keywords: Cassia acutifolia L, Rheum undalatum L, Terminilia Chebula Retz, salt, rabbits, rats, mice, and Constipation
Судалгааны ажлын үндэслэл: Өтгөн хатах нь ихэвчлэн бага насны хүүхэд , жирэмсэн эмэгтэйчүүд, ахимаг насныхан , суудлын ажилтай хүмүүст ихэвчлэн тохиолддог. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10% нь архаг өтгөн хаталттай байдгаас эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 3 дахин илүү тохиолддог байна 1. Импортоор орж ирж байгаа өтгөн хаталтын эсрэг эм бэлдмэлүүд нь элэг, ходоод , бөөрийг цочроох , шархлуулах болон удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөнийг хатаадаг. Мөн хэрэглэсний дараа бүдүүн гэдэс орчмоор өвтгөх зэрэг тааламжгүй шинж тэмдгүүд илэрч байгаа зэрэг нь байгалийн гаралтай , гаж нөлөө багатай , зөөлөн туулгах үйлдэлтэй өтгөн хаталтын эсрэг биологийн
идэвхт бүтээгдэхүүн гарган авах нь судалгааны ажлын үндэслэл юм. Уламжлалт анагаах ухаанд туулгах үйлдэлтэй жорын найрлаганд ордог антрацений уламжлалт
нэгдлүүд агуулсан , туулгах үйлдэлтэй Хурц навчит александр (Cassia acutifolia), антрагликозид агуулсан , хоргосыг зөөлнөөр туулгах чадвартай Долгионтсон гишүүнэ
(Rheum undalatum L), биеийг хоргүйжүүлж, хий, шар, бадганыг тэнцвэржүүлдэг Арүр (Terminilia Chebula Retz) ходоодны хүчлийг саармагжуулдаг хужир2 бүхий нийлмэл найрлагатай бэлдмэлийн сонгон авч, өтгөн хаталтын эсрэг үйлдлийг тогтоох зорилгын дагуу дараах зорилтуудыг тавин ажиллалаа. Өтгөн хаталтын эсрэг бэлдмэлд орж буй ургамлуудын өтгөн хандны хорон чанар (LD50) –ыг то гтоох , туршилтын амьтанд судалж буй бэлдмэлийн хувилбаруудыг зохих тунгаар уулгасны дараа өтгөний чийгийн хэмжээ тодорхойлох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэ гийн вивар тасагт үржүүлсэн Шиншилла үүлдрийн туулайг Эм судлалын хүрээлэнгийн Фармакологийн секторын вивари тасагт нэг төрлийн хоололт арчилгааны нөхцөлд байл ган “Амьтанд туршилт хийх биоанагаахын ёс зүйн удирдамж”–ын дагуу ёс зүйн хэм хэмжээг баримтлан батлагдсан арга зүйн дагуу явуулав .
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааны дээж болох Хурц навчит александр ургамлыг “Монос Хүнс ХХК”–иас захиалан авч (2013.05.16), Долгионтсон
гишүүнийг “Эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн хүрээлэн ” -ээс (2011.09.23) түүн, эмийн ургамал хатаах технологийн дагуу бэлтгэв. Эмийн ургамлуудын хандыг мацерацийн аргаар гарган авч, вакуум нэрэгчээр өтгөрүүлэн хуурай бодисын агууламжий г рефрактометрийн аргаар, антрагликозидын агууламжийг ОХУ- ын фармакопейн аргачлалын дагуу спектрофотометрийн аргаар тодорхойлов 3. Долгионтсон гишүүнэ ургамлын антрагликозидын агууламж MNS 3303:91 стандартын шаардлага хангасан болно . Хорон чанар(LD50) –ын туршилтыг 20 -32 гр жинтэй 60 толгой туршилтын цагаан хулгана дээр хийж гүйцэтгэв4. Судалгааны ажлыг ”Шиншилла” үүлдрийн 2 –2.2 кг жинтэй, 30 толгой туулай , “Wistar” үүлдрийн 200 -250 гр жинтэй, туршилтын цагаан харх 30 толгойг авч, хяналтын бүлэг– нэрмэл ус , станда рт бүлэг–Жумз -3 тан , туршилтын бүлэг -1 (Ху рц навчит александр, Долгионтсон гишүүнэ, хужир), туршилтын бүлэг -2 (Арүр, Долгионтсон гишүүнэ, хужир),
туршилтын бүлэг -3 (Хурц навчит александр, Долгионтсон гишүүнэ, Арүр, хужи р), бүхий нийт 5 бүлэг амьтдад өдөрт 2 удаа зохих тунгаар уулгаж, өтгөн хаталтын туршилтыг
гүйцэтгэв арга зүйн дагуу хийж гүйцэтгэв5. Өтгөний чийгийн хэмжээг чийг хэмжигч аппарат (KD-50K, БНХАУ) –ын тусламжтай гаар тодорхойлов .
Судалгааны ажлын үр дүн:
Фармакологийн туршилтын өмнө эмийн тунг тогтоох зорилгоор бэлдмэлийн найрлаганд орж буй ургамлын хорон чанарыг тогтоов . Туршилтаар Хурц навчит александрын
өтгөрүүлсэн ханд -7.75гр/кг, Долгионтсон гишүүний өтгөрүүлсэн ханд -23.8гр/кг байгааг нь хорон чанар нэн багатай болохыг тогтоолоо . Туршилтын амьтанд дээжийг 3 хоногийн турш, өдөрт 2 удаа уулгаж, өтгөний чийгийн хэмжээг тодорхойлов (Fig 1).
Дээрхи үзүүлэлтүүдээс үзэхэд хяналтын бүлгийн туулайн өтгөний чийгийн хэмжээтэй харьцуулахад стандарт бүлэг нь 10.6% -иар, хувилба р -1 нь 27.2% -иар, хувилба р -3
нь 2.59% -иар нэмэгдүүлж, хувилбар 2 нь 10.44% -иар буу руулсан . Харин хяналтын бүлгийн хархны өтгөний чийгийн хэмжээтэй харьцуулахад стандарт бүлэг нь 1.74% -иар, хувилба р -1 нь 4.2% -иар нэмэгдүүлсэн бол хувилба р -2 нь 38.29% -иар хувилбар -3 нь 8.67% -иар тус тус өтгөний чийгийн хэмжээг бууруулах үйлдэл үзүүлж байна . Судлаач З. Оригийн судалгаагаар номхотгосон ба номхотгоогүй гишүүнэ -3 тан эм уулгасан амьтдын өтгөний чийгийн хэмжээг эм хэрэглээгүй амьтадтай харьцуулбал 6.3% -иар ихэссэн . Харин номхотгосон ба номхотгоогүй гишүүнэ -3 тан эмийн өтгөн туулгах хугацааг хооронд нь харьцуулбал номхотгосон гишүүнэ –3 нь 13.61% -иар багассан үр дүнтэй болохыг тогтоосон байна 6. Энэ нь бидний хийсэн судалгаагаар туршилтын хувилба р 1 нь бусад хувилбарууд болон стандарт бэлдмэлээс 16.6% –иар илүү өтгөний чийгийн хэмжээг нэмэгдүүлж, өтгөн хаталтын эсрэг туулгах үйлдэл үзүүлж байгаатай ижил байна .
Дүгнэлт: Туршилтын үр дүнгээс үзэхэд хувилба р 1 (Хурц навчит александр, Долгионтсон гишүүнэ, хужир) нь бусад хувилбарууд болон стандарт бэлдмэлээс илүү
туршилтын амьтны өтгөний чийгийн хэмжээг 16.6% –иар нэмэгдүүлж, өтгөн хаталтын эсрэг туулгах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо .
2. Лигаа У. “Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор”, УБ, 2005.
3. Лигаа У. “Монгол орны ашигт ургамал”, УБ, 1987.
4. ОХ У фармакопей (1987), 11 –р дэвтэр.
5. Прозо ровский В.В. Фарм. и Токс . 1978.2.
6. Номхотгосон ба номхотгоогүй ’’Гишүүнэ -3’’тан эмийн туулгах үйлдлийг харьцуулан судалсан нь, З.Ориг, УБ 2005.