Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
ДАРХЛАА ДЭМЖИХ ҮЙЛДЭЛТЭЙ ЭМИЙН УРГАМЛЫН ХУУРАЙ ХАНД ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Э.Нармандах1, Н. Мөнхжаргал1, Л.Хүрэлбаатар2

1Монос Эм судлалын хүрээлэн, 2Монос групп

 
Абстракт

Introduction: Throughout the world, there are a number of plants that have been identified with immune boosting ability and the following plants Salsola laricifolia Turcz, Inula helenium that have been proven to support the immune system and grow in Mongolia were selected for a phytochemical study and prepared technology of dried powder.
Goal: To develop dry extract technology with immunity stimulating action from natural plant sources.
Material and methods: A biological active substance coumarin and flavonoid determination by spectrophotometer.
Result: Total coumarin in raw material of Salsola laricifolia was 2.9±0.03%, total flavonoid amount was 1.66±0.021%, total polysaccharide was 3.83±0.025%, humidity was 5.7±0.01%, extractive substance amount was 20.63±0.91% ( p≤0.05). Total polysaccharide in raw material of Inula helenium was 20.78±0.03%, humidity was 6.03±0.03%, extractive substances amount was 21.76±0.23. Salsola laricifolia’s polysaccharide content was the highest or 0.19±0.031%, when extracted with 30% ethanol the flavonoid content was 0.36% when 25%, 30% ethanol was used as the extragent, 30% ethanol is determined to be an appropriate extragent. Inula helenium’s water extract contained
3.75±0.05% polysaccharide, 0.43±0.005% flavonoid. 50% alcohol extract had a 3.20±0.01% polysaccharide, flavonoid content of 0.25±0.01% and water extragent is determined to be proper extragent in future research. The scheme of dry extract preparation technology was developed and determined quantitative indication. Total polysaccharide which was active substance of Salsola laricifolia’s 30% ethanol and  microcrystal cellulose under 15:1 version was highest in 0.46±0.011% and total polysaccharide which was active substance of Inula helenium water extract and microcrystal cellulose under 10:1 version was highest in 3.46±0.021% that`s why, it is suitable to dry extracting Salsola laricifolia’s 30% ethanol and microcrystal cellulose under 15:1 version, Inula helenium water extract and microcrystal cellulose under 10:1 version.
Key word: Inula helenium, Salsola laricifolia, immunity support, dry extract

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дархлалын зохицуулгын алдагдал дээр суурилан үүсдэг дархлаа дутагдал, өөртөө харших урвалын гаралтай өвчнүүд ихсэх хандлагатай байгаа
учир эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй, гаж нөлөө багатай, өндөр идэвхтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүний судалгаа эрчимтэй явагдсаар байна. Дэлхий дахинд дархлаа дэмжих үйлдэлтэй цөөн тооны ургамлууд байдаг бөгөөд үүнээс Монгол оронд ургадаг дархлаа дэмжих үйлдэлтэй нь батлагдсан Шинэсэрхүү бударгана, Өндөр зоосон цэцэг \мана\, зэрэг ургамлуудыг сонгон авч фитохимийн судалгаа хийж, эдгээр ургамлын шингэн хандыг хуурайшуулах технологийн зарим судалгааг хийлээ.
Судалгааны ажлын зорилго: Дархлаа дэмжих үйлдэлтэй эмийн ургамлын хуурай ханд гарган авах технологи боловсруулахад судалгааны ажлын зорилго
оршино.
Судалгааны ажлын зорилт:

  • Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсэг, Өндөр зоосон цэцгийн үндсэнд агуулагдах биологийн идэвхт бодисуудын чанарын болон тооны агууламжийг судлах
  • Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсэг, Өндөр зоосон цэцгийн үндсийг хандлах тохиромжтой экстрагентийг сонгох
  • Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсэг, өндөр зоосон цэцгийн үндэсний шингэн хандыг хуурайшуулах технологийн схем боловсруулах

Судалгааны ажлын материал, арга зүй: Судалгаанд хэрэглэсэн Өндөр зоосон цэцгийн үндсийг эмийн ургамлын ботаник цэцэрлэгээс 2013 оны 9 сард зохих стандартын
дагуу түүж, цэвэрлэн хатааж бэлтгэсэн, Шинэсэрхүү бударганы газрын дээрх хэсгийг 2013 оны 9 сард Дорнод аймгаас түүж, цэвэрлэж бэлтгэсэн дээжийг ашигласан.
Биологийн идэвхит бодис нийлбэр кумарин, флавоноид, полисахаридын агууламжийг СФМ аргаар тодорхойлов.
Судалгааны ажлын үр дүн: Өндөр зоосон цэцгийн үндэс, Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсэгт агуулагдах зарим биологийн идэвхт бодисын агууламжийг тодорхойлж хүснэгт 1-д харуулав.

Судалгааны дүнгээс харахад Шинэсэрхүү бударганы түүхий эд дэх нийлбэр полисахарид нь 3.83±0.025%, флавоноидын агууламж 1.66±0.021%, чийглэг 5.7±0.01%,
хандлагдах бодисын хэмжээ 20.63±0.91% байна. Мөн өндөр зоосон цэцгийн үндсэнд агуулагдах полисахарид 20.78±0.03%, чийглэг 6.03±0.03%, хандлагдах бодис 21.76±0.23% байгааг тогтоов. Өндөр зоосон цэцгийн үндэс, Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгийн хандлагдах тохиромжтой экстрагентийг тодорхойлсон дүн
Өндөр зоосон цэцгийн үндэс, Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгийг 3 мм хэмжээтэй болтол жижиглэж мацерацийн аргаар ус, 10%, 30%, 40%, 70% этилийн спиртээр хандлалт явуулж гол үйлчлэгч бодис болох нийлбэр полисахарид, нийлбэр флавоноидын агууламжийг тодорхойлж Хүснэгт 2-т тусгав.

Хүснэгт 2-с харахад Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгийн шингэн ханданд агуулагдах гол үйлчлэгч бодис болох полисахарид нь 30%-н этилийн спиртэнд хамгийн өндөр агууламжтай буюу 0.19±0.031% байгааг тогтоолоо. Өндөр зоосон цэцгийн үндэсний 40% спиртэн ханданд агуулагдах нийлбэр полисахаридын агууламж нь хамгийн өндөр буюу 3.79%, флавоноидын агууламж 0,25% байгааг тогтоов. Өндөр зоосон цэцгийн үндэс, Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгээс гарган авсан шингэн хандыг хуурайшуулж БИБ-г тодорхойлсон дүн Өндөр зоосон цэцгийн үндэсний 40% этилийн спиртэн ханд, Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгийн 30% этилийн спиртэн хандыг 1200С-н тусгай нөхцөлд микрокристал целлюлозтой 1:10, 1:15 харьцаагаар хольж хуурайшуулж БИБ болох полисахаридын агууламжийг тодорхойлж Хүснэгт 3-д
харуулав.

Хүснэгт 3-с харахад Шинэсэрхүү бударганы 30 % этилийн спиртэн хандыг 1:15 харьцаагаар микрокристал целлюллозтой хольж хуурайшуулахад полисахаридын
агууламж хамгийн өндөр буюу 0.46±0.011%, Өндөр зоосон цэцгийн үндэсний 40 % этилийн спиртэн хандыг 1:10 харьцаатай хольж хуурайшуулахад полисахаридын агууламж 3.46±0.021% байгааг тогтоолоо.

Дүгнэлт:
1. Шинэсэрхүү бударганы түүхий эд дэх нийлбэр полисахарид нь 3.83±0.025 %, флавоноидын агууламж 1.66±0.021%, чийглэг 5.7±0.01%, хандлагдах бодисын хэмжээ
20.63±0.91% байгааг тодорхойллоо. Мөн өндөр зоосон цэцгийн үндсэнд агуулагдах полисахаридын агууламж 20.78±0.03%, чийглэг 6.03±0.03%, хандлагдах бодис 21.76±0.23% байна.
2. Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгийн шингэн ханданд агуулагдах гол үйлчлэгч бодис болох полисахарид нь 30%-н этилийн спиртэнд хамгийн өндөр
агууламжтай буюу 0.19±0.031% байгааг тогтоож цаашид 30% этилийн спиртээр хандлахад полисахарид хамгийн их хэмжээтэй хандлагдах боломжтойг тогтоов. Өндөр зоосон цэцгийн үндэсний 40% этилийн спиртэн ханданд агуулагдах нийлбэр полисахаридын агууламж нь хамгийн өндөр буюу 3.79%, флавоноидын агууламж 0,25% байгааг тогтоож өндөр зоосон цэцгийн үндсийг 40% этилийн спиртээр хандлах нь хамгийн тохиромжтой болохыг тогтоолоо.

 

Ном зүй

1. U. Ligaa, B. Davaasuren, N. Ninjil- “Usage of Mongolian medicine plant in euro and asian medical science”- Ulaanbaatar 2005
2. D. Enkhjargal, B. Bayasgalan, S.Purevsuren- “Medicine botany”- Ulaanbaatar 2004
3. Russian XI pharmacopeia volume 2, Moscow 1990
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 806
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК