Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
ИХ ТАВАН САЛААНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

1Л.Адилбиш, 2Д.Жамбанинж, 3Б.Баясгалан

1,2, 3 – Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

 
Абстракт

Plantago major L. is widely used for the eastern traditional medicine to treat the gastro-intestinal system inflammation, respiratory infection, bleeding and wound healin. We prepared extracts from leaves of Plantago major L. used distilled water and 20%, 30%, 40% , 60% ethanol as an extragent and determined amount of total polysaccharide, total polyphenols and and total flavonoids in each extract. Maximum amount of total polysaccharide, total polyphenols were determined which was used as an extragent 40% ethanol for raw material of Plantago major L. аnd maximum amount of total flavonoid was determined 60% ethanol used as an extragent. From the result of the study was choosed as a suitable extragent for Plantago major L. was 40% ethanol.

Судалгааны ажлын үндэслэл: Манай оронд хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд осол гэмтлийн өвчлөл 5 байрыг эзэлж байна. 2013 оны байдлаар 10000 хүн амд гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчин 578,4 ноогдож байгаа бөгөөд өвчлөлийн түвшин 2009 оноос хойш буураагүй нэмэгдсэн хэвээр байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дотор арьс салстын гэмтлүүд (түүн дотор арьс шалбарах 6,5%, зүсэгдсэн шарх 5,7%, түлэгдэлт 4,7%) нилээд их хувийг эзэлж байна. Тиймээс шархыг эмчлэх, эдгэрэлтийг түргэсгэх асуудал нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд шарх эдгээх өндөр идэвхтэй бэлдмэлийг гарган авах шаардлагатай байна.
Монгол, Төвөдийн уламжлалт анагаах mухаанд шарх эмчлэх, шархны эдгэрэлтийг эрчимжүүлэх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй биологийн идэвхт бодис агуулсан амьтан, ургамлын гаралтай эмийн бэлдмэлүүдийг өргөн хэрэглэсээр ирсэний нэг нь их таван салаа юм. Их таван салаа /Plantago Major (L.)/ нь Таван салааны овгийн олон наст өвслөг ургамал юм. Манай орны ургамал газар зүйн бүсүүдэд гол горхи, нуурын эрэг, хайргадуу хөрстэй нуга, бургасан шугуй, улиасан төгөл, зам болон булаг шандны дагуу, усалгаатай талбай, орон байрны орчимд хөвсгөрдүү хөрсөнд элбэг ургана. Их таван салаанд полисахарид, аукубин гликозид, флавоноид, иридоидны гликозид, терпеноид, аргаах бодис, салслаг бодис, өөх тос, органик хүчил, витамин А, С агуулагддаг. Ардын эмчилгээнд таван салааг үрэвслийн эсрэг, цэр ховхлох, нянгийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг бууруулах, шарх эдгээх, цус тогтоох зорилгоор дотуур ууж хэрэглэдэг байсан ба гадуур харшил, диатез, экзем, псириоз болон диабетын шархлааны үед шүүс
болон идээшмэлээр шавших замаар гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, шарх эдгээх, цус тогтоох зорилгоор хэрэглэдэг байна. Дээрх асуудлуудад үндэслэн бид их таван салаа (Plantago major L.)-наас импортын бүтээгдэхүүнийг орлохуйц эмчилгээний үр дүн сайтай ургамлын гаралтай эмийн хэлбэр гарган авах нь зүйтэй гэж үзлээ. Үүний тулд бид биологийн идэвхт бодисын өндөр агууламж бүхий ханд гаргаж авч хандлагч шингэний төрлөөс биологийн идэвхт бодисын агууламж хэрхэн хамаарахыг тогтоох зорилго тавьлаа.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй: Их таван салааны /Plantago major (L.)/ газрын дээд хэсгийг 2013 оны 7-р сарын эхээр Өвөрхангай аймгийн Хархорин сум, Мойлтын амнаас ургамлын түүхий эдбэлтгэх аргын дагуу түүж бэлтгэв.
Судалгааны ажлын арга зүй
1. Их таван салааны түүхий эдийн чанарт үнэлгээ өгч, түүний шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох.
2. Их таван салааны түүхий эдийн технологийн параметрүүд болох жижиглэлтийн зэрэг, тохиромжтой хандлагч, хандлах аргыг сонгох, түүхий эдийн ус
шингээх коэффициентыг МУ–ын Үндэсний Анхдугаар Фармакопейн аргачлалаар тогтоолоо.
3. Их таван салааны түүхий эд болон шингэн ханданд агуулагдах биологийн идэвхт бодисууд болох нийлбэр полисахарид, нийлбэр флаваноидын агууламжийг
спектрофотометрийн аргаар UVmini-1240 UV-VIS маркийн спектрофотометр ашиглан тодорхойлов.
4. Нийлбэр полифенолт нэгдлийг Folin-Ciocalteau–н урвалж ашиглан спектрофотометрийн аргаар тодорхойлов. Ургамлын нийт фенолт нэгдлийн агууламжийг стандарт галлын хүчлийн жиших муруй ашиглаж UVmini-1240 UV-VIS маркийн спектрофотометр ашиглан хэмжилт хийж тодорхойлсон.
5. Их таван салааны шингэн хандны чанарыг гадна байдал (өнгө, үнэр,амт)-ыг мэдрэхүйн эрхтнээр, хандны хуурай үлдэгдлийг Монгол Улсын Үндэсний Фармакопейн аргачлалаар стандартчиллаа.
Судалгааны ажлын үр дүн: Их таван салааны навчны түүхий эдийн чанарт өгсөн судалгааны дүн Их таван салааны навчын түүхий эдийн чийглэг, хандлагдах бодис, үнслэг, 10% давсны хүчилд уусдаггүй үнслэгийг ОХУ ХII фармакопейн дагуу, түүхий эдэд агуулагдах нийлбэр флавонойдын агууламжийг СФМ- ийн аргаар тус тус тодорхойлов. Их таван салааны навчны түүхий эдийн чанарт өгсөн судалгааны дүнг хүснэгт 1-д харуулав. Их таван салааны навчны түүхий эдийн чанарт өгсөн судалгааны дүн 

1.1 Их таван салааны түүхий эдийн жижиглэлтийн зэрэг болон хандлагчийг тодорхойлсон дүн
Энэ зорилгоор их таван салааны түүхий эдийг 1мм, 2мм, 3мм, 5мм-ийн хэмжээтэйгээр жижиглэж, тохирох голч бүхий шигшүүрээр шигшсэн. Янз бүрийн жижиглэлтийн зэрэг бүхий түүхий эд тус бүрээс 20,0 г (түүхий эд экстрагентын харьцаа 1:10) авч нэрмэл ус болон 20-60%-ийн этанолоор хандлалтыг ремацерацын аргаар 24 цаг хандлан хуурай бодисын үлдэгдлийг тодорхойлов.

Их таван салааны ханданд агуулагдах хуурай бодисын үлдэгдэл 40%-ийн этанолын ханданд 34,36% байлаа. Түүхий эдийн жижиглэлтийн зэргийн хэмжээ биологийн идэвхт бодисын гарцад нөлөөлж байгаа агууламжийг дараах хүснэгт  2-оор харуулав.

Хүснэгт 2-оос харахад түүхий эдийн жижиглэлтийн хэмжээ нь 1,0 мм байх тохиолдолд биологийн идэвхт бодисын агууламж хамгийн их хэмжээтэй ялгарч байсан тул түүхий эдийг 1,0 мм хэмжээгээр жижиглэх нь тохиромжтой юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Их таван салааны түүхий эдээс бэлтгэсэн 40% этанолын ханданд нийлбэр полисахарид ба нийлбэр полифенолт нэгдэл харьцангуй өндөр агуулагдаж байсан. Харин нийлбэр флавоноид 60% этанолын ханданд харьцангуй өндөр агуулагдаж байлаа.

Судалгааны үр дүнд үндэслэн бид Их таван салааны ханд бэлтгэхэд хандлагч шингэнээр 40% этанолыг хэрэглэх нь тохиромжтой болохыг тогтоолоо. Их таван салааны ханданд агуулагдах хуурай бодисын үлдэгдэл 40%-ийн этанолын ханданд хамгийн их буюу 34,36% байсан нь уг үр дүнг давхар батлаж байна.

1.2. Хандлах аргыг сонгох судалгаа Түүхий эдээс биологийн идэвхт бодисыг хандлах хамгийн тохиромжтой аргыг сонгож авах зорилгоор түүхий эдийг 1мм хэмжээтэй жижиглэж, 40%–ийн этанолоор ремацерац, перколяц, реперколяцийн аргуудаар хандлалтыг явуулж, гарган авсан ханд тус бүрт агуулагдах биологийн идэвхт бодисын хандлалтыг явуулж, гарган авсан.

Хүснэгт 4-өөс харахад ремацерацын аргаар гарган авсан ханданд нийлбэр полисахарид 0,82±0.2572, нийлбэр полифенолт нэгдэл 1,85±0.1826 буюу хамгийн их, харин нийлбэр флавоноид 1.64±0.3581 буюу харьцангуйих агуулагдаж байсан тул хандлах аргаар ремацерацын аргыг сонгон авлаа.
Хэлцэмж
Д.Оленников, Л.М.Танхаева, А.В.Samuelsen нар их таван салааны түүхий эд дэх биологийн идэвхит бодисын агуулагдах хэмжээг HPLC тодорхойлсон судалгаанд нийлбэр
полисахарид, нийлбэр полифенолт, нийлбэр флавоноид агуулагддаг болохыг тогтоосон.
Дүгнэлт
1. Их таван салааны түүхий эдээс 1:10 харьцаатай усан ханд болон 20-60%- ийн спиртэн ханд бэлтгэн хуурай бодисын агууламжийг тогтооход 40% этанолоор хандалсан ханданд хуурай бодисын агууламж 34,36% буюу бусад ханднаас өндөр байгаа нь тогтоогдов.
2. Их таван салааны шингэн ханд бэлтгэхэд түүхий эдийг 1.0 мм хэмжээтэй жижиглэж, хандлагч шингэнээр 40 % этанолыг ашиглаж, ремацерацийн аргаар бэлтгэх нь
хамгийн тохиромжтой болох нь тогтоогдлоо.
3. Их таван салааны навчны түүхий эдийн чанарт хийсэн үнэлгээ (чийглэг, ерөнхий үнслэг, 10% давсны хүчилд уусдаггүй үнслэг, хандлагдах бодисын хэмжээ, нийлбэр
флавоноид)-ний дүнд Чийглэг 8.73±0.2108%, ерөнхий үнслэг 14.79±0.899%, 10% давсны хүчилд уусдаггүй үнслэг 0.53±0.1726%, нийлбэр флавонойдын хэмжээ 1.69±0.3581% болохыг тогтоолоо.
4. Дээрх судалгааны үр дүнд үндэслэн гель эмийн хэлбэр гарган авах судалгаа хийгдэж байна.

 

 

Ном зүй

1. МУ-ын анхдугаар хэвлэл МУҮФ 2011
2. Государственная фармакопея СССР, Лекарственное растительное сырье XII,
3. Д.Н. Оленников, А.В. Samuelsen, Л.М. Taнхаева
4. Химия растительного сырья, 2008
5. Б.Дагвацэрэн Г.Наранцэцэг Л.Хишигжаргал, С.Зина, З.Оюун, Ө.Батчимэг “Эмийн ургамлын зохистой хэрэглээний гарын авлага”, 2005
6. Баасанжаргал Н. Илдэн игүүшинээс өтгөн ханд гарган авах технологийн судалгаа. Эм зүйн ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: Эрүүл мэндийн Шинжлэх ухааны Их Сургууль, 2012
7. Монгол улсын стандарт MNS 2445-77.Нийгмийн ургамлыг хүлээн авах журам, шалгах арга. СХҮТ,Улаанбаатар, 1977
8. Ц.Эрдэнэбат, С.Цэцэгмаа Их таван салаа /Plantago major L/ эмийн ургамлын түүхий эдийн чанарын шинжилгээний дүнгээс. http://www. mongolmed.mn/article/770
9. Effect of Exogenous Ethylene on Leaf Morphology in Broadleaf Plantain (Plantago major L.). Sunohara, Y. and Ikeda, H. 3, JAPANESE SOCIETY OF GRASSLAND SCIENCE : GRASSLAND SCIENCE; 49; 174-176, 2003. 0447-5933
10. А.Ф.Гаммерман, Г.Н.Кадаев, А . А . Я ц е н к о - Х м е л е в с к и й , Лекарственные растения х393- 394,1990
11. Prof.F.M.Hammouda, Prof.S.I.Ismail, Dr.N.S.Abdel-Azim A guide to Medicinal in North Africa
12. African Journal of Biotechnology Vol.8(6), pp.955-959, 20 March, 2009 Available online at http:/www. academicjournals.org/AJB-ISSN 1684-5315
13. Монгол Улсын үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт 6. ЭМЯ.ДЭМБ. Улаанбаатар:2009.Х.8-10
14. Монгол Улсын засгийн газрын тогтоол. Дугаар 306. Монгол Улсад Үндэсний Инновацийн Тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай.2007 оны 11 сарын 28.Х.41
15. Хүрэлчулуун Б. Батчимэг Ө. Монгол орны ургамлын гаралтай зарим эмийн түүхий эдийн лавламж. УБ 2006.
16. Database.prota.org/…/dbtwpub. dll?AC…
17. WHO, monographs on selected medicinal plants, volume 1, 1999.
18. Давгацэрэн Б, Наранцэцэг Г, Хишигжаргал Д, Зина С, Оюун З, Батчимэг Ө, Ургамлын эмийн зохистой хэрэглээний гарын авлага, УБ 2005.
19. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамалыг хэрэглэх арга ба жор. Тэргүүн боть. УБ 1996.
20. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамалыг хэрэглэх арга ба жор. Дэд дэвтэр. УБ 1997.
21. Лигаа У. Монгол орны эмийн ургамалыг өрнө дорны анагаах ухаанд хэрэглэхүй УБ 2005.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, АШУ-ы доктор, профессор Ш.Болд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1493
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК