Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
ШЭЭС ХӨӨХ ҮЙЛДЭЛТЭЙ ЭМИЙН УРГАМЛЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ц.Чимгээ, Т.Даваасамбуу, Б.Хашчулуу, Б.Нарангэрэл, А.Баянмөнх, Л.Лхагва, Л.Хүрэлбаатар,

1 Эм судлалын хүрээлэн, 2”Монос групп”,

 
Абстракт

BACKGROUND: Fourteen species of the genus Iris L is grown in Mongolia. Iris L has been in traditional Mongolia medicine for treatment of urinary and kidney disease. We investigated three species of Iris L such as Iris Bunge /Iris Bungei Maxim/, Iris Tigrida /Iris Tigrida Bge / and Iris lactea /Iris Lactea Pall/ which contains rich amount of biological active substances[1,2]. Urine was collected at tubes during 4 hours, since given experimental and standard preparations orally and compared with control group. As experimental results, the urine levels of treatments groups increased 1.13 fold (Iris Bunge), 1.8 fold (Iris Tigrida), 1.04 fold (Iris Lacteal) and 1.15 fold (Standard or Nefromon) compared with control groups. These results indicated the Iris Tigrida has shown diuretic effect more than other species of Iris L. TOOLS AND METHODS: Adult Balb/c mice, each in the weight range of 20-28g, were obtained from the Vivarium, Drug research institute. The animals divided into five groups of four animals each and kept in cages and housed under standard conditions of temperature, humidity and dark light cycle (12h-12h). Diuretic activity was determined by the following methods of Trendelenburg et al (1980). Before experiment, all the animals received priming dose of 0.9% sodium chloride solution (0.3 ml/20g) and the treated groups were given 0.1ml/20g extracts of Iris L. The standard groups were given 0.1 ml/20g of “Nefromon. Immediately after respective treatments the animals were placed in metabolic cages and urine was collected in a measuring cylinder till 4 hours.
RESULTS AND CONCLUSION: Results are shown in the ethanol extract of the whole plant of Iris Tigrida Bge at a dose of 0.1ml/20g observed diuresis during the 4 hours of the test (Tigrida Bge 1.0±0.37 ml versus control 0.55±009 ml, whereas in case of standard Nefromon the volume was found to be 0.63±0.08 ml, p<0.05). As experimental Iris L, results, urine levels of treatments groups increased 1.04 fold (Iris Bunge), 1.8 fold (Iris Tigrida), 1.05 fold (Iris Lacteal) and 1.15 fold (Standard or Nefromon) compared with control groups. These result, indicated the Iris Tigrida has shown diuretic effect more than other species of Iris L. These results indicated the Iris Tigrida has shown diuretic effect more than other species of Iris L.
KEY WORDS: Diuretic, medicinal plants, Trendelenburg methods, flavonoids

Товч утга
Манай оронд Цахилдгийн овог /Iris L/-ийн 14 зүйл ургамал ургадаг. Монголын уламжлалт анагаах ухаанд бөөр, шээсний замын өвчин эмчлэх жоронд өргөн хэрэглэдэг, флаванойд зэрэг биологийн идэвхт бодисоор баялаг, хорон чанар багатай Цахилдгийн овгийн Бунгийн цахилдаг /Iris bungei/, Бар цоохор цахилдаг /Iris tigrida/, Цагаалин цахилдаг /Iris lactea/ гэсэн 3 зүйл ургамлыг судалгааны объект болгон авав/1,2/. Судалж буй бэлдмэлийн шээс хөөх үйлдлийн судалгааг хяналт, Бунгийн цахилдаг,
Бар цоохор цахилдаг, Цагаалин цахилдаг, стандарт /Нефромон/ гэсэн 5 бүлгийн 20 толгой 20-28гр жинтэй Balb/c шугамын туршилтын цагаан хулгана дээр хийсэн. Шээс хөөх үйлдлийн судалгааг Трейндленбург/1980/- ийн аргаар тодорхойлов. Туршилт эхлэхээс 40 минутын өмнө NaCl–ийн 0.9% –ийн уусмалаас туршилтын амьтанд 0.3мл/20гр тунгаар уулгаж, шингэний ачаалал өгсөн. Туршилтын болон стандарт бэлдмэлийг 0.1мл/20гр тунгаар уулгаснаас хойш 4 цагийн турш ялгарах шээсийг хуваарьтай хуруу шилэнд цуглуулан авч, хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан. Туршилтын цагаан хулгана дээр Цахилдгийн овгийн 3 зүйл ургамал дээр хийсэн судалгаагаар шээсний хэмжээг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад Бунгийн цахилдгийн бэлдмэл-1,13 дахин, Бар цоохор цахилдгийн бэлдмэл - 1,8 дахин, Цагаалин цахилдгийн бэлдмэл - 1,04 дахин, стандарт /Нефромон/ бэлдмэл - 1,15 дахин тус тус нэмэгдүүлж байв. Судалгааны дүнгээс үзэхэд Цахилдгийн овгийн 3 зүйл ургамлаас гарган авсан бэлдмэлийг уулгасан туршилтын амьтдын ялгарах шээсний хэмжээг хяналтын бүлгийнхтэй харьцуулахад Бар цоохор цахилдгийн бэлдмэл нь бусад бэлдмэлүүдээс илүү шээс хөөх үйлдэлтэй байгаа нь ажиглагдлаа.
Судалгааны ажлын үндэслэл: Сүүлийн үед нийлэг аргаар гарган авсан эмийн бэлдмэл нь гаж нөлөө, хорон чанар ихтэй, дасал үүсдэг зэрэг олон шалтгаанаас үүдэн нийлэг эмнээс татгалзан, ургамлын гаралтай эм хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Манай оронд Цахилдгийн овог /Iris L/-ийн 14 зүйл ургамал ургадаг. Монголын уламжлалт анагаах ухаанд бөөр, шээсний замын өвчин эмчлэх жоронд өргөн хэрэглэдэг, флаванойд зэрэг биологийн идэвхт бодисоор баялаг, хорон чанар багатай Цахилдгийн овгийн Бунгийн цахилдаг Iris bungei/, Бар цоохор цахилдаг /Iris tigrida/, Цагаалин цахилдаг /Iris lactea/ гэсэн 3 зүйл ургамлыг судалгааны объект болгон авсан/1,2/.
Судалгааны ажлын зорилт: Бунгийн цахилдаг /Iris bungei/, Бар цоохор цахилдаг /Iris tigrida/, Цагаалин цахилдаг /Iris lactea/, зэрэг ургамлуудаас гарган авсан бэлдмэлийн шээс хөөх үйлдлийг харьцуулан судлах
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалж буй бэлдмэлийн шээс хөөх үйлдлийн судалгааг хяналт, Бунгийн цахилдаг, Бар цоохор цахилдаг, Цагаалин цахилдаг, стандарт /Нефромон/ гэсэн 5 бүлгийн 20 толгой 20-28гр жинтэй Balb/c шугамын туршилтын цагаан хулгана дээр хийсэн. Шээс хөөх үйлдлийн судалгааг Трейндленбург/1980/- ийн аргаар тодорхойлов. Туршилт эхлэхээс 40 минутын өмнө NaCl –ийн 0.9% –ийн уусмалаас туршилтын амьтанд 0.3мл/20гр тунгаар уулгаж, шингэний ачаалал өгсөн. Туршилтын болон стандарт бэлдмэлийг 0.1мл/20гр тунгаар уулгаснаас хойш 4 цагийн турш ялгарах шээсийг хуваарьтай хуруу шилэнд цуглуулан авч, хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан.
Судалгааны ажлын үр дүн: Судалж буй бэлдмэлийн шээс хөөх үйлдлийн судалгааг явуулахдаа туршилтын амьтанд Бунгийн цахилдаг, Бар цоохор цахилдаг, Цагаалин цахилдаг, стандарт /Нефромон/ бэлдмэлийг тус бүр 0.1мл/20гр тунгаар уулгаснаас хойш 4 цагийн турш хяналтын бүлэгтэй харьцуулан ажиглалтыг хийлээ.

Дээрхи үзүүлэлтээс үзэхэд туршилтын амьтдын шээсний хэмжээг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад Бунгийн цахилдгийн бэлдмэл нь 1,13 дахин, Бар цоохор цахилдгийн бэлдмэл нь - 1,8 дахин, Цагаалин цахилдгийн бэлдмэл нь 1,04 дахин, стандарт /Нефромон/ бэлдмэл нь 1,15 дахин тус тус нэмэгдүүлсэн.
Хэлцэмж:
Монголын анагаах ухаанд Цахилдгийн овгийн Нарийн навчит цахилдаг /Iris tenuifolia/, Бунгийн цахилдаг /Iris bungei/, Бар цоохор цахилдаг /Iris tigrida/, Цагаалин цахилдаг
/Iris lactea/ зэрэг ургамлуудыг бөөр, шээсний замын өвчин эмчлэх жоронд өргөн хэрэглэж иржээ. Манай орны судлаачид Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн Нарийн навчит цахилдгаас гарган авсан полифенолт нэгдэл зонхилон агуулсан спиртэн ханд нь шээс хөөх үйлдэлтэй буюу туулайд үүсгэсэн бөөрний хурц үрэвслийн
үед хяналтын эмчлээгүй амьтдыхтай харьцуулахад шээс ялгаралтыг 1,2-1,3 дахин ихэсгэж байгааг тогтоосон/3/. Бидний туршилтын цагаан хулгана дээр Цахилдгийн овгийн 3 зүйл ургамал дээр хийсэн судалгаагаар шээсний хэмжээг хяналтын бүлгийн амьтдыхтай харьцуулахад Бунгийн цахилдгийн бэлдмэл-1,13 дахин, Бар цоохор
цахилдгийн бэлдмэл - 1,8 дахин, Цагаалин цахилдгийн бэлдмэл - 1,04 дахин, стандарт /Нефромон/ бэлдмэл - 1,15 дахин тус тус нэмэгдүүлж байгаа нь дээрхи судлаачдын
дүнтэй дүйцэж байна.

Дүгнэлт:
Судалгааны дүнгээс үзэхэд Цахилдгийн овгийн 3 зүйл ургамлаас гарган авсан бэлдмэлийг уулгасан туршилтын амьтдын ялгарах шээсний хэмжээг хяналтын бүлгийнхтэй харьцуулахад Бар цоохор цахилдгийн бэлдмэл нь бусад бэлдмэлүүдээс илүү шээс хөөх үйлдэлтэй байгаа нь ажиглагдлаа.

 

Ном зүй

1. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монголд орны эмийн ургамлын өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ, 2005, 152-436х.
2. Баяраа С. Монгол орны гурван зүйл эмийн ургамлын /Iristenuifolia,Oxytropis pseudoglandulosa,Ribes diacanthum/ биологийн идэвхт бодисын судалгаа. Химийн ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, УБ, 2014,
3. Саранцэцэг Б, Амбага М, Хүрэлбаатар Л. Нарийн навчит цахилдаг /Iris Tenuifolia/-ийн бөөр хамгаалах идэвхи. УБ, 2001, Монголын анагаах ухаан сэтгүүл,
№1, 12-14х
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУ-ы доктор, дэд профессор Б.Амаржаргал


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 678
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК