Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 1(1)
Анти-TPO, анти-Tg ауто-эсрэгбиеийн мэдээллэг чанар тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Өнөржаргал.Х, Батбаатар.Г, Хадхүү.В

ЭМШУИС

 
Абстракт

Background

In our country the thyroid diseases usually  diagnosed using only laboratory indicators  of thyroid hormons such as T3, T4, TSH and medical symptom. It means there are considerably late diagnosing of thyroid failure. In recently hypothyroidism and  hypothyroidism are being diagnosed by specific thyroid antibodies which are  instead during thyroid  disorders  in the worldwide. Although this diagnostic method is used in some laboratory in our country but their diagnostic significance have not yet been determined.  It is important to lunce diagnostic methods for thyroid antibodies specially essential for endocrine doctors.

Objective

To determine the diagnostic significance of thyroglobulin antibody and thyroid peroxidase antibodies in relation with thyroid disease.

Research materials and methods

In this research of thyroid peroxidase antybody and thyroglobulin antibody, we use 20-64 age 23 patients who have hypothyrodism diagnostics, 36 patients how have hyperhotyrodism diagnostics, 30 patients who are relatively healthy and their disease was denied on symptom and laboratory test, total 89 people.

Results

 There were 57 female and 32 male from total 89 people investigated for this study. The traditional determination of thyroid hormones for diagnosis of thyroid diseases still have high diagnostic significance. The newly launched and used in our study   anti-TPO and anti-Tg have very high significance for thyroid diagnosis.  We found that anti-TPO antibody has primary information indicator and anti-Tg antibody is secondary information indicator for the diagnosis of  thyroid disorder.

Conclusion

1.    Among 59 patients with thyroid diseases 89.8% (n=53) of them determined increased anti-TPO concentration and 61% (n=36) of them increased anti-Tg concentration. It shows increase of these antibodies have high diagnostic significance for thyroid diseases.

2.    For hyperthytiodism  the  anti-TPO  has  strong supportive information indicator (карра=0,64)  and anti-Tg has primary information indicator (карра=0,84).

3.    For hypothytiodism the  anti-TPO has primary information indicator (карра=0,78) and anti-Tg has  weak supportive information indicatot (карра=0,24).

 

Үндэслэл

 Манай улсад бамбай булчирхайн өвчнүүдийг бамбайн даавар болох Т4 (тироксин) ба Т3 (трийодтиронин), бамбайн дааврыг сэдээгч тиреотропин гэсэн гурван дааврын ийлдсийн агууламж болон эмнэлзүйн шинж тэмдгээр оношилж байна. Сүүлийн жилүүдэд бамбай булчирхайн эмгэгийн оношлогоонд бамбайн даавраас гадна өвөрмөц ауто-эсрэгбиеийг ашиглах болжээ. Үүнийг сүүлийн жилүүдэд манай зарим эмнэлзүйн лабораториуд тодорхойлох болсон боловч оношийг ач холбогдлыг нь тодруулсан ажил байхгүй байна. Тийм учраас бамбайн өвөрмөц ауто-эсрэгбиеийн оношийн ач холбогдлыг тодруулж, үүнийг дотоод шүүрлийн эмч нарын практикт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

Зорилго

Бидний ажлын зорилго нь бамбай булчирхайн эмгэгийн дааврын өөрчлөлтийг анти-TPO, анти-Tg зэрэг ауто-эсрэгбиетэй холбон судалж оношийн ач холбогдлыг тодруулах бөгөөд хэд хэдэн зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэлээ.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

Бид анти-TPO, анти-Tg ауто-эсрэгбиеийн оношийн ач холбогдолыг тодорхойлох тохиолдол-хяналтын, нэг агшингийн ийлдэс судлалын энэхүү судалгаанд СХД, ЧД, ХУД, БГД, БЗД, СБД-ийн нэгдсэн эмнэлэгийн дотоод шүүрлийн кабинетаар үйлчлүүлсэн, мэргэжлийн эмчийн хяналтанд байдаг эмнэлзүй болон лабораторийн зарим үзүүлэлтээр бамбайн булчирхайн өвчний онош нь батлагдсан 21-64 насны 59 өвчтөн, харьцангуй эрүүл буюу бамбай булчирхайн ямар нэг эмгэггүй 30, нийт 89 хүн хамруулав (гипотиреозтой 23, гипертиреозтой 36).  Судалгаанд хамрагдсан хүмүүст бамбайн үйл ажиллагааны даавар Т3, Т4, гипофизийн даавар тиреотропин болон анти-ТРО, анти-Tg ауто-эсрэгбиеийг илрүүлэх шинжилгээг  ФХЭБУ (ELISA) ашиглан тодорхойлж үр дүнд статистикийн боловсруулалт хийлээ.

Үр дүн

Судалгаанд хамрагдагсдын 36% (n=32) эрэгтэй, 64% (n=57) эмэгтэй байв. Бамбай булчирхайн оношлогоонд хэрэглэдэг даавруудын агууламж тодорхойлох шинжилгээ оношийн үндсэн мэдээлэлтэй үзүүлэлтүүд болох нь батлагдлаа (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Бамбайн даавруудын өөрчлөлт

Бамбайн дааврууд болон ауто-эсрэгбиеийн хооронд ямар нэг зүй тогтолт хамаарал бий эсэхийг тодруулах зорилгоор корреляцийн коэфициентийг тодорхойлж Хүснэгт 2-д үзүүллээ.

Хүснэгт 2. Бамбайн даавар ба ауто-эсрэгбиеийн хамаарал

Хүснэгтээс харахад гипотиреозын үед анти-TPO эсрэгбие Т3 даавартай сул эерэг хамааралтай байгаа бол анти-Tg хүчтэй эерэг хамааралтай байна. Харин гиперитеозын үед тиреотропин анти-Tg ауто-эсрэгбиетэй сул сөрөг хамааралтай болох нь тогтоогдлоо. 
Судалгааны ажлын хүрээнд шинээр нэвтрүүлэн үр дүнгийн харьцуулалт хийсэн бамбайн ауто-эсрэгбиеийн агууламж тогтоох шинжилгээний оношийн ач холбогдолыг 2х2 Wood-ийн хүснэгт ашиглан тодорхойллоо (Хүснэгт 3).
 
Хүснэгт 3. Бамбайн ауто-эсрэг биеийн мэдээллэг чанар
 

Хүснэгтээс харахад гипертиреоз үед анти-TPO ауто-эсрэгбие үндсэн мэдээлэлтэй, гипотиреозын үед анти-Tg ауто-эсрэгбие үдсэн мэдээлэлтэй үзүүлэлт болж оношийн ач холбогдолтой болох нь тогтоогдлоо.

Хэлцэмж

Бид судалгаагаа зарим гадаадын судлаачидын ажилтай харьцуулж үзлээ.

1. Mehmet Rami Helvaci-ийн мэдээлснээр (Турк) бамбайн гипертиреоз, гипотиреозтой нийт 161 хүнд анти-ТРО, анти-Tg-ийг тодорхойлоход 95% (n=153)-д нь анти-ТРО эерэг, 60% (n=97)-д нь анти-Tg эерэг гарсан нь оношийн ач холбогдолтой (р<0.0001) гэсэн судалгааны дүн гарчээ. Бидний судалгаанд нийт 59-н бамбайн эмгэгтэй хүн хамрагдсаны 89,8% (n=53)-д анти-ТРО эерэг, 61% (n=36)-д анти-Tg эерэг гарсан нь дээрх судалгааны дүнтэй бүрэн дүйж байна.

2. Elaine Moore (АНУ, 2009 он)-ийн судалгаагаар анти-ТРО-ийг тодорхойлоход гипертиреозтой 1760 хүний 70% (n=1230)-д, гипотиреозтой 2170 хүнд 100% (n=2169) эерэг үр дүнтэй гарчээ. Бидний судалгаанд анти-ТРО нь гипертиреозтой 36 хүний 83,4% (n=30)-д, гипотиреозтой 23 хүнд 100% (n=23) эерэг тодорхойлогдсон нь  дээрх судлаачын дүнтэй бүрэн дүйж байна.

3. Мөн H.Engler, W.F.Riesen (Швед, 2006 он) нарын судалгаагаар анти-ТРО нь гипертиреозтой 1123 хүний 53% (n=595)-д, гипотиреозтой 1241 хүний 88% (n=1092)-д эерэг буюу эсрэгбиеийн индекс 1.1-ээс дээш тодорхойлогдсон байна. Бидний судалгаанд гипертиреозтой өвчтөнүүдэд анти-ТРО 83.4% (n=30),  анти-Tg 86.1% (n=31), гипотиреозтой өвчтөнүүдэд анти-ТРО 100% (n=23), анти-Tg 21.7% (n=5)-д эерэг тодорхойлогдлоо. Гипертиреоз оноштой өвчтөнүүдийн ийлдсэндэх анти-ТРО, анти-Tg-ийн агууламжийн хувь бусад орны судлаачдын дүнтэй тохирч байна

Дүгнэлт

1.    Бидний судалгаагаар бамбайн эмгэгийн үед анти-TPO ауто-эсрэгбие 89.8%-д, анти-Tg ауто-эсрэгбие 61%-д өндөр  тодорхойлогдсон нь (р<0.0001) оношийн ач холбогдолтойг илтгэнэ.

2.    Гипертиреозын үед анти-Tg ауто-эсрэгбие үндсэн мэдээлэлтэй (карра=0,84), харин анти-TPO ауто-эсрэгбие туслах мэдээлэлтэй (карра=0,64) үзүүлэлт болохыг тогтоолоо.

3.    Гипотиреозын үед анти-TPO ауто-эсрэгбие үндсэн мэдээлэлтэй (карра=0,78), анти-Tg ауто-эсрэгбие оношийн болон ялган оношлох нэмэлт мэдээлэлтэй (карра=0.24) үзүүлэлт болж байна.

 

 
Ном зүй

1. Маршал М.Дж. Клиникая биохимия 2002 он
2. Таранов А.Г., Лабораторная диагностика. 2004 он. х18-24
3. Виллям Ж.Маршал, Стефен К.Бангерт. Клиник химийн оношлогоо. 5 дахь хэвлэл. 2009 он х170-185
4. Зориг Д. Бамбай булчирхайн эмгэгийн ялган оношлогоог боловсронгуй болгох. 2003:12:25
5. Цэцэгмаа Ц. Дотоод шүүрэл. 2006 он. х47-68
6. Пунсалдулам П. Дотоод шүүрлийн эмгэг судлал. 2008 он 3-р боть х196-290
7. Langsteger W: Clinical aspect and diagnosis of thyroid hormone transport protein anomalies. Curr Top Pathol 1997; 91:129-161.
8. Вельтишев Ю.Е, Комаров Ф.И, Навашин С.М, Эндокринные и обменные болезни. Справочник практичесзого врача, Москва 2000 год. Х218-234
9. Шмидт Р., Тевс Г. Эндокринология. Физиология человека, Том 2. Москва 1996
10. www.about.com Health disease and Condition content is reviewed by our Medical review board
11. Robbins J., Radioassay and Thyroid gland, Metabolism. 22(8): 1012 (2000)
12. Massart C., Guilhem I., Gibassier J. Comparison of Thyroperoxidase and microsomal antibody assays in sera from patients with Graves disease. Clin Chim 2001;37;:1777-80
13. Bigos R, Ridgeway E, et al: Spectrum pituitary alterations with mild and severe thyroid impairment. J Clin Endocrinal Metab 1979; 12:101
14. www.researchgate.net/publication/223728041 Mehmet Rami Helvaci, Hospital of the Dumlupinar University, The central campus, 43100, Kutahya, Turkey
15. Research Journal of Medicine and Medical Sciences, 2(2):42-44, 2007 H.Engler, W.F.Riesen. Institute of Clinical Chemistry and Haematology Frohbergstr. 3, CH-9000 St.Gallen, Switzerland
16. Elaine Moore, Davies Tom, Roti E, et al: Thyroid controversy-stimulating antibodies. J Clin Endocrinol Methab 2009; 83-3777-3780.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Саранцэцэг.Ж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 869
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК