Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 1(1)
Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай хөтөлбөр”-ийн хоол, хүнсний бүтээгдэхүүнд химийн шинжилгээ хийсэн үр дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Гантуяа.П1, Энхжаргал.Ц1, Өлзийбүрэн.Ч2

1Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  2Монголын анагаахын эмэгтэйчүүдийн нийгэмлэг

 
Абстракт

Background

The “School Lunch” program was initiated by the Government of Mongolia in 2006. The purpose of our study was to assess nutritious values of the meals and food products being givento pupils of general education schools in the frame of the program.

Materials and methods

Nutritious values of 32 samples of school canteen meals and food products of 5 general education schools were determined using chemical analysis methods.

Results

The average calorie content of the analyzed meals was 181.07-271.08 kcal, and the average content of vitamin C was 0.28-0.84 mg/g. The energy value of bakery products was high (110.97-436.23kcal) whereas their vitamin C content was low (0.34 mg/g). The calorie content in dairy products was reasonably high (46.17-52.85kcal), and the average level of calcium was 95.84-103.1mg/g, of iron was 0.7-1.7mg/g and of vitamin C was  0.28-0.84 mg/g.

Conclusions

1.    The study results highlight the necessity of broadening the variety of food products given to schoolchildren in the frame of the “Lunch” program.

2.    Fruits and vegetables, the main source of minerals and vitamins, make a small percentage of the food products given to school children, and bakery products rich of calorie prevail in the menu.  

Үндэслэл

Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан  Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн “Үдийн цай хөтөлбөр” 2006 оноос хэрэгжиж эхлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд сурагчид сургуулийн цайны газар бэлтгэн боловсруулсан болон дотоодын хүнсний үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Иймд ЕБС-ийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрөөр хангагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанарыг үнэлэх зорилгоор  химийн шинжилгээ хийлээ [2].

Материал, арга зүй

Судалгаанд 29 дотоодын хүнсний үйлдвэр, 12 ЕБС-ийн хоолны газарт бэлтгэсэн хоолны болон хүнсний бүтээгдэхүүний дээжинд химийн үзүүлэлт болох нийт

илчлэгийг тооцооны аргаар, уургийн хэмжээг къелдалын аргаар, өөх тосны агууламжийг сокслетын аргаар, нүүрсусны хэмжээг бертрантын аргаар, нийт эрдэс бодисын хэмжээг жингийн аргаар, С аминдэмийн болон хүчиллэгийн хэмжээг титрийн аргаар, төмөр болон кальцийн хэмжээг спектрофотометрийн аргаар тус тус тодорхойлов.

Үр дүн, хэлцэмж

Хоолны  илчлэгийн хэмжээг тодорхойлсон шинжилгээний дүн

Сургуулийн сурагчдад нэг удаагийн хоолны тэжээллэг чанар 73.16-268.28 ккал байна. БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379341тоот хамтарсан тушаалаар “6-9 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодисын илчлэгийн хэмжээ” [1]-нд зааснаар хүүхдийн өдрийн хоол хүнсний илчлэгийн 2/3 хувийг сургууль дээр байх хугацаанд авах ёстой ба нэг удаад 380-450 г хоол идэж 340-413 ккал авах шаардлагатай гэж тооцсон байдаг. Шинжилгээний дүн (Хүснэгт 1)-гээс харахад сургуулийн хүүхдэд өгч байгаа хоолны үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээ нь харьцангуй бага (73.16-268ккал) байна.

Table 1. Results of calories in foods

Сурагчдад өгч байгаа  хоолны шимт бодисын илүүдэл болон дутлын аль аль нь сурагчдын биед сөрөг нөлөөтэй байдаг ба хоолны уураг, өөх тос, нүүрс усны харьцаа

ойролцоогоор 1:1:4 байвал зохистой гэж үздэг байна. Судалгааны дүн (Хүснэгт 1)-гээс харахад сурагчдад өгч байгаа хоолны шимт бодисын зохистой харьцаа алдагдсан байна.

Гурилан бүтээгдэхүүнд хийгдсэн илчлэгийн хэмжээг тодорхойлсон  үр дүн

“Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа гурилан бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээ нь 44.93 – 293.2 ккал, С амин дэмийн агууламж 0.14-0.58 мг/г-ийн хооронд хэлбэлзэж байна. 6-9 насны хүүхэд өдөр авах үндсэн шимт бодис болон илчлэгийн 10-15%-ийг “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд авах ёстой гэж үзвэл 165-200 г хүнсний бүтээгдэхүүн, 105.2-127.5 ккал илчлэгтэй гурилан бүтээгдэхүүн идэх хэрэгтэй юм. Судалгааны дүн (Хүснэгт 2)-гээс харахад гурилан бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээ нь норм хэмжээндээ байна. Харин нэг удаад өгч буй гурилан бүтээгдэхүүний хэмжээ нь хүүхдийн нэг удаад идэх норм хэмжээнээс 2 дахин бага байна.

Table 2. Results of calories in wheat flour products

Дээрх хүснэгтээс харахад гурилан бүтээгдэхүүний нүүрсусны хэмжээ харьцангуй өндөр байгаа нь чихэрлэг ихтэй бүтээгдэхүүн түлхүү хангаж байгаатай холбоотой байна. Ер нь “Үдийн цай”-нд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг илчлэг, амтлаг чанараар нь бус тэжээллэг чанарыг нь харгалзан сонгох, төрөл бүрийн амттанаас татгалзах хэрэгтэй юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүний шинжилгээний дүн

Сүүн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүн (Хүснэгт 3)-гээс харахад “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй сүүн бүтээгдэхүүний илчлэг чанар 61.15-103.5 ккал байна. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд 6-9 насны хүүхэд хоногт авах нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 20-25%-ийг авах ёстой гэж үзвэл 165-200 г буюу 92.2-111.8 ккал илчлэгтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байна. Харин Хүнснэгт 3-аас харахад сүү, сүүн бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээ нь батлагдсан норм хэмжээндээ хүрэхгүй байна.

Table 3. Results of calories in dairy foods

Сургуулийн хүүхдүүдэд өгч буй сүү, сүүн бүтээгдэхүүний кальцийн хэмжээ 23.23-103.1мг/г, С аминдэмийн хэмжээ 0.09-0.89мг/г байна (Зураг 1). Хоногт авах нийт аминдэм, эрдэс бодисын 20-25%-ийг хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд авна гэж үзвэл С аминдэмийг 6.25-11.25 мг/г, 160-200мг/г кальци агуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байна. Шинжилгээний дүнгээс харахад хүүхдийн авч буй сүү, сүүн бүтээгдэхүүний кальци болон С аминдэмийн хэмжээ бага байна.

Picture 1. Results of vitamin C and calcium in dairy foods (mg/g)

 

Дүгнэлт

1.    Судалгааны дүнгээс харахад Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол, хүнсний бүтээгдэхүүний шимт бодис болон илчлэгийн хэмжээ хүүхдийн физиологийн хэрэгцээг хангахуйц биш (73.16-268ккал) байна.

2.    “Үдийн цай”-нд  өгч буй халуун хоолны орц найрлага, жин хэмжээ нь нэг хүүхдэд ноогдох илчлэг, эрдэс, аминдэм нь харилцан адилгүй байна. Цаашид хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон бэлэн бүтээгдэхүүн, халуун хоолыг технологийн дагуу өгөх шаардлагатай байна.

3.    Судалгааны дүнэгээс үзэхэд чихэрлэг, гурилан бүтээгдэхүүн, жимсний шүүс давамгайлсан, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ бага хэрэглэж байгаа нь хоол хүнсээр авах эрдэс бодисын хэмжээ алдагадахад нөлөөлж болзошгүй юм.

 

Ном зүй

1. Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайд, БСШЯамны сайдын хамтарсан тушаал “1- 19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай”
2. ”Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 10-р сарын 379/341 тоот хамтарсан тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2291
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК