Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ҮЕД ХЭРЭГЛЭГДДЭГ ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Л.Даваасүрэн1, Б.Антуяа1, Л.Цэрэндулам2

ХӨСҮТөв1, ЭЗШУИС2

 
Абстракт

Tuberculosis disease is directly proportional to a country’s socio-economic situation and standard of living. Studies have shown that in Mongolia the inflation, unemployment, poverty and migration that have emerged as a consequence of the socio-economic changes in 1990s have influenced the spread of the disease. The Global Fund to Fight AIDS and Tuberculosis Project was initiated by the UN and launched inour country in 2003. In relation to an expected completion of the project in 2016, the need has been determined to include the funds required for AIDS and tuberculosis (TB) treatment into the state budget and, therefore, the necessity to conduct a detailed study of TB drug usage to validate this need has become the basis of this research.[3,5,6]
Materials and methods: Patient history of 200 inpatients in (NCCD). Registration of drug expenditure of pulmonary tuberculosis and multi-drug resistant tuberculosis (MDRTb) and statistic survey data. As WHO recommended determining drug consumption by disease and mathematic statistic method.
Purpose: Multi-drug resistant drugs tuberculosis used in the treatment of estimated needs, and to be determined by the main anti-tuberculosis drug spending.
Results:
1. 50 patients diagnosed as MDRtb by the NCCD used 9 main types of drugs, Out of these 5 were
most widely used.
2. 1,211,700,0±546,008,9million was spent on treatment of MDRtb in inpatient facilities
Кey words: Multi-drug resistant tuberculosis

Судалгааны ажлын үндэслэл.
Сүрьеэ өвчин нь дэлхийн олон оронд өвчлөл, нас баралтын шалтгаанаар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.1,2 ДЭМБ-ийн тооцоолсноор дэлхийн
нийт хүн амын 3,1 буюу 1,7 тэрбум хүн одоо сүрьеэгийн халдвар авсан бөгөөд жил бүр 8 сая хүн шинээр сүрьеэгээр өвчилж 2 сая орчим нь нас барсан байна.[1,2] Сүрьеэ өвчин нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүн амын амжиргааны түвшинтэй шууд хамааралтай байдаг. Манай орны хувьд 1990-ээд оноос эхэлсэн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үр дагаварууд болох инфляци, ажилгүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн зэрэг нь уг өвчний тархалтад нөлөөлж байгааг судалгааны үр дүнгийн материалуудад тэмдэглэсэн байна. [4] НҮБ-ын санаачлагаар ДОХ, Сүрьеэ, өвчинтэй тэмцэх Глобаль сангийн төсөл нь 2003 оноос манай улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 онд энэхүү төслийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдон цаашид ДОХ, Сүрьеэгийн эмчилгээнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусган санхүүжүүлэх шаардлага тулгарч байгаа нь сүрьеэгийн эмийн хэрэглээнд нарийвчилсан судалгааг хийж хэрэгцээг үндэслэлтэй гаргах асуудал нь энэхүү судалгааг явуулах үндэслэл болж байна.[3,5,6]

Судалгааны ажлын зорилго:
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэгдэж буй эмийн хэрэгцээг тооцож, сүрьеэгийн эсрэг гол нэрийн эмэнд зарцуулах хөрөнгийн хэмжээг тооцон гаргахад
оршино.
Судалгааны ажлын зорилт:
1. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн үндсэн эмүүдийн нэр төрөл, бодит хэрэглээг гарган хэрэгцээг тооцох.
2. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үед хэрэглэгддэг гол нэрийн эмэнд зарцуулах хөрөнгийн хэмжээг олон жилийн хэрэглээний динамик үзүүлэлтэнд тулгуурлаж тооцоолон гаргах.

Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Санамсаргүй түүврийн аргаар ХӨСҮТ- ийн Сүрьеэгийн Клиникийн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 1, 2-р тасагт олон эмэнд тэсвэртэй сүрьеэ оноштойгоор 2011-
2014 онд хэвтэн эмчлүүлсэн нийт 200 өвчний түүхийг санамсаргүй түүвэрлэн авч, эмийн эмчилгээний зарцуулалтын хуудас болон СТСА-аас гаргасан дүн бүртгэлийн мэдээг
судалгаанд ашигласан болно. Судалгааны үр дүн статистик боловсруулалтыг SPSS 20.0 программ, Microsoft excel, Microsoft word программуудыг ашиглан хийлээ.
Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн стационарын эмчилгээнд хэрэглэсэн эмүүдийн бодит хэрэглээ буюу зарцуулалтыг ашиглан ОЭТС-ийн эмчилгээнд шаардагдах
гол нэр төрлийн эмийн хэрэгцээг ДЭМБ- аас зөвлөмж болгосон “Эмийн хэрэгцээг өвчлөлөөр тооцох” аргыг ашигласан болно.[7]
Судалгааны ажлын үр дүн:
Стационарт ОЭТС болон уушигны сүрьеэгээр хэвтэн эмчлүүлэгсдийн дундаж ор хоногийг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгтээс харахад ОЭТС-ээр 208 хоног буюу 6.6 сар хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид ОЭТС- ээр эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрсөн үйлчлүүлэгчийг 6-8 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрчимт эмчилгээний удирдамжтай дүйж байна. ДЭМБ-ийн сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамжид 56 хоног эрчимт эмчилгээний байнгын хяналтанд эмчлэх зөвлөмж гаргасан байна. Бидний судалгаагаар уушигны сүрьеэгээр хамгийн их ор хоног 47 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Стационарт уушигны сүрьеэ өвчнөөр эмчлүүлэгсдийн нэг хүнд ногдох зардалд хийсэн судалгааны үр дүнг хүснэгт 2-д үзүүлэв.

Хүснэгтээс үзэхэд уушигны сүрьеэгийн эмчилгээнд 2011 онд 24790төг±11200 (p≤0.05) байхад 2014 онд нэг хүнд ногдох зардалд 61700төг ± 29200 (p≤0.05) зарцуулсан байна. ОЭТС-ээр стационарт эмчлүүлэгсдийн эмэн эмчилгээний нэг хүнд ногдох зардалд хийсэн судалгааны үр дүнг хүснэгт 3-д үзүүлэв.

Үүнээс харахад эмэнд тэсвэртэй сүрьеэгээр хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн сүрьеэгийн эмчилгээнд нэг хүнд 2011 онд 1090,5мян/төг ±304,7 (p≤0.05) зарцуулсан
байхад, 2014 онд нэг хүнд ногдох эмийн зардал 1245,7мян/төг ± 494,7 (р≤0.05) болсон байна. Судалгаанд хамрагдсан ОЭТС өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн 200 үйлчлүүлэгчийн эмчилгээнд хэрэглэсэн үндсэн эмийн нэр төрөл, уг эмээр эмчлэгдсэн хувийг гаргаж, хүснэгт №4-өөр харуулав.

Дээрх судалгаанаас харахад судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 100% нь левофлоксацин, 89%-пиразинамд, 85.5%-д циклосерин, 83%-г канамицин болон бусад эмүүдийг хэрэглэсэн байна. Эмийн хэрэгцээг өвчлөлийн прогнозод тулгуурлан хэрэглээ буюу зарцуулалтаар тооцох аргаар тодорхойлсон дүнг хүснэгт №5-д үзүүлэв.

Дээрх судалгаанаас харахад олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгсдийн курс эмчилгээнд /жилд/ гол нэрийн эмэнд 1211700,0±546008,9 сая/төгрөг хэрэгцээтэй байна.

Дүгнэлт
1. Судалгаанд хамрагдсан ХӨСҮТ-ийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ оноштой хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдэд 9-н гол нэр төрлийн эмийг хэрэглэснээс 5-н нэр төрлийн эмийг өндөр хувьтай хэрэглэсэн байна.
2. Бидний судалгаагаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгсдийн дараагийн жилийн гол нэрийн эмэнд 1,211,700,0±546,008,9мянтөгрөг хэрэгцээтэй болохыг тогтоолоо.

Ном зүй

1. WHO, Imlementing the WHO stop TB strategy, Hand book for national tuberculosis control programmes, 2009; 3-4
2. Anastasia S. Kolyva and Petros C. Karakousis, Old and New TB Drugs: Mechanisms of Figthing Agianst Drug Resistance, Johns Hopking University Center of Tuberculosis Research Baltimor, M.D, USA; 2009:209-232
3. WHO, Regional strategy to stop tuberculosis in the Western Pacific 2011- 2015, Reaching out all, WHO, 2010:3-11
4. WHO, the Global plan to Stop TB, 2011-2015, Transforming the figth towards elimination of tuberculosis, WHO, Stop TB partnership, 2011:1-2
5. ЭМЯ, Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги, 2010-2015, Улаанбаатар, 2009:4-5
6. Мөнхбат С ‘’Артерийн даралт бууруулах эмийн эдийн засгийн шинжилгээ” эм зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ: 2010.
7. Цэрэнлхагва Р. “Уушигны цочмог үрэвслийн стационарын эмчилгээний үндсэн эмийн хэрэглээний мартетингийн судалгаа” эм зүйн ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол. УБ. 2002
8. ЭМЯ, Сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамж, Улаанбаатар,2009
9. СТСА-ны Статистик дүн бүртгэлийн мэдээ 2014он. УБ.хот
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУ-ы доктор Ц.Амарбаясгалан


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 616
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК