Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
ИХ ТАВАН САЛААНЫ НАВЧНЫ /PLANTAGO MAJOR (L)/ ХАНДНААС БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИСЫГ ИЛРҮҮЛЭХ ЗАРИМ СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Г.Бямбадулам1 , Г.Баттулга1 , Б.Бадамцэцэг1, Л.Хүрэлбаатар2

1”Монос” Эм судлалын хүлээлэн, 2Монос Групп

 
Абстракт

In the recent years, The pharmaceutical manufacturers interest to natural medicines and biological active preparations from animal, plant and mineral raw materials.
According to some sources, Plantago majus contains polysaccharides and aucubin. Some researchers investigated aucubin that is anti inflammation and antimicrobial activity.
Many anti cough formulations that are contains Plantago majus sold in pharmaceutical market. For example: Herbion, Pectoral manufactured by KRKA, Naturwaen and Mepha, respectively. The aim of this study determination of aucubin and biological active substances in Plantago majus that is growth commonly in Mongolia. The result of this study, Plantago majus leaves are estabilished polysaccharide 4.66%. Leaves of Plantago majus has been extracted by water(1:5), water (1:10), 30 % sorbitol and 20% ethanol, then determination aucubin and polysaccharide. The results, polysaccharide was 4.12%, 3.46%, 0.336% and 2.65%, respectively. Aucubin was 2.88%, 3.44%, not determined 30% sorbitol extract and 1.88%, respectively.
Key words: Plantago major, extract, sorbitol,

Үндэслэл
Орчин үеийн үндэсний эм үйлдвэрлэгчийн томоохон зорилго нь амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдээр синтезийн эмийг орлохуйц эмчилгээний өндөр идэвхитэй, гаж нөлөө бага эмийн хэлбэр гарган авахад оршино. Монгол ардын эмнэлэгт таван салааны навчаар идээшмэл, ханд бэлтгэн ихэвчлэн мэнгэр ханиад, ходоодны өвчин үрийг суулгах өвчний үед, залуу навчыг бүлээн усаар угааж цэвэрлээд шинэ хуучин шархан дээр тавьж эмчлэхэд хэрэглэж ирсэн. Гадаадын эх сурвалжаас үзэхэд, их таван салаа /Plantago majus/ -нд агуулагдах иридоид бүлгийн аукубин нь үрэвсэл, нянгийн эрэг үйлчилгээ үзүүлдэг болох нь баталсан байдаг ба Гебион /КRKA/, Др. Тайс /Naturwaen/, Пекторал /Mepha/, зэрэг ханиалга намдаах үйлдэлтэй олон эмийн хэлбэрээр олон улсын эмийн зах зээлд хэрэглэгддэг. Иймээс бидний судалгааны гол зорилго нь монгол оронд элбэг ургадаг ханиалга намдаах үйлдэлтэй их таван салааны навчинд агуулагдах аукубин болон биологийн идэвхит бодисыг орчин үеийн фармакопейн аргаар тодорхойлоход оршино.
Материал арга зүй Таван салааны навчыг Богд хан уулын Төр хурхын аманд ойн доод хэсгийн жалгын ирмэг орчимоос ургамлын түүхий эдийг түүж бэлтгэв. Ургамлын түүхий эд дэх полисахарид болон аукубины агууламжийг олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийг ашиглан хэт ягаан туяаны детектор 488 нм, 206 нм долгионы уртад SHIMADZU фирмийн UV mini 1240, UV-VIS спектрофотометрийн багажинд тодорхойлов. Стандарт бодисоор SIGMAALDRICH компанийн стандарт глицирризины хүчил, аукубин, глюкозыг ашиглав.

Үр дүн
Судалгааны ажлын зорилгийн хүрээнд бид Их таван салааны навчны хандлагчийг тодорхойлохдоо Их таван салааны навчийг 1мм-ийн хэмжээтэйгээр жижиглэн тохирох голч бүхий шигшүүрээр шигшсэн. Жижиглэсэн түүхий эдийг нэрмэл ус, 20%-ийн этанол болон 30%-ийн сорбитолын уусмалаар хандлалтыг ремацерацын аргаар 24 цаг хандлан гарган авж, БИБ болох полисахарид болон аукубины агууламжийг тодорхойлж Хүснэгт 1-д харуулав.

Дээрхи хүснэгтээс харахад их таван салааны 1:5 усан ханданд полисахарид 4.12%, аукубин 2.88%, их таван салааны 1:10 усан ханданд полисахарид 3.46%, аукубин 3.44%, 30%-ийн сорбитолын ханданд полисахарид 0.336%, 20%-ийн этилийн спиртэн ханданд полисахарид 2.65%, аукубин 1.88% агууламжтай байна.

Хэлцэмж
Гадны болон дотоодын судалгааны эх сурвалжаас үзэхэд Их таван салааны навчинд агуулагдах хүнд металл болон элементийг тодорхойлсон байна. Судлаач Д.Оленников, Л.М. Танхаева нарын судалгаагаар их таван салааны навчины ханданд Pb, Ba, Ca, Cr, Cu, Fe, Mg, Mn, Mo, Ni, Zn, Cd зэрэг элементүүд зонхилон агуулагддаг болохыг тогтоосон. Мөн Ц. Эрдэнэбат, С. Цэцэгмаа нар түүхий эдэд Cd <10 мкг/кг, Pb 2 мкг/кг агууламжтай болохыг тодорхойлсон байна. Харин судлаач Л. Адилбиш, Д. Жамбанинж, Б.Баясгалан нар их таван салааны навчины нийлбэр флавонойд 1.69% байгааг, их таван салааны навчийг нэрмэл ус болон 20-60%-ийн этанолоор хандлан нийлбэр полисахарид, нийлбэр полифенолт нэгдэл, нийлмэл флавонойдын агууламжыг тодорхойлсон байна. Уг бүтээлийн судалгааны үр дүнгээс үзэхэд Их таван салааны усан ханданд нийлбэр полисахаридын агууламж 0.53% харин 20%-ийн этанолын ханданд нийлбэр полисахарид 0.73% байгааг тогтоосон байна. Бидний судалгааны дүнгээр Их таван салааны навчны 1:5 усан ханданд нийлбэр полисахарид 4.12%, аукубин 2.88%, 1:10 усан ханданд полисахарид 3.46%, аукубин 3.44%, 30%-ийн сорбитолын ханданд полисахарид 0.336%, 20%-ийн этанолын ханданд полисахарид 2.65%, аукубин 1.88% байгааг тогтоолоо.
Дүгнэлт
Их таван салааны навчны БИБ-ын агууламж уусгагчаас хэрхэн хамаарахыг судлахад БИБ нь 1:10 усан хандад илүү агууламжтай байгааг тогтоож цаашид уг хандыг судалгаанд ашиглах нь тохиромжтой гэж үзэж байна.

 

Ном зүй

1. Эрдэнэцэцэг Г. Хандсүрэн С. Энхзаяа Ш. Эмийн технологи. I боть. УБ. 2004
2. Эрдэнэцэцэг Г. Хандсүрэн С. Энхзаяа Ш. Эмийн технологи. II боть. УБ. 2005
3. БНХАУ-ын фармакопей (CP,2010) extractum glycyrrhizae liquidum, хуудас 324
4. Химия растительного сырья. 2005. №1. С. 25–29. изучение экстрактивных веществ chamerion angustifolium(l.)
5. Химия растительного сырья. 2007. №2.С. 37–50.
6. Food Chemistry 110 (2008) 782–786
7. The Open Food Science Journal, 2008, 2, 68-71
8. International Journal of Pharmacy and Pharmaceutical Sciences ISSN- 0975- 1491 Vol 5, Issue 2, 2013
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : БУ-ы доктор А.Баянмөнх


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 577
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК