Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
ТОСОНД УУСДАГ ВИТАМИНЫ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
( Лекц )

Д.Хонгорзул

ЭЗШУИС

 

Витамины тухай ерөнхий ойлголт: Эрдэс бодисын нэгэн адил өөрөө эрчим хүч, нөхөн төлжилтийн эх үүсвэр болдоггүй боловч аливаа амьд биеийн биологийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй тэгэхдээ бодисын солилцоогоор ихэвчлэн үл нийлэгжих органик нэгдлүүд бол витамин юм. Витаминыг физик химийн шинж чанараар нь 2 бүлэг болгож ангилдаг 99 Тосонд уусдаг (Липовитаминууд) энд А, Д, Е, К 99 Усанд уусдаг (Гидровитаминууд) энд голдуу В бүлгийн мөн С витамин ба бусад витаминууд орно. Хүний хоногт хэрэглэх витамины хэрэгцээ нас, хүйс, физиологийн онцлог, ажил хөдөлмөрийн (биеийн хүчний, оюуны г.м) шинж чанар, хоол хүнсний чанар, хангамж, цаг агаарын нөхцөл, жилийн улирал зэргээс хамааарч харилцан адилгүй байдаг. Хоол хүнсээр хүний биед аль нэг витамин авах нь дутагдалтай бол өвөрмөц өвчин үүснэ. Үүнийг витамины анхдагч (алиментар) дутал хэмээх бөгөөд биед ороод хоол боловсруулах замаас шимэгдэж шингэхгүйгээс дутагдвал хоёрдогч дутал гэдэг. Витамины дутлаас үүсэх эмгэгийг ерөнхийд нь авитаминоз (витамингүйдэх) гиповитаминоз (витамин дутах) гэж нэрлэнэ. Энэ хоёр үг хоёулаа витамин дутах эмгэг гэсэн утгаар ойлгогдож, хэрэглэгдэж заншжээ. Хэдийгээр хүний бие махбодид витамин зайлшгүй хэрэгтэй боловч витамины замбараагүй хэрэглээ нь нэг талаас бие махбодын үйл ажиллагаан дахь витамины хэвийн солилцоог алдагдуулах, нөгөө талаас биед ихээр хуримтлагдсан витамины сөрөг нөлөөгөөр янз бүрийн эмгэг өөрчлөлт гарахад хүргэнэ. Хэдий витамин ч гэсэн химийн элемент, эмийн бодис юм. Нөгөөтэйгүүр витамин бүр өөрийн гэсэн гаж нөлөөтэй, илрэх шинж тэмдэг нь өөр байдаг. Иймээс витамины ашиг тус, мөн ямар эмтэй витаминыг хавсруулж хэрэглэж болохгүй талаар мэдээлэл өгөхийг хүслээ.

Витамин А (Retinoli acetas) харилцан нөлөөлөл • Витамин А ба Е нь харилцан бие биенийхээ үйлдлийг ихэсгэдэг. Мөн витамин Е нь витамин А–ын бие махбод дах задралыг удаашруулж гэдэсний ханаар шимэгдэхийг нь сайжруулдаг байна. • Витамин А хэрэглэж байгаа тохиодолд архи хэрэглэж болохгүй учир нь элэгийг гэмтээдэг • Витамин А ууж хэрэглэж байгаа тохиолдолд ретинойд агуулсан тосон түрхцийг хэрэглэж болохгүй учир нь витамин А-ын нөлөөллийг ихэсгэж гаж нөлөөг нэмэгдүүлдэг. Мөн зарим арьсны эрүүл байдлыг хангаж байдаг эмүүд нь витамин А агуулж байдаг учраас витамин А хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй • Жирэмслэлтээс хамгаалах эм нь витамин А-ын үйлчлэлийг нэмэгдүүлнэ. • Витамин А болон бамбайн булчирхайн бэлдмэлүүдийн харилцан нөлөөлөл: Витамин А-г бамбайн булчирхайн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд өнчин тархины урд дэлбээний үйл ажиллагаа дарангуйлагдаж дааврын үйлдэл буурна. • Антибиотик (Antibiotics) болон Витамин А харилцан нөлөөлөл: • Витамин А өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд зарим төрлийн антибиотикийг хавсруулан хэрэглэх үед тодорхой хэмжээний эрсдэл үүсч болно.Үүний нэг жишээ бол тархины дотоод даралт ихсэх харин хэвийн тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд ийм шинж тэмдэг ажиглагдахгүй. Хэрвээ та антибиотик хэрэглэж байгаа үед их тунгаар витамин А хэрэглэхгүй байхыг зөвлөе!

• Зарим төрлийн антибиотик: demeclocycline (Declomycin), minocycline (Minocin), ба tetracycline (Achromycin). • Элэг гэмтээдэг эмүүд (Hepatotoxic drugs) болон Витамин А харилцан нөлөөлөл: • Витамин А их тунгаар элэг гэмтээдэг эмүүдтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд элэгний гэмтлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ элэгийг гэмтээдэг эмүүдийг хэрэглэж байгаа тохиолдолд Витамин А их тунгаар хэрэглэхгүй байх хэрэгтэй. • Зарим төрлийн элэг гэмтээдэг эмүүд: acetaminophen (Tylenol and others), amiodarone (Cordarone), carbamazepine (Tegretol), isoniazid (INH), methotrexate (Rheumatrex), methyldopa (Aldomet), fluconazole (Diflucan), itraconazole (Sporanox), erythromycin (Erythrocin, Ilosone, others), phenytoin (Dilantin), lovastatin (Mevacor), pravastatin (Pravachol), simvastatin (Zocor) • Варфарин (Warfarin,Coumadin) болон витамин А харилцан нөлөөлөл: • Варфарин нь шууд бус үйлдэлтэй антикоагулянт юм. Витамин А их тунгаар хэрэглэх тохиолдолд цус бүлэгнэлтийг удаашируулдаг. Витамин А их тунгаар варфаринтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ та витамин А-г варфаринтай зайлшгүй хэрэглэх тохиолдолд цус бүлэгнэлтийг тогтмол шалгах ба өөрчлөлт илэрсэн үед варфарины тунг өөрчлөх хэрэгтэй.

Витамин Д (Ergocalciferolum) харилцан нөлөөлөл • Хөнгөн цагаан болон витамин Д харилцан нөлөөлөл: Ихэнх антацид бэлдмэлүүд нь хөнгөн цагаан агуулсан байдаг. Витамин Д нь хөнгөн цагааны шимэгдэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь бөөрний эмгэгтэй хүмүүст илүү ихээр нөлөөлдөг. Витамин Д ууж хэрэглэхдээ антацид бэлдмэлээс 2 цагийн өмнө эсвэл антацид бэлдмэлийг ууснаас хойш 4 цагийн дараа витамин Д-г ууж хэрэглэх хэрэгтэй. • Кальципотриол (Calcipotriene, Dovonex) болон витамин Д харилцан нөлөөлөл: Кальципотриол нь витамин Д-тэй ижил төрлийн эм юм. Витамин Д-г кальципотриолтой хавсарж хэрэглэх нь кальципотриолын нөлөөллийг нэмэгдүүлэхээс гадна гаж нөлөөг бий болгодог. Хэрвээ кальципотриолыг хэрэглэж байгаа тохиолдолд витамин Д нэмэлтээр хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. • Дигоксин (Digoxin, Lanoxin) болон витамин Д харилцан нөлөөлөл: Витамин Д нь кальцийн шимэгдэлтэнд нөлөөлдөг бөгөөд кальци нь зүрхэнд нөлөөлдөг. Дигоксиныг зүрхний цохилтын тоог нэмэглүүлэхэл хэрэглэдэг. Витамин Д-г дигоксинтой хамт хэрэглэх үед дигоксины нөлөөллийг нэмэгдүүлж зүрхний хэм алдагдалийг бий болгодог. Хэрвээ дигоксиныг хэрэглэж байгаа бол витамин Д-г хэрэглэхээсээ өмнө эмчээсээ зөвөлгөө аваарай. • Дилтиазем (Diltiazem, Cardizem, Dilacor, Tiazac) болон витамин Д харилцан нөлөөлөл: Дилтиаземийг витамин Д-тэй хамт хэрэглэхэд дилтиаземийн үйлчлэлийг бууруулдаг. • Шээс хөөх эм (Thiazide diuretics) болон витамин Д харилцан нөлөөлөл: Зарим шээс хөөх эмүүд биед байх кальцийн хэмжээг нэмэгдүүлдэг. Витамин Д-г их тунгаар хэрэглэх үед шээс хөөх эмийг хамт хэрэглэх нь биед байх кальцийн хэмжээг нэмэгдүүлэх шалтгаан болдог. Энэ нь биед тодорхой нөлөөллийг бий болгох ялангуяа бөөрний эмгэгийг үүсгэж болно. Зарим төрлийн шээс хөөх эмүүд: Сhlorothiazide (Diuril), hydrochlorothiazide (HydroDIURIL, Esidrix), indapamide (Lozol), metolazone (Zaroxolyn), ба chlorthalidone (Hygroton). • Циметидин (Cimetidine, Tagamet) болон витамин Д харилцан нөлөөлөл: Витамин Д-г циметидинтэй хамт хэрэглэхэд витамин Д-ийн шимэгдэлтийг сааруулдаг.

Витамин Е (Tocopheroli acetas) харилцан нөлөөлөл • Циклоспорин (Cyclosporine, Neoral, Sandimmune) болон витамин Е харилцан нөлөөлөл: Витамин Е өндөр тунгаар циклоспоринтой хамт хэрэглэж байгаа үед циклоспорины шимэгдэлтийг нэмэгдүүлэн гаж нөлөөг үүсгэж болдог. • Элгэнд хувирдаг эмүүд болон витамин Е харилцан нөлөөлөл: Зарим төрлийн эмийн бэлдмэлүүд нь элгэнд хувирч задардаг. Витамин Е нь зарим төрлийн элгэнд хувирдаг эмүүдийн задралыг түргэсгэдэг. Витамин Е-г элгэнд задардаг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэснээр задрал нь нэмэгдэж үйлчлэл нь буурдаг. Хэрвээ та элгэнд хувирдаг эмүүдийг витамин E-тэй хамт хэрэглэж байгаа бол эмчээс зөвөлгөө аваарай. Зарим төрлийн элгэнд задардаг эмүүд: lovastatin (Mevacor), ketoconazole (Nizoral), itraconazole (Sporanox), fexofenadine (Allegra), triazolam (Halcion), • Хавдрын эмүүд (Chemotherapy) болон витамин Е харилцан нөлөөлөл: Витамин Е нь антиоксидант үйлдэлтэй бөгөөд зарим төрлийн хавдрын эмүүд нь витамин Е-ийн антиоксидант үйлчлэлийг бууруулдаг. • Цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд (Anticoagulant/Antiplatelet drugs) болон витамин Е харилцан нөлөөлөл: Витамин Е нь цус бүлэгнэлтийн эсрэг эм юм. Витамин Е-г цус бүлэгнэлтийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх үед цус гоожих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зарим төрлийн цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд: aspirin, clopidogrel (Plavix), diclofenac (Voltaren, Cataflam, others), ibuprofen (Advil, Motrin, others), naproxen (Anaprox, Naprosyn, others), dalteparin (Fragmin), enoxaparin (Lovenox), heparin, warfarin (Coumadin), • Холестерин бууруулдаг эмүүд болон витамин Е харилцан нөлөөлөл: Витамин Е, β-каротин, витамин С, селенийг хамтад нь хэрэглэж байгаа үед холестеринийг бууруулдаг эмийн үйлчлэлийг бууруулдаг. Зарим төрлийн холестерин бууруулах эмүүд: atorvastatin (Lipitor), fluvastatin (Lescol), lovastatin (Mevacor), and pravastatin (Pravachol).

Витамин К (Vikasolum) харилцан нөлөөлөл: • Витаминт К цус бүлэгнэлтийн үед хэрэглэдэг. Варфариныг цус бүлэгнэлтийн эсрэг хэрэглэдэг. Витамин К-г варфаринтай хамт хэрэглэсэн үед варфарины үйлчлэлийг бууруулдаг. Хэрвээ хамт хэрэглэсэн тохиолдолд цус бүлэгнэлтийг байнга шалгах хэрэгтэй.

Ном зүй

1. Д.Энэбиш, Витамины биохимийн үнэдэс, Мөнхийн үсэг ХХК, 2012 он 3-6х
2. http://www.webmd.com
3. Д.Дүнгэрдорж, З.Ануу, Эмийн шинжилгээний стандарт, аргачлалууд, Мөнхийн үсэг ХХК, 2013 он
4. М.Чүлтэмсүрэн, Ч.Ерөөлт, Эм судлал, 2012 он
5. В.Г Лифляндский, Витамины и Минералы, Москва 2010
6. Т.С Морозкиной, А.Г.Мойсеёнком, Витамины 2002
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1955
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК