Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД)
( Товч мэдээлэл )
 

• БСШУСайдын 2014 оны 3 сарын 5-ны өдрийн А/80 тоот тушаалаар “Монос” Дээд Сургууль нь Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль болсон.
• “Монос” Дээд Сургуулийг Эм зүйч мэргэжлээр төгсөгчдөөс анхны Эм зүйн Ухааны докторын зэргийг 2014 оны 12 сарын 18-ны өдөр тус сургуулийн багш Л.Уламбаяр хамгаалсан.
• 2014 оны 10 сард тус сургуульд Уламжлалт анагаах ухааны тэнхимийг шинээр байгуулсан.
• Тус сургууль БМИҮЗ-ийн 2014 оны 09 сарын 09–ны өдрийн шийдвэрээр 2 дахь удаагаа 10 жилээр магадлан итгэмжлэгдсэн.
• БМИҮЗ-ийн Анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 6 сарын 2-ны өдрийн 03/15 тоот тогтоолоор тус сургуулийн Эмзүйн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.
• 2014 оны 10 сард “Спорт заал”-ыг ашиглалтанд оруулсан
• Компьютер мэдээллийн төвийг өргөтгөж, цахим хэлбэрээр шалгалт авч эхэлсэн.
• Сургуулийн гадаад орчны 300м2 талбайг тохижуулж, 45 ширхэг монос, 300 ширхэг нохойн хошуу суулгаж, ногоон байгууламжийг бүтээсэн.
• ЭЗШУИС-аас эрхлэн гаргадаг “Монголын эм зүй, эм судлал” сэтгүүл нь 2015 оны 06 сарын 04-ны өдөр Монголын анагаах ухааны сэтгүүлийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж, албан ёсний гишүүнээр элссэн ба Анагаах ухааны чиглэлээр хийгдсэн эрдэм судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг нийтэлдэг Mongolmed.mn цахим мэдээний санд бүртгэгдсэн. Ингэснээр цаашид WPRIM буюу Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагад бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой болж байгаа юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 755
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК