2015 оны 04 сарын 24-ны өдөр “Шинэ Анагаах Ухаан» Дээд Сургууль дээр Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны 8-р хурал амжилттай болж “Анагаах ухааны боловсролын чанар - тулгамдсан асуудлууд” сэдэвт хуралд Анагаах ухааны бүх их, дээд сургуулийн удирдлага, багш нар болон ЭЗШУИС-ийн захирал доктор, профессор Л.Цэрэндулам, Боловсрол эрхэлсэн дэд захирал М.Алгаа, Эрдмийн сургуулийн захирал доктор Э.Сэлэнгэ нар оролцов. Хуралд анагаах ухааны боловсролын чанар, төгсөлтийн дараах сургалт, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд шийдвэр гаргагчийн оролцоо, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг Монголын анагаах ухааны боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудаар 10 шахам илтгэл хэлэлцүүлсэний дотор ЭЗШУИС-ийн багш Х.Баярмаа “Эм зүйч мэргэжлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” сэдвээр илтгэл тавьсан байна.
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБООНЫ 8-Р ХУРАЛ
( Товч мэдээлэл )
Нийтлэлийн нээгдсэн тоо: 261
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, © 2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК
Вебийг бүтээсэн Слайд ХХК