Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
“MONOS-INNOVATION 2015” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
( )
 

“Monos-innovation 2015” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 05 сарын 08-нд ЭЗШУИС дээр амжилттай болж өндөрлөв. Энэхүү хуралд ЭЗШУИС, Эм судлалын хүрээлэн, ОХУ-ын Буриадын Их Сургууль, АШУҮИС- ЭЗБАС, “Ач” АУИС, БНХАУ-ын Дальян хотын АУИС, Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн оюутнууд оролцож олон сайхан шинэлэг санаа бодлыг уралдуулан, харилцан туршлага солилцон, эмийн зах зээлийн судалгаа, эмийн зохистой хэрэглээ, байгалийн гаралтай шинэ эм, бэлдмэлүүдийг гарган авах асуудлууд, эмийн хэлбэрийг боловсронгуй болгох технологийн судалгаа, фармакологийн судалгаа зэрэг эм зүйн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндсөн 50 шахам илтгэл хэлэлцэв. Илтгэгчдээс эхний 3 байранд шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Үүнд:
1. ЭЗШУИС-ийн УАУ-ын сургуулийн оюутан Х.Эрдэнэжаргал нар – I байр /Өргөмжлөл, алтан гэрэгэ, мөнгөн шагнал /
2. Буриадын Их Сургуулийн судлаач Dylenova E.P. –II байр /Өргөмжлөл, мөнгөн гэрэгэ, мөнгөн шагнал/
3. ЭЗШУИС-ийн УАУ-ын сургуулийн оюутан О.Батсугар нар –III байр /Өргөмжлөл, хүрэл гэрэгэ, мөнгөн шагнал/
4. Постер илтгэлээр Буриадын Их Сургуулийн оюутан Tykheev A.Z. нар шалгарч /Өргөмжлөл, мөнгөн шагнал/ тус тус хүртэв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 565
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК