Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2(2)
ЕБС-ийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд зарим сургуулийн хоолонд хийсэн микробиологийн судалгааны үр дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Одонтунгалаг.О1,  Энхжаргал.Ц1, Гантуяа.П1, Өлзийбүрэн.Ч2

1 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

2Монголын анагаахын эмэгтэйчүүдийн нийгэмлэг

 
Абстракт

Background

 In the scope of the “School Lunch” program initiated by the Government of Mongolia, pupils of primary schools are served with meals prepared in school canteens and food products provided by food manufacturers. The safety of the provided food products must be monitored and evaluated. The purpose of our study was to evaluate the safety of the meals and food products being given to pupils in the frame of the above program.

Materials and methods

 Nutritious values and safety of 31 samples of school canteen meals and food products of 5 general education schools were determined using microbiological analysis methods based on Mongolian national standards.

Results

The analysis results revealed that the total number of microbes in canteen meals fluctuated between 1х102 and 4х102, and no pathogens were detected in the analyzed samples. The quality of all pastry products met the Mongolian standard hygiene requirements. The variation of the total number of microbes in dairy products was 2х105 -4х105, and no pathogens were found in dairy products.

Conclusion

 Microbiological analyses show that the food products supplied by the contractual companies in the frame of “Lunch” program and meals from the school canteens meet Mongolian hygiene requirements.

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал манай улсын хувьд хангалтгүй хэмжээнд байгаа. Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгаа нь бидний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой. 2011 оноос  ЕБС-ийн 1-5 ангийн хүүхдүүдэд “Үдийн цай” төслийн хүрээнд сурагчдад хоол болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн өгөх болсон. Иймээс сургуулийн хоолны газрын хоолны чанар аюулгүй байдал болон орчин нөхцөл нь дээд зэргийн цэвэр баталгаатай байх ёстой. Гэвч төслийн хүрээнд хүүхдүүдэд төвлөрсөн захуудаас лабораторийн шинжилгээний дүгнэлттэй бүтээгдэхүүнээс авч хэрэглэсэн боловч хоолны хордлого гарсан болохыг мэргэжлийн байгууллага тогтоожээ [1].

Монгол Улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан сургуулийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрийн [2] хүрээнд өгч буй хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор сурагчдад өгч байгаа хоол болон хүнсний бүтээгдэхүүнд микробиологийн шинжилгээ хийлээ.

Судалгааны материал, арга зүй

Судалгаанд 5 сургуулийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн болон сургуулийн цайны газарт хийсэн хоолны болон хүнсний бүтээгдэхүүний нийт 31 дээжинд микробиологийн шинжилгээг хийв. Микробиологийн шинжилгээг гурилан бүтээгдэхүүнд нянгийн тоог MNS4834:99, төмсний савханцарын тоог  MNS4836:99,  E.coli-г MNS4254:95, хөгцийг MNS5132:2000 стандартын дагуу, сүү, сүүн бүтээгдэхүүнд нянгийн тоог MNS15214:99, E.coli-г MNS4254:95, Salmonellа-г MNS4891:99, хөгцийг MNS4838:99 стандарт, ундаа болон цайнд нянгийн тоог MNS900:2005, E.coli-г  MNS 4695:98, Salmonellа- MNS6340:2003 стандарт, хоолонд нянгийн тоог MNS4834:99, E.coli-г  MNS4840:99, Salmonellа-г MNS4841:99, Clostridium /спортой савханцар/- ийг MNS 7937:2000 стандартын дагуу хийж гүйцэтгэв.

Судалгааны үр дүн 

Хоолны  дээжинд бохирдол тодорхойлсон  шинжилгээний дүн

Хоолонд хийсэн микробиологийн шинжилгээний дүн (      Хүснэгт 1)-гээс харахад “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоолны нянгийн тоо нь 1х102 - 4х102-ын хооронд хэлбэлзэж, гэдэсний бүлгийг бичил биетэн, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, спортой савханцар илрээгүй байна.  

Хүснэгт 1. Хоолны шинжилгээний үр дүн 

Гурилан бүтээгдэхүүний бохирдлыг тодорхойлсон  үр дүн

Гурилан бүтээгдэхүүний шинжилгээний дүнгээс (Хүснэгт 2) харахад нянгийн тоо, савханцарын тоо нь  заасан стандарт хэмжээндээ байсан ба гэдэсний бүлгийн бичил биетэн, хөгц илрээгүй байна.

Хүснэгт 2. Гурилан бүтээгдэхүүний үр дүн

Сүү, сүүн бүтээгдэхүүнд хийгдсэн эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлсон үр дүн

Судалгаанд хамруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний шинжилгээний дүн (Хүснэгт 3)-гээс харахад нянгийн тоо 2х105 - 4х105 хооронд хэлбэлзэж, гэдэсний бүлгийн бичил биетэн 0.1-0.3 хооронд илэрсэн ба гэдэсний бүлгийн эмгэг төрөгч болон хөгц илрээгүй байна.

Хүснэгт 3. Сүү, сүүн бүтээгдэхүүн, эсэг цагаан идээний үр дүн

Дүгнэлт

1.    “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол болон хүнсний бүтээгдэхүүний  микробиологийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд сүүн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүн Монгол Улсын хүнсний стандартын шаардлагыг бүрэн хангасан нь тогтоогдов.

2.    Сүүн бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн бичил биетэн илэрч байгаа нь уг бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсантай холбоотой байж болох юм.

Ном зүй

1. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Аудитын тайлан, 2011он.
2. “Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”, БСШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын 2006 оны 10-р сарын 379/341 тоот хамтарсан тушаал
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Рэгзэдмаа.Д


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1005
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК