Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2(2)
Лабораторийн тогтолцооны үнэлгээний дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Энхжаргал.Ц, Хадхүү.В, Наран.Г, Рэгзэдмаа.Д, Дуламжав.Ж 

Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилчдын холбоо 

 
Абстракт

Rationale

Effective healthcare starts with an accurate diagnosis, and laboratory plays an important role in this. All health laboratories, be it clinical, animal health, food safety, or environmental health laboratory, contribute to health care and public health security. Therefore, many public health programs are conducting laboratory assessments. The assessment findings can be used for identification of areas in which efforts should be directed in order to strengthen the national laboratory system and health laboratories.

Goal

The goal of the project was to assess the national laboratory system and health laboratories of Mongolia.

Methods and materials

Laboratory assessment tool (LAT) developed by WHO was used for the assessment of two areas: 1. strategic organization at the national level, and 2. specific technical capacities at the laboratories level. The national laboratory system was assessed using LAT System questionnaire with the participation of MOH officers, and the assessment of laboratories was conducted using LAT Facility questionnaire with the involvement of laboratories representing public and private sectors, all three levels of urban and rural health care organizations, and clinical and public health areas of laboratory services.

Results

 

The strongest areas of the national laboratory system at the policy and regulatory level were “Coordination and management” and “Laboratory information system”. The weaker (below 75%) areas were “Structure and organizations”, “Regulations”, “Infrastructure” and “Human resources”. The insufficient infrastructure score was due to the lack of financing. The main problems detected in the area of Human resources were insufficient financial and organizational support of continuous education of laboratory workers, shortage of trained personnel and incomplete national registration system of laboratory professionals.

The results of the laboratory capacities showed that the assessed laboratories were strong in “Data and information management”, “Specimen collection and handling” and “Consumables and reagents”. The testing performance of most laboratories was excellent but the external quality assurance was not available in some test disciplines. The weaker areas of the laboratories were “Facilities”, “Public health functions” and “Biorisk management”. The module “Organization and management” showed lower score mainly due to insufficient budget.  The same was with “Facilities”. Although the general safety management of laboratories was very good, the biosafety component was not incorporated in it.

Conclusions and recommendations

1.         A national regulatory body needs to be established for the registration of all laboratories and laboratory professional staff.

2.         Each laboratory should formally designate an appropriately trained Quality manager,

3.         Set-up a formal professional development/ continuous education system for laboratory professionals.

4.    Develop biosafety policy and implementation plan.

5.    Establish a comprehensive national laboratory information management system (LIMS).

Үндэслэл

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр  дүнд лабораторийн үйл ажиллагааны чанар, хүртээмж нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өвчний оношлогоо, эмчилгээтэй холбоотой эмчийн шийдвэрийн 70 – 80%-ийг лабораторийн шинжилгээн дээр үндэслэн гаргадгийг судалгаагаар тогтоосон байна [1]. Лабораторийн шинжилгээний үр дүнг өвчний оношлогоог тодруулах, өвчний эмчилгээний явцыг хянахад ашиглахаас гадна нотолгоонд суурилсан шийдвэр гаргах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн зайлшгүй хэрэглэгдэхүүн болдог. Монгол улсын лабораторийн тогтолцоог бүхэлд нь төдийгүй, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой лабораториудын чадамж, бодит байдлыг тогтоох судалгаа нэн хомс байна.  Лабораторийн тогтолцооны өнөөгийн байдлыг  судлан үнэлж, эрүүл мэндийн лабораторийн давуу тал болон дутагдлыг бодитойгоор тодорхойлсноор лабораторийн тогтолоцоог хөгжүүлэх, анхаарлаа хандуулах чиглэлүүдийг тодруулах, үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудыг нийтэд нь бэхжүүлэн, тусламж үйлчилгээний чанар өгөөжийг сайжруулах боломж бүрдэх юм.

Зорилго

Үндэсний лабораторийн тогтолцоо болон эрүүл мэндийн лабораториудын чадавхийг үнэлэн тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршсон юм.

Арга зүй, хамрах хүрээ

Судалгаанд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас боловсруулсан Лабораторийн үнэлгээний хэрэгсэл (ЛҮХ)-ийг [2] ашиглан дараах хоёр чиглэлийн үнэлгээг хийж гүйцэтгэв. Үүнд: 

1.    ЛҮХ / Тогтолцооны үнэлгээний асуумжаар лабораторийн үндэсний тогтолцооны бодлого, зохион байгуулалт болон эрхзүйн байдлын үнэлгээ;

2.    ЛҮХ / Чадавхийн үнэлгээний асуумжаар лабораториудын чадавхийн үнэлгээ орсон юм.

Лабораторийн үндэсний тогтолцооны үнэлгээнд Эрүүл Мэндийн Яамны асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон ЭМЯ-ны Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд оролцсон бол лабораторийн чадавхийн үнэлгээг улсын болон хувийн, Улаанбаатар хотын болон орон нутгийн, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн 3 шатлалын лабораториудын төлөөллийн 10 лабораторийг оролцуулан хийж гүйцэтгэсэн болно.

            Үнэлгээний үзүүлэлтүүдийн боловсруулалтыг Excel LAT программыг ашиглан гүйцэтгэсэн ба асуумжийн модуль бүрийг 100 хүртэл оноогоор үнэлж, 75%-иас доош үнэлгээг хангалтгүйд тооцов. 

Үр дүн, хэлцэмж

Лабораторийн үндэсний бодлого, зохицуулалтын үнэлгээний дүнг ЛҮХ-ийн арга зүйн дагуу үндсэн 8 модулаар багцалж 1-р хүснэгтээр үзүүлэв.

Хүснэгт 1. Лабораторийн тогтолцооны үнэлгээний дүн

Үнэлгээний дүнгээс (Хүснэгт 1) харахад “Зохицуулалт ба удирдлага”, “Лабораторийн мэдээллийн тогтолцоо” гэсэн хоёр чиглэл хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн байна. Энэ нь ЭМЯ-ны түвшинд лабораторийн чиглэлийн удирдлага, зохицуулалт сүүлийн жилүүдэд эрчимжсэний үр дүн ба лабораторийн мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа нэгдсэн журмаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хэрэгжүүлсэнтэй холбоотой байж болох юм. 

Сулавтар (75%-иас бага) чиглэлүүд нь “Бүтэц, зохион байгуулалт”, “Эрхзүй”, “Дэд бүтэц”

болон “Хүний нөөц” байв. “Дэд бүтэц”-ийн хангалтгүй үнэлгээ нь санхүүжилттэй холбоотой бол “Хүний нөөц”-ийн асуудал нь лабораторийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын хангалтгүй байдал, мэргэшсэн ажилтны дутал болон лабораторийн мэргэжилтнүүдийн үндэсний нэгдсэн бүртгэлийн тогтолцоо байдаггүйтэй холбоотой байна.

Судалгаанд оролцсон 10 лабораторийн чадавхийн үнэлгээг 11 модулаар багцлаж нэгтгэж 2-р хүснэгтэнд тусгав.

Хүснэгт 2. Лабораторийн чадавхийн үнэлгээний дүн

Хүснэгт 2-оос харахад өндөр оноо авсан салбар нь “Мэдээллийн зохион байгуулалт”, “Дээж цуглуулах, боловсруулах, тээвэрлэх” болон “Бодис, хэрэгсэл” байсан нь лабораториудын өөрсдийн үйл ажиллагааны зохион байгуулалтаас хамаарах салбарууд байгаа юм. Мөн “Лабораторийн шинжилгээ“-ний салбар ихэнхи лабораторийн хувьд сайн байсан боловч шинжилгээний зарим чиглэлд чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байв. 

 “Байр, өрөө” болон “Зохицуулалт ба удирдлага”-ын салбарууд хангалтгүй үзүүлэлттэй гарсан нь санхүүгийн хүрэлцээгүй байдалтай холбоотой юм. Харин “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа” болон “Био-аюулгүйн зохион байгуулалт” нь доогуур оноотой үнэлэгдэж байгаа нь уг салбаруудын бодлого, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Лабораториудыг төрлөөр нь хуваан дундаж оноонуудыг харьцуулан дүгнэсэн үзүүлэлтийг 3, 4-р хүснэгтэнд  нэгтгэн  үзүүлэв.

Хүснэгт 3. Лабораториудын чадавхийн дундаж оноо (лабораторийн төрөл болон байршилаар)

Хүснэгт 4. Лабораториудын чадавхийн дундаж оноо (лабораторийн шатлал болон өмчийн хэлбэрээр)

Хүснэгт 3 ба Хүснэгт 4-өөс харахад клиникийн болон хүнсний лаборатори (нийт дундаж оноо 79% ба 81%, p=0.2), нийслэлийн болон орон нутгийн лаборатори (75% ба 83%, p=0.1), улсын болон хувийн лаборатори (80% ба 73%, p=0.4)-ийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Харин том лабораториудын нийт дундаж оноо жижиг лабораториудынхаас өндөр байсан (89% ба 69%, p=0.02<0.05) хамгийн их ялгаатай салбар нь “Хүний нөөц”  (мэргэшсэн ажилтны олдоц) болон “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа”  (нийгмийн эрүүл мэндийн сүлжээн дэхь оролцоо) байв. 

Дүгнэлт

Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээг цаашид сайжруулахад дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

1.         Лабораториуд болон лабораторийн мэргэжилтний бүртгэлийн нэгдсэн систем болон хариуцсан нэгж байгуулах;

2.         Лабораториудын нэгдсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар чадавхийг сайжруулах;

3.         Лабораториудад мэргэшсэн чанарын менежерийг томилон ажиллуулах;

4.         Лабораторийн мэргэжилтнүүдийн мэргэшил дээшлүлэх тасралтгүй сургалтын тогтолцоог боловсруулан хэрэгжүүлэх;

5.         Био-аюулгүйн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

6.         Лабораторийн цахим мэдээллийн тогтолцоог үндэсний түвшинд нэвтрүүлэх хэрэгтэй байна.  

 

Ном зүй

1. Report of the Review of NHS Pathology Services in England. Department of Health, UK. Crown, 2006.
2. Laboratory Assessment Tool. World Health Organization. 2012
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Намсрай.Ц


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 798
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК