Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2014, 2(2)
Тархины артерийн цүлхэнт харвалтын мэс заслын үр дүнг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Энхболд.Д., Дэлгэрмаа.Ц., Цагаанхүү.Г

 
Абстракт

Товч утга:

 

Мэс заслын арга технологийн хөгжил тархины судсанд хийх мэс заслыг улам бүр бага гэмтэлтэй гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд бидний 2011 оноос эхлэн нэвтрүүлж буй бичил мэс заслын арга үүний нэг баримт юм. Манай оронд тархины артерийн урд эргэлтийн цүлхэнгийн улмаас мэс засал хийлгэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь эмнэлгийн статистик судалгааны баримтаар батлагдаж байгаа юм. Тухайлбал, УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасагт 2000-2002 онд тархины артерийн урд эргэлтийн цүлхэн хагарсанаас мэс засал эмчилгээ хийгдсэн 59 тохиолдол байсан бол 2009-2012 онд 412 тохиолдол оношлогдон мэс засал хийгджээ. Нөгөө талаас тархины артерийн цүлхэн хагарсан тохиолдолд амь насанд учруулах эрсдэл 60-87%[1], мэс засал хийх хугацаа, арга техник олон янз, тэдгээрийн үр дүн харьцангуй бага, мэс заслын дараах үхлийн хувь эхний 14 хоногт 16%-д хүрдэг[2] зэрэг баримт сэлтийг иш үндэс болгон тархины цусны эргэлтийн урд артерийн тогтолцооны цүлхэнгийн үед хийх мэс заслын арга техникийг манай оронд боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тулгарч байна.

зорилго:

 

Тархины артерийн урд эргэлтийн цүлхэнгийн үед хийгдэх нээлттэй мэс заслын шинэ аргыг боловсруулан практикт нэвтрүүлж, мэс заслын үеийн болон дараах хүндрэлийг бууруулахад оршино.

 

Зорилт:

 

1.       Тархины  артерийн  урд  эргэлтийн  цүлхэнд

 

өөрсдийн боловсруулсан шинэ аргаар мэс засал хийж, түүний үр дүнг уламжлалт мэс заслын үр дүнтэй харьцуулан судлах

 

2.       Шинэ аргаар мэс засал хйих заалт, эсрэг заалт, аргачиллыг боловсруулах

 

Арга зүй:

 

1.       УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасагт тархины артерийн урд эргэлтийн цүлхэнгийн улмаас 2011-2012 онд мэс засал хийгдсэн 235 тохиолдлыг судалгаанд хамруулан, үүнээс шинэ аргаар мэс засал хийгдсэн 103 тохиолдол, хяналтын бүлэгт уламжлалт аргаар мэс засал хийсэн 103 тохиолдлыг авч, энэ хоёр аргын үр дүнг харьцуулан судлав. (Энэхүү харьцуулсан судалгаанд өөр аргаар мэс засал хийгдсэн 54 тохиолдлыг хамруулаагүй)

 

2.       Тархины  артерийн  урд  эргэлтийн  цүлхэнтэй

 

өвтчөнд “’птерионал” болон түлхүүр нүхэн (key hole) хүрцээр хийх мэс заслын аргыг боловсруулан, үр дүнг тооцож, түүний заалт, эсрэг заалтыг гаргав.

 

Бид тархины артерийн урд эргэлтийн цүлхэн бүхий 103 тохиолдолд түлхүүр нүхэн хүрцээр мэс засал хийсэн бөгөөд хамар хавийн (paranasal approach), духны дорх (subfrontal approach), чамархайн дорх (subtemporal approach) гэсэн 3 төрлийн түлхүүр нүхэн хүрцийг ашиглав. Бид Германы мэдрэлийн мэс засалч Аксел Пернезскийн гаргасан мэс


 

заслын хүрцийн аргад тулгуурлан, шинэчилсэн хувилбар аргыг боловсруулан хэрэглэв. Үүнд, түлхүүр нүх хүрцээр гавлын ясанд 0.5 мм хэмжээтэй 4 өрөмдлөгийн нүх гаргаж, 45о хэмээр налуулж хөрөөдсөн. Ингэснээр мэс заслын хугацаа 20 орчим минутаар уртсах боловч ясны лоскутыг буцааж тавихад хялбар, тогтвортой, гоо сайхны хувьд хотойлт үүсэхгүй, мөн ясыг тогтоодог микроплат шаардлагагүй болж, 500-600 мянган төгрөг хэмнэгдсэн. Мэс заслын талбайг харах цонхыг нэмэгдүүлэхийн тулд ухархайн дээд хана, птерионы хэсгийг өөлж налуулсан нь цүлхэн бүхий артерийн судсыг чөлөөлж, хавчаар тавих боломжийг бүрдүүлсэн. Мөн ясны лоскут 3 талынхаа хананд хөдөлгөөнгүй сууж, эдгэрэх боломж нэмэгдсэн. Мэс заслын дараа нэг ч өвчтөнд шарх үрэвсэж идээлэх, ясны лоскут хөдлөх хүндрэл тохиолдоогүй.

 

Мэс заслын өмнөх болон дараах өвчтөний биеийн байдлыг Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэгийн үнэлгээ, Хант-Хессийн шалгуураар үнэлсэн. Гавлын доторх артерийн цүлхэн хагарч аалзавч дорх цусхарвалт тогтоогдон, мэс засал эмчилгээ хийгдсэн 235 тохиолдлыг Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэгийн (ДММЗН) ангиллаар авч үзвэл, эмнэлзүйн хөнгөн зэрэгтэй (I зэрэг) нийт 198 (84.2%) өвчтөн байсны 126 (91.9 %) нь шинэ аргаар мэс засал хийгдсэн өвчтөн байлаа. Эмнэлзүйн IV зэрэгтэй өвчтөн 2 (0.8%), V зэрэгтэй өвчтөн байхгүй байгаа нь мэс засалд орох өвчтөний сонголтоос болсон гэж үзлээ. ДММЗН-ийн ангилал нь Глазго комын үнэлгээн дээр суурилсан учир энэ хоёр шалгуураар тус тусад нь авч үзээгүй.

 

Өвчтөний сэтгэцийн байдлын үнэлэгээнд “Сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй шалгуурыг”[3] ашигласан.

 

Мэс заслын дараах саа саажлыг (хемипарез, хемиплеги) олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөшүүн саажлыг үнэлэх эмнэлзүйн шалгуураар (булчингийн хүч сулрах, шөрмөсний рефлекс ихсэх, эмгэг рефлекс үүсэх) тогтоосон. Чамархайн булчингийн хатингаршилыг

 

 

_

 

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГАА, АЖИГЛАЛТ

 

эрүүл талын чамархайн булчингийн хэлбэр хэмжээтэй харьцуулан дүгнэсэн.

 

Мэс заслын шинэчилсэн арга: Шинэ хүрцээр мэс засал эхлэхийн өмнө ерөнхий мэдээгүйжүүлгийн дор бүсэлхийн хатгалтаар нугасны хөндийд гуурс байрлуулсан. Өвчтөнийг эгц дээш харуулан хэвтүүлж, цээжийг 10 хэм өргөөд, толгойг 5 хэм орчим буулган гэдийлгэж, мэс засал хийх талын хөмсөг нь дээд цэг байхаар толгойг хөдөлгөөнгүй бэхэлнэ. Цүлхэнтэй талын хөмсгөөр буюу хөмсөгний дээгүүр 5-6 см зүсэж арьс, арьсан доорх эдийг аль болох бага гэмтээхийг бодолцон, цус тогтоож, шархыг тэлэв. Дух, чамархайн булчин, ясны хальсыг хамтад нь яснаас хуулж, ухархайн дээр 2 см-ийн зайтай 2 нүх, мөн птерион цэгийн дээр, доор 2 см зайтай 2 өрөмдлөгийн нүх гарган, утсан хөрөөгөөр холбож хөрөөдөөд, 2,5х2 см орчим тэгш өнцөгт хэлбэртэйгээр ясыг зүсэж (трепанаци) сөхнө. Ясны дотор ирмэгийг зөвхөн доод талд өөлж авснаар шархыг хаах үед үлдсэн 3 талын дотор хананд ясны лоскут хөдөлгөөнгүй бэхлэгдэх боломжтой болсон. Тархины хатуу хальсыг ясны ирмэгийн дагууд, хэд хэдэн газар татаж оёсны дараа хатуу хальсыг тал дугуй хэлбэртэй нээнэ. Тархи-нугасны шингэнийг тодорхой хэмжээгээр гадагшлуулах замаар тархины эзэлхүүнийг бууруулна. Тархины эдийг аль болохоор бага шахах хийгээд Сильвийн завсрыг нээхийн тулд далавч ясны ирмэгийг түрэг эмээлийн урд товгор хүртэл өөлж авсан. Харааны зөрлөгийн урд цүнхээлийг (cistern) нээж, тархи-нугасны шингэнийг дахин соруулахад тархи суларч хүндийн жингээрээ доош сууснаар ихэнхдээ тархийг татаж сөхөх шаардлагагүй болдог. Тархи, гавлын ясны хооронд гарсан завсрыг хөвөнгөөр хучиж, зөөлөн сөхөөд шарх тэлэгчээр хамгаалсны дараа аалзавчийн зүсэлт (Аrachnoid disection)-ийг харааны зөрлөгийн цүнхээлээс (optico-chiasmal cistern) эхэлж гүрээний дотор артери, цааш сильвийн завсрыг дагуулж нээнэ. Ингэснээр чамархайн хэсэг духны дэлбэнгээс салж, тархийг дээш сөхөхөд хялбар болдог. Харааны зөрлөгийн урд цүнхээлээс дээш духны хоёр дэлбэнг салгаснаар нэг талын духны дэлбэн нилээд чөлөөтэй болж, тархины урд холбогч артери, урд артерийн А1, А2 үелбэрүүд болон хоёр талын гүрээний дотор артерийг чөлөөлөх, цусны урсгалыг хянах боломжтой болно. Цүлхэнгийн хүзүүвч, түүний чинэрсэн байдал, тэжээгч болон гарсан судасны байрлалаас хамаарч түр хавчаарыг 5-8 минутын хугацаанд тавьж, зарим үед энэ ажилбарыг 2-3 удаа давтаж байсан. Ингэж түр хавчаар тавьснаар цүлхэнгийн чинэрэлтийг буулгаж, хүзүүвчийг сайн тодруулан хавчих, судсыг дахин сэргээх, цүлхэнг нээж доторх бүлэнг хуулж гаргаад хавчаарыг найдвартай тавих боломжтой болж байв. Уламжлалт аргаар мэс засал хийх үед чамархай, духны дэлбэн, эвэрлэг биетийн доод хэсгээр нээж ордог байсан бол бидний боловсруулсан шинэ аргаар мэс засал хийхэд эрүүл эдийг гэмтээхгүйгээр тархины төрөлхийн завсруудыг ашиглаж, цүлхэнд хүрэх бололцоотой болсон. Ийм хүрцээр тархины урд холбогч артерийн ёроол нь урагш-доош чиглэсэн цүлхэн, нээсэн талын артериар тэжээгдэж байгаа урд холбогч артерийн цүлхэн, тархины урд артерийн А1-ийн цүлхэн, мөн гүрээний дотор артерийн супраклиноид хэсгээс арын холбогч артери салах хэсэг хүртэлх цүлхэнд хавчаар


 

тавьж болно. Түүнчлэн цусны урсгалыг бүх тохиолдолд судасны ирэх (proximal) хэсгээс хянаж байсан. Мэс заслын шархыг хаахдаа хатуу хальсыг нарийн шимэгддэг утсаар хөвөрдөх буюу зангилаат оёдлоор оёод, ясыг хөдөлгөөнгүйгээр бэхлэн, өрөмдлөгийн нүхнүүдийг ясны үйрмэгээр дүүргэнэ. Гоожуурга гуурс үлдээх шаардлагагүй тул ясны хальс, булчинг үечлэн хааж, арьсанд далд оёдол тавина.

 

Picture 1. Green arrow shows the way of new approach, red arrow shows the way of old approach

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Статистик боловсруулалт: Судалгааны материалыг Microsoft Excel 2007 дээр нэгтгэн, статистик боловсруулалтыг SPSS 17 программыг ашиглаж хийв.

 

Судалгааны үр дүн:

 

Бидний судалгаанд хамрагдсан тархины урд эргэлтийн цүлхэнтэй 157 өвчтөнөөс 20-29 насны 6 (эр-2, эм-4), 30-39 насны 23 (эр-10, эм-13), 40-49 насны 57 (эр-25, эм-32), 50-59 насны 71 (эр-42, эм-29) тохиолдол байв. Хүйсний хувьд онцын ялгаагүй (78 эмэгтэй, 79 эрэгтэй, дундаж нас 46.3±2.3) хэдий ч, тархины артерийн цүлхэн хагарсан тохиолдол 50-59 насанд 45.1%, 40-49 насанд 36.2%-ийн үзүүлэлтээр зонхилж, олон цүлхэнт тохиолдол 18% (23)-ийг эзэлж байв. Эрэгтэйд тархины урд холбогч артерийн цүлхэн (24.8%), эмэгтэйд тархины дунд артерийн цүлхэн (22.2%) илүү давамгай байснаас, олон цүлхэн эрэгтэйд бараг 5 дахин их (12.1%), гүрээний дотор артерийн цүлхэн эмэгтэйд 3 дахин илүү (10.8%) тохиолдсон.

 

Аалзавчийн дорх цус харвалттай, ангиографийн шинжилгээгээр цүлхэнгийн байрлал нь тогтоогдсон 235 өвчтөний эмнэлэгт ирэх үеийн биеийн байдлыг ДММЗН-ийн эмнэлзүйн үнэлгээгээр үнэлэхэд I зэрэгтэй 198, II зэрэгтэй 27, III зэрэгтэй 8, IV зэрэгтэй 2 өвчтөн байлаа (хүснэгт 2).

 

Table 2. Clinical grades of aneurismal SAH patients

 

Grade

GCS

Уламжлалт арга

Шинэ арга

Total

 

 

 

 

 

 

 

I

15

72

(73.5%)

126 (91.9%)

198

(84.2%)

II

13-14

16

(16.3%)

11

(8%)

27

(11.5%)

III

13-14

8

(8.2%)

0

(0%)

8

(3.4%)

IV

7-12

2

(2%)

0

(0%)

2

(0.8%)

V

3-6

0

 

0

 

 

 

total

 

98

(100%)

137

(100%)

235

(100%)

 

 

_

 

CLINICAL INVESTIGATION AND CASES

 

Table 1. Age characteristic data of aneurismal SAH patients comparing with the sites of anterior circulation aneurysms

 

 

Age groups

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20-29

 

30-39

 

40-49

 

50-59

 

Total

 

 

Arterial aneurysms

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

M

F

M

F

M

F

M

F

М

F

 

 

n (%)

n (%)

n (%)

n (%)

n (%)

n (%)

n (%)

n (%)

n (%)

n (%)

 

ACA*,

 

 

6

3

15

9

18

7

39 (24.8)

19 (12.1)

 

ACoA*

 

 

(3.8)

(1.9)

(9.5)

(5.7)

(11.4)

(4.4)

 

 

 

 

 

 

MCA*

2 (1.3)

4 (2.5)

3 (1.9)

7 (4.4)

6

12

4

12

15

35 (22.2)

 

(3.8)

(7.6)

(2.5)

(7.6)

(9.5)

 

 

 

 

 

 

 

 

PCA*, PCoA*

 

 

 

 

 

1

 

1

 

2

 

 

 

 

 

 

(0.6)

 

(0.6)

 

(1.3)

 

 

 

 

 

 

 

 

 

 

ICA*

 

 

1 (0.6)

3 (1.9)

2

6

2

8

5

17 (10.8)

 

 

 

(1.3)

(3.8)

(1.3)

(5.09)

(3.1)

 

 

 

 

 

 

 

 

BA*

 

 

 

 

1

1

 

 

1

1

 

 

 

 

 

(0.6)

(0.6)

 

 

(0.6)

(0.6)

 

 

 

 

 

 

 

 

 

Multiple aneurysms

 

 

 

 

1

3

18

1

19

4

 

 

 

 

 

(0.6)

(1.9)

(11.4)

(0.6)

(12.1)

(2.5)

 

 

 

 

 

 

 

Total

2 (1.3)

4 (2.5)

10

13 (8.2)

25 (15.9)

32

42

29

79

78

 

(6.3)

(20.3)

(26.7)

(18.4)

(50.3)

(48.7)

 

 

 

 

 

 

 

 

*ACA – Anterior cerebral artery, *ACoA – anterior communicating artery, *MCA – middle cerebral artery, *PCA – Posterior cerebral artery, *PCoA

 

– Posterior communicating artery, *ICA – Internal carotid artery,  *BA – Basilar artery

 

 

Бидний боловсруулсан шинэ хүрц болон уламжлалт хүрцээр мэс засал хийгдсэн 206 тохиолдлыг мэс заслын дараа үүссэн саа, чамархайн булчингийн хатингаршил, хагалгааны дараа илэрсэн сэтгэцийн өөрчлөлт, мэс заслын дараах ор хоног гэсэн үзүүлэлтээр харьцуулан, ажиглалтын бүлэгт шинэ аргаар мэс засал хийсэн 103 тохиолдлыг авч, уламжлалт аргаар мэс засал хийсэн мөн 103 тохиолдлыг сонгож, үр дүнг тооцсон.

 

Table 3. Postoperative hemiparesis

 

 

 

 

 

 

 

 

 

 

New approach

Traditional

 

Total

P< mean

 

 

approach

 

 

 

 

 

 

 

 

 

Hemiparesis

n

%

n

%

n

%

P< 0,002

 

Yes

5

4.85

43

41.7

48

23.3

 

 

No

98

96.0

60

58.2

158

76.6

 

 

Total

103

100

103

100

206

100

 

 

 

3-р хүснэгтээс харахад шинэ аргаар мэс засал хийгдсэн 103 тохиолдлоос 5 өвчтөнд мэс заслын дараа талсаажил илэрсэн бол уламжлалт аргаар мэс засал хийгдсэн 103 тохиолдлоос мэс заслын дараа 43 өвчтөнд талсаажил үүсчээ. Эндээс үзэхэд саа, саажлын хүндрэл шинэ аргаар мэс засал хийгдсэн нийт өвчтөний 4.9%-д, харин уламжлалт аргаар мэс засал хийсэн тохиолдолд 41.7%-ийг эзэлж байгаа нь (P<0.002) шинэ арга илэрхий эерэг үзүүлэлттэй байна.

 

Table 4. Postoperative temporal muscle atrophy

 

 

New approach

Traditional approach

Total

 

P mean

Atrophy

n

%

n

%

n

%

Р<0,001

Yes

7

6.7

79

76.6

86

41.7

 

No

96

93.2

24

23.3

120

58.2

 

Total

103

100

103

100

206

100

 


 

Мэс заслын дараах чамархайн булчингийн хатингаршил ихэнх тохиолдолд чамархайн өнгөц артерийн салаа, мөн нүүрний мэдрүүлийн салаа гэмтсэнээс үүсдэг бөгөөд аажимдаа зажлах үйл ажиллагаанд нөлөөлж, толгойны хэлбэрийг алдагдуулдах, гоо сайханд нөлөөлөх нэн сөрөг үр дагавартай байдаг. Энэ үзүүлэлтээр харьцуулан судлахад шинэ аргаар мэс засал хийгдсэний дараа нйит өвчтөний 5,9%-д чамархайн булчингийн хатингаршил үүссэн бол уламжлалт аргаар хийсэн мэс заслын дараа 76.4% -д нь хатингаршил илэрчээ. (P< 0.001)

 

Table 5. Postoperative mental change

 

 

New

 

Traditional

Total

 

P mean

 

 

approach

approach

 

 

 

 

 

 

 

Mental

n

%

n

%

n

%

0,005

 

change

 

 

 

 

 

 

 

 

 

Yes

4

3.8

46

44.6

50

24.2

 

 

No

99

96.1

57

55.3

156

75.7

 

 

Total

103

100

103

100

206

100

 

 

 

Мэс заслын дараа илэрсэн сэтгэцийн өөрчлөлтийг сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй шалгуураар харьцуулан үнэлэхэд шинэ аргаар хйисэн мэс заслын дараа 3 сарын хяналттай ажиглахад 3.0% нь сэтгэцийн өөрчлөлттэй байсан бол уламжлалт аргаар мэс засал хийсний дараа илрэх сэтгэцийн өөрчлөлт 45.1%-д хүрч, ихээхэн ялгаатай (P<0.005) үзүүлэлт гарч байна.

 

Шинэчилсэн аргаар хийсэн мэс заслын дараа 5 өвчтөнд тархины судасны агчилын улмаас талсаа үүсч, нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд (3 сарын дараа) 4 өвчтөний саажсан гар, хөлийн идэвхтэй хөдөлгөөн, булчингийн хүч 3.5-4.0 балл хүртэл нэмэгдэж, бие даан явах хэмжээнд сэргэлт өгсөн бол уламжлалт аргаар хийсэн мэс заслын дараа 43 өвчтөнд үүссэн талсаажил гүнзгий байсан

 

 

_

 

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГАА, АЖИГЛАЛТ

 

төдийгүй, нөхөн сэргэх эмчилгээний үр дүнд өвчтөний дөнгөж 1/3 буюу 14.3%-д хөдөлгөөний сэргэлт 2.5-3.0 балл хүртэл сэргэсэн, мөн шинэ аргаар мэс засал хийсэн тохиолдолд тархины шигдээсийн хүндрэлээр 2 өвчтөн нас барсан бол уламжлалт мэс заслын аргаар эмчилсэн нийт өвчтөний 18 (17.4%) нь дээрх хүндрэлийн улмаас нас барсан зэрэг нэн ялгаатай үзүүлэлт гарсан нь бидний боловсруулсан мэс заслын хүрцийн хэмнэлттэй арга үлэмжийн давуу үр дүнтэй болохыг харуулж байна.

 

Түүнчлэн шинэ аргаар мэс засал хийх үед ил байх тархины талбай уламжлалт аргатай харьцуулахад 3-4 дахин багасч байна. Бид ил байх тархины гадаргын

 

хэмжээг (π x r2 ) тооцоолохдоо уламжлалт мэс заслын үед

 

хамгийн багадаа 8см диаметртэй ясыг сөхдөг гэж үзвэл тархины ил байх талбай 50.24см2 , харин шинэ аргаар мэс засал хийхэд 2см диаметртэй гэж үзвэл 3.14см2 болж, ил байх тархины хэмжээ 16 дахин багасч байна

 

Тархины урд холбогч артерийн дээр байрласан (planum-аас дээш 8-10мм) цүлхэнд хүрэхийн тулд gyrus rectus-ийг заавал тайрах шаардалагатай болж байв. Хэрэв артерийн цүлхэн 10мм-ээс том, мөн 25мл-ээс илүү цус хуралттай бол цүхэнг ялгах, хурсан цусыг бүрэн авах боломж муу байлаа.

 

Хэлцэмж:

 

Бидний судалгаанаас үзэхэд, тархины артерийн судасны цүлхэн хагарч, аалзавч дорх цусхарвалт үүссэн тохиолдлын хүйсний харьцаа эрэгтэй, эмэгтэйчүүдэд адил харьцаагаар (1:1) тохиолдож байгаа бол Япон, Австри, Канад улсад явуулсан судалгаагаар энэ харьцаа эмэгтэйчүүдэд 1 дахин илүү (эм:эр, 2:1) хувиар тохиолдож буй ялгаа байна.[3,4,6,8-14]

 

Нийт цүлхэнгийн дийлэнх нь (68.7%) тархины урд болон дунд артерийн салаанд тохиолдож байгаа нь бусад орны судлаачдын судалгаатай ойролцоо байна.[4,6,7,9-11]

 

Мэс заслын дараах саа, сэтгэцийн өөрчлөлт, чамархайн булчингийн хатингаршилыг харьцуулан судлахад хуучин, шинэ аргын хооронд ихээхэн ялгаа (бүх тохиолдолд Р<000) байгаа бөгөөд энэ нь уламжлалт аргаар мэс засал хийхэд тархи их шахагддаг, няцарч цусхомсрол үүсдэг хийгээд тархины том хэмжээний гадаргуу мэс заслын үед удаан хугацаагаар ил байснаас гэмтэж буйтай холбоотой гэж үзлээ.

 

Мэс заслын дараах ор хоногийг авч үзэхэд уламжлалт аргаар мэс засал хийсний дараа дундаж ор хоног 12.7 байсан бол шинэ аргаар мэс засал хийсний дараа 8.2 болж буурсан байна.

 

Дүгнэлт:

 

1.       Түлхүүр нүх хүрцээр мэс засал хийхэд мэс заслын үед тархины ил байх талбай 3-4 дахин багасч, тархины шахагдал бараг үүсдэггүй учир хагалгааны дараах бяцрал, түүнтэй холбоотой тархины цусхомсрол бага (4.8%) тохиолдож байна.

 

2.       Мэс заслын зүслэгийн хэмжээ жижиг (5-6 см) учир цус алдалт, эрүүл эдийн гэмтэл бага, шархны эдгэрэлт түргэн, мэс заслын дараах чадвар алдалт хурдан сэргэж, гоо сайхны алдагдал эрс багасч, 

Ном зүй

Ном зүй:

1. Аневризматическая болезнь мозга. В кн.: Практическая

нейрохирургия /Под ред. Б.В.Гайдара/, Санкт-Петербург, 2002, с. 312-328

2. Цагаанхүү Г. Мэдрэл судлал, УБ., 2011, х. 244-389

3. Рerneczky ,A, Reisch,R: Key hole approaches in

neurosurgery: 7-35 ,2008.

4. Albert L Rhoton Jr.: Aneurysms: Neurosurgery 51 [Supp 1]: 121-158, 2008.
5. John M. Thew,Jr, Harry R van Loveren : Atlas of operative microneurosurgery: 3-19, 1999.
6. Kitami, K., H. Kamiyama, et al. (1985). “[Angiographic analysis of the anterior cerebralarteries with cerebral aneurysms--with special interest in the morphological aspectincluding so-called vascular anomalies].” No ShinkeiGeka 13(11): 1161-7.

7. Microneurosurgery - M Yasargil;GeorgethiemeVerlag 1988.
8. Agrawal, A., Y. Kato, et al. (2008). “Anterior communicating artery aneurysms: anoverview.” Minim Invasive Neurosurg 51(3): 131-5.

9. Srour, A., A. M. el Tantawi, et al. (1994). “Neurosurgical anatomy of theаnteriorinterhemispheric approach for aneurysms of the anteriогcommunication(26.6.92).” SurgRadiolAnat 16(1): 117-9.

10. Rhoton AL Jr, Perlmutter D: Microsurgical anatomy of anterior communicating artery aneurysms 2:217-251, 1980.

11. KatoY, Sano H, Yayakawa M, et al: Surgical treatment of internal carotid siphon aneurysms. Neurol Res 18: 409-415, 1996.

12. Diraz A, Kobayashi S, Toriyama T, et al: Surgical

approaches to the to the anterior communicating artery aneurysm and their results. Neurol Res 15:273-280, 1993.

13. Nardi PV, Esposito S, Greco R, et al: Aneurysms of azygous anterior cerebral artery: Report of two cases treated by surgery. J Neurosurg Sci 34:17-20, 1990.

14. Yasargil MG, Antic J, Laciga R, et al: Microsurgical pterional approach to aneurysms of the basilar bifurcation. Surg Neurol 6:83-91, 1976.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1377
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК