Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2014, 2(2)
Тархины харвалтын өнөөгийн байдал
( Лекц )

Амарбаясгалан.Р1, Энхсайхан.Л2, Цэнгэлбаяр.Б2, Энхцэцэг.Г2, Нарангарав.Б2, Îþóíãýðýë.Ц2, Ò¿ìýíдэмбэрэл.Ц2

1,2 Монголын Харвалт Судлалын Нийгэмлэг, 1,2 УНТЭ-ийн Мэдрэлийн Эмгэг Судлалын Клиник

 

 

 

 
Абстракт
Абстсракт
Тархины харвалтын өнөөгийн байдал
Дэлхийд 6 секунд тутам 1 хүн, 6 хүний 1 нь тархины харвалтанд өртөж, жилдаа 15 сая хүн харваж байгаагаас 5 сая нь нас барж байна. Монгол улсад 100000 хүн амд 249 шинэ харвалт, 49 нас баралт ноогдож байгаа юм. 1967 оноос академич Д.Баасанжав ахлагчтай баг тархины харвалтын тархалт, хэв шинж, хүйс, нас баралтаар үечилсэн судалгаагаар тархины харвалтын өвчлөл 1970-1974 онд хөдөөгийн хүн амд 1000 хүн амд 0.5, хотод 1.45 байсан бол, 1998-1999 оны Уланбаатар хотод хийгдсэн судалгаагаар 2.96 болтлоо нэмэгдсэн нь бараг 3 дахин ихэссэн байна. Тархины харвалтын нас баралтын үзүүлэлт /1000 хүн амд/ 1975-1977 онуудын дунджаар 0.44 байсан бол 1993 онд 0.49 болон 0.05 буюу (t=2.27, P>0.05) болж ихэссэн байна. Тархины цус харвалт ба шигдээсийн хэв шинжүүдийг хооронд нь харьцуулахад 2,3:1, 1998-1999 оны судалгаагаар тархины шигдээс, тархины харвалтын харьцаа 1:1.4-өөр тархины харвалт давуу байлдалтай байлаа (Д.Баасанжав).
тархины харвалт нь мэдрэлийн эмгэг дундаас тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзлэн, дэлхийд 6 секунд тутамд нэг хүн, 6 хүн тутмын нэг нь харвалтанд өртөн, дэлхийн хэмжээнд жилдээ 15 сая хүн харвалтаар өртөгдөж, үүнээс 5 сая нь нас барж, 5 сая нь хүний асрамжинд үлдэж байна. Цусны даралт ихтэй хүмүүсээс 12.7 саяаас илүү хүн жил бүр тархины харвалтаар хүндэрч байна. Европын орнуудад жил бүр 650000 хүн тархины харвалтын шалтгаанаар нас барсан. АНУ-д жил бүр 795000 харвалт, үүнээс 600000 нь анхны тохиолдол, 185000 нь давтан харвалт бүртгэгдсэн байна. Харвалттай 4 хүн тутмын 1 нь 65-аас дээш насны хүмүүс байв. Америкийн африк гаралтай хүмүүсийн дунд залуу хүмүүсийн харвалт их байгаа юм. АНУ-д 45 секунд тутамд 1 харвалт, 3 минут тутам харвалтаас шалтгаалсан нас баралт ноогдож байгаа ба 17 нас баралт тутмын 1 нь харвалтын шалтгаант нас баралт байж, харвалтанд хүргэдэг хүчин зүйлүүдээс тамхи, өндөр даралт, зүрхний хэм алдагдан жирвэлзэлт
Тархины
харвалтын өнөөгийн байдал
Р.Амарбаясгалан1, Л.Энхсайхан2, Б.Цэнгэлбаяр2, Г.Энхцэцэг2, Б.Нарангарав2, Ö.Îþóíãýðýë2, Ö.Ò¿ìýíãýðýë2
1,2 Монголын Харвалт Судлалын Нийгэмлэг,
1,2 УНТЭ-ийн Мэдрэлийн Эмгэг Судлалын Клиник
гол байрыг эзэлж байна. Оросд жилдээ тархины харвалтын 450 000 шинэ тохиолдол бүртгэгдэж, �40 минут тутам инсультын 30 аас илүү тохиолдол ноогдож байна.�.�.�.�.�.� Өвчлөгсдийн 80% нь хөдөлмөрийн чадвараа алдаж , эдгээрээс ������50% илүү нь хөдөлмөрийн чадвар нь эргэж сэргэлтгүйгээр алдагдаж байгаа юм. Оросд болон хөгжингүй орнуудад жилээс жилд инсультын тохиолдол ихсэж байна гэсэн дүгнэлт гарчээ. ДЭМБ-ээс 2008 онд Монгол улсыг тархины харвалтын өвчлөл өндөр орны тоонд багтаж байна гэж зарласан байдаг.
Дэлхийн хөгжингүй орнуудад тархины харвалтын хэв шинжийн хувьд тархины судасны шигдээс давамгайлж /�/�/�/�/�/�/� Ischaemic stroke -0.088%, Intracerebral haemorrhage -0.006%,�,�,�,� Kolominsky-Rabas et al. Z Allg Med 2002; 78: 494–500/ байгаа юм. Монголд 1998-1999 тархины шигдээс 1000 хүн амд 1.15, тархины харвалт 1.41, торлог бүрхэвчийн доорхи цус харвалт 0.25 байв. 1998-1999 оны судалгаагаар тархины шигдээс, тархины харвалтын харьцаа 1:1.4-өөр � � � � � тархины харвалт давуу байлдалтай байв (Д.Баасанжав).
Хүснэгт 1. Европын орнуудын тархины харвалтын хэв шинжүүд.
�Region
Stroke �t�ype�
Герман
Англи
Франц
Incidence ce(n)
Incidence ce(%)
Incidence ce(n)
Incidence ce(%)
Incidence ce(n)
Incidence ce(%)
Ischaemic stroke
106
0.106
86
0.086
88
0.088
Intracerebral haemorrhage
20
0.020
16
0.016
6
0.006
Subarachnoid haemorrhage
5
0.005
8
0.008
3
0.003
Not classified
6
0.006
14
0.014
4
0.004
� � � � � � � � � � Kolominsky-Rabas et al. Z Allg Med 2002; 78: 494–500.
Хүснэгт 2. Европын орнуудад хурц харвалтын дараах 3 сард гарсан зардлын тооцоо.
Major Markets G�rowth�
(�n�/year)
2002
2007
2012
United States
618,500
673,500
740,500
Europe
563,900�
607,000
663,300
France
88,300
94,500
103,500�
Germany
170,200
184,100�
202,000
Italy
130,800
140,600
154,800
Spain
83,200�
91,100�
99,100
United Kingdom
91,400
96,700
103,900
Japan
174�,�6�00�
198�,�1�00�
221�,�8�00�
Total
1,357�,�0�00�
1�,478�,�6�00�
1,625�,�6�00�
Boehringer Ingelheim 2005. Data on file.
Тархины харвалт нь хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй, гэр бүлд, нийгэмд санхүүгийн асар их хохирол учруулдаг байна.
38
Эдгээр орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд 2002 онд тархины харвалтын улмаас гарах ззардал �� 1357000�0billion dollar байсан бол, 2007 онд 1����478600, 2012 онд 1625600 billion dollar болтлоо тасралтгүй нэмэгдсэн байна.
*Community care, i.e. living at home or in a residential facility
**Institutional care, i.e. in hospital ward, rehabilitation unit or nursing home
Зураг1. Тархины харвалтанд өртсөний дараах гурван сард гарсан зардлыг эмчилгээний төрөл, тохиолдлын хүнд хөнгөнөөс хамааран судалсан байдал.
Тархины харвалт бүхий өвчтөн нь хөдөлмөрийн чадвараа алдан, гэр бүлээ тэжээх орлогоо алдаад зогсохгүй, гэр бүлийн бусад гишүүд ажил хөдөлмөрөөсөө чөлөөлөгдөн, уг өвчтөнг сахих, асрах, олон төрлийн эмчилгээнд удаан хугацаагаар явах шаардлагатай болдог. Тэрчлэн, ажил олгогчид мэрэгжсэн боловсон хүчнээ алдсанаар нийгэмд их хохирол үүсдэг. Тархины харвалт нь олон талын хохирлыг үүсгэдэг, амь насанд нэн халтай эрсдэл юм.
Монгол оронд тархины харвалтын судалгаа үечилсэн байдлаар 1967-1969, 1975-1977, 1983-1083, 1985-1987, 1993-1996, 1998-1999 онуудад, улс орныг бүхэлд хамарсан, тухайн газар нутгийг хамарсан, хязгаарлагдмал бүс нутагт болон тодорхой эмнэлгүүдэд Д.Баасанжав ахлагчтай судалгааны баг ЭМЯ, НЭМХ-ийн ажлын хүрээнд олон удаагийн судалгааны ажлууд хийгдэн ирсэн байдаг. Уг судалгаануудын зарим хэсгээс хэлэх нь зүйтэй.
Монгол улсын хүн амд инсультаар нас баралтанд 1975-1977 онуудад, 1985-1987 онуудад хийсэн Д.Баасанжав нарын судалгаагаар, 1000 хүн амд ногдсон интенсив үзүүлэлтýýð, 1975-1977 онуудад дунджаар эрэгтэй хүн амд 0.52, эмэгтэй хүн амд 0.42, 1985-1987 онуудад дунджаар эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд тус тус 0.58 байсан бөгөөд судалгааны II үе буюу 10 жилийн дараа тэдгээр үзүүлэлт ихсэх хандлагаар илэрхийлэгдсэнээс, эмэгтэй хүн амын дунд магадлагаатайгаар (P<0.001) ихэссэнийг тогтоосон байдаг (Д.Баасанжав, 1993 он). Улаанбаатар хотын хүн амын дунд 1991 онд инсультаар нас баралт насанд хүрэгчдын дунд , 1000 хүн амд 0.64 байгааг дээрх судалгааны хүрээнд тогтоож, хүн амын насны онцлогийг харгалзан тодорхой насны бүлэг, хүйсний ялгаагаар гаргаж, гадаадын судлаачдын үзүүлэлттэй харьцуулахад Монголд инсультаар нас баралт харьцангуй өндөр байгааг илрүүлсэн байна (Д.Баасанжав, 1993 он).
Хүснэгтээс жилийн дундаж тохиолдлын тоогоор тархины инсультийн нас баралт нь зүрхний шигдээсийн шалтгаант нас баралтаас 7.7 дахин их, харин цусны даралт ихдэлтийн шалтгаант нас баралттай үзүүлэлтээрээ ойролцоо байна. 1975-1977 оны байдлаар инсультын нас баралтын үзүүлэлтийг бүх насны хүн амд тус улсын бүх улсын хэмжээгээр нэгтгэн гаргасан бидний судалгааны дүнтэй (Д.Баасанжав,1993) 1993 оны судалгааны дүнг харьцуулан жишэхэд улсын хэмжээний нийт дүнгээр харвалтын нас баралтын үзүүлэлт 1975-1977 онуудын дунджаар 0.44 байсан бол 1993 онд 0.49 болон 0.05 буюу (t=2.27, P>0.05) болж ихэссэн байна. Инсультийн 20-оод жилийн судалгаанаас харахад, Монголын хүн амд инсультын шалтгаант нас баралт буурахгүй, ихсэх хандлагатай нь ажиглагдав (Д.Баасанжав,1993).
Д.Баасанжав.. нарын 1985-1987 онуудад хийсэн судалгааг 1993 оны судалгаатай харьцуулахад харвалтын тохиолдол ихсээгүй, харин эрэгтэй хүйс, эмэгтэйчүүдээс (t=2.01, P<0.05) магадлалтайгаар өндөр байгаа нь нотлогдсон.
1967-1969 онуудад ба 1994-1996 онуудад хийгдсэн аутопсийн шинжилгээнд нас барагсдын дийлэнх буюу 87.4% -д их тархины тал бөмбөлгийн цус харвалт эзэлж байснаас, эрэгтэйчүүдэд харьцангуй олонтаа 56.1% тохиолдсон байв. Их тархины тал бөмбөлгийн цус харвалт ховдолруу задарсан тохиолдол дийлэнхи буюу 56.6%, үүнээс баруун тал бөмбөлгөөс задарсан тохиолдол 54.3% байв (Д.Баасанжав,1996). Нас баралт 35-44 наснаас огцом ихсэж байсан ба энэхүү ихсэлт нь 10 тутам 3 дахин нэмэгдэж байв. Хөдөлмөрийн насны хүмүүсийн нас баралт, нийт нас баралтын гуравны нэгийг эзэлж байв(Д.Баасанжав,1996).
Тархины харвалтын өвчлөлийн судалгааг орон нутгийн газар зүйн онцлогоор судалсан үр дүн нь сонирхолтой байлаа. Уг судалгаагаар говийн бүсийн аймгуудад өвчлөл өндөр, зүүн бүсийн аймгуудад өвчлөл бага, баруун бүсийн аймгуудад өвчлөл дундаж хэмжээнд байгаа нь ажиглагдсан байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд инсультийн өвчлөл нийт дүнгээр өндөр байсан боловч, аймгуудийн дотор дүн шинжилгээ хийсэн судалгаанаас баруун бүсийн аймгуудад, ялангуяа Баян өлгий аймагт
Хүснэгт 3. Зүрх судасны өвчний болон тархины
харвалтын нас баралтыг харьцуулсан нь
Өвчнүүд :
1992
1993
1994
Онуудын дундаж
Цусны даралт ихдэх өвчин
1156
1056
930
1046.7
Тархины инсульт
955
1080
963
(дутуу)
1017.5
(эхний 2 оноор)
Зүрхний ишеми, шигдээс
95
150
153
132.7
МЭДРЭЛ СУДЛАЛ Journal of Neurology
LeCTURe, REview
эмэгтэй хүйсийн өвчлөл давамгайлсан байсан бол Дорнод аймагт эрэгтэйчүүдийн өвчлөл харьцангуй өндөр байв.
Хүснэгт 4. Тархины аалзавч бүрхүүлийн доор цус харваж аутопсийн шинжилгээ хийлгэсэн тохиолдлын тоо, нийт инсультын дотор, түүний эзлэх хувийг судалгааны үеүүдээр, хүйсний ялгаагаар харуулсан дүн (Д.Баасанжав).
Тайлбар : тт-тохиолдлын тоо
Дээрхи хүснэгтээс харахад 1967-1996 оны хооронд харвалтаас шалтгаалсан аутопсийн шинжилгээ буураагүй ихэссэн нь ерөнхий инсульт ихэссэнийг харуулж харуулж байна.
Хүснэгт 5. Тархины харвалтын өвчлөлийн давтамжийг тогтоосон судалгааны дүнгээс (Д.Баасанжав)
ДЭМБ-ийн судалгаагаар 1970-1 977 онуудад дэлхийн 17 орныг хамарсан судалгаагаар 1000 хүн амд ноогдох өвчлөлийн давтамж 0.50 байсан бол, Монгол оронд Д.Баасанжав нарын судалгаагаар 1000 хүн амд ноогдох тархины харвалтын өвчлөлийн давтамж 1978 онд 0.72, 1984-1989 онд 1.75, 1991 онд 2.29, 1998-1999 онд 2.96 байгаа нь, 1978-1999 оны хооронд өвчлөл тасралтгүй нэмэгдсэн нь харагдаж байна.
Хүснэгт 6. Монгол орны хүн амын тархиы харвалтын шалтгаант нас баралтын байдлыг үечлэн судалсан судалгааны үзүүлэлтүүд (Д.Баасанжав)
Улаанбаатар хотын хүн амын дунд сүүлийн 20 жилийн турш хийгдсэн судалгаанд харвалтын өвчлөл, нас баралтын түвшин тасралтгүй өсөх хандлагатай байв (1978 онд харвалтын өвчлөл 1000 хүн амд 0,72 байсан бол, 1998 онд 2,96 болж өссөн байна) [Баасанжав 2011].
Мэдрэлийн эмч бид нар тархины харвалттай тэмцэхийн тулд 2009 онд Монголын харвалт судлалын нийгэмлэгийг байгуулан, энэ ондоо Тархины цус харвалттай тэмцэх (World Stroke Organization) олон улсын байгууллагад гишүүнээр элсэн орж үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Монголын харвалт судлалын нийгэмлэг дээр судалгааны MGL баг байгуулагдан бий болсоон. Одоо манай орны 100000 хүн амд 259 харвалт, 49 нас баралт ноогдож байна гэж үзэж байгаа боловч үүнэс их байж болох магадлалтай юм. 2002-2012 онуудад “MGL”судалгаа хийгээд үзэхэд жилд зөвхөн УНТЭ-д 480 орчим хурц харвалт ирж, үүнээс 100 орчим нь нас барж байна.
MGL судалгааны баг 2013 онд УНТЭ, ШКТЭ, БГД-ийн эмнэлгүүдэд 4 сарын хугацаанд, нийт 367 тохиолдолд судалгаа хийхэд, эрэгтэй 198, эмэгтэй 169 тус тус байв. Насны бүлгээр авч үзэхэд 45-54 насныханд ТХ (34,6%) элбэг тохиолдож байна. Тархины эдийн цус харвалт 190 (51.8%), тархины шигдээс 110 (30,0%), аалзавч дорх цус харвалт 67 (18,2%) тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тархины цус харвалт ба шигдээсийн хэв шинжүүдийг хооронд нь харьцуулахад 2,3:1 байв. Тархины харвалтын шалтгаант нас барсан 38 тохиолдол (10.3%) байснаас, цус харвалтаар 32 тохиолдол (84.2%) байсан ба нийт нас барагчдын 76,3%-д задлан шинжилгээ хийгдсэн, КТ-ийн шинжилгээ 100% хийгдсэн байв.
MGL судалгааны баг нь Улаанбаатар хотын 2 том эмнэлэгт 2008-2011 онуудын тархины харвалтын улмаас хэвтэн эмчлүүлсэн ба харвалтаас шалтгаалан нас барсан тохиолдлуудад судалгаа хийхэд нийт хэвтсэн өвчтнийн 40% нь тархины судасны өвчтэй байсан ба дунджаар 13.1% нь хурц харвалтын тохиолдол байв. Үүнээс 14% нь нас барсан байна. Хүснэгт 7. дээрээс харахад УНТЭ ба ШУГТЭ –ийн харвалтын тохиолдлын болон нас баралтын тоо эдгээр 4 жилд ойролцоо байгаа нь харагдаж байна (ШУГТЭ-ийн харвалтын үзүүлэлтийг 2012 оны ЭШОП- ийн бага хурлын хураангуйгаас иш татан авсан). 2008-2011онуудад УНТЭ, ШУГТЭ-д ирж эмчлэгдсэн хурц харвалтууд нь жилээс жилийн хооронд 24-53 хүртэл тоогоор нэмэгдэжсэн байна. 2008-2011 онуудад тус тасгуудад ирсэн хурц харвалтын тоо болон нас баралт тасралтгүй ихэссэн нь харагдаж байлаа.
2012 онд Тархины харвалтыг оношлох, эмчлэх монголын үндэсний удирдамж боловсрогдон, 2013 онд Мянганы Сорилтын Сангийн тусламжаар Шастины Гуравдугаар Нэгдсэн эмнэлэг дээр Тархины хурц харвалтыг эмчлэх эрчим эмчилгээний төв нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Үе
Бүх инсульт
/aутопси/
Үүнээс
Аалзавч бүрхүүлийн доор цус харвасан
эр
эм
бүгд
эр
эм
бүгд
1967-1969
51
45
96
4
7
11
%
100
100
100
7.8
15.6
11.5
1985-1987
114
81
195
12
4
16
%
100
100
100
10.5
4.9
8.2
1985-1987
121
104
225
18
19
37
%
100
100
100
14.9
18.3
16.4
1994-1996
170
135
305
14
13
27
%
100
100
100
8.2
9.6
8.8
Дүн
456
365
821
48
43
01
%
100
100
100
10.5
11.8
11.1
Аймаг хот
Хамарсан он
Нас
1000 хүн амд ноогдох өвчлөлийн жилийн дундаж давтамж
Бүртгэл судалгааны арга
1.
Хөвсгөл
1975-1978
Бүх нас
1.22
1.67
1.45
Бүртгэл судалгаа
2.
Өвөрхангай
1977-1979
Бүх нас
1.06
1.32
1.19
Бүртгэл судалгаа
3.
Улсын хэмжээгээр
1985-1987
16 нас
0.98
0.84
0.91
Дүн
4.
УБ хотын хүн амын дунд
1978
1984-1989
1991
1998-1999
Бүх нас
16нас
16нас
16нас
0.74
1.61
2.41
3.12
0.7
1.86
2.18
2.62
0.72
1.75
2.29
2.96
Бүртгэл судалгаа
Аймаг хот
Хамарсан он
Нас
1000 хүн амд ноогдох жилийн дундаж давтамж
Судалгааны арга
эр
эм
Эр эм
1.
УБ хотын 2 дүүрэг
1970-1972
Бүх нас
16
0.84
1.71
Тусгайлсан бүртгэл
2.
Улсын хэмжээгээр
1975-1977
1985-1987
1993
Бүх нас
Нас
16
Нас
16
0.52
0.58
1.04
0.53
0.84
0.42
0.58
1.01
0.48
0.73
0.47
0.58
1.02
0.49
0.78
Иргэдийн нас баралтын бүртгэл
3.
УБ хот
1978
1991
1993
Бүх нас
16
Бүх нас
0.50
0.63
0.62
0.46
0.61
0.48
0.48
0.62
0.55
Иргэдийн нас баралтын бүртгэл
Journal of Neurology МЭДРЭЛ СУДЛАЛ
Лекц Тойм
4
0
Дүгнэлт:
Тархины харвалт бол дэлхийд төдийгүй монгол оронд тахир дутуу болох, нас барах үндсэн шалтгаан болж, жилээс жилд харвалтын өвчлөлийн тоо нэмэгдсээр байна.
Монгол оронд харвалтын хэв шинжийн хувьд тархины харвалт давамгайлж байгаа боловч, тархины шигдээсийн хувь нэмэгдсээр байна. Хүйсийн хувьд эр хүйс давамгайлсан хэвээр байна.
Тархины харвалтыг оношлох, эмчлэх асуудал дэвшилттэй байгаа боловч, урьдчилан сэргийлэх, хүн ардын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, амьдралын хэв шинжийг өөрчлөх асуудалд илүү далайцтай, нийтээрээ хамтран ажиллах шаардлагатай байгааг судалгаанууд харуулж байна.
4. Хурц харвалтыг эмчлэх нэгж тасгуудыг бусад 3-р шатлалын эмнэлгүүд болон дүүрэг, аймгийн эмнэлгүүдэд байгуулах нь харвалтын үндэсний удирдамжийг амьдрал практикт хэрэгжүүлэх, улмаар цаг алдалгүй өвчтөнд тусламж үзүүлэх нь нас баралтыг бууруулах, тахир дутуу болох хувийг багасгах ач холбогдолтой болох юм.
1.
2.
3.
Абстсракт
Т
архины харвалтын өнөөгийн байдал
Дэлхийд 6 секунд тутам 1 хүн, 6 хүний 1 нь тархины харвалтанд өртөж, жилдаа 15 сая хүн харваж байгаагаас 5 сая нь нас барж байна. Монгол улсад 100000 хүн амд 249 шинэ харвалт, 49 нас баралт ноогдож байгаа юм. 1967 оноос академич Д.Баасанжав ахлагчтай баг тархины харвалтын тархалт, хэв шинж, хүйс, нас баралтаар үечилсэн судалгаагаар тархины харвалтын өвчлөл 1970-1974 онд хөдөөгийн хүн амд 1000 хүн амд 0.5, хотод 1.45 байсан бол, 1998-1999 оны Уланбаатар хотод хийгдсэн судалгаагаар 2.96 болтлоо нэмэгдсэн нь бараг 3 дахин ихэссэн байна. Тархины харвалтын нас баралтын үзүүлэлт /1000 хүн амд/ 1975-1977 онуудын дунджаар 0.44 байсан бол 1993 онд 0.49 болон 0.05 буюу (t=2.27, P>0.05) болж ихэссэн байна. Тархины цус харвалт ба шигдээсийн хэв шинжүүдийг хооронд нь харьцуулахад 2,3:1, 1998-1999 оны судалгаагаар тархины шигдээс, тархины харвалтын харьцаа 1:1.4-өөр тархины харвалт давуу байлдалтай байлаа (Д.Баасанжав).
Зураг 2. Дэлхийн улс орнуудын харвалтын өвчлөлийг өнгөөр ялгахад, Монгол улс харвалтын тохиолдол өндөр хэсэг хамаарагдаж байгаа нь харагдаж баййна.
Он
Хэвтэн эмчлүүлэгсэд
Орны тоо
Тархины харвалт
Нас баралт
т/тт
Хувиар (%)
т/тт
Хувиар ( %)
ШУГТЭ-ийн мэдрэлийн тасгийн харвалт,нас баралтын үзүүлэлт
2008
1414
40
139
9,8%
35
25,1%
2009
1562
40
178
12,5%
19
10,6%
2010
1592
40
177
12,5%
23
12,9%
2011
1592
40
201
14,2%
22
10,9%
Нийт: 6160
695
11,2%
99
14,2%
УНТЭ-ийн мэдрэлийн тасгийн харвалт,нас баралтын үзүүлэлт
2008
1588
46
145
9,1%
19
13,1%
2009
1540
39
173
11,2%
27
15,6%
2010
1469
39
216
14,7%
33
15,2%
2011
1506
39
268
17,8%
32
11,9%
Нийт: 6103
802
13,1%
111
13,8%
Хүснэгт 7. УНТЭ ба ШУГТЭ-ийн Мэдрэлийн тасаг хэвтэн эмчлүүлсэн ба нас барсан тохиолдлуудыг харьцуулсан нь
41
МЭДРЭЛ СУДЛАЛ Journal of Neurology
LeCTURe, REview
Монголын Харвалт Судлалын Нийгэмлэгийн судалгааны MGL баг нь УНТЭ ба Шастины эмнэлэгт 2008-2011 онуудын тархины харвалтын улмаас хэвтэн эмчлүүлсэн ба харвалтаас шалтгаалан нас барсан тохиолдлуудад судалгаа хийхэд нийт хэвтсэн өвчтнийн 40% нь тархины судасны өвчтэй байсан ба дунджаар 13.1% нь хурц харвалтын тохиолдол байв. Үүнээс 14% нь нас барсан байна. 2008-2011онуудад УНТЭ, Шастины эмнэлэгт ирж эмчлэгдсэн хурц харвалтууд нь жилээс жилийн хооронд 24-53 хүртэл тоогоор нэмэгдэжсэн байна. 2008-2011 онуудад тус тасгуудад ирсэн хурц харвалтын тоо болон нас баралт тасралтгүй ихэссэн нь харагдаж байлаа.
MGL баг 2013 онд УНТЭ, ШКТЭ, БГД-ийн эмнэлгүүдэд 4 сарын хугацаанд, нийт 367 тохиолдолд судалгаа хийхэд, эрэгтэй 198, эмэгтэй 169 тус тус байв. Насны бүлгээр авч үзэхэд 45-54 насныханд харвалт (34,6%) элбэг тохиолдож байна. Тархины эдийн цус харвалт 190 (51.8%), тархины шигдээс 110 (30,0%), аалзавч дорх цус харвалт 67 (18,2%) тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тархины цус харвалт ба шигдээсийн хэв шинжүүдийг хооронд нь харьцуулахад 2,3:1 байв. Тархины харвалтын шалтгаант нас барсан 38 тохиолдол (10.3%) байснаас, цус харвалтаар 32 тохиолдол (84.2%) байсан ба нийт нас барагчдын 76,3%-д задлан шинжилгээ хийгдсэн, КТ-ийн шинжилгээ 100% хийгдсэн байв.
Инсультийн 20-оод жилийн судалгаанаас харахад, Монголын хүн амд инсультын шалтгаант нас баралт буурахгүй, ихсэх хандлагатай нь ажиглагдав (Д.Баасанжав,1993).
Зураг 3. УНТЭ-ийн мэдрэлийн эмч нарын хийсэн судалгаанаас харахад 1994 оноос 2008 он хүртэл УНТЭ дээр харвалтаас шалтгаалан нас барах тохиолдол нь тасралтгүй ихэссэн нь харагдаж байна.
УНТЭ дээр эмчлэгдсэн хурц харвалттай өвчтнүүдэд хийсэн судалгаагаар хурц харвалтын тохиолдлын хөдлөлийг 15 жилээр харуулсан нь
Ном зүй:
1. Д.Баасанжав, Монгол улсын хүн амын дунд тархины инсультээр нас баралтын 1993 оны түвшин, сүүлийн 20 жилд түүний хөдлөл зүйн ерөнхий хандлага, Монгол улсад мэдрэл судлалын чиглэлээр гарсан зарим эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл, 2006 он, 40х.
2. Д.Баасанжав, Монгол улсын хүн амын дунд тархины харвалтаас нас баралтын 1995-1996 оны түвшин, Монгол улсад мэдрэл судлалын чиглэлээр гарсан зарим эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл, 2006 он, 81х.
3. Д.Баасанжав, Улаанбаатар хотын эмнэлгүүдэд тархины инсультээс шалтгаалсан нас баралтын байдал, нас хүйсний холбогдол, Монгол улсад мэдрэл судлалын чиглэлээр гарсан зарим эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл, 2006 он, 81х.
4. Д.Баасанжав, Тархины инсультээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн эмнэлзүйн бүтэц, эмнэлэгт хэвтэлтийн байдлын сүүлийн 30 жилийн хандлага, зарим хүчин зүйлс, Монгол улсад мэдрэл судлалын чиглэлээр гарсан зарим эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл, 2006 он, 52х.
5. Д.Баасанжав, Аутопсийн шинжилгээгээр тархины эдэд цус харвалтын голомтын үндсэн байрлалууд, тэдгээрийн хөдлөл зүй 30 жилийн хандлага, Монгол улсад мэдрэл судлалын чиглэлээр гарсан зарим эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл, 2006 он, 75х.
6. Д.Баасанжав, Монгол орны газар зүйн төвийн бүсийн аймгуудын хүн амын дунд инсультийн өвчлөлийн түвшин, түүний нас хүйсийн ялгаа, Монгол улсад мэдрэл судлалын чиглэлээр гарсан зарим эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл, 2006 он, 75х.
7. Г.Цагаанхүү, Цус хомсрох инсульт: оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийн өнөөгийн зарчим, “Мэдрэл судлал” сэтгүүл, №1, 2009, 5х.
8. Г.Цагаанхүү, Тархины торлог бүрхэвчийн дорх харвалтын шалтгаан, эмнэлзүйн хэлбэрүүд, “Мэдрэл судлал” сэтгүүл, №1, 2009, 31х.
9. “Тархины цочмог харвалт” Монгол улсын үндэсний харвалтын удирдамж, 2013 он.
10. Дэлхийн харвалтын 2012 оны VIII конгрессийн материалууд.
11. Дэлхийн мэдрэлийн эмч нарын 2013 оны XXI конгрессийн материалууд
12. Coralie English, Kerry Thoirs, Alison Coates, Alice Ryan,“Changes in fat mass in stroke survivors: a systematic review”, International Journal of Stroke, V7-I6, 2012, 491p.
Journal of Neurology МЭДРЭЛ СУДЛАЛ
Лекц Тойм
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1964
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК