Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2014, 3(2)
Төвийн гаралтай нүдний хөдөлгөөний өөрчлөлт – харцны саа ба нүдний чичиргээний (нистагм) эмнэлзүйн оношилгоо
( Лекц )
Сарангэрэл.Ж
(Рефлекс мэдрэлийн эмнэлэг, reflex@magicnet.mn )
 
Абстракт
Товч утга
Нүд бүрэлзэх, юмс хоёрлох, толгой эргэх, манарах, тэнцвэргүйдэх зовуурь нүдний хөдөлгөөний өөрчлөлттэй холбоотой байж болно. Үүнийг нарийвчлан оношлохын тулд эмнэлзүйн нухацтай үзлэгээр нүдний хөдөлгөөний өөрчлөлт буюу нистагмын хэлбэр, хэвмаягийг тогтоох нь чухал. Ингэснээр физиологийн хэвмаягийг эмгэг нистагмын өөрчлөлтөөс ялган салгах боломжтой болно. Эмнэлзүйн үзлэгт толгойн хазайлтын илрэмж, нүд хаах сорил, Френцелийн нүдний шилтэй үзлэг, нүдний хөдөлгөөн, юм дагуулж харах чадвар, саккад хөдөлгөөн, ойртох сорил ба нүдний дотогшлох (конвергенцийн) урвал, оптокинетик дамартай үзлэг, толгойн импульс сорил, харц тогтоолтыг дарангуйлах сорил зэрэг багтана. Эмнэлзүйн няхуур үзлэгээр төвийн болон захын үүдэвчийн тогтолцооны гэмтцийг ялгаж салгана. Мөн нүдний хөдөлгөөний өөрчлөлт болон нистагмын хэлбэрээс хамааран төвийн аль хэсэг гэмтсэнийг тогтоох боломжтой. Харцны саа, нистагмын хэлбэрүүдийг эмнэлзүйд хэрхэн ялган тодруулах, эдгээр өөрчлөлт нь төвийн аль хэсгийн гэмтцийг илэрхийлэхийг энэ сэдвээр авч үзэв.


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК