Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 1(114)
“Хий, шар, бадган - мембрант байгууламж” шинэ санаа (тойм)
( Тойм өгүүлэл )

М.Амбага

Анагаах Ухааны Хүрээлэн, “Монос” Анагаах Ухааны Дээд сургууль

 
Абстракт

 

 

 

Дорно дахины анагаах ухааны оношлогоо, эмчилгээ, заслын холбогдолтой бүх асуудалд гол тулгуур үндэслэл болдог хий, шар, бадганы онолын үүсч төлөвшин хөгжиж, баяжигдаж ирсэн түүхэн үеүдийг дотор нь нэгдүгээрт: гүн ухаан, сэтгэлгээний хэлбэр давамгайлсан үе, хоёрдугаарт: хүний биед адилтгал төсөөллөө олж авсан үе, гуравдугаарт: судар номонд байдаг зарим томъёолол, илэрхийллүүдийг ялган салгаж, нэгэн хэлбэршилд оруулсан үе, дөрөвдүгэарт: орчин үеийн биологи, анагаах ухааны үүднээс тайлбарлах оролдлого давамгайлсан үеүд гэж хувааж болох юм. Нэгдүгээр буюу гүн ухаан, сэтгэлгээний хэлбэр давамгайлсан үед сав шим ертөнц, хүний үүсэл, бие хэл, сэтгэлийн үйл, нүгэл, буян, зовлонгийн үүд болсон нисванисын гурван хорлол, аршуудын тухай домоглиг чанартай судар номууд олноор гарч, хүн өвчин эмгэгт өртөгдөж, өвчилдгийн гол мбн чанар нь хорлолт гурван сэтгэл урин, мунхаг, тачаангуйтай холбоотой тухай ойлголт төсөөлөл төлөвшин бий болж эхэлсэн бол II үе буюу хүний биед адилтгал, төсөөллөө олж авсан үеийн онцлог нь нисванисын гурван хор болох урин, мунхаг, тачаангуйд өртөж тэдгээрийн “бай” болдог зүйл бол хүний биед хий, шар, бадган гэж үзэн, “тачаангуй-хий”, “урин-шар”, “мунхаг- бадган” гэсэн харилцан шүтэлцээг гаргаж, үүнээс үүдэн цул, сав, эрхтэн, өдөр хоног, цаг улирал, идээ ундаа, нас, биеийн өвөрчлөл, судас, хэл, шээс шинжлэл, хануур, төөнүүр засал зэрэг хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, оношлогоо, эмчилгээний холбогдолтой бүх зүйлийг хий, шар, бадгантай холбон зангидаж “Эм заслын саран хаан”, “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Бидэр онбо”, “Алтан хадмал”, “Дээдсийн чухал зарлиг” зэрэг сонгодог судар номуудад дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн явдап юм. III үеийн ялгагдах тал нь эртний судар номонд онол гэсэн илэрхийллээр биш, харин хүний биед бодитой байгаа зүйл гэж ойлгогдон төсөөлөгдөж болохуйцаар бичиж байсан зүйлүүдийг задлан шинжилж, ялган салгаж нэг хэлбэршилд оруулан “Хий, шар, бадганы онол”, “Таван махбодийн онол” зэргээр томъёолон ном, бүтээлүүддээ тусган илэрхийлсэн байдгаараа (Б.Жигмэд 1990) онцлог юм. Бидний дэвшүүлсэн “Хий, шар, бадган мембрант байгууламж” шинэ санаа нь IV үе шатны үргэлжлэл болон хийгдсэн (5) бөгөөд уг шинэ санаа дэвшигдэхээс өмнө дээрхи онолын мөн чанарыг тайлбарлах чиглэлээр хийгдэж байсан судалгаа -шинжилгээ, харьцуулалтын ажлыг юуны өмнө тоймлон авч үзэх шаардлагатай юм. 

1. Хий, шар, бадганы (ХШБ) онолын мөн чанарыг тогтоох чиглэлээр хийгдэж байсан, хийгдэж байгаа судалгааны ажлын ерөнхий чиг хандлага

Монголын уламжлалт анагаах ухааны (МУАУ) хий, шар, бадганы онол хийгээд түүний уг сурвалж болсон түвд (ти, лүн, бадган), Аюурведын (vata, pitta, карhа) анагаах ухааны ижил төстэй онолуудын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох ажиглалт судалгаа нь янз бүрийн цагхугацаанд тухай тухайн үеийнхээ биологи.анагаах ухааны хөгжлийн түвшин, чиг хандпагатай нягг шүтэлцсэн байдлаар хийгдэж ирсэн байна (37) .

Энэтхэгийн эрдэмтэн (К.N.Upupa)-ийн хянан тохинуулсан бүтээлд Vata (хий), Pitta (шар), Карhа (бадган)-ы онолын учир холбогдлыг хүний биеийн бүтэц - үйл ажиллагааны талаархи хэд хэдэн үеийн эрдэмтдийн судалгаа, ангилалттай шүтэлцүүлэн харьцуулж, дараах байдлаар илэрхийлсэн байна (37). 

Ийнхүү ХШБ-ы болон түүнтэй төстэй онолуудыг тайлбарлах чиглэлээр дэвшигдсэн эрдэмтэд судлаачдын санал таамаглалыг 2 үндсэн хэсэгт хувааж болох бөгөөд ХШБ гэж юу вэ? гэсэн асуултад хариулахдаа 1-р чиглэлийг баримтлагчид түүний хийсвэр талыг илүүтэй харгалзсан бол (2,7) 2-р чиглэлийг баримтлагчид түүний бодит материаллаг талыг голлон анхаарсан байна (14,15). С.М. Николаев (1992 ) ХШБ-ыг зохицуулгын тогтолцоо гэж үзээд хийг хүний бие махбодод гадаад орчин, нарны идэвхжилтийн үзүүлэх нөлөөлөл, биосфертэй харилцан үйлчлэлцэх онцлогтой, шарыг биеийн дотоод тэнцвэрт байдалтай, бадганыг тухайлсан эс, эд, эрхтний хүрээн дэх хоршилт үйл ажиллагаатай дүйцүүлсэн байдаг.

Xiezufan (1991) хүйтэн өвчин буюу бадгантай төстэй өвчний үед биед катехоламин, ц. АМФ багасч, парасимпатик мэдрэл (ПСМ) холинорецепторын тонус нэмэгддэг, халуун өвчин буюу шартай төстэй өвчнүүдийн үед симпатик мэдрэл- адренорецепторын тонус нэмэгдэн, биед катехоламин, ц. АМФ , простагландин В2 ихэсдэг тухай мэдээлсэн бол F.Yongqu /1991/, R.Shushong /1991/ нар хэт таргалалт болон атеросклероз өвчний үед хатуулаг чанартай тосны бодисын илүүдлээс нөхцөлдөн “бадган” өвчний шинж тэмдэг илэрч цусны ялтаслаг эсийн наалдалт, зуурамтгай чанар нэмэгддэг гэж үзсэн байна. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтдийн зарим бүтээлд хий, шар, бадганы онолыг нэхдэсийн үйл ажиллагаа буюу тодруулан хэлбэл хий нь мэдрэлийн тогтолцоо, сэтгэхүйн үйл ажиллагаатай, шар нь бодисын солилцоо, шингээлттэй, бадган нь ижилсэх үйлдэлтэй холбоотой гэж үздэг бусад эрдэмтдийн саналыг цохон дурдсан байдаг. Ваанчиг/1987/, Буянт/1990/ нарын судлаачид хий, шар, бадганы онолыг “...амь насны хөдөлгөөн дэх бодис солилцооны мөн чанар . . “...хий бол чухал нэгэн бодис . . .” хэмээн өгүүлсэн нь тааралддаг бол Сая Сиян (1983) хийн тухай ойлголтыг мэдрэлийн системийн үйл ажиллагаа, уураг тархины бор давхарга, доод төвүүдийн үйлдэл, хүчилтөрөгч болон хийтэй, шарын тухай ойлголтыг ислүүдийн (цардуулын исэл, өөхний исэл, цөсний будагч бодис, витамин А-ийн исэлдсэн хэлбэр) үйлдэлтэй, бадганы ойлголтыг ус хийгээд органик бодис, биеийн дотоод шингэн, тунгалгийн шингэн, ходоодны салст бүрхүүл, үе хоорондын шингэнд агуулагдах наалдамтгай, гулгамтгай чанартай бодисын үйлдэлтэй холбон тайлбарласан байдаг. Мөн Хятадын уламжпалт анагаах ухаанд нас уртасгах зорилгоор хэрэглэгдэж байсан зарим эмийн бэлдмэл нь “бадган”- арилгахын хамт эсийн мембранд ӨХИП-ийг хориглон, АО идэвхийг сайжруулан, Na, К+-АТФ-аза ферментийн идэвхийг дээшлүүлдэг дорно дахины анагаах ухаанд зүрхний өвчнийг томьёолон үзүүлдэггэй төстэй шинж тэмдэг бүхий /зүрхний хий хямарсан/ өвчний үед антиоксидант хамгаалалтын тогтолцоо суларч, өөхний хэт исэлдэлтийн процесс өдөөгдөх нөхцөлд тавигддагыг харуулсан судалгаануудыг дурдаж болно (42).

Мөн гадаадын зарим эрдэмтэд моноаминооксидаза, холинэстераза ферментийн  идэвхийг харьцуулан судалсны үндсэн дээр Аюурведын анагаах ухааны Pitta /шар/ төрхийн хүнд симпатик мэдрэлийн тонус, катехоламины нийлэгжилт харьцангуй их, Kapha /бадган/ төрхийн хүнд парасимпатик мэдрэл, холестерины хэмжээ өндөр, таргалах хандлагатай гэсэн /37/ байдаг. Ийнхүү дорно дахин, МУАУ-ы ХШБ-ы онолын талаархи дээрхи судлаачид, эрдэмтдийн дэвшүүлсэн санал, таамаглалууд нь шинэлэг талтай нь маргаангүй бөгөөд бид өөрсдийн судалгаагаар харьцангуй салангид хийгдэж байгаа эдгээр ажиглалтуудын дүнг нэгтгэж, тэдгээрийн хооронд холбоосын үүрэг гүйцэтгэж чадахуйц бүтцийн хэсэгтэй /биднийхээр бол мембрант байгууламж/ шүтэлцүүлэн тайлбарлах зорилго тавьсан юм.

2. ’’Хий,  Шар, бадган-мембрант байгуүламж” шинэ санаа дэвшигдэх болсон үндэслэл

Хий, шар, бадганы онолыг нөхцөлдүүлсэн бодитой материаллаг зүйл хүний биед байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд уг хийсвэр онол, илэрхийлэл бий болоход материаллаг- субстанцийн үүрэг гүйцэтгэсэн “бүтэц-үйл ажиллагааны нэгж”-ийн “сураг дүр”-ийг гаргах шаардлагатай бөгөөд сайтар төсөөлөн бодож үзэх юм бол хүн, амьтны биед ХШБ-ын хийсвэр ухагдахууны дотоод мөн чанар болсон гурван том субстанцид /”бүтцийн-үйл ажиллагааны нэгж”/ хамаарагдах харилцан эсрэг, харилцан уялдаат, харилцан шилжимтгий чанартай хэсгүүд оршин тогтнож байна гэсэн төсөөлөл аяндаа гарч ирэх ба тэдгээрийн онцлог (1) нь:

а.Түүний оролцоогүйгээр явагддаг эрүүл бүтэц, үйл ажиллагаа, зохицуулга гэж үгүй. Энэ гурван субстанци нь ертөнцийн бүх үзэгдэл юмсын оршин тогтнохуйн хамгийн тохиромжтой, түгээмэл хэлбэр болсон шингэн, хатуу - талст /кристалл/, дундаж /мезоморф/ төлвийн аль нэг хувилбарыг олж байж хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг.

б. Энэ гурван субстанцид нөлөөлдөггүй гадаад, дотоод хүчин зүйлс, эм засал, идээ ундаа, цаг улирал, нас хүйс, овор төрх, амьдралын дэг маяг гэж үгүй.

в. Хүний биед үнэхээр ийм гурван субстанци гэж хэлж болохуйц материаллаг зүйл оршин тогтнож, гадаад орчны мэдээллийг хүлээн авч, хариу урвал үзүүлэн, энерги-бодисын солилцоо явуулан, биеийн өсөлт, торнилтыг хангаж, өвчний үед өөрчлөгдөн, эм засал, эмчилгээний үйлдлийн дор эргэн сэргээгдэж, хэвийн болж байгаагийн гадаад илрэлийг "билиг чанар” гэсэн ойлголтоор харуулдаг.

 г. Энэ гурван субстанци нь амьд ертөнцийн аль ч хэлбэр хэсэгт хамаарагдаж өөрийн тусгалаа олдог ерөнхий чанартайн зэрэгцээ мөн тухайлсан аль нэг эрхтэн, эд эс, эсийн доторхи хэсгүүдэд мөн чанараа олдог бодит тодорхой чанартай.

д. Энэ гурван субстанци нь өөртөө эсрэг тэсрэг тал хандлагуудтай буюу бие махбодод бүтцийн хэлбэрэзр оршихдоо тухайн үеийн нөхцөл, байдлаас хамаарч, хувиран өөрчлөгдөж хийн ч, шарын ч, бадганы ч хийсвэр ухагдахууных нь мөн чанарыг төлөөлөн үзүүлж чаддаг. Ийм ч байдлаараа ХШБ нь харилцан эсрэг, харилцан түшиглэх чанартай гэж үздэг МУАУ-ы томьёоллын утга учрыг бүрэн илэрхийлдэг.

е. Энэ гурван субстанци нь маш уян харимхай чанартай, гадаад орчны нөлөөллийг хүлээн авч, өөрөө хувираад, эзэн биеэ түүнд дасан зохицох боломжийг бий болгодог, нас, хүйс, цаг улирал, хоол унд, амьдралын дэг маяг, өвчний шалтгааныг даган өөрчлөгдөж, эргэн сэргээгддэг чадавхитай гэсэн зарчмуудыг гарган, харьцуулсан судалгаа явуулсны үндсэн дээр нэг талаас гал, ус, шороо, хий зэрэг махбодоор хийсвэрлэгдэн томьёологдсон субстанцийн бий болгодог халуун, хүйтэн, хүнд, хөнгөк зэрзг шинж чанарыг хүний биед үүсгэх чадвартай, нөгөө талаас амьд, амьгүй байгалийн ялгааг харуулж чадахуйц өвөрмөц чухал үйл ажиллагааг бий болгож байгаа нь хий шар бадганы хийсвэр ухагдахуунаар томъёологддог бөгөөд өвчний нөлөөлөл, идээ ундаа, эм засал, хүний нас, цаг улирлыг даган өөрчлөгдөхдөө дээр илэрхийлсэн “гурван субстанцийн” мөн чанарыг үзүүлж чадахуйц бүтэц бол бүхэл бүтэн бие махбод хийгээд эд, эс, эсийн доторхи хэсэг нэг бүрд “хүрч“, тэдгээрийг ороон хучиж байрласан харьцангуй том тогтолцоог үүсгэн, альфа, бетта, гамма гурван төлвийн хэлбэрээр оршихдоо бие махбодийн дээд түвшингийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг МЕМБРАНТ БАЙГУУЛАМЖ байж болох тухай санааг бид анх дэвшүүлсэн юм (М.Амбага 1990).

Мембрант байгууламжийн (МБ) -ийн гурван төлөв нь гурван гол субстанцийн үүрэг гүйцэтгэн, гамма төлвийн хэлбэрээр оршихдоо зүрх, тархи, булчин - мэдрэлийн сэрэмтгий эсэд үйлийн потенциал үүсэх нөхцөлийг ханган, сэрэмтгий, хөдлөнги, хөнгөн, шилжимтгий зэрэг гадаад шинж чанарыг бий болгодгийг МУАУ-д хий хэмээх хийсвэр махбодын хөнгөн, хөлбөрөнхий шинж чанаруудтай адилтган, хий гэсэн томъёоллын дор базан илэрхийлсэн байгаагаар “мөн чанар - гадаад шинж - хийсвэр томъёолол” гэсэн харилцан уялдааны дэс дарааллыг ойлгож болно. МБ альфа шингэн төлөв давамгайлсан хэлбэрээр оршихдоо энерги нийлэгжүүлэгч мембранд исэлдэлт - фосфоржилтийн уялдаа тасарч, дулааны энерги ялгарах болон бие махбодын үйл ажиллагаа эрчимжих нөхцлийг бүрдүүлдгийг МУАУ-д гал хэмээх хийсвэрлэгдсэн махбодын халуун, хурц шинж чанаруудтай адилтган “шар” гэсэн томъёоллын дагуу базан илэрхийлжээ гэж хэлж болох юм. Энэ дагуу авч үзэх юм бол гал махбод, шарын тухай МУАУ-ы ойлголт болон мембраны альфа төлөв давамгайлсан үед биед дулаан үүсэх үзэгдлийг биеийн доторхи жижигхэн “зуухны" үйл ажиллагаатай зүйрлэсэн гадаадын судлаачдын үзэл, бодлын (Л.Страйер 1984) хооронд зарчмын эрс ялгаа байхгүй байна.

МБ -д хатуу бетта төлөв давамгайлах үед энерги нийлэгжүүлэгч мембранд дулаан үүсэх үзэгдэл хязгаарлагдан, энергийн нөөцлөлт, хуримтлалыг бий болгож, эсийн нөхөн төлжилт, хуваагдал хурдсах, биеийн жин нэмэгдэх, бие махбодын үйл ажиллагааны нийт эрчим харьцангуй сулрах үзэгдэлд хүргэдгийг МУАУ -д ус, шороо хэмээх хийсвэрлэгдсэн махбодын хүнд, хүйтэн, мохдог шинж чанаруудтай адилтган, бадган гэсэн томъёоллын дор илэрхийлжээ гэж хэлэх бүрэн үндэслэл бий. “Дотоод мөн чанар, субстанци- тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагааны гадаад шинж чанар - хийсвэрлэгдсэн томъёолол" гэсэн дарааллаар явагддаг танин мэдэхүйн үе шатны зарчим нь ХШБ-ны хийсвэр ухагдахуун болон МБ- ийн бичил бүтцийн хоорондох харьцааг зөв ойлгох боломжийг өгөх бөгөөд мембраны гурван төлөв гэсэн субстанци дээр эсийн түвшинд бий болсон маш нарийн үйл ажиллагаа нь хүний биеийн гадна талд сэрлийн процесийн хөнгөн, хөдлөмтгий, шилжимтгий шинж, биеийн халуун, хүйтэн, дулаан ялгаралт, энерги нөөцлөгдөн биеийн жин нэмэгдэх зэрэг энгийн гадаад шинж чанаруудаар илэрдгийн цаана гал, ус, шороо, хий зэрэг хийсвэр махбодуудтай төстэй материаллаг зүйл байж, тэдгээрийг нөхцөлдүүлж байна гэсэн оюун дүгнэлтэнд хүрсэн нь МУАУ -д хий, шар, бадганы онол бий болох үндсэн нөхцлийг бүрдүүлжээ гэсэн дүгнэлт өгч болох юм. Бидний шинэ санаа нь бие махбодын МБ ХШБ-ы томъёоллыг нөхцөлдүүлдэг гэж үзэхийн хамт МБ-ийн оршин тогтнохуйн зайлшгүй гурван үндсэн төлөв болсон шингэн, хатуу- талст, дундач-мезоморф хэлбэр нь хий, шар, бадганы томъёоллыг тус тусдаа харгалдан нөхцөлдүүлдгийг харуулж байгаагаараа ХШБ -ы харилцан эсрэг, харилцан уялдаат харьцааны тухай МУАУ-ы онолын шаардлагад бүрэн нийцэж, хооронд нь салгаж сарниулалгүйгээр нзг ерөнхий бүтцэнд шүтэлцүүлэн цогц байдлаар тайлбарлаж өгснөөрөө онцлог юм.

 З. Уламжлалт анагаах ухаан судлалд “Хий, шар, бадган - мембрант байгууламж" шинэ санааны эзлэх байр суурь

Хий, шар, бадганы тухай онол, ойлголтын мөн чанарыг тогтоох IV дэх үе шатны судалгааны нэг онцлог бол уг онолын мөн чанарыг орчин үеийн биологи, анагаах ухааны үүднээс судлах “Уламжлалт анагаах судлал" хэмээн нэрлэгдэх шинжлэх ухааны шинэ чиглэл бий болсон явдал бөгөөд уг судалгааг:

  1. УАУ-д хэрэглэдэг ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмт бодисын эм судлалын судалгаа
  2. УАУ-д хэрэглэдэг эмийн бодисын фитохими стандартчлал, технологийн судалгаа
  3. УАУ-ы эмчилгээ, оношлогооны аргын судалгаа
  4. УАУ-ы түүх, сурвалж бичгийн судалгаа
  5. УАУ-ы онол, гүн ухааны үндэслэлийн судалгаа
  6. УАУ-ы мэдээлэл зүйн судалгаа гэж хуваадгийн бүх тал хандлагууд нь “хий, шар, бадган - мембрант байгууламж” шинэ санаатай шууд шүтэлцсэн буюу уг санааны хүрээнд онол- арга зүйн гол баримтлалаа олж шинжлэх ухааны мөн чанарын тайлал нь хийгдэж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна (2,4,5).

Тэдгээрээс уг сэтгүүлийн энэ дугаарт хэвлэгдэх бусад өгүүллүүдэд бичигдэх зүйлүүдтэй давхардуулахгүйгээр заримыг өгүүлбэл:

а. УАУ-д хэрэглэгдэж байсан эмт бодисын фитохими, фармакологийн судалгаа, эмийн бодисын амт чадал, эрдмийн тухай  ойлголтыг тайлбарлах чиглэлээр:

Дорно дахины УАУ-д халуун амт, бүлээн тослог чанартай гэж илэрхийлэгддэг ургамлуудад гашуун амт,сэрүүн, хүнд, хүйтэн тослог чадалтай хэмээн илэрхийлэгддэг ургамлуудтай харьцуулахад стераины хүчил (18:0), ханасан хүчлийн хэмжээ бага, линолийн хүчлийн агууламж, олейны болон линолийн хүчлийн нийлбэр хэмжээ их, олейн: стеарины хүчлийн харьцаа их байдаг буюу халуун амт, бүлээн, тослог чанартай гэж УАУ-д илэрхийлдэг ургамлуудын химийн бүтэц, эм судлал, эмнэл зүйн үйлдлийн нэг өвөрмөц онцлог нь уг ургамлуудад мембранд альфа төлвийг ихэсгэн, зуурамтгай чанарыг нэмэгдүүлэх үйлдэлтэй олон хоёрчийн холбоо бүхий тосны ханаагүй хүчил харьцангуй их хэмжээтэй агуулагдан, тэдгээрийн нөлөөгөөр мембранд холбогдон байрласан рецептор, фермент, маркерууд хөдөлгөөн, үйл ажиллагааны нэн идэвхитэй байдалд орж, өндөр хурдтай орчил хөдөлгөөн хийж, дархлаа тогтолцоо, дархлалын эсүүд эрчимжин, дулаан үүсэлт нэмэгдэж, эс хоорондын харилцан үйлчлэл, мэдээлэл дамжуулалт хурдасдагтай холбоотой байж болохыг илрүүлсэн юм (М.Амбага, Б.Саранцэцэг 1999).

б. Дээрхи шинэ санааны хүрээнд:

УАУ-д хэрэглэж байсан жоруудын эмнэл зүйн судалгаанууд ч цөөнгүй хийгдэж, бид (Ж.Хатанбаатар, М.Амбага 1999) УАУ-д элэгний халуун, шар өвчний үед хэрэглэгдэж байсан зарим жоруудын элэг хамгаалах үйлдлийн механизмыг эмнэл зүйн нөхцөлд судлан тэдгээр н ь антиоксидант- мембран бэхжүүлэх, дархлаа зүгшрүүлгийн үйлдлийн механизмаар буюу элэгний өвчний үед дархлалын хариу урвал хэт эрчимжих болон сулрах эмгэг жамын үзэгдэл нэгэн зэрэг нөлөөлөх замаар элэгний эсийг үхжил, гэмтлээс хамгаалах идэвхи үзүүлдгийг тогтоосон юм.

в. УАУ-ы түүх, сурвалж бичгийн судалгааны чиглэлээр:

“Монгол туургатны анагаах ухааны алдарт эмч, маарамба, мэргэдийн намтар, бүтээлийн тойм” (Ш.Болд, М.Амбага, Б. Саранцэцэг, Ж.Болорцэцэг 1999) зэрэг бүтээл хэвлүүлж “Анагаах ухааны дөрвөн үндэс” сонгодог бүтээл гарахаас өмнөх болон дараахи үеүдэд уламжлалт анагаах ухаан гүн ухааны тайлбарлалт, онол арга зүйн хувьд бэхжих, цар хүрээ нь тэлэх, оношлогоо- эмчилгээний шинэ арга, шинэ хувилбарт жорууд бий болоход монгол эрдэмтэд, маарамба, алдартай эмч нарын оруулсан түүхэн хувь нэмрийг бодитойгоор гарган харуулах, тэр нь ямар мөн чанар, шинэлэг талтай байсны учир холбогдлыг орчин үеийн шинжлэх ухааны судалгааны онол- арга зүйн дагууд мембраны түвшинд хэрхэн судалж, тогтоох боломжтой талаар эрэл хайгуул судалгаа хийж, зарим нэг шинэ санаа дэвшүүлснээрээ онцлог болсон юм. Энэ судалгааны явцад уламжлалт анагаах ухааны хөгжилд монгол эмч, маарамбуудын оруулсан шинэлэг санаа бүр нь шинжлэх ухааны маш нарийн үндэслэлтэй буюу үнэн мөн нь мембраны түвшинд батлагдаж байгаагаараа өргөн хүрээ, давуулаг талтай байгаа тухай дүгнэлтэнд хүрсэн юм.

г. УАУ-ы оношлогоо, эмчилгээний  аргын судалгаа:

Уг чиглэлийн дагууд халуун- шарын төрхийн судас нь мембраны альфа төлвийн давамгайлал дээр, хүйтэн- бадган төрх бүхий судас нь мембраны бетта төлвийн давамгайлал дээр суурилан сэдээгддэг (10), судасны улиралчилсан өөрчлөлт, цул сав эрхтний судасны (эх-хөвгүүн), (нөхөр-дайсан)-ы харьцаа нь мембраны хөшүүргийн механизмтай холбоотой, тухайн цул сав эрхтний бүтэц, үйл ажиллагааны эрүүл ба эмгэг төлвийн талаархи мэдээллийг мембраны гаралтай хэт исэлдсэн бүтээгдэхүүн, модификацилагдсан липид, тэдгээртэй холбогдсон судас идэвхит медиатор гормонууд судасны гилгэр булчингийн саркоплазмын ретикулум, актинмиозины харилцан үйлчлэлийн өөрчлөлтөөр дамжуулан зөөн хүргэдэг (М.Амбага, Ш.Болд, Б.Саранцэцэг, 1996,1998,1999) болон хануур засал илэрдэг гол объект гэж уламжлалт анагаах ухааны онолд илэрхийлдэг муу цус нь хэт исэлдэлтийн улмаас дархлал дарангуйлах чанартай болж хувирсан цусны улаан эс, лимфоцит эсүүдтэй холбоотой болох (М.Амбага, Д.Цэрэндагва, Б.Саранцэцэг, Н.Төмөрбаатар 1998,1999) (7), хануур засал болон цус ялгах тангийн нөлөөгөөр тэдгээр нь биеэс зайлуулагдаж, дархлалын урвал хэвийн түвшиндээ эргэн сэргэх үед антиоксидант: прооксидант үйлдэлтэй төмрийн ион, зэс, цайрын ионы агууламжийн хооронд зөв тэнцвэржилт бий болж, бие махбодын (антиоксидант- хэт исэлдэлт) тогтолцооны хэвийн түвшин хангагддаг болохыг тогтоогоод байна.

 4. “Хий, шар, бадган - мембрант байгүуламж шинэ санаа”-ы хурээнд хийгдсэн онол, арга зуй, практик хэрэглээний холбогдолтой зарим биет бодитой зүйлүүдийг тоймлон өгүүлбэл:

-Уламжлалт судас шинжлэл, шээс шинжлзлийн аргын мембраны механизм тогтоогдож, “ХШБ -МБ ,УБ, 1997”, “Дорно дахины анагаах ухааны гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл, УБ, 1996” бүтээлд

-Уламжлалт хануур заслын мембраны механизм тогтоогдож, “The membrane mechanism of some theoretical problems of traditional Medicine “ UВ, 1999 болон “Д.Цэрэндагва Уламжлалт хануур заслын үйлдлийн механизмыг судлах асуудал, АУ-ы дэд докторын зэрэг горилсон бүтээл”-д Уламжлалт ХШБ-ы онолын гүн ухаан, танин мэдэхүйн учир холбогдлыг илрүүлж, “Дорно дахины анагаах ухааны үндсэн онолуудын харьцуулсан судалгаа., УБ, 1997”, “Дорно дахины анагаах ухааны гүн ухаан, танин мэдэхүй, шинжпэх ухааны үндэслэл, УБ, 1996” номонд

Эмийн амт чадал эрдмийн тухай ойлголтын мембраны механизмыг илрүүлж, “Хий.шар.бадган- мембрант байгууламж, УБ, 1997”, “Дан ба нийлмэл уламжлалт жорын жагсаалт, тэдгээрийн зохистой хэрэглээ, УБ, 1999” зэрэг номонд

- Эрт хөгшрөлт, хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх аргын үндэслэлийг тогтоож, “Хий, шар, бадган -эсийн мембрант байгууламж АУ-ы докторын зэрэг горилсон бүтээл, УБ, 1994”, “Хий,шар,бадган- мембрант байгууламж, УБ, 1997” ном, диссертацид

-Хорт хавдар сэдээгдэлтийн мембраны механизмыг тодорхой хэмжээнд тайлбарлаж, ‘Дан ба нийлмэл уламжлалт жорын жагсаалт, тэдгэрийн зохистой хэрэглээ, УБ, 1999" зэрэг номонд бичсэний хамт

- Элэг, зүрх, бөөр, дэлүү зэрэг цуллаг эрхтнүүдийн өвчний сэдээгдэлтийн мембраны механизмыг илрүүлэн, зүрх хамгаалах үйлдэлтэй “Астрадин", “Асваргал”, элэг хамгаалах үйлдэлтэй “Салсамон”, “Барбадин”, “Силодин”,бөөр хамгаалах үйлдэлтэй “Нефромон”, дархлал сэргээх үйлдэлтэй “Салорид”, “Ортуузин”, "Иммуномон”, шүдний пародонтит өвчнийг эмчлэх “Дентамок", хавдрын эсрэг үйлдэлтэй "Эллипин” зэрэг эмүүдийг гарган аваад байна.

Эцэст нь ирээдүйтэй холбогдуулан хэлэхэд УАУ-ы онолын холбогдолтой олон асуудлыг “ХШБ- МБ шинэ санаа”-тай уялдуулан орчин үеийк мембран судлалын нарийн мэдрэмжтэй арга зүй.техник хэрэгслээр судалбал орчин үеийн анагаах ухаанд одоо хүртэл тодорхой бус байгаа олон асуудлын нууц тайлагдаж эмчилгээ оношлогооны олон шинэ аргуудыг нэвтрүүлэх бүрэн болмжтой юм. Цаашид энэ өнгөрсөн арван жилд бид “хий, шар, бадган- мембрант байгууламж” шинэ санааны хүрээнд уламжлалт анагаах ухааны арга билиг, таван мах бод, хий, шар, бадган онолын гүн ухаан, танин мэдзхүйн үндэслэл, эмийн амт, чадал, эрдмийк тухай ойлголт, хануур засал, судас, шээс шинжлэдийн аргын мембраны механизмыг тайлбарласан элэг, зүрх, бөөр, ходоод хамгаалах, хорт хавдар, дархлал сэргээх үйлдэлтэй арав гаруй шинэ бэлдмэл гарган авсан, эрт хөгшрөлт, хэт таргалалтаас сэргийлэх шинэ арга зарчим боловсруулсан, хоол зүйн үзэл баримтлалд шинэчлэл хийсэн туршлага дээрээ үндэслэк уламжлалт анагаах ухааны түүх, эх зохиол судлалд хандах шинэ аргачлал, зарчим боловсруулах, уламжлалт анагаах ухааны сургалтанд зарим нэг шинэчлэл хийх, “Анагаах ухааны дөрвөн үндэс” зэрэг сонгодог судрын зарим бүлэг хэсгүүдэд мембраны түвшингийн тайлбар, дүгнэлт хийх зорилго тавьж байна.

 

Ном зүй

1. Апександровский Ю.А., Невроз и перекисное окисление липидов: М., Медицина, 1991, с.190
2. Амбага М, Саранцэцэг Б, Болд Ш. Дорно дахины анагаах ухааны гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл, УБ, 1996, х.115.
3. Амбага.М, Саранцэцэг Хий, шар, бадган-мембрант байгууламж, 1995, х,77 .
4. Амбага М, Хи й,шар,бадган-мембрант байгууламж, Анагаах ухааны докторын зэрэг горилсон бүтээл, УБ, 1994, 302 х.
5. Ambaga М, Sarantsetseg В, Bold Sh. The membrane mechanism of some theoretical problems on traditional medicine, UB, 1999, p. 96
6. Анагаах ухааны дөрвөн үндэс /Х.Тумбаа хөрвүүлсэн/, УБ 1991.Х.735
7. Антонов В.Ф, Липиды и ионная проницаемость мембран, М,Наука, 1982, р.151.
8. Б.Баавгай Ч, Болдсайхан Б, Монголын уламжпалт анафах ухаан, УБ, 1990, 385 х.
9. Бергельсон Л.Д., Мембраны, молекулы, клетки, М, Наука, 1982. с.182 Ю.Болд Ш. Халуун, хүйтэн судасны илрэлийн талаархи МУАУ-ы онолын мөн чанарыг судлах асуудалд, АУ-ы дэд докторын зэрэг горилсон бүтээл, УБ, 1998, х.170 И.Бородин Е.А., Арчаков А.И. Теоретическое ббоснование использования ненасыщенных липидов для восстановления структуры и функции биологических мембран, “Вестник АМН СССР”, 1985,\\\'№3, с.84.
12. Буддын философийн түүхээс /редактор Г.Лувсанцэрэн, Г.Лхагвасүрэн/ УБ3 1987, х.125.
13. Бурлакова Е.Б., Пальмина Н.Н.,Регуляторная функция мембран при злокачественном росте, “Вестник АМН СССР” ,
1982, №3, с.74-86.
14. Буянт Б, Хийн мөн чанарын тухай шинжилгээ, Өвөр Монголын Монгол эмнэлгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл 1990, №2, х.49-62.
15. Ваанчиг Г.Хий, шар, бадганы онолын тухай, Монгол эм, эмнэлэг, 1987, №3, х.7-10.1
16. Владимиров Ю.А., Арчаков А.И.,Перекисное окисление липидов в биологических мембранах, М.Наука, 1972, с.252
17. Гүн ухааны товчоо /редактор Д.Дагвадорж, Л.Дагдан/, УБ, 1995, х.183
18. Дэсрид Санжаажамц “Бидзронбо”, 1999, Өвер Монголын Ардын хзвлзлийн хороо, х.622
19. Даруаа Лувсанчойдог Алтанхадмап, 1984, Өвермонгол Ардын хэвлзлийн хороо, х.1264
20. Жигмэд Б. Уонголын анагаах ухааны үндсэн онол, Хөх хот, 1986 он.
21. Жүгдэр Ч, Агваанбалдангийн гүн ухааны үзэл5 УБ, 1978.
22. Ивков В .Г .; Береетоеский Г.И.,Динамическая структура липидного бислоя мембран, М,Наукаг 1981, с.286
23. Кагава Ясуо Биомембраны, 1;Высшая школа”3 1985, с.ЗОЗ
24. Крепс Е.М., Липиды ютеточныж мембран, Л.Наука: 1981, с.340
25. Лүнрзг Дандар Халуун хүйтзн өвчнийг магадлан шинжлзх нь, УБ, 1992.
26.Меерсен Ф.З., Патогенез и предупреждение стрессорных и ишемических поврещдений сердца; 1984, М.Медицина. с.272
27. Николаев С .М., О функц^ональных системах в Тибетской медицине, Сборник материалов научно-практичесюй конфеоекции, Улан-Үдэ, 1992, с.41-42.
28. Сая Сиян Хийг анхаарах чухалчлал, Монгол эм змнзлзг, 1983. №3, х.20-22.
29. Скулачев В.П., Энергетика биологических мембран, М.Наука, 1989, 564 с.
30. Страйер Л Биохимия, I том, М.Мир. 1984,с.232
31. Сүрхарва Лодойжалбу “Дээдсийн чухал зарлиг 1Э995 Өвөр Монгол Ардын хзвлзлийн хороо, х.665
32. Цэрэндагва Д. Уламжлаят хзнуур заслын үйлдлийн механизмыг судлах асуудап, АУ-ы дэд докторын ззрзг горилсон бүтззл. УБ. 2000., х.180
33. Bagwan Dash, Fundamentals of Ayurvedic Medicine, Bombey, 1978.
34. Cevs Gs How membrane chain Melting Phase transitionai temperature is affected by Lipid chain assymerty and Degree of Unsaturation, Biochemistry,
1991, Jui, 23.30 (29). pp.7186-7193.
35. Cossins A.R. Adaptation of Biological Membranes to temperature, Biologica et Bicphysica Acta; 1977, v.470, pp.395-411,
36 .Murial P, Mourell M, Characterization of membrane fraction, Lipid composition of Cirrotic Rat Liver, J.of Hepatoiogy, 1992, v.14.pp.16-21.
37. Scsence and Philosophy of Indian Medicine, edited by K.N.Udupa. 1978. pp.301
38. Shinitzky W/Membrane fluidity and Cellular functions, CRC Press, 1984, v/ l op.1-54.
39. Sinensky M,Homeo viscous Adaptation a Homeostatic process that regulates the viscosity of Membrane Lipids, Proc.Nat.Acad. Science USA. 1974, ..71, M2, pp. 522-525«
40. Tibetan Medical Paintings, Serindia Publications, London, 1992, pp. 170
41. Tibetan Medicine, 183» S, N6, pp.64-91.
42. Xie Zhufan, On cold and Heat syndromes in Traditional Chinese Medicine, Papers of International Congress on Traditional Medicine (Beijing), 19915
pp. 104-105.
43. Wahnon R, Age and Membrane Fluidity, Mech.Ageing Dev. 1989.V.50, pp.249-255.
44. Zubenko G.S, Significance of platelet membrane fluidity in Mental Disorder of Late-life, Ups.J.Med.Sci.Suppi.i, 1990.v.48. pp.225-244
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2865
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК