Сувилахуйн Сургууль, АШУҮИС
Эхлэл:
Төрөлхийн гилжгий хүзүү нь хүүхэд төрсний дараагаар богино хугацаанд тодорхойлогддог1. Хүүхдийн толгой аль нэг талын мөр рүү илүү хазайхад, эрүү эсрэг талын мөр рүү эргэлт хийгддэг2-5. Гилжгий хүзүү нь нэг талын өвчүү эгэм ургацгийн булчингийн (sternocleidomastoid muscle) хэт агшилт, чангарал, богиносолтын дүнд үүсдэг1,3,6. Булчингийн ширхэг тойрон байрлах эндомизиал зузаарч булчингийн уян харимхай чанарын алдагдуулах механизмаар тайлбарлагддаг1,3. Энэ нь хүзүүний хөдөлгөөн, эргэх болон хажуу тийш нугалах үений далайц хязгаарлагдаж, улмаар контрактур үүсдэг3,6. Төрөлхийн гилжгий хүзүү гэсэн онош тавигдсан хүүхдүүдийн 8%-д түнхний гаж хөгжил тохиолддог болохыг зарим судлаачид тодорхойлсон байна.
Гилжгий хүзүүний эмнэлзүйн хөдөлгөөн судлал
Аман болон хатан (atlas on axis rotation) хүзүүний хооронд үүсэх эргэлтийн далайц 25-530 байдаг. Хөндлөн холбоос нь аман, хатан хүзүүний үүсгэх үений үндсэн тогтворжуулагч болох бөгөөд аман хүзүүний урагш шилжих хөдөлгөөнийг хязгаарладаг. Далавч хэлбэрийн холбоос хоёрдогчоор аман хүзүүний урагш шилжилтийг хязгаарладаг. Өвчүү эгэм ургацгийн булчинд өвчүү болон эгэмний хоёр толгой байх ба хөхлөг сэртэнгийн хэсэгт очиж холбогддог. Уг булчингийн богиносолтын дүнд булчин агшсан тал руу толгой хазайх ба эрүү эсрэг тал руу эргэлт хийж, хүзүүний нугалмын дээд хэсгээр тэнийлгэх, доод хэсгээр нугалах хөдөлгөөн хийдэг7. Чангаралтай талын булчингийн хүч нь эсрэг талаасаа хүчтэй байдаг. Энэ нь булчингийн тэнцвэрт харьцааг алдагдуулах бөгөөд зарим тохиолдолд булчин чангарсан талдаа мөр өргөддөг8.
Гилжгий хүзүүг эмчлээгүй үлдээсэн тохиолдолд хүзүүний булчин фиброз өөрчлөлтөнд орж, улмаар толгойн хөдөлгөөний хязгаарлалт, хэлбэр өөрчлөгдөх, хоёрдогчоор багана нурууны муруйлт үүсч, настай холбоотойгоор муруйлтын хэмжээ нэмэгдэх шалтгаан болдог8 .
Тархалт
Төрөлхийн гилжгий хүзүү нь нийт төрж буй хүүхдүүдийн 0.4-0.6%-д тохиолддог4-6. 1 хүртэл насны хүүхдүүдийн дунд тохиолдох тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс гуравдугаарт ордог1,4,6. Гилжгий хүзүүний шалтгаан бүрэн тодорхой биш хэдий ч эхийн хэвлий дэх ургийн байрлал, төрөх үеийн өвчүү эгэм ургацгийн булчингийн гэмтэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог.
Төрөлхийн гилжгий хүзүү үүсгэж буй шалтгаанаас нь хамаарч дараах байдлаар ангилдаг:
· Булчингийн гаралтай- нийт тохиолдлын 80% орчмыг эзлэх ба 2 төрөл байдаг.
· Байрлалын гаралтай
· Төрөх үеийн гэмтлийн гаралтай
· Төрөлхийн үений гаж хөгжил
· Өвчүү эгэм ургацгийн булчингийн хавдар
Эхийн хэвлийд ургийн толгойн хөдөлгөөн хязгаарлагдах нь хүзүүний контрактур үүсгэх ба булчингийн чангарлын гаралтай гилжгий хүзүүний эрсдэлт хүчин зүйл болдог4.
Гилжгий хүзүүний оношилгоо
Өвчүү эгэм ургацгийн булчин богиноссон тал руу толгой хазайж, эсрэг талын мөр рүү эрүү эргэсэн байрлалыг тодорхойлох нь гилжгий хүзүүг оношлох үндсэн хүчин зүйл болдог1,2,6,8. Хэт авиан оношилгооны тусламжтайгаар хавдрын шалтгаант гилжгий хүзүүг ялган оношилдог. 12 сарын хугацаанд эмнэлзүйн шинжүүд арилаагүй эсвэл өвчүү эгэм ургацгийн булчингийн хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд соронзон резонанст томограф /MRI/ шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг. Соронзон резонанст томограф нь булчингийн хэлбэр болон сигналын эрчмийн өөрчлөлтийг тодорхойлох чадвартай байдаг1,2.
Хөдөлгөөн заслын үнэлгээ
Хөдөлгөөн засалч нь булчингийн гаралтай төрөлхийн гилжгий хүзүү гэсэн онош тавигдсан үйлчлүүлэгчид нотолгоо бүхий дараах хүчин зүйлсийг үнэлэх шаардлагатай байдаг17.
· Тухайн хүүхдийн насанд тохирсон биеийн байрлал, хэвтээ, суугаа болон зогсоо байрлалын тэгш хэмийг үнэлэх
· Хүзүүний эргэлт, хажуу тийш нугалах хөдөлгөөний идэвхтэй болон идэвхгүй далайцыг хоёр талд үнэлэх
· Дээд болон доод мөчдийн үений идэвхтэй, идэвхгүй далайцыг түнхний үений гаж хөгжил болон багана нурууны байрлал алдагдлыг илрүүлэх зорилгоор үнэлэх
· Тайван болон идэвхтэй хөдөлгөөн хийж байх үеийн өвдөлтийг үнэлэх
· Хоёр талын түнхний тэгш хэм, өвчүү эгэм ургацгийн булчингийн байрлал, хэлбэр болон сунамхай чанарыг үнэлэх
· Толгойн хэлбэрийн өөрчлөлтийг үнэлэх
Эдгээр үнэлгээг нарийн зөв тодорхойлсноор тухайн хүүхдэд хийгдсэн хөдөлгөөн заслын эмчилгээний үр дүн болон цаашдын тавиланг тодорхойлох суурь болох юм.
Хөдөлгөөн засал эмчилгээний менежмент
Булчингийн чангарлын шалтгаант төрөлхийн гилжгий хүзүүний хөдөлгөөн заслын эмчилгээ эрт эхлэх тусам үр дүн сайн байдаг. Хэрвээ булчингийн шалтгаант гилжгий хүзүүг нэг сарын дотор оношилж, хөдөлгөөн заслын эмчилгээг эхэлбэл үйлчлүүлэгчдийн 98% нь 1.5 сарын хугацаанд хүзүүний хэвийн үений далайцыг олж авдаг. 1-6 сартайд гилжгий хүзүү оношлогдсон тохиолдолд эмчилгээний хугацаа 6 сар орчим болж уртасдаг. 1 нас хүртэл хөдөлгөөн заслын эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд ботокс буюу булчин сулруулах тарилга эсвэл мэс заслын эмчилгээ хийгддэг18-20. Төрөлхийн гилжгий хүзүүний хөдөлгөөн засал эмчилгээнд судлаачдын дунд нотолгоо бүхий хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний нэг төрөл нь сунгалт юм. Үр дүнтэй сунгалт хийхийн тулд зөв гарын байрлал болон мөрний сул хөдөлгөөнийг бэхлэх нь ач холбогдолтой13.
Сунгалтыг хүзүүний эргэлт болон хажуу тал руу нугалах хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор хийх бөгөөд дунджаар 10 секунд орчим сунгасан байрлалд бэхлэхийг зарим судлаачид зөвлөж байна. Хүзүүнд бага зэргийн гар татлага болон нугалах хөдөлгөөний дараагаар 10 хэмээр булчин чангарсан талруу эргэлт хийж сунгалтыг хийх нь үр дүнтэй болохыг зарим судлаачид тодорхойлдог14. Хөдөлгөөн засалчийн эмчилгээнээс гадна эцэг эхэд хэрхэн гэртээ дасгалыг зөв хийхийг зааж сургах нь эмчилгээний шаардагдах хугацааг богиносгоход чухал ач холбогдолтой13,14. Судлаач С.Emery-н тодорхойлсноор булчингийн чангарлын шалтгаант төрөлхийн гилжгий хүзүүний эмчилгээнд дунджаар 4.7 сарын хугацаа шаардагддаг гэж үзсэн. Хэрвээ хүүхдийн өвчүү эгэм ургацгийн булчинд тэмтрэгдэхүйц булчингийн чангарлын хэсэг байгаа тохиолдолд 6.9 сар, тэмтрэгдэхгүй тохиолдолд 3.9 сарын хугацаанд эмчлэгддэг гэж тодорхойлжээ.
2. Haque S., et al. Imaging of Torticollis in Children. RadioGraphics. 2012;32(2): 558-571
3. Lee Y., et al. Clinical features and outcome of physiotherapy in early presenting congenital muscular torticollis with severe fibrosis on ultrasonography: a prospective study. Journal of Pediatric Surgery. 2011; 46: 1526-1531
4. Lee Y., et al. Risk factors for interuterine constraint are associated with ultrasonographically detected severe fibrosis in early congenital muscular torticollis. Journal of Pediatric Surgery. 2011; 46: 514-519
5. Petronic I., et al. Congenital muscular torticollis in children: distribution, treatment duration and outcome. European Journal of Physical and Rehabilitation Medicine. 2010; 45(2): 153-158
6. Öhman A., et al. Evaluation of treatment strategies for muscle function in infants with congenital muscular torticollis. Physiotherapy Theory and Practice. 2011; 27(7): 463-470
7. Butterworth, Heinemann. Functional anatomy of the spine: second edition. 2005, Elsevier Ltd.
8. Jennifer H. Ta and Miguel Krishnan. Management of congenital muscular torticollis in a child: A case report and review. International Journal of Pediatric Otorhinolaryngology 76 (2012) 1543–1546.
9. Ling CM. The influence of age on the results of open sternomastoid tenotomy in muscular torticollis. Clin Orthop 1976;116:142-8.
10. Cheng JC, Tang SP. Outcome of surgical treatment of congenital muscular torticollis. Clin Orthop 1999;362:190-200.
11. Coventry MB, Harris LE. Congenital muscular torticollis in infancy: some observation regarding treatment. J Bone Joint Surg [Am] 1999;41-A:815-22.
12. J. S. Shim and H. P. Jang. Operative treatment of congenital torticollis. J Bone Joint Surg Br July 2008 90-B:934-939.
13. A. Matin et al. Management of Congenital Muscular Torticollis Under One Year of Age. Journal of Shaheed Suhrawardy Medical College 2009; vol.1, no.2.
14. C. Emery. The Determinants of Treatment Duration of Congenital Muscular Torticollis. Phys. Ther. 1994; 74:921-929.
15. F. Powell. The effects of kinesio taping method in treatment of congenital torticollis case studies. 2010.
16. A.M. Öhman. The immediate effect of kinesiology taping on muscular imbalance for infants with congenital muscular torticollis. Phys Med and Rehabilitation Journal. 2012.
17. Kaplan SL, Coulter C et al., Physical therapy management of congenital muscular torticollis: an evidence-based clinical practice guideline: from the Section on Pediatrics of the American Physical Therapy Association. Pediatr Phys Ther.2013; 25: 348-394.
18. Petronic I, Brdar R, Cirovic D, et al. Congenital muscular torticollis in children: distribution, treatment duration and outcome. Eur J Phys Rehabil Med. 2010;45(2):153-158.
19. Shim JS, Noh KC, Park SJ. Treatment of congenital muscular torticollis in patients older than 8 years. J Pediatr Orthop. 2004;24(6):683-688.
20. Chen CE, Ko JY. Surgical treatment of muscular torticollis for patients above 6 years of age. Arch Orthop Trauma Surg. 2000;120(34):149-151.