Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Анагаах ухааны салбарт биотехнологийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
( Товч мэдээлэл )


 
Абстракт

 

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 оноос эхлэн хийх судалгааны чиглэлийг Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан 245/120 тоот тушаалаар батлан, төсөл хэрэгжүүлэх зарыг хэвлэлээр түгээж, сонгон шалгаруулалтад 28 төсөл хүлээн авч төслийг сонгон шалгаруулахаар ЭМЯ, БСШУЯ-ны хамтарсан шинжээчийн баг ажиллаа. 

Ингэснээр 2008-оноос 2015 онд хэрэгжүүлэх 12 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулж, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх гэрээг байгуулаад байна.

Эдгээр төсөл нь манай улсад биотехнологийг хөгжүүлэх, биоанагаах ухааны чиглэлээр ЭМЯ-ны захиалгат судалгааг өргөжүүлж байна. Тухайлбал хүн амын генийн сангийн судалгаа, протеомик судалгаа, шинэ эм, биобэлдмэл гарган авах, ховор эмийн ургамлын генийн санг бий болгох, тарималжуулахад чиглэгдэж байна.

Биоанагаах, биотехнологийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анагаах ухааны салбарт нийт 11,1 орчим тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаас судалгааны төслүүдийн  санхүүжилтэд 5,4 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 245/120 дугаар хамтарсан тушаалын хавсралт

Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдэх судалгааны чиглэлүүд

Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 734
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК