Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Т эсийн зарим дэд бүлгийн лавлах хэвийн хэмжээг монгол хүүхдэд тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Я.Амаржаргал, Ц.Лхагвасүрэн, Г.Цогтсайхан, С.Сарангоо, Г.Ган-Эрдэнэ, Ж.Оюунбилэг, Н.Мөнхтүвшин.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаах ухааны хүрээлэн.

 

Захын цусны Т-эсийн хэвийн хэмжээ нь дархлалын тогтолцооны үзүүлэлтийн өөрчлөлтийг тодорхойлоход нэн ач холбогдолтой (1,2,3). Ялангуяа хүүхэд эхээс төрснөөс хойш нас бие гүйцэх хүртэл дархлалын эсүүдийн хөгжил идэвхтэй явагдаж, тоо хэмжээ нь өөрчлөгддөг болохыг тогтоожээ. Хүүхдэд тохиолддог олон төрлийн эмгэг өөрчлөлтийг оношлоход Т эсийн дэд бүлгүүдийн хэвийн хэмжээг насны онцлог бүрээр тогтоох нь чухал билээ (4, 6, 7). Манай оронд хүүхдийн дархлалын тогтолцооны эсүүдийн хэвийн хэмжээг урд нь урсгал эс тоолуурын (УЭТ) аргаар судлан тогтоох ажил хараахан хийгдээгүй байна.

Судалгааны зорилго. Бидний судалгааны зорилго нь өөрийн оронд хэрэглэж эхэлсэн урсгал эс тоолуураар Т эсийн дэд бүлгүүдийн хэвийн хэмжээг эрүүл хүүхдийн цусанд тодорхойлж төрөл бүрийн өвчний оношлогоо, эмчилгээний хяналтанд  баримтлах лавлах үзүүлэлт тогтооход оршино.

Судалгааны материал, арга зүй. Судалгаанд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдээс санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгосон 2 цэцэрлэг, 1 сургууль, 2 өрхийн эмнэлгийн харьяаны 90 хүүхдийн эцэг, эх, эмч нар болон өөрсдөөс нь таниулан зөвшөөрөл авсны үндсэн дээр сорьц цуглуулав. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг насны 6 бүлэгт ангилсан ба 0-5 сар, 6-12 сар, 2-5 нас, 6-9 нас, 10-14 нас, 15-18 насны бүлэг тус бүрт 15 хүүхэд хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын хүйсний харьцаа 47.7% (43 эр), 52.3% (47 эм) байв. Судалгааг ХӨСҮТ-ийн дархлал судлалын лабораторид хийв. АНУ-ын Becton Dickinson пүүсийн PacsCount  УЭТ-т шинжилгээ хийх зааврын дагуу СДЗ+, СД4+, СД8+Т эсүүдийг ялган тодорхойлох өөр өөр туяарагч өнгөт бодист зүймэл өвөрмөц НЯЭБ (Becton Dickinson) ашиглан судалгаа хийсэн. Судалгааны боловсруулалтанд статистикийн SPSS  10,  Microsoft excell  болон Microsoft Windows програмуудыг ашиглав.

Судалгааны үр дүн. Судалгааны үр дүнг судалгаанд орсон хүүхдүүдийг насны бүлгээр ангилан хүснэгт 1-5-д харуулав. Үүнээс хүснэгт 1-4 -т Т эсийн дэд бүлгүүдийг УЭТ-р тоолж гаргасан дүнг эс тус бүрээр харуулсан ба хүснэгт 5-д дүнг хураангуйлж нэгтгэн үзүүлэв.

Хүснэгт 1

■ М-дундаж
■ 30-стандарт хазайлт
■ п-судалгаанд хамрагдагсадын тоо

Хэвлэлийн эх сурвалжаас үзэхэд эхээс төрсний дараа нярай хүүхдийн дархлалын эсүүдийн тоо өндөр байдгийг судлаачид тогтоожээ (3,4). Тухайлбал 0-6 сартай хүүхдийн захын цусанд СДЗ+эсийн тоо 4000/мкл хэлбэлзэл нь 2700-5900, СД4+ эсийн тоо 2800/мкл, хэлбэлзэл нь 1900-4100 ба СД8+эсийн тоо 1100/мкл, хэлбэлзэл нь 700-1700 тодорхойлогдож байсан байна. Манай судалгаанд хамрагдсан 0-6 сартай хүүхдүүдййн захын цусан дахь Т эсийн үнэмлэхүй тоог PACSCount-аар уншихад тодорхойлж чадахгүй байсан ба цөөхөн хүүхдийн хариунд тоо 3500-аас дээш тоологдов гэсэн хариу өгч байв. Энэ нь манай ХӨСҮТ-д шинээр угсарсан PACSCount УЭТ-ын программ хангамжинд СДЗ+эсийн тооны дээд хязгаарыг 3500-аар тогтоосонтой холбоотой бололтой. Иймд бид энэ насны бүлгийн хүүхдүүдийн СДЗ+ эсийн үнэмлэхүй дундаж тоог 3500-аас дээш гэж үзэв. 6-12 сартайд 3153.91 ±535.54, 2-5 насанд 2512.6±676.08, 6-9 насны хүүхдүүдэд 1999.33±400.09, 10-14 насны хүүхдүүдэд 1853.93±464.54, 15-18 насныханд 1560.13±332.30 тус тус тодорхойлогдов. Насны бүлэг бүрт СДЗ эсийн тоо ялгаатай байснаас гадна нас ахих тусам үнэмлэхүй хэмжээ буурч буй нь ажиглагдлаа (р<0.01).

Хүснэгт 2

СД4+ эсийг манай лабораторид хэрэглэгдэж буй УЭТ-р уншихад 0-6 сартай хүүхдийн шинжилгээний хариу нь 2000-аас дээш эс тоологдлоо гэсэн хариу байсан ба тодорхой тоо илэрхийлэгдэхгүй байв. Иймд бид 2000 -аасдээш гэдгээр ньавлаа. 6-12сартай хүүхдүүдийн СД4+ эсийн үнэмлэхүй дундаж тоо нь 1759.37±357.3 байснаа 15-18 насанд 785.4±168.10 болтлоо буурч баигаагаас үзэхэд хүүхдийн нас ахих тусам СД4+ эсийн үнэмлэхүй дундаж тоо цөөрч 15-18 насанд, насанд хүрэгсдийн дундаж тоотой ойролцоо болж ирж буй нь ажиглагдав.

Хүснэгт 3

Бидний судалгаагаар СД8 + эсийн үнэмлэхүй дундаж тоо манай хүүхдүүдийн захын цусанд харьцангуй өндөр тоотой тодорхойлогдов. Хэвлэлийн эх сурвалжаас үзэхэд 0-3 сартай хүүхдийн СД8 эс нь захын цусан дахь эсийн 8%-34%-ийг эзэлдэг байна (7, 8). Энд мөн насны ялгаа ажиглагдаж буйгаас гадна нас ахих тутам эсийн тоо цөөрч байна.
 

Хүснэгт 4

Судалгааны дүнгээс үзэхэд СД4 / СД8Т-эсийн харьцаа 6-12 сартай хүүхдүүдэд 1.25+0.26,2-5 настай хүүхдүүдэд 1.59±0.5, 6-9 насанд 1.33±0.3, 10-14 насанд 1.32±0.43, 15-18 насанд 1.24+0.34 байв. 2-5 насанд СД4 / СД8 харьцаа 1.59±0.5 байгаа нь бусад насны бүлгийнхээс харьцангүй өндөр ажиглагдсан боловч үнэн магадлал бүхий ялгаа илэрсэнгүй.
 

Хүснэгт 5

Эсүүдийн үнэмлэхүй тооны дундажийг (эс / мкл) хураангуйлж бичсэн ба хэлбэлзэлийгхаалтанд бичив.

Дүгнэлт
1. ХӨСҮТ-д хэрэглэж эхэлсэн
PACSCount УЭТ- ын програм хангамжинд СДЗ + Т эсийн тооны дээд хязгаарыг 3500 / мкл, СД4 + эсийнхийг 2000/мкл, СД8 + эсийнхийг мөн 2000 / мкл байхаар тогтоосон байна.
2. Судалгааны дүнгээс үзэхэд Т эсийн дэд бүлгийн эсүүдийн үнэмлэхүй тоо нь насны бүлэг бүрт хэлбэлзэж, нас ахих тутам буурч, 18-аас дээш насанд харьцангуй тогтворжиж байна.
3. Бидний судалгаагаар тодорхойлсон дүнг бусад оронд тогтоосон лавлах хэмжээтэй харьцуулахад СД8+ эсийн тоо манай хүүхдүүдэд харьцангуй өндөр байна.

Ном зүй

1. Knapp W, Majdic D, et al (1993): Flow cytometric analysis of intracellular myeloperoxidase and lactoferrin in leukemia diagnosis, Heidelberg: Springer Verlag, 31- 40
2. Parker JW, Adelsberg B, et al (1999): Leukocyte immunophenotyplng by followcy tom etry in a multisite study:standardization, quality control, and normal values in the transfusion safety study. Clin Immunol Immunopathol 55:187-220.
3. Van de Merwe JP, Van den Beemd (1992): CD5 B lymphocytes and other lymphocyte subsets in primary Sjogren’s syndrome. Neth J Med 40:1-7.
4. Bourgu in A, Tung R, et al, (1993): Rapid, nonradioactive detection of clonal T-cell receptor generearrangements in lymphoid neoplasms. Proc Natl. Acad Sci USA, 87:8536-40.
5. Hannet I, Lydy a rrd P, e t al (1 9 9 2 ): Developmental and m a tu ra tio n a l changes in human blood lymphocyte subppulations. Immunol today 13:215-8.
6. Katovsky D, Matutes E, e ta l, (1992): Leukemias of mature T cells. Neoplastic hematopathology. 126779.
7. Prosse r J, Detecting s in gle -ba se mutations. TIBTECH 11:238-46.
8. Van Dongen JJM8 Wolvers-Tettero ILM, et al (1991), Analysis o f immunoglobulin and T-cell receptor genes. Part II: possibilities and limitations in the diagnosis and management of lymphoproliferrative diseases and related disorders. Clin Chim Acta 198:93-174.


 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Жамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1050
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК